Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003460240 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Тайжууд овогт Э.Т

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 7-29 тоотод хамтран амьдрагч Б.Эг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... “2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очиж тэнд 200 грамм архи уусан. Тэгээд эхнэр Б.Этай хамт зах гарч юм цуглуулж харих замдаа дэлгүүрээс 0,5-тай архи авч Баянхонгор сумын 2 дугаар баг 7-29 тоотод байх гэртээ ганцаараа уусан тэгээд би юунаас болж маргасан талаар мэдэхгүй нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн тэгээд гэртээ очиход эхнэр Б.Эгийн нүд хөхөрч хавдчихсан нүдний дээд хэсэгт зовхи хэсэгт оёо тавиулчихсан намайг цохисон талаар хэлсэн би бол юу талаар мэдэхгүй байна гэрт Э бид хоёр манай хүүхдүүд байсан өөр хүн тэр үед байгаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

...Би гэмт хэргээ үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Э.Т нь Баянхонгор сумын 2 дугаар баг 7-29 тоотод байхад гэртээ ганцаараа 0,5-тай архи уусан тэгээд надаас хэрүүл нэхээд байсан мөн намайг чимхэж татаж чангаагаад толгойтой үснээс татсан тэгээд Т нь бие засах гэж гэрээс гарах үед би Цагдаа дуудсан, цагдаа ирж авч яваад эрүүлжүүлсэн байсан тэр үед Тын дүү Должин утсаар надтай ярьж би аваад явмаар байна та гомдолгүй гээд хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би гомдолгүй гэж хэлсэн тэгээд гэртээ хүүхэдтэйгээ сууж байхад иргэж гэртээ ирээд такси барьж ирлээ мөнгө өгөөч гэж хэлээд байхаар нь би хүүхдэд мөнгө өгч гаргаад таксинд өгүүлсэн гэтэл намайг виза карт өгчих гэсэн тэр үед би өгөхгүй би чамтай хамт явъя гэж хэлээд гэрээс бид гарсан тэгтэл хашаанд дотор намайг миний зүүн нүдний дээд хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохисон тэгээд зугтаагаад яваад өгсөн тэр өдөр ирээгүй маргааш өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ирсэн тэр үед би цагдаа дуудаж Тыг өгч явуулсан. гэх мэдүүлэг / хх-ийн 20-22/,

4. Гэрч Э.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийнхөө 80780217 дугаарын утсаар холбоо барьж цагдаа дээр байна ирээд аваадах гэж хэлсэн тэгээд би цагдаа дээр ирсэн тэгтэл эрүүлжүүлэх байрны үүдэн дээр сууж байсан тэгээд эрүүлжүүлэх байрны цагдаатай уулз гэсэн тэгээд би уулзахад ар гэрийн зүгээс гомдолгүй гэсэн тохиолдолд гаргана гэсэн тэгээд би Э эгчтэй утсаар цагдаатай яриулсаны дараа манай ах Тыг аваад яв гэж цагдаа хэлсэн тэгээд би гэртээ харих гэж авч явсан гэртээ ирж би ахад хандаж хэдэн үг хэлсэн тэгээд хэсэг унтаж байгаад тамхи татах гэсэн юм гэж хэлээд иргэж ирээгүй тэр чигтээ явсан байх алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн:

1. Б.Эгийн биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи болон баруун шуу, бугалгад цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх-ийн 10-11/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Тын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 31-32 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Тыг хамтран амьдрагч Б.Эгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхээс үнэлж прокуророос сонсгосон зүйлчлэлийг зөв байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Э.Т нь урьд нь байнга буюу гурваас дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тухайн өдөр тохиолдлын шинжтэй зүйлээс шалтгаалж хамтран амьдрагч Б.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Т нь 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 7-29 тоотод хамтран амьдрагч Б.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Эгийн мэдүүлэг, гэрч Э.Дгийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Э.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Тын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Тад хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Тад оногдуулсан ялыг түүний орлогын байдлыг харгалзан хоёр хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Т нь урьд нь ял шийтгэгдээгүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд дурдсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжууд овогт Э.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Э.Тыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Тад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Тын эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Тад буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ