Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00113

 

****** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ****** ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** ТӨҮГ-т холбогдох,

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ******дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Алтаншагай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн, Д.Болор-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

 “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулсан 7/003- 22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, тус шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тухайн нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хавсарган өгсөн. Гэтэл хариуцагч нь шүүх дээр “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах” тендерийг нийтэд зарлаж, тендерийн сонгон шалгаруулах ажиллагааг давхардуулан зохион байгуулж байна. Хариуцагчийн энэ байдал нь нэхэмжлэгчээс гаргасан дээрх шаардлага бүхий иргэний хэргийг шүүх хариуцагч талд шийдвэрлэх буюу ****** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь тодорхой юм гэсэн байдлаар хандаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах” ажил ******дугаарын тендерийг дахин зарлаж, дураараа авирлаж байна. Хэрэв шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч нь “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ******дугаарын тендерийг дахин давхардуулан зарлах хууль зүйн болон бодит шаардлагагүй болох юм. Түүнчлэн тухайн иргэний хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс шууд хамаарч дахин тендер зарлах эсэх нь шийдвэрлэгдэх байтал хариуцагч тал нь эдгээр нөхцөл байдал, хууль зүйн үр дагаврыг сайн мэдэж байгаа атлаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар давхардуулан тендер зарлах, шалгаруулах ажиллагаа явуулж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийг илтэд хохироох үр дагаварт хүргэж байна.  “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ******дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай”. Иймд “Талуудын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ******дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгаж” шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ****** ТӨҮГ-ын тайлбар татгалзлын агуулга:

“******” ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулсан 7/003-22 дугаар “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр” хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2- ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ЭҮТӨҮГ/2024011824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг.2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулсан 7/003-22 дугаар “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр” хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “******” ТӨҮГ-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ******дугаартай тендер шалгаруулалтын урилгыг Төрийн худалдан аввах ажиллагааны цахим системд нийтэлж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээхэд ******” ХХК 2,163,031,420.00 төгрөг, “******” ХХК 2.298.252.000 төгрөг, “Техмонтаяс” ХХК 2,178,000,000.00 төгрөг. ******ХХК 2,200,880,000.00 төгрөг, “Рэйнж-Интернэшнл” ХХК 1,298,605,000 төгрөг, “Бээжин ******” ХХК 2,163,150,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн. Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.а.-д “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл:Шаардлагатай. Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн, баталгаат орчуулгын газраар орчуулга хийлгэж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан байна. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчийн гэрээт борлуулагч гэдгийг нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэн баталгаат орчуулгын газраар орчуулж ирүүлнэ. Нотлох баримтаар үйлдвэрлэгчийн албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээ эсвэл гэрээт борлуулагчийн гэрээг тооцно.” гэсэн шалгуур, үзүүлэлтийн хүрээнд нэхэмжлэгч “******” ХХК нь уг тендерт оролцохдоо 2,298,252,000 /хоёр тэрбум хоёр зуун ерэн найман сая хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр ӨАБНУ-ын Andrits Delkor (PTY) Ltd компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг тендерийн баримт бичигт заасан бараа нийлүүлэлтийн хуваарийн дагуу нийлүүлэхээр санал болгож, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, техникийн тодорхойлолт болон чанарын гэрчилгээ зэргийг баталгаажуулан ирүүлсэн нь тендерт оролцогчдоос “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хууль / тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны/- ийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно.” гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т “Худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2.-т зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана.” Үүнд: 40.3.1.гэрээний үнэ, 40.3.2.төлбөр хийх нөхцөл, хэлбэр, 40.3.3. урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр, 40.3.4. захиалагчийн хяналт болон бусад нөхцөл, 40.3.5.гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, хэлбэр, 40.3.6. худалдааны нөхцөлүүд, 40.3.7. бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь, 40.3.8. гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлал.” зэрэг болно. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж хуульчилсан. Хариуцагч “******” ТӨҮГ нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “******” ХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 40.2., 40.3.-т заасан шаардлага болон Иргэний хуульд заасан гол нөхцөлийн дагуу 7/003-22 дугаартай худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. “******” ХХК-тай байгуулсан 7/003-22 дугаар гэрээний 1.1.-д “Худалдагч нь “******” ТӨҮГ-ын биет байдлын доголдолгүй, эрхий зөрчилгүй “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан үнэ, тоо ширхэгийн дагуу нийлүүлж угсралт, суурилуулалт, тохируулгын ажил гүйцэтгэх болон уг тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар-үйлчилгээний талаар сургалт зохион байгуулна.”, 2.1.-д “Гэрээний нийт дүн 2,298,252,000.00 /хоёр тэрбум хоёр зуун ерэн найман сая хоёр зуун тавин хоёр мянга/ НӨАТ, гаалийн татвар болон даатгал багтсан болно.Энэ үнэд баглаа боодол, ачилтын зардал, хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт, угсралт, тохируулга болон бусад холбогдох зардал багтсан болно.” гэж тус тус заасан. Мөн талуудын хооронд байгуулсан 7/003-22 дугаар гэрээний 3.1.-д “Худалдагч нь барааг энэхүү гэрээнд заасан ББР “******” ТӨҮГ худалдан авагчийн агуулах нөхцөлөөр нийлүүлнэ. Худалдан авагчийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хүлээн авах комисс молибдены өтгөрүүлэгчийг шалгаж авах ба молибдены өтгөрүүлэгчийг угсарч, суурилуулж, тохируулга хийж хүлээн авч, ашиглалт, засвар- үйлчилгээний сургалт зохион байгуулан талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцно ”, 3.2.-т “Молибдены өтгөрүүлэгч ц-6 №2-ыг шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар”, 3.3.-т “Гэрээг худалдан авагчийн Хуулийн хэлтэст бүртгүүлсэн өдрөөс бараа нийлүүлэх хугацааг тоолно.” гэж тус тус заасан. Дээрх гэрээний 3.2.-т заасны дагуу худалдагч тал буюу “******” ХХК нь “Молибдены өтгөрүүлэгч ц-6 №2-ын иж бүрдэл”-ийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийлүүлж, суурилуулах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний 5.2.1.-д заасан үүргээ биелүүлээгүй болно. Мөн “******” ХХК-ийн тендерт санал болгосон өтгөрүүлэгчийн үйлдвэрлэгч болох ӨАБНУ-ын Andrits Delkor (PTY) Ltd компаниас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дараах мэдэгдлийг “******” ТӨҮГ-т ирүүлсэн. Үүнд: “******” ХХК нь манай өтгөрүүлэгчийн ган хийцийн зарим хэсгүүдийг Монгол Улсад үйлдвэрлэх, МШ бүхий Andrits Delkor (PTY) Ltd удирдлагын самбарыг өөрсдөө худалдан авах саналыг гаргасан бөгөөд “******” ХХК-ийн нийлүүлэх өтгөрүүлэгч нь компанийн бүтээгдэхүүн биш тул чанарын баталгаа гаргахгүй болохыг энэхүү бичгээр илэрхийлж байна.” гэсэн албан бичгийг ирүүлсэн. Гэрээний тал болох худалдагч “******” ХХК нь ӨАБНУ-ын Andrits Delkor (PTY) Ltd компаниас Молибдены өтгөргүүлэгчийг худалдан авахаас татгалзсан тул Andrits Delkor (PTY) Ltd компанийн 7,2 метрийн диаметртэй яг адилхан, захиалагчаас өгсөн техникийн шаардлагыг бүрэн хангасан өтгөрүүлэгчийг нийлүүлэх саналаа худалдан авагч буюу “******” ТӨҮГ-т албан бичгээр удаа дараа ирүүлж байсан бөгөөд худалдан авагч тал уг саналыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хууль / тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно.” гэж заасан болон 7/003-22 дугаар гэрээний З.2., 5.2.1. дахь заалтуудыг ноцтой зөрчөөд байна. Худалдан авагч буюу “******” ТӨҮГ нь 7/003-2 гэрээний гол нөхцөл буюу худалдагчийн санал болгосон ӨАБНУ-ын Andrits Delkor (PTY) Ltd компанийн үйлдвэрлэсэн “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ын иж бүрдэл”-ийг хүлээн авах нөхцөлтэй бөгөөд түүнтэй дүйцэх өөр үйлдвэрлэгчийн өтгөрүүлэгчийг авах нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендер шалгаруулалтын журмыг зөрчих бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч буюу “******” ТӨҮГ нь хуулийн хариуцлага хүлээхээр дээрх хуульд хуульчилсан болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хууль / тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны/- ийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсгийн 41.1.1. дэх заалтад “захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх”-ийг хориглосон байдаг. Нэхэмжлэгч “******” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “... Өтгөрүүлэгч үйлдвэрлэгч болох Андритз компани нь дайны байдлаас болон зарим эд анги, түүхий эд, материалын ханган нийлүүлэлт доголдсон, шинэ үйлдвэрийн байранд нүүх, тоног төхөөрөмжүүд суурилуулах зэрэг шинэчлэл өргөтгөлийн ажил хийглэж буй хугацаа давхацсан, үнэ ханшийн өөрчлөлт гарсан зэрэг шалтгааны улмаас бид гэрээний хугацаанд дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй болоод байгаа тул гэрээг 2023 оны 03 дугаар сарын 31 хүртэл сунгаж өгнө үү.” гэсэн утгатай ‘Тэрээнд сунгалт хийх тухай” 22/09-08 дугаартай албан бичгийг “******” ТӨҮГ-т ирүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан 7/003-22 дугаар гэрээний 11.1.-д “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /гал түймэр, үер, газар хөдлөлт, дайн, ажил хаялт, хорио цээр, гадаад дотоодын тээвэрлэлтийн саатал, онц байдал, сонгуультай холбоотой нөхцөл байдал зэрэг/-ийн улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд нөлөөлсөн бол талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлагаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө. Энэ үед гэрээний үүрэг биелүүлэх хугацаа нь давагдашгүй хүчин зүйлийн үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.”, 11.2.-т “Г энэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тал энэ тухайгаа уг нөхцөл байдал үүссэнээс хойш 10 хоногийн дотор нөгөө талд бичгээр мэдэгдэнэ. Уг мэдэгдэл нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим эсхүл эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна.” тус тус зааж өгсөн. Нэхэмжлэгч “******” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Гэрээнд сунгалт хийх тухай” 22/09-08 дугаартай албан бичгийг “******” ТӨҮГ-т ирүүлэхдээ гэрээний 11.1., 11.2.-т заасан нөхцөл үүссэн талаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим эсхүл эрх бүхий байгууллагаар баталгаажсан мэдэгдлийг ирүүлээгүй бөгөөд энэ нь гэрээний хугацаа сунгах үндэслэл болохгүй байсан. Талуудын хооронд байгуулсан 7/003-22 дугаартай гэрээний 11.3.-т “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар тухайн цаг үед нь нөгөө талдаа мэдэгдээгүй бол цаашид уг нөхцөл байдлыг үндэслэл болгох эрхгүй.” гэж заасан. Үүний дараа гэрээний худалдан авагч тал буюу “******” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131/872 дугаар албан бичгээр “ ... “******” ТӨҮГ- тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлж ажиллах тухай” мэдэгдлийг “******” ХХК-д хүргүүлсэн.  Нэхэмжлэгч “******” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “... Бид ӨАБНУ-ын Andrits Delkor (PTY) Ltd компанид 7,2 м-ийн диамертэй өтгөрүүлэгч худалдан авах санал хүргүүлсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас тус компанитай хамтран ажиллах боломжгүй болсон. Энэ төрлийн өтгөрүүлэгчийг дэлхийн олон улс оронд маш олон кампаниуд хийдэг бөгөөд бид өөр ханган нийлүүлэгч компаниудаас ****** ТӨҮГ-аас шаардсан техникийн нөхцөлийг бүрэн хангасан өтгөрүүлэгчийг худалдан авахаар тохироод ажиллаж байгаа болно. Дайны болон цар тахал өвчний улмаас дэлхий даяар түүхий эд, материалын ханган нийлүүлэлтийн хомсдол, мөн ирсэн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, ажиллуулах, туршилт хийх гээд тодорхой цаг хугацаа шаардагдах тул энэхүү гэрээг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү.” гэсэн утгатай “Гэрээнд сунгалт хийх тухай” 22/11-24 дугаартай албан бичгийг “******” ТӨҮГ-т ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл “******” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “******” ТӨҮГ-т ирүүлсэн “Гэрээнд сунгалт хийх тухай” 22/09-08 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “******” ТӨҮГ-т ирүүлсэн “Гэрээнд сунгалт хийх тухай” 22/11-24 дугаар албан бичгүүд нь “Дайны болон цар тахал өвчний улмаас дэлхий даяар түүхий эд, материалын ханган нийлүүлэлтийн хомсдол үүссэн учир гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлэх боомжгүй болсон тул гэрээг сунгах тухай” хүсэлтүүд байдаг бөгөөд 7/003-22 дугаартай гэрээний 11.1., 11.2.-т заасан нөхцөл үүссэн талаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим эсхүл эрх бүхий байгууллагаар баталгаажсан мэдэгдлийг ирүүлдэггүй бөгөөд энэ нь гэрээний хугацаа сунгах нөхцөл, үндэслэл болдоггүй. “******” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТБ-134-12/2216 дугаар албан бичгээр “ ... гэрээний 12.1.1. дэх заалт болон тендерийн баримт бичгийн гэрээний ерөнхий нөхцөлийн 18.1. дэх хэсгийг үндэслэн гэрээг цуцлах, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн татах, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх зэрэг арга хэмжээ авах тухай” мэдэгдлийг “******” ХХК-д хүргүүлсэн. “******” ТӨҮГ-тай байгуулсан 7/003-22 дугаартай гэрээний 3.2.-т заасны дагуу худалдагч тал буюу “******” ХХК нь “Молибдены өтгөрүүлэгч ц-6 №2- ын иж бүрдэл”-ийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийлүүлж, суурилуулах үүрэгтэй байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний 5.2.1.-д заасан үүргээ биелүүлээгүй тул компанитай байгуулсан гэрээг цуцлаж, Ерөнхий захирлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” ГЁ-134- 12/4059 дугаар мэдэгдлийг “******” ХХК-д хүргүүлсэн болно. Хоёр.Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ЭҮТӨҮГ/2024011824 дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагчид даалгах тухайд: 1.“******” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд: “2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулсан 7/003-22 дугаар “Молибдены өтгөрүүлэгч Ц- 6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/Ш32024/00678 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, “******” ТӨҮГ-ыг хариуцагчаар татан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд шүүхээс гарах уг хэргийг хянан шийдвэрлэтэл хариуцагчаас тендер шалгаруулалт зохион байгуулахгүй байх тухай захирамж гараагүй болно. Нэхэмжлэгч “******” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “******” ТӨҮГ-тай байгуулсан “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх” 7/003-22 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус компанитай байгуулсан гэрээг цуцлаж, Ерөнхий захирлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” ГЁ-134-12/4059 дугаар мэдэгдлийг “******” ХХК-д хүргүүлсэн. Молибдены өтгөрүүлэгч Ц-6 нь Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэсэн шингэн хэлбэрт байх молибдены баяжмалыг өтгөрүүлж, хатуулгын агуулгыг нэмэгдүүлэн, даралтат шүүлтүүрт шүүгдэх шаардлагатай хэмжээг хангах үүрэгтэй байдаг. Молибдены өтгөрүүлэгч Ц-6 үйлдвэрийн газар нь 1978 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд баяжмалыг 35-50 хувийн хатуулгатай болгон өтгөрүүлдэг нь дараагийн дамжлага болон даралтат шүүлтүүрийн тэжээлийн хатуулгын агуулга 60 хувь байх шаардлагыг хангахгүй болж, олон жил ажилласан учир элэгдэл өндөр, урсгал зардал ихтэй болсон. Иймд Молибдены өтгөрүүлэгч Ц-6-г яаралтай шинэчлэн орчин үеийн бүрэн автоматжсан, гэнэтийн аваар гарахаас сэргийлсэн систем бүхий өтгөрүүлэгчээр шинэчлэх шаардлагаар “******” ТӨҮГ-аас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ******дугаартай тендер шалгаруулалтын урилгыг Төрийн худалдан аввах ажиллагааны цахим системд зарлаж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээсэн бөгөөд тус тендерт “******” ХХК шалгарч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “******” ТӨҮГ-тай “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх” 7/003-22 дугаартай гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд үйлдвэрийн газарт хүндрэл, чирэгдэл учруулж байна. 4.Молибдены өтгөрүүлэгч Ц-6-г яаралтай шинэчлэн орчин үеийн бүрэн автоматжсан, гэнэтийн аваар гарахаас сэргийлсэн систем бүхий өтгөрүүлэгчээр шинэчлэх ажил хийгдэхгүй тохиолдолд хоногт молибдены баяжмалын 10-13 тн гологдол гаргаж, 180,960-235,248 ам.долларын бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө алдагдах эрсдэл бодитоор гарч байгаа бөгөөд уг алдагдлыг яаралтай зогсоох шаардлага болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажиллагааг хэвийн явуулах шаардлагаар “******” ТӨҮГ-ын 2024 оны Худалдан аввах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ******дугаартай “Молибдены өтгөрүүлэгч шинээр нийлүүлэх, угсарч, суурилуулах ажил”-ыг худалдан авах ажиллагааны цахим системд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарлаж, тендерийг 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр нээхэд “Оремтрейд” ХХК тендер ирүүлсэн. Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар тус тендерийг хянан үзэж үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3. дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1. дэх заалтыг үндэслэн нээлттэй тендер шалгаруулалтын аргаар уг ажлыг дахин зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэх хүрээг хуульчилсан бөгөөд хуулийн 3.1.-д “Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэж заасан. Мөн хуулийн 4.1.9.-д “захиалагч” гэж 4.1.9. б-д “50 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна.” гэж заасан бөгөөд “******” ТӨҮГ нь 100 хувь төрийн өмчийн оролцоотой бөгөөд өөрийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэ хуулийг дагаж мөрддөг. Захиалагчийн тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар Сангийн яам болон Монополын газар гаргадаг бөгөөд худалдан авах ажиллагаагтай холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаггүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 112 дугаар зүйлийн 112.4.2. дахь заалтын дагуу Тусгай журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаардаг.“******” ТӨҮГ нь 2024 онд улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд улсын төсвийг бүрдүүлдэг томоохон аж ахйун нэгж бөгөөд “******” ТӨҮГ-ын 2024 оны Худалдан аввах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ******дугаартай “Молибдены өтгөрүүлэгч шинээр нийлүүлэх, угсарч, суурилуулах ажил”-ыг “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуустал зогсоох нь “******” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, улсын төсөв тасалдах өндөр эрсдэлтэй байгаа учир дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн нэхэжлэлийн хүсэлтийг хангахгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд “******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 204 дүгээр зүйлийн 204.1., 204.2.-д заасныг баримтлан “******” ХХК болон “******” ТӨҮГ-ын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2 7/003-22 дугаар Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангахыг, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2-ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч, суурилуулах ажил” ******дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус тус хариуцагч “******” ТӨҮГ-т даалгаж, “******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч “******” ТӨҮГ-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“******” ХХК болон “******” ТӨҮГ-ын хооронд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 7/003-22 тоот гэрээний 3.2 -т заасан гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. "******” ХХК нь гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /FORCE MAJOR гэрчилгээ ирүүлээгүй/ хугацаанд нь биелүүлээгүй ба энэ нь гэрээний 12.1.1. дэх заалтын дагуу худалдан авагч “******” ТӨҮГ-т гэрээг нэг талын санаачлагаар гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэх эрхтэй. Гэвч “******” ТӨҮГ нь “******” ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийн дагуу гэрээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Энэ нь үндсэн гэрээний хугацаатай бараг ижил буюу 4 cap 21 хоногийг нэмэлтээр сунгасан ба гэрээний үүргийг биелүүлэх хангалттай хугацаа байсан боловч “****** ХХК нь мөн л уг хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй болно. Түүнчлэн нь “******” ХХК-ийн тендерийн материалд санал болгосон үйлдвэрлэгч ӨАБНУ-ын Andritz Delkor компаниас бараанд чанарын гэрчилгээ олгохгүй, учир нь “******” ХХК-аас нийлүүлэх бараа нь Andritz Delkor компанийн бараа биш болохыг “******” ТӨҮГ-т мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт “Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэж заасны дагуу “******” ХХК-аас тендерт санал болгосон нь Andritz Delkor компанийн бүтээгдэхүүн нь гэрээний гол нөхцөл болсон. Гэтэл “******” ХХК нь гэрээний гол нөхцөл болсон Andritz Delkor компанийн бүтээгдэхүүнээс өөр /хэд хэдэн өөр үйлдвэрийн бүтээгдэхүүн, гар хийц зэргээр угсарсан, чанар стандартын баталгаагүй/ барааг “******” ТӨҮГ хүлээлгэн өгөхөөр тулгаж байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4.2. дахь заалтад “барааг нийлүүлэхдээ чанарын гэрчилгээг дагалдуулна” гэх, 6.1.3.-д “гэрээнд заасан чанар. стандартын шаардлагад нийцээгүй, тоо хэмжээ, иж бүрдэл, дагалдах бичиг барнмтын бүрдэл дутуу тохиолдолд барааг хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэх заалт болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэгтэй. “гэх заалтуудыг зөрчсөн. Иймд “******” ТӨҮГ нь гэрээний 6.1.3. болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу гэрээнд зааснаар өөр үйлдвэрлэгчийн, чанарын баталгаагүй. хугацаа хожимдсон бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрхтэй байхад шүүх энэ талаар дүгнэлт гаргаагүй болно. Түүнчлэн шүүхээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т заасны дагуу “******” ТӨҮГ нь хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2. дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэи үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэж заасан. Гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авахгүй байх нь Иргэний хуулийн 223.2.-т хамаарахгүй болно. Ийнхүү "******” ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, нэмэлтээр олгосон хангалттай хугацаанд гэрээний үүргийг мөн биелүүлээгүй, гэрээ болон тендерийн бнчиг баримтад зааснаар өөр үйлдвэрлэгчийн, чанар стандартын баталгаагүй бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан шаардлагыг хангахгүй мөн худалдан авагч “******” ТӨҮГ нь 7/00-22 тоот гэрээний 6.1.3.-д заасны дагуу уг бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байна. Түүнчлэн “******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцласан тул тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин худалдан авахаар тендер зарлах нь хууль тогтоомжийн хүрээнд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1.Давж заалдах  шатны шүүх  Иргэний хэрэг хянан шиийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

   2. Нэхэмжлэгч “******” ХХК нь шүүхэд “...талуудын хооронд байгуулсан “Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2 -ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч   суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ---гээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хүлээн авах, угсрах суурилуулах боломж нөхцөлөөр хангах, Молибдены өтгөрүүлэгч Ц-6 №2 -ыг шинэчлэх, тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил ******дугаарын тендер зарлах, шалгаруулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах “ тухай нэхэмжлэгч гаргасныг хариуцагч ****** ТӨҮГ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч компани нь ӨАБНУ-ын Andritz Delkor /PTY/ Lid компаний үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг нийлүүлэх саналыг гэрээний гол нөхцөл болгож  ирүүлсэн тул “хамгийн сайн” үнэлэгдсэн тендэрээр шалгарч,  талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэтэл худалдагч тал өөр  үйлдвэрлэгчийн  Молибдены өтгөрүүлэгч тоног төхөөрөмж нийлүүлэх санал гаргасан тул  худалдан авагч гэрээнээс татгалзсан, уг тоног төхөөрөмжийг худалдан авахад   холбогдох хууль тогтоомж болон  7/003-22 дугаар гэрээний 3.2, 5.2.1-д дэх заалтуудыг зөрчөөд байгаа. ...гэрээний хугацаа сунгах хүсэлтүүд нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан мэдэгдлийг ирүүлдэггүй учраас гэрээний хугацааг сунгах нөхцөл, үндэслэл болдоггүй  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх татгалзал, тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

  3.Шүүх нэхэмжлэгч “******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэжээ.

  4.”******” ХХК болон “******” ТӨҮГ нарын хооронд 2022 оны 3 дугаар сары 09-ний өдөр “Молибдены өтгөрүүлэгч ц-6 №2-ыг шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсарч суурилуулах ажил гүйцэтгэх” 7/003-22 дугаартай гэрээг байгуулагдсан ба “гэрээний нийт үнийн дүн 2,298,252,000 төгрөг, НӨАТ, гаалийн татвар, даатгал, баглаа боодол, ачилтын үнэ, тээвэрлэлт, угсралт тохируулга болон бусад зардал багтсан, ӨАБНУ-ын Аndritz Delkor Lid компаний үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг  худалдан авагч талд нийлүүлэх,  гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар” гэж гэрээний гол нөхцөлийг тодорхойлж харилцан  тохиролцсон байна.

 5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссаны дараа тухайлбал 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №114/425 албан тоот “Гэрээнд сунгалт  хийх тухай”,   “...Өтгөрүүлэгч үйлдвэрлэгч болох Андритз компани нь  дайны байдлаас болон зарим эд анги түүхий эд материалын ханган нийлүүлэлт доголдсон, шинэ үйлдвэрийн байранд нүүх, ...үнэ ханшийн өөрчлөлт гарсан зэрэг шалтгааны улмаас  бид гэрээний хугацаанд дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй болсон энэхүү гэрээг 2023 оны 03 дугаар сарын 31 хүртэл сунгаж өгнө үү” гэж мэдэгдсэн, хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 171/872 албан тоотоор “... гэрээний хугацаа дуусгавар болсон, ...өтгөрүүлэгчийг үйлдвэрлэгч  болох  ....  компаниас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “...****** ХХК нь манай өтгөрүүлэгч ган хийцийн   зарим хэсгүүдийг Монголд үйлдвэрлэх, МНI бүхий AIIey Brandley-y PLC удирдлагын самбарыг өөрсдөө худалдан авах саналыг гаргасан бөгөөд ****** ХХК-ийн нийлүүлэх өтгөрүүлэгч нь  нь тус компанийн бүтээгдэхүүн биш тул чанарын баталгаа гаргахгүй болохыг  энэхүү бичгээр илэрхийлж байна“ гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн байна. ...гэрээгээр  хүлээсэн үүргээ  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна ..үүргээ биелүүлээгүй тохиолдолд  худалдах худалдан авалтын гэрээ болон хууль тогтоомжийг удирдлага болгон зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна” гэж худалдагч тал буюу  нэхэмжлэгч компанид  мэдэгдсэн байна.

  6.Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа сунгагдсан хэдий ч  нэхэмжлэгч  компани нь уг гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.-т “...10 хоногийн дотор  нөгөө талд бичгээр мэдэгдэнэ. Уг мэдэгдэл нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим эсхүл эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна” гэж  заасан шаардлагыг хангасан мэдэгдэл хүргүүлээгүй,  удаа дараа гэрээний хугацаа сунгах  талаар албан тоотоор худалдан авагч талд  санал хүргүүлсэн, харин хариуцагч компани нь худалдагч тал  гэрээний гол нөхцөл болох өтгөрүүлэгч үйлдвэрлэгч Andritz Delkor Lid компаний бүтээгдэхүүн биш өөр үйлдвэрлэгч  компаний өтгөрүүлэгчийг  худалдан авагч талд  нийлүүлэх нөхцөл байдал үүссэн болохыг гэрээний хугацааг сунгахаас өмнө мэдсэн байна.

7.Түүнчлэн нэхэмжлэгч компаниас   гэрээний  дагуу  нийлүүлэх өтгөрүүлэгчийн 80 хувь нь  өөрийн агуулахад бэлэн байгаа ч хүлээлгэн өгч чадахгүй байгаа талаар   2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/04/-08  албан тоотоор  худалдан авагч талд мэдэгдсэн боловч  худалдан авагч тал хариу арга хэмжээ аваагүй тул нэхэмжлэгч  2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд хандсан байна.

8.Дээрх байдлаас үзэхэд гэрээний оролцогч талууд гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй,   гэрээ болон хуульд заасан эрх, үүргээ  хэрэгжүүлж чадаагүй өөрөөр хэлбэл  Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4.-т “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд  зохицуулах  боломжгүй, ... эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй”  мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4.-т”...гэрээг цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор  гэрээнээс татгалзаж болно”  гэж зохицуулсан, энэ тохиолдолд хариуцагчийн эрх ашиг нэхэмжлэгчийн   шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хөндөгдсөн байхад  тэрээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  буюу 2024 оны  6 дугаар сарын 20- ны өдөр “Гэрээ цуцлах тухай” ГЁ-134-12/4059 дугаар мэдэгдлийг   нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.

9.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан “...гэрээний 6.1.3. болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу гэрээнд зааснаар өөр үйлдвэрлэгчийн чанарын баталгаагүй, хугацаа хожимдсон бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрхтэй байхад шүүх энэ талаар дүгнэлт гаргаагүй, худалдан авагчийг хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэрээний хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авахгүй байх нь Иргэний хуулийн 223.2.-т хамаарахгүй болно. Худалдан авагч нь өөр үйлдвэрлэгчийн, чанар стандартын баталгаагүй бүтээгдэхүүнийг 7/00-22 тоот гэрээний 6.1.3.-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах эрхтэй, мөн гэрээг цуцласан тул тухайн бараа бүтээгдэхүүнийг дахин худалдан авахаар тендер зарлах нь хууль тогтоомжийн хүрээнд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

10.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг  зөв тайлбарлан  хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 312/ШШ2025/00955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн нарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ