| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1502 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Б.Эрдэнэбаатар,
Хохирогч Э.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906050771939 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Б , 19 оны 1 дүгээр сарын 96-ний өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймагт ажилладаг, тоотод ам бүл ганцаар амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын тоотод иргэн Э.Б зодож улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 25-ны өглөөний 06:00 цагт дүүтэйгээ гэртээ унтаж байсан. Тэгээд өглөө хаалга хүчтэй чанга цохиод байхаар нь хэн бэ гэхэд гэрлийн байцаагч байна гэж хэлсэн. Тэгээд дүүтэйгээ хэн юм бол гээд ярилцаад байж байхад шууд хаалга татаад саваад орж ирсэн. Би эмэгтэй хүн нүцгэн байсан учраас орноосоо босож чадахгүй байсан. Тэгээд та “гар” гэж хэлэхэд би унтлаа гээд гарахгүй байсан. Би огт харж байгаагүй, танихгүй хүнийг гэртээ унтуулахгүй. Тэгээд та гараач гэхэд би унтлаа гээд гутал хувцсаа тайлаад байхаар нь би айсан. Ойр хавьд ойр дотны хүн байхгүй учраас дүүгээ хойд Б ахынх руу ороод хэлээд ир гэхэд айгаад байна гээд хөдлөж чадахгүй болохоор нь би өөрөө Б ахынх руу ороод хэлэхэд бүгдээрээ нойрмог байж байгаад манай найз гээд тоохгүй байсан. Тэгээд араас шүүгдэгч Г.Б орж ирчихээд “Чи ямар сүртэй пизда вэ” гэсэн. Та яагаад манай гэрт орж ирж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд миний өөдөөс оймсоо шидээд байсан. Би Б ах байгаа юм чинь хамгаалчих болов уу гэж бодсон чинь гэнэт нүүр нүдгүй цохиод ороод ирсэн. Би өөрийгөө хамгаалаад зугтаахад намайг хойд талынх нь жижиг өрөө хүртэл цохиж зодсон. Тэгээд би өөрийгөө хамгаалаад байж байтал Б ах орж ирээд чи яаж байгаа юм гэж хэлсэн. Би гайхсан. Намайг хөлнөөс өргөөд шидчихсэн. Би хүзүүгээрээ унасан. Би амьсгалж чадахгүй, юу ч хийж чадахгүй, босож чадахгүй байсан. Тэгээд гэрийнхэн нь бүгдээрээ босож ирсэн. Тэгээд би цагдаа дуудах гээд дуудлага өгөхөд гэрийн хаяг асуусан. Би урдаас ирээд удаагүй байсан болохоор гэрийн хаягаа мэдэхгүй байсан учраа Б ахын эхнэрт утсаа өгөхөд утас аваад гараад явсан. Удалгүй манай ээж ороод ирсэн. Харин Б ахын эхнэр цагдааг нь явуулсан байсан. Би дахин цагдаа дуудаж өргөдөл гомдлоо өгсөн. Цагдаа ирэхэд Г.Б явсан байсан. Тухайн хэрэг нь Б ахын гэрт болсон гэж мэдүүлсэн гэв.
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би найз Б гэрт өглөө 06.00 цагийн орчим очсон. Тэгээд Б гэрт байж байгаад бие засахаар гарчихаад Б хашаанд байх найз Б гэрт нь орсон. Гэрт Б байгаагүй тэдний эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд байсан ба тэдний охин намайг гар зайл юун хүн бэ гэхээр нь би Б найз байна танайд унтчихъя гэж хэлэхэд нөгөө охин намайг гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад Б гэрт ороод байж байтал нөгөө охин Б гэрт орж ирээд намайг газар сууж байтал миний толгойны дагз хэсэгт өшиглөсөн. Тэгэхээр нь би нөгөө охины хөлнөөс нь барьж байгаад газар луу шидсэн. Охин орилоод уйлаад гараад явсан. Б бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би Б охиныг зодоогүй хөлнөөс нь өргөөд л газар унагаасан гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэртээ дүүгийн хамт унтаж байтал өглөөний 06.00 цагийн орчимд гэрийн хаалга нүдээд байсан. Хэн бэ гэсэн чинь тогны байцаагч байна гэж эрэгтэй хүний дуу гарсан. Тэгээд дүү бид хоёр хэн юм бол гэж ярилцаад байж байтал хаалга хүчтэй татаад цоожийг нь эвдээд эрэгтэй хүн орж ирсэн. Би хэн бэ гэхэд дуугүй бай пязда минь жоохон унтаадхий гэсэн. Тэрээр над руу ална шүү гээд байхаар нь би хашаанд байдаг Б буюу Б ахын гэрт ороход Б ах унтаж байсан. Би Б ахыг сэрээгээд нэг танихгүй хүн манайд орж ирлээ гэхэд манай найз ш дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө хүн Б ахынд ороод ирсэн. Тэгэхээр нь би та яахаараа танихгүй айлд ордог юм бэ гэж хэлсэн чинь хуц пязда минь унтах гэсэн юм гэж хэлээд бид хоёр маргаж байтал тэрээр намайг өргөөд газар шидчихсэн. Тухайн үед амьсгалж болохгүй хөдөлж болохгүй байсан. Тэгээд би ээжрүүгээ яриад цагдаа дуудсан. Миний хүзүү, сээр, нуруу гэмтсэн гэжээ. /хх-ийн 12/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би найз нартайгаа уулзаад шөнийн 03.00 цагийн орчимд гэртээ ирээд унтаж байтал манай найз Б өглөө 06.00 цагийн орчимд манай гэрт ирсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор зарим зүйлийг мэдээгүй. Намайг сэрэхэд манай хашаанд байдаг найз Б охин Б манай гэрт ороод ирчихсэн танай найз чинь манай гэрт орж ирээд унтах гэлээ найзыгаа ав гэсэн. Тэгээд байж байтал Б орж ирээд суусан чинь Б Б толгой руу өшиглөчихсөн юм. Б нөгөө охины хөлнөөс нь өргөөд газар унагаачихсан. Дахиад өргөх гэхээр нь би салгасан. Б босож ирээд намайг аллаа гээд орилоод уйлаад байсан. Тухайн үед Б нилээн согтуу байсан. Б манай найз Б дагавар хүүхэд байгаа юм. Тэднийх манай хашаанд буугаад 5 сар болж байгаа юм гэжээ. /хх-ийн 15/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10284 тоот шинжилгээ:
1.Э.Б биед нуруу, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, зүүн тохой, зүүн баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 20/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/,
Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 33/
Г.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 1/, прокурорын тогтоол /хх-н 20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 25-ны өглөө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр тоотод иргэн Э.Б зодож улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэртээ дүүгийн хамт унтаж байтал өглөөний 06.00 цагийн орчимд гэрийн хаалга нүдээд байсан. Хэн бэ гэсэн чинь тогны байцаагч байна гэж эрэгтэй хүний дуу гарсан. Тэгээд дүү бид хоёр хэн юм бол гэж ярилцаад байж байтал хаалга хүчтэй татаад цоожийг нь эвдээд эрэгтэй хүн орж ирсэн. Би хэн бэ гэхэд дуугүй бай пязда минь жоохон унтаадхий гэсэн. Тэрээр над руу ална шүү гээд байхаар нь би хашаанд байдаг Б буюу Б ахын гэрт ороход Б ах унтаж байсан. Би Б ахыг сэрээгээд нэг танихгүй хүн манайд орж ирлээ гэхэд манай найз ш дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө хүн Б ахынд ороод ирсэн. Тэгэхээр нь би та яахаараа танихгүй айлд ордог юм бэ гэж хэлсэн чинь хуц пязда минь унтах гэсэн юм гэж хэлээд бид хоёр маргаж байтал тэрээр намайг өргөөд газар шидчихсэн. Тухайн үед амьсгалж болохгүй хөдөлж болохгүй байсан. Тэгээд би ээжрүүгээ яриад цагдаа дуудсан. Миний хүзүү, сээр, нуруу гэмтсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би найз нартайгаа уулзаад шөнийн 03.00 цагийн орчимд гэртээ ирээд унтаж байтал манай найз Б өглөө 06.00 цагийн орчимд манай гэрт ирсэн. Би тухайн үед унтаж байсан болохоор зарим зүйлийг мэдээгүй. Намайг сэрэхэд манай хашаанд байдаг найз Б охин Б манай гэрт ороод ирчихсэн танай найз чинь манай гэрт орж ирээд унтах гэлээ найзыгаа ав гэсэн. Тэгээд байж байтал Б орж ирээд суусан чинь Б Б толгой руу өшиглөчихсөн юм. Б нөгөө охины хөлнөөс нь өргөөд газар унагаачихсан. Дахиад өргөх гэхээр нь би салгасан. Б босож ирээд намайг аллаа гээд орилоод уйлаад байсан. Тухайн үед Б нилээн согтуу байсан. Б манай найз Б дагавар хүүхэд байгаа юм. Тэднийх манай хашаанд буугаад 5 сар болж байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10284 тоот Э.Б биед нуруу, зүүн дал, баруун бугалга, зүүн шуу, зүүн тохой, зүүн баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт. /хх-н 20/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Б нь эмчилгээний зардалд 145.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндийн болон ажилгүй байсан хугацааны зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН