| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1212/Э |
| Дугаар | 1214 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1214
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Намуун, хохирогч /шүүгдэгч/ Н.Б, Г.А, Т.О, шүүгдэгч М.О, Ч.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А Н Б, Х овогт Г А, Т овогт М О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03255 1449 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
3. Монгол Улсын иргэн,
4. Монгол Улсын иргэн,
5. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.М нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа байсан иргэн Н.Б эзэмшлийн 20-64 УНМ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн автомашины хагархай цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгон дотор нь байсан Ай-Фоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- яллагдагч Т.О нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа иргэн Г.А баруун гар луу нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- яллагдагч Н.Б, Г.А, М.О нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Камел" баарны ойролцоо иргэн Т.О нүүр лүү пивоны шилээр цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ммэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: “...Би гар утсаа буцаагаад авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ: “...Би хохирол төлбөрт 2.110.000 төгрөг авсан. Одоо миний бие зүгээр байгаа. Надад хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 13-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21-28/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Т.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-36/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Н.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-43/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Г.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-49/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Б.М өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Т.О өгсөн мэдүүлэг /хх-н 52-53/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Д.Э өгсөн мэдүүлэг /хх-н 58-59/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Б.Н өгсөн мэдүүлэг /хх-н 60-61/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Ж.Н өгсөн мэдүүлэг /хх-н 62-63/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Ц.М өгсөн мэдүүлэг /хх-н 64-65/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Э.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 66-67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6687 дугаартай дүгнэлт /хх-н 71/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6714 дугаартай дүгнэлт /хх-н 78/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 82-83/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 103-105/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 108-110/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 113-115/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 117-119/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 121-123/, Ч.М иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 124, 127, 129/, Т.О иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 130, 137/, Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 138, 142, 143/, Г.А иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 146, 150, 151/, М.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 155, 157, 158/, хохирлын баримтууд /хх-н 195-197/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас шүүгдэгч Ч.Мнь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа байсан иргэн Н.Бийн эзэмшлийн 20-64 УНМ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн автомашины хагархай цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгон дотор нь байсан Ай-Фоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- яллагдагч Т.О нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа иргэн Г.А баруун гар луу нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- яллагдагч Н.Б, Г.А, М.О нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Камел" баарны ойролцоо иргэн Т.Оын нүүр лүү пивоны шилээр цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
1. Шүүхээс шүүгдэгч Ч.Мягмардагвыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө иргэн Н.Бийн эзэмшлийн Ай-Фоне Икс маркийн гар утсыг түүний эзэмшлийн автомашины хагархай цонхоор авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Бийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 39-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.М өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 103-105/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
2. Шүүгдэгч Т.Оыг 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө иргэн Г.А гийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А гийн өгсөн: “...би өөрийнхөө суусан талын хаалгыг түгжсэн. Тэгтэл уг машины дэргэд 2-3 машин ирж дэргэд зогсоод дотроос нь 5-6 залуу гарч ирсэн. Нэг залуу нь клугер маркийн машинаас 17 түлхүүрийг аваад хойд талын цонхны гурвалжин цонхыг цохисоор байгаад хагалаад гараа оруулж, хаалгыг онгойлгосон. Тэр залуу шууд миний хөлнөөс татаж, чирж буулгасан. Би газар уначихсан чинь миний пивоны шилээр цохисон залуу миний баруун гар руу 1 удаа дэвссэн. Баруун гарын эрхий хурууны үе нь мултраад гараад ирчихсэн байсан" гэх мэдүүлэг /хх-н 46-47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын
4-ний өдрийн 6714 дугаартай:
1. Г.А гийн биед хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт,
зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн элийн няцрал, цээж, хүзүүнд
хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу бусадтай тэмцэлдэх үед үүсэх боломжтой.
3. Г.А гийн биед учирсан хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн элийн няцрал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Цээж, хүзүүнд учирсан цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Г.А гийн биед учирсан баруун сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Харин бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 78/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27 /, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
3. Шүүгдэгч Н.Б, Г.А, М.О нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө иргэн Т.О нүүр рүү пивоны шилээр цохиж, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.О хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6687 дугаартай:
1. Т.О биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-н 71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 50-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Бийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 114-115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.А өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 118-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.О өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 122-123/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- шүүгдэгч Т.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- шүүгдэгч Н.Б, Г.А, М.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч Н.Б 41.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М “төлж барагдуулна” гэж хохирлоо төлөхөө илэрхийлсэнээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Ч.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.М, Т.О, Н.Б, Г.А, М.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрч, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.