| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00636/И |
| Дугаар | 640 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 640
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-9 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОГ73061811, Алаг адуу овогт Зогсоосүрэнгийн Алтангэрэл,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-9 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОГ76022000, Халхмуу овогт Адъяагийн Бэрцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.358.733,78 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 37.367.233,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Зогсоосүрэн овогтой Алтангэрэл нь тус банкнаас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 1250022942 тоот зээлийн гэрээг байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20,5 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 120 сарын хугацаатай зээлийн гэрээ, мөн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1250020700 тоот зээлийн гэрээг байгуулан 11.000.000 төгрөгийг 365 хоногт 27,6 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай зээлийн гэрээг тус тус байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 7-р баг, Буянт хороолол 22-09 тоотод байрлалтай 1033 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, /ГД:000122528, Ү-1520000250/ Увс, Улаангом сум, 7-р баг, Буянт хороолол 22-09 тоотод байрлалтай 5*8 м.кв талбайтай хувийн сууц /ГД-000376935 Г-1520002427/ суудлын Hyundai verna цагаан өнгийн автомашин, Чингэлэг 5 тонн, хүрэн өнгөтэй зэрэг барьцаа хөрөнгүүдийг хамт барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 6 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөр үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар З.Алтангэрэл, түүний хамтран үүрэг гүйцэтгэгч А.Бэрцэцэг нарын төлөх ёстой 1250022942 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 29.590.725 төгрөг, зээлийн хүү 995.472,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266.65 төгрөг, мөн 1250020700 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл 6.300.049,87 төгрөг, зээлийн хүү 472.219,73 төгрөг, нийт 37.358.733,78 төгрөг төлөх үүрэгтэй байгаа болно. Мөн нотариатын зардалд 8.500 төгрөг зарцуулсан тул нийт 37.367.233,78 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 37.367.233 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг зөвшөөрч байна“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.358.733,78 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 37.367.233,78 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.358.733,78 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 37.367.233,78 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.358.733,78 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 37.367.233,78 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.786 төгрөгийн тал хувь болох 172.393 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 172.393 төгрөг, хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нараас 172.393 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.358.733,78 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 37.367.233,78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 172.393 /нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг, хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нараас 172.393 /нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн гурав/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 172.393 /нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Алтангэрэл, А.Бэрцэцэг нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Увс аймгийн, Улаангом сумын, 7 дугаар баг, Буянт хороолол, 22-09 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 191900250 нэгж талбарын дугаартай, 1033 м.кв талбай бүхий, гэрчилгээний 1520000250 дугаартай, өмчлөх эрхтэй газар, 5*8 м.кв талбайтай, гэрчилгээний 000376935 дугаар бүхий, улсын бүртгэлийн 1520002427 дугаартай хувийн сууцыг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ