Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1503

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

улсын яллагч: Г.Цэрэнжамц,

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов,

шүүгдэгч: Г.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г З холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906040771924  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г З, 19 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  мөнгө хураагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо  хотхоны тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Г З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн амралтын газрын орчимд иргэн Б.М үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч М нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд над руу дайраад миний хувцасыг ураад, өөрийнхөө хувцасыг тайлж шидээд байсан. Тэгээд гараад зодолдъё гэхээр нь би гараад зодчихсон юм. Би биеэ хамгаалахыг буруугаар хэрэглэсэн байна. Энэ үйлдэл нь миний буруу юм гэв.

 

         Шүүгдэгч  Г.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Барс захын 25 жилийн ойн баяр болоод зах дээр ажилладаг бүх хүмүүс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт байдаг Монгол шилтгээн амралтын газар амарсан. Өдөр 12.00 цагийн орчимд Ц гэх эмэгтэйгийн төрсөн өдөр болоод голын эрэг дээр уугаад сууж байтал Барс захад ажилладаг М нь тухайн Ц төрсөн өдөр дээр согтуу ирээд агсраад байсан. Тэгэхээр нь би чи өөрийнхөө түрээслэж авсан гэр орондоо очиж идэж уу гэж хэлсэн. Намайг дэлгүүр орж ундаа авахаар явж байхад М таараад та намайг яагаад хөөгөөд туугаад байгаа юм хоёулаа хүнгүй газар очиж үзэх үү гэсэн. Тэгээд миний цамцны захнаас татаад өмсөж явсан цамцаа над руу шидээд байсан. Бид хоёр зууралдаад Монгол шилтгээнээс гараад ертөнцийн зүгээр баруун хойд зүгт очоод ноцолдсон. Би М хавирч унагаад дээр нь гарсан. Гэтэл М газраас чулуу аваад миний толгойны баруун хэсэгт чулуугаар нэг удаа цохисон. Би уг чулууг нь булааж аваад М дух хэсэгт 2 удаа цохисон ба 2 гараараа М хоолойноос бооход тэрээр хөдөлгөөнгүй ухаан алдсан байдалтай болохоор нь би орхиод гэрлүүгээ орчихсон. М бид хоёр Барс зах дээр ажилладаад 15 жил болж байгаа юм. Тухайн үед М над руу агсраад дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж л цохисон гэжээ.  /хх-ийн 12-13/

         Хохирогч Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Барс захын 25 жилийн ой болоод бид нар амралтанд явсан. Маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би өглөө 08.00 цагийн орчимд сэрээд өөрийнхөө байрлаж байсан гэрээсээ гараад 0.33 граммын 2 ширхэг Нийслэл пиво авч уусан. Тэгээд Барс зах дээр бараа зардаг Б ахтай таараад бид 2 юм ярьж сууж байгаад Барс захын хаалган дээр мөнгө тасалдаг Золбоо ахын байрлаж байсан гэр лүү очсон. Бид тэнд очоод архи ууж хөзөр тоглосон. Тэгээд байж байтал Б ах орж ирээд Ц эгчийн төрсөн өдөр болж байна очий гэхээр нь бид нар тийшээ явсан. Би өмнөх өдөр нь архи уусан байсан болохоор тасарчихсан байсан. Нэг сэртэл би Монгол шилтгээний гадаа хэвтэж байсан. Миний нүүр ам нил цус болчихсон, толгой өвчтэй байсан. Намайг З ах зодсон ямар шалтгаанаас болж зодсоныг би мэдээгүй гэжээ. /хх-ийн 11/

          Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 7908 тоот шинжилгээ:

          1.Б.М дух, хамрын нуруу, хоёр мөр, даланд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт  тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 15/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16-17/

          Г.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 18/,

          Г.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 34/

          Г.З Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 31-33/ зэрэг болно.

           Шүүгдэгч Г З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  газрын орчимд иргэн Б.М үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

            Хохирогч Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  25 жилийн ой болоод бид нар амралтанд явсан. Маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би өглөө 08.00 цагийн орчимд сэрээд өөрийнхөө байрлаж байсан гэрээсээ гараад 0.33 граммын 2 ширхэг Нийслэл пиво авч уусан. Тэгээд Барс зах дээр бараа зардаг Б ахтай таараад бид 2 юм ярьж сууж байгаад Барс захын хаалган дээр мөнгө тасалдаг З ахын байрлаж байсан гэр лүү очсон. Бид тэнд очоод архи ууж хөзөр тоглосон. Тэгээд байж байтал Баяраа ах орж ирээд Ц эгчийн төрсөн өдөр болж байна очий гэхээр нь бид нар тийшээ явсан. Би өмнөх өдөр нь архи уусан байсан болохоор тасарчихсан байсан. Нэг сэртэл би Монгол шилтгээний гадаа хэвтэж байсан. Миний нүүр ам нил цус болчихсон, толгой өвчтэй байсан. Намайг З ах зодсон ямар шалтгаанаас болж зодсоныг би мэдээгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11/

         Шүүгдэгч  Г.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр жилийн ойн баяр болоод зах дээр ажилладаг бүх хүмүүс Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутагт байдаг  газар амарсан. Өдөр 12.00 цагийн орчимд Ц гэх эмэгтэйгийн төрсөн өдөр болоод голын эрэг дээр уугаад сууж байтал Барс захад ажилладаг М нь тухайн Ц төрсөн өдөр дээр согтуу ирээд агсраад байсан. Тэгэхээр нь би чи өөрийнхөө түрээслэж авсан гэр орондоо очиж идэж уу гэж хэлсэн. Намайг дэлгүүр орж ундаа авахаар явж байхад М таараад та намайг яагаад хөөгөөд туугаад байгаа юм хоёулаа хүнгүй газар очиж үзэх үү гэсэн. Тэгээд миний цамцны захнаас татаад өмсөж явсан цамцаа над руу шидээд байсан. Бид хоёр зууралдаад Монгол шилтгээнээс гараад ертөнцийн зүгээр баруун хойд зүгт очоод ноцолдсон. Би М хавирч унагаад дээр нь гарсан. Гэтэл М газраас чулуу аваад миний толгойны баруун хэсэгт чулуугаар нэг удаа цохисон. Би уг чулууг нь булааж аваад М дух хэсэгт 2 удаа цохисон ба 2 гараараа М хоолойноос бооход тэрээр хөдөлгөөнгүй ухаан алдсан байдалтай болохоор нь би орхиод гэрлүүгээ орчихсон. М бид хоёр Барс зах дээр ажилладаад 15 жил болж байгаа юм. Тухайн үед М над руу агсраад дайраад байхаар нь би өөрийгөө хамгаалах гэж л цохисон гэх мэдүүлэг.  /хх-ийн 12-13/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 7908 тоот шинжилгээний: Б.М дух, хамрын нуруу, хоёр мөр, даланд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-н 15/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Шүүгдэгч Г.З холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч Б.М нь эмчилгээний зардалд 130.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.         

          Шүүгдэгч Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй  болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.    

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.З 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г.З нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000  төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.З нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.З  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН