Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18140059800194 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Г.Ш

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-396-5 тоотод 2018 оны 10 сарын 17-ны өдөр Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч Г.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 10 дугаар сарын 17-нд аавын ах Бгаас бинзены мөнгө авах гэж гэрт нь очиход Б, ******* нар Б ахтай архи уугаад байж байсан. Б нь Б ахад мөнгө алдчихлаа гэж хэлээд сүүлдээ хөгшин архичин гэж хэлээд доромжпоод байсан. Би мөнгө алдсан газраа мэдэж байгаа юм уу гэж хэлэхэд энд алдчихлаа тамхи татах гэж байхад нэг гар орж ирээд булаачихлаа гэж хэлээд байсан Б ах наад Б чинь хоёр хоног архи уулаа одоо намайг татаж унагаах гэж татаж чангаагаад байна хоёр хоног унтуулсангүй гэж хэлээд сууж байсан. Би тэр үед Баас та наад мөнгө төгрөг хүнд хадгалуулсан юм уу гэж асуухад үгүй энд авчирсан гэж хэлсэн. Би тухайн үед байсан хүмүүсээс мөнгө байсан бол өг гэж хэлсэн хамт байсан ******* хүртэл мөнгө байхгүй байсан гэж хэлээд байсан. Тэгээд би таньд мөнгө байхгүй байсан юм биш үү гэж хэлэхэд мөнгө байсан гэж хэлээд өвгөнийг татаж унагаах гээд байхаар нь би гэрээс түлхэж гараад гэрийн үүдэн дээр нь хоёр удаа уруул, шанаа орчимд цохисон түүний дараа би яваад өгсөн. Ц.Б ******* ахтай маргалдаад байсан өөр хүнтэй маргалдсан зүйл байхгүй би л хоёр удаа Ц.Быг цохисон. гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөх толгойд байх Б гэх айлд очиж Б, ******* нарын хамт нэг шил архи хувааж уусан тэгээд байж байхад гаднаас зургаан хүн орж ирсэн тэгээд хүүхдийн цэргийн хишиг гэж 0.75-тай Улаанбаатар нэртэй архи гаргаж өгсөн тэрийг бид нар хамтдаа уугаад би нэлээд халамцаж согтоод айлд суугаад байсан. Тэгтэл Б гэдэг хүргэн банди нь манай гэрт ор гэж хэлээд байсан би Бгийнд байж байгаад бараг цагийн дараа *******гийнд ороод тэндээ арав орчим минут болсон байх сууж байгаад тамхи татах гэж энгэрийн халаасандаа гараа хийхэд мөн давхар гар миний энгэрийн халаасанд орж ирсэн би юун хүн юм бол гэж бодоод харсан чинь Н гэдэг охин байсан. Тэгээд тэр шууд гэрээс гараад гүйсэн миний 400000 орчим мөнгө алга болсон байсан. Тэгээд би суугаад байсан тэгтэл хүргэн гэх залуу орж ирээд цагдаа дуудаад би мөнгө авах гэж тэр айлаас гараагүй тэгж байхад хоёр цагдаа ирж та согтуу байна маргааш ирж асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсэн. Тэгээд би явах гэсэн боловч явж чадахгүй байхаар нь тэндээ унтаад өгсөн тэгээд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бгийнд ороод би мөнгө алдчихлаа гэж Бд хэлэхэд надад *******, *******, ******* гурвын нэг нь л авсан байх гэж хэлээд сууж байхад Ш ирсэн. Тэгээд тэр Бгаас 20000 төгрөг авч явсан тэгээд жаахан байж байгаад нэг шил Ерөөл нэртэй архи авч ирсэн тэрийг Ш Б бид гурав хувааж уусан. Тэгтэл Ш гарч явснаа орж ирээд чи миний ахад мөнгө шаадаг чи хэн юм бэ гэж хэлээд намайг миний ам орчимд нэг удаа өшиглөсөн мөн хоёр удаа элэг орчимд өвдөглөсөн тэгээд намайг гэрээс авч гараад хашааны үүдэн дээр авчраад намайг зодсон. Тэр үед би юу болсон талаараа санахгүй байна. Тэгээд тэр Ш дүү рүүгээ залгаж энэ хүнийг алчих уу гэж хэлсэн тэр үед би утас булааж аваад ах чинь алах гэж байна гэж хэлэхэд хохино гэсэн. Тэгээд байж байхад хойноос нэг хүн хараад наад хүнээ аллаа болиоч чи гэж хэлэхэд Ш намайг барьж байснаа тавьсан би тэгээд зугтаасан. Намайг ах Бгаа өмөөрч Ш гэх залуу цохиж зодсон. Ш намайг цохиж зодож байхад Чимгээ гэх Бгийн том охин байсан тэр Шийг хориод байсан өөр хүн тэнд байгаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 10-16 /

4. Гэрч В.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 10 дугаар сарын 16-нд хоолоо хийж идээд унтах гэж байхад Б ******* нар нэг шил архи барьж ирээд тэрийг уугаад унтаад өгсөн. Өглөө нь 10 дугаар сарын 17-нд ******* нэг шил архи авч өгсөн тэрнийг бид гурав хувааж уугаад би халамцуу орон дээр байж байхад Б намайг мөнгө өг гэж хэлээд орон дээрээс татсан тэр үед Г.Ш ирж Бд уурлаж хоёр удаа цохиод авсан тийм л зүйл болсон. гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

5. Гэрч Ш.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Б мөнгө байсан хэдэн төгрөг байсан талаар би мэдэхгүй архи ууж Б ахынд хоносон тэгээд өглөө явсан тухайн үед Ц.Б мөнгө алга болсон байна гэж хэлээд цагдаа нар ирж шалгаад явсан яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй надад шил архи авч өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 656 дугаартай шинжээчийн:

1. Ц.Бы биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд доод уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл тухайн учирсан үедээ амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/ болон хавтаст хэргийн 93-97 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Шийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 81-85 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Шийн эзэмшлийн мотоцикль битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-396-5 тоотод 2018 оны 10 сарын 17-ны өдөр Ц.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Бы мэдүүлэг, гэрч В.Б, Ш.Б нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Шийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,...хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Шийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Шт хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Шийн нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх бөгөөд ял шийтгэгдсэнээс хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Шт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Г.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Г.Шийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан Г.Шт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.Ш нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Шийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Шт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ