| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2024/04777/И |
| Дугаар | 210/МА2025/01841 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01841
|
|
|
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03039 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь орон сууц худалдан авахаар зууч *******тай холбогдсоноор ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *******ы ******* ******* загварын ******* өрөө орон сууцыг авахаар ******* ХХК-ийн захирал *******тай, ******* ХХК-ийн ажлын байранд уулзаж худалдан авахаар болсон. ******* ХХК, ******* ХХК нар нь хамтран ажилладаг, тус орон сууцыг бартераар тооцуулан авсан гэсний дагуу ******* ХХК-ийн захирал *******тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т зааснаар төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн захирал *******ын Хаан банкны ******* тоот дансанд 240,000,000 төгрөг, мөн 10-ны өдөр нь 18,426,500 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн. Тухайн хоёр компани хүмүүстэй тохиролцон 288,082,000 төгрөгийн үнэтэй байрыг 258,426,000 төгрөгөөр тооцон хямдруулж авахаар болж мөнгийг бүрэн төлсөн.
******* ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот захиалагчийн эрхийг шилжүүлэх тухай мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлснээр *******д захиалагчийн эрх шилжсэн. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-аас *******гийн ******* хаягаар ******* дугаартай гэрээ цуцлах мэдэгдлийг илгээсэн. Мэдэгдэлд зааснаар хариуцагч нар гэрээний маргаантай нь орон сууц захиалгаар бариулахаар ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Иймд дээр дурдсан ******* тоот ******* м.кв талбайтай орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлэх, бичиг баримт гарган өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү. Хариуцагч ******* ХХК нь олдоогүй тул ******* ХХК-д холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороонд баригдаж буй *******ы ******* блок, ******* давхар Үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж байна. Тус барилгын гадна фасад угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Дээрх гэрээний гүйцэтгэлийн төлбөрт /бартер/ тооцон *******тай ******* тоот Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээ байгуулах үед *******д тус орон сууцны талаар мэдээлэл өгч, гэрээний 3.1, 3.2-т ******* ХХК-д ******* гэрээний төлбөрт тооцуулан төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээг хийсэн. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай компани ******* тоот гэрээг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдэн гэрээг цуцалсан. Гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш хийгдсэн ажлын гүйцэтгэл, тооцоо нийлэхийг тус компанид удаа дараа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэж чадаагүй. Иргэн *******д ******* дугаартай гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсний дараа тус орон сууцыг худалдан борлуулж барилгаа барьж дуусгасан. Тус гэрээний төлбөр нь ******* ХХК-д төлөгдсөн бөгөөд ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ХХК-аас хохирлоо нэхэмжлэх шаардлагатай гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь ******* дүүрэг, *******хороо, *******ы ******* блок, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, *******м.кв талбайтай, ******* өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,447,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,447,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Шийдвэрийн 4-д "******* ХХК дээрх гэрээний төлбөрт тооцон бартерт авахаар тохиролцсон орон сууцыг *******д худалдахаар санал болгож үүнтэй зэрэгцээд ******* ХХК болон ******* нар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г байгуулжээ гэж зөв дүгнэсэн. Гэвч орон сууц захиалгаар бариулах гэрээ нь ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн "Барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагавар гэрээ бөгөөд ******* ХХК гэрээт ажлыг бүрэн дуусгавар болгосон тохиолдолд шаардах эрх үүсэх юм. Анхан шатны шүүхэд хариуцагчаас ******* ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул иргэн *******тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцалсан талаар нотлох баримтыг гаргаж өгсөн ч уг баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийгээгүй, тайлбар болон татгалзсан үндэслэл түүнийг нотлох эрхийг хангаагүй байна.
3. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтээр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаартай захирамжаар ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ******* дүүргийн ******* хороо, ******* ******* блок ******* *******тоот ******* м.кв талбайтай орон сууцанд өмчлөгч бүртгэгдсэн эсэх, аливаа үүрэг ногдуулсан хэлцэл болон битүүмжлэл тэмдэглэгдсэн эсэх, тус орон сууцыг улсын комисс хүлээн авсан эсэх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсээс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* тоот албан бичиг ирүүлсэн нь захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй, дээрх ирсэн албан бичгийг хариуцагч талд танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.
4. Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалийн 6.2-д "Шүүх хуралдааны товыг оролцогчид мэдэгдэх" 6.2.1. Шүүх хуралдааны товлон зарласны дараа 7-оос доошгүй хоногийн өмнө шүүгчийн туслах "Шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудас" Баримт 8, 21-ийг үйлдэн хэргийн болон бусад оролцогч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлэхээр бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө гэснийг зөрчсөн. ******* ХХК-д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, утсаар мэдэгдсэн нь /шаардлагатай тохиолдол" гэдэгт оролцогчдын тоо олон, эсвэл оршин суугаа газар нь нутаг дэвсгэрийн хувьд алслагдсан зэрэг байдлын ойлгоно хэмээн маш тодорхой хуульчлан тайлбарласан/ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх мөн оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэрэг үүсгэсэн. Хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбар болон хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ч хариуцагч нар тухайн үүргээ хэрэгжүүлээгүй байна. ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэж тайлбарладаг ч тухайн гэрээ нь ******* ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээ. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг хангуулах үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний үүргийг ******* ХХК-ийн зөвшөөрлөөр ******* ХХК-д төлбөрөө бүрэн төлсөн. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтыг шаардсан ба тухайн баримтыг шүүхэд ирүүлсэн. Уг баримтыг хариуцагч өөрөө мэдэж байсан. Тухайн орон сууцыг улсын комисс хүлээн авсан учраас бүртгэлийн дугаартай байх ёстой гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тухайн барилгыг улсын комисс хараахан хүлээж аваагүй учраас бүртгэлийн дугаар байхгүй, өөр өмчлөгч бүртгэгдээгүй, улсын комисс хүлээн аваагүй тул тухайн баримтыг хариуцагч тал гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн улсын бүртгэлээс баримт гаргуулахаар шаардсан. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлгүй. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлогдоход товыг хариуцагч талд мэдэгдсэн ба хариуцагч талаас баярлалаа гэх хариуг илгээсэн тул шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагчид гардуулж дараагийн шүүх хуралдаан явагдах өдрийг товлож, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан. Дээрх хугацаанд хариуцагч нотлох баримт, тайлбар гаргаж өгөх хангалттай хугацаа байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* төслийн ******* блок, ******* ******* тоот *******м.кв талбайтай, *******өрөө орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ.
Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг орон сууцыг ******* ХХК-тай байгуулсан гэрээний үнэд шилжүүлсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээг цуцалсан ба энэ талаар *******д мэдэгдсэн, нэхэмжлэгч орон сууцны үнийг манайд төлөөгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлжээ. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй.
Харин шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулах ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл болохгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд найруулгын өөрчлөлт оруулна.
4. ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот Барилгын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******ы орон сууцны барилгын гадна фасадын ажлыг ******* ХХК гүйцэтгэхээр тохиролцжээ.
Талууд гэрээний тусгай нөхцөлийн 13-т төлбөр тооцооны нөхцөлөө тусгаж нийт ******* м.кв талбай бүхий 6 ширхэг орон сууцыг төлбөрт өгөхөөр заасанд нэхэмжлэгчийн шаардаж буй ******* тоот ******* м.кв талбайтай орон сууц багтжээ. Нэхэмжлэгч энэхүү орон сууцыг худалдан авахаар ******* ХХК-тай тохиролцсоны дагуу ******* ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр ******* ХХК-д хандан ...******* загварын ******* м.кв орон сууцыг *******д худалдсан ба үнийг бүрэн төлсөн тул захиалагчийн эрхийг олгож байгааг... мэдэгджээ.
Ийнхүү ******* ХХК, ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, гэрээний 3.2-т зааснаар орон сууцны үнэ 288,082,000 төгрөгийг ******* ХХК-д төлөхөөр заасан нөхцөлийг тусгасан байна. Энэ үйл баримтад зохигч маргаагүй байна.
5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ.
Хариуцагчийн барьж буй, ашиглалтад ороогүй ******* орон сууцны барилгаас нэхэмжлэгч маргааны зүйл болсон орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байна. Бэлэн болоогүй буюу ирээдүйд бий болох нийтийн зориулалттай орон сууцыг худалдан авах гэрээ нь барилгын ажил дууссан эсэхээс үл хамаарч худалдах-худалдан авах гэрээнд хамаарна. Худалдагчийн хувьд барилгын зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрөл, төсөв зэргээ шийдвэрлэж, ирээдүйд баригдаж бэлэн болох орон сууцыг худалдахаар сонирхогч этгээдтэй гэрээ байгуулсан нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх худалдан авагчид үүсэхгүй юм.
Учир нь худалдан авагч тухайн барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин тодорхой хэмжээ, тоот бүхий орон сууц худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь худалдан авагчийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.
6. ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй нь тухайн гэрээний үнэд тооцогдсон орон сууцыг нэхэмжлэгч *******д шилжүүлэхээс татгалзах эрх хариуцагч ******* ХХК-д байгаа эсэх, нэхэмжлэгч орон сууцны үнийг ******* ХХК-д бус ******* ХХК-д төлсөн нь нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх эсэх нь зохигчийн хоорондын маргааны зүйл болсон байна.
6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үнийг төлөх арга, хэлбэрийг *******, ******* ХХК нар гэрээгээр тохиролцсон нь энэ хуульд нийцнэ. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээгээр заасан этгээдэд хүлээлгэж өгнө гэж зохицуулсан тул нэхэмжлэгчээс орон сууц захиалгаар барих гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу 258,426,500 төгрөгийг ******* ХХК-д төлснөөр мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлэлцэн тохирсон үнийг төлөх худалдан авагчийн үүргээ биелүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх бодитой тогтоожээ.
Иймээс орон сууцны үнийг манай компанид төлөөгүй гэсэн хариуцагч ******* ХХК-ийн татгалзал үндэслэлгүй, энэ агуулгаар давж заалдах гомдол хэргийн байдалд нийцээгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй.
Орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын хооронд үүссэн тул талууд гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй. Хэдийгээр ******* ХХК нь гэрээний тал биш байх боловч нэхэмжлэгчийн үнэ төлөх үүргийг хариуцагч ******* ХХК-ийн өмнө хариуцахаар гэрээгээр тухайлан тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн хувьд ******* ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гэрээний үнийг төлсөн гэж үзнэ.
6.2. Хариуцагч ******* ХХК-ийн зүгээс ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний төлбөрт тооцсон H2 загварын ******* м.кв талбайтай орон сууцыг ******* ХХК, ******* нарын хэнд ч шилжүүлэхээс татгалзах эрхтэй гэж тайлбарлажээ. ******* ХХК, ******* ХХК нарын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ ******* ХХК зөрчсөн нь уг гэрээний төлбөрт тооцогдсон орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж, үнийг нь төлсөн нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй.
Ажил гүйцэтгэх гэрээний талуудыг маргаангүй байх үед нэхэмжлэгч ******* дээрх орон сууцыг худалдан авахаар ******* ХХК, ******* ХХК нарын хэн алинтай нь тохиролцож, орон сууцны үнийг ******* ХХК-д төлөх, орон сууцыг ******* ХХК-аас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тохиролцсоныг хожим ******* ХХК, ******* ХХК нарын хооронд маргаан үүссэн нь энэхүү тохиролцоог үгүйсгэхгүй.
Хариуцагч нь гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн хэдий ч ******* ХХК, ******* ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилж байжээ. Иймд хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан зарчмын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Мөн хариуцагч орон сууц захиалан барих гэрээнээс татгалзах нөхцөл бий болоогүй байхад гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ******* дүүргийн ******* хороо, ******* төслийн ******* блок, ******* ******* тоот ******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг хариуцагчид даалгах гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-аас шаардсан байх тул нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага гаргасан гэж үзэхгүй.
Хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ гэсэн худалдагчийн үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гэрээний үүргийг шаардсан хууль зүйн агуулгын хүрээнд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн агуулгыг, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэсэн агуулгаар өөрчлөн найруулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт илүү нийцнэ. Энэ агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулна.
8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагчийн эрхийг зөрчсөн тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
8.1. Нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагыг гаргасан, тус шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* оролцсон байх бөгөөд мөн өдөр өөрчилсөн шаардлагыг *******д гардуулсан баримт хэргийн 137 дахь талд авагджээ. Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагааг шүүх явуулаагүйгээс уг нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх хариуцагчийн эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй.
8.2. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаж буй орон сууцны өмчлөлийн талаархи мэдээллийг гаргуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаартай захирамж гаргажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр тус ******* тоот ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэлгүй-г тодорхойлж ирүүлснээр захирамжийн биелэлт хангагджээ. Маргаж буй орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь тухайн хөрөнгийн өмчлөгч, ямарваа үүрэг ногдуулсан, хориглолт хийгдсэн эсэх мэдээлэл бүртгэх байгууллагад байгаа гэх байдал үгүйсгэгдэнэ. Харин тухайн барилгыг улсын комисс хүлээн авч, тус барилгаас орон сууц худалдан авсан иргэд орон сууцны өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бол улсын комиссын актын мэдээлэл бүртгэх байгууллагад байх боломжтой. Энэ мэдээлэл нь хариуцагчийн өөрийн бүрдүүлэх баримт тул энэ тухай гомдол үндэслэлгүй. Мөн хэргийн материалтай танилцах эсэх нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд шүүхээс хариуцагч талд хэргийн материал танилцуулахаас татгалзсан, танилцах боломж олгоогүй гэх байдал тогтоогдоогүй тул эрхээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй.
8.3. Шүүх хариуцагч ******* ХХК-ийн захирал *******д шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түүний ******* дугаараар дамжуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэхэд товыг хүлээн авч Za bayrlalaa гэсэн хариу илгээсэн тухай баримт хэргийн 144 дэх талд авагджээ. Шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан аргын аль нэг хэлбэрээр хэргийн оролцогчид мэдэгдсэн байх нь тэдгээрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж буйн нэг илрэл юм. Харин шүүх хуралдаанд оролцох эсэх нь талуудын эрх юм. Иймд хариуцагчийн энэ тухай гомдлыг хангахгүй.
9. Шүүх хариуцагч ******* ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар ******* дүүргийн ******* хороо, *******ы ******* блокийн ******* ******* тоот ******* м.кв талбайтай орон сууцыг захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгажээ. Гэвч хариуцагч уг орон сууцыг иргэн *******-д 2025 онд худалдсаны улмаас иргэн *******-ын эрх, ашиг хөндөгдөж байгаа тухай өргөдлийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа *******д гэрээ цуцлах мэдэгдэл өгсний дараа орон сууцыг худалдан борлуулсан тухай дурдсан ч эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй, тухайн этгээдэд хэргийн талаар мэдэгдсэн гэх байдал хэрэгт авагдаагүй байна. Иймээс анхан шатны шүүхээс зохигчийн тайлбар, хэргийн баримтыг үндэслэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх байдал тогтоогдоогүйг дурдсаныг буруутгахгүй. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй тул иргэн *******-ыг хэргийн оролцогчийн хувиар шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний өргөдлийг хянан үзэж, хэлэлцээгүй болно.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлд ******* дүүргийн *******хороо, *******ы ******* блок, ******* ******* тоот хаягтай, ******* м.кв талбайтай, ******* өрөө, орон сууцыг шилжүүлэх, тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасан агуулгаар хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03039 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлд ******* дүүргийн ******* хороо, *******ы ******* блок, ******* ******* тоот хаягтай,******* м.кв талбайтай, ******* өрөө орон сууцыг шилжүүлж, тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,447,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ