| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1501 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,
шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906052291942 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Б, 19 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн эдийн засагч мэргэжилтэй, хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Б Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр иргэн Ч.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул голын эрэг дээр ажлын газрын хүмүүс болох У, З, О, Ч.С болон гэр бүлийн хүмүүстэйгээ хамт салхинд гарч хоол унд хийж идээд архи ууцгаасан. Тэгээд байж байтал Ч.С нэлээд согтуу намайг дуудаад би танай эхнэр хүүхэд хоёрыг чинь хүчиндэнэ шүү гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Гэтэл би чадна шүү гэхээр нь би уурлаад түүний нүүр хэсэгт зүүн гараараа хоёр удаа цохиж газар унах үед нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед бидний хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Болсон зүйл ийм л байна. Өөр ямар нэгэн зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 9/
Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон Туул голын эрэг дээр манай ажлын хамт олон салхинд гарсан. Тэр үед бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би яагаад Бмаргалдсанаа мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд Б миний нүүрэн хэсэгт цохиж намайг өшиглөж байсан. Бид хоёрыг манайхан салгасан. Тэгээд би замын цаад талд гараад цагдаа дуудсан. Бид хоёр хамт ажиллаад нэг жил болж байгаа. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй гэжээ. /хх-ийн 7/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Б ажлын газрыхан салхинд гарсан. Тэдний ажлын хүмүүс идэж уугаад архи ууцгаасан. Би жирэмсэн болохоор архи уугаагүй. Орой 19.00 цагийн орчимд манай нөхрийн ажлын газрын найз нь болох С Б хандаад би танай эхнэр охин хоёрыг чинь хүчиндэнэ гэж хэлсэн чинь манай нөхөр С цохиж зодоод газар унахад нь дээрээс нь дэвссэн. Гэтэл тэнд байсан хүмүүс салгасан. С гүйгээд явсан чинь удаагүй цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 11/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10616 тоот шинжилгээ:
1.Ч.С биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 14/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 15/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/,
Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 33/
Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33/ зэрэг болно.
Шүүгдэгч Б Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр иргэн Ч.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул голын эрэг дээр ажлын газрын хүмүүс болох У, З, О, Ч.С болон гэр бүлийн хүмүүстэйгээ хамт салхинд гарч хоол унд хийж идээд архи ууцгаасан. Тэгээд байж байтал Ч.С нэлээд согтуу намайг дуудаад би танай эхнэр хүүхэд хоёрыг чинь хүчиндэнэ шүү гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Гэтэл би чадна шүү гэхээр нь би уурлаад түүний нүүр хэсэгт зүүн гараараа хоёр удаа цохиж газар унах үед нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед бидний хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Болсон зүйл ийм л байна. Өөр ямар нэгэн зүйл болоогүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9/
Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгон Туул голын эрэг дээр манай ажлын хамт олон салхинд гарсан. Тэр үед бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би яагаад Б маргалдсанаа мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд Б миний нүүрэн хэсэгт цохиж намайг өшиглөж байсан. Бид хоёрыг манайхан салгасан. Тэгээд би замын цаад талд гараад цагдаа дуудсан. Бид хоёр хамт ажиллаад нэг жил болж байгаа. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Б ажлын газрыхан салхинд гарсан. Тэдний ажлын хүмүүс идэж уугаад архи ууцгаасан. Би жирэмсэн болохоор архи уугаагүй. Орой 19.00 цагийн орчимд манай нөхрийн ажлын газрын найз нь болох С Б хандаад би танай эхнэр охин хоёрыг чинь хүчиндэнэ гэж хэлсэн чинь манай нөхөр С цохиж зодоод газар унахад нь дээрээс нь дэвссэн. Гэтэл тэнд байсан хүмүүс салгасан. С гүйгээд явсан чинь удаагүй цагдаа ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10616 тоот шинжилгээний, Ч.С биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, дух, зүүн хацарт зулгаралт, хэлэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн мэдүүлэг. /хх-н 14/ гэх дүгнэлт. /хх-н 15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ч.С нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН