Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 125

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  Х.Г,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Х.Г холбогдох 1928001640119 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х. Г

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Х.Г 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд гэр бүлийнхэнтэйгээ маргалдан улмаар төрсөн дүү Ц.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх баян булагийн байраа зараад ээжийнхээ хашаанд байсан. Манай ээж манай эхнэр хүүхдийг нүд үзүүрлээд байсан. 2019 оны 07 сарын 07-ны өглөө би ээжтэйгээ уулзаад та яг яагаад байна гэж ээждээ хэлсэн. Тэгсэн чи бол яахав би энэ хүүхэнтэй чинь харьцахгүй гэсэн. Үр хүүхдийнхээ үр хүүхэд хань ижлийг үзэхгүй байна гэж юу байхав дээ гэсэн. Би эгч, дүү нараасаа та нарын эхнэр хүүхдийг гадуурхаад байвал та нар хэнийг нь гэх вэ гэсэн. Тэгсэн бид нар ах, дүү нарыгаа гэнэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би бол гэр бүл эхнэр, хүүхдээ гэнэ гэсэн. Тэгээд маргаан үүссэн. Ах дүү нар, дүүгээсээ уучлалт хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймгийн наадам үзэх гээд аймагт ирсэн. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бид нар ээжийн гэрт цай уугаад өглөө байж байхад манай ах орж ирсэн. Тухайн үед зурагтаар Хайдав гуайн нэвтрүүлэг гарч байсан хүүхдээ хайгаад олохгүй байгаа талаар гарахад манай ах ээжид хандаж үр хүүхдээ гомдоох юм бол тийм юм болдог юм гэж хэлсэн. Миний эхнэрийг яагаад та нар ад үзээд байгаа юм, яагаад нүд үзүүрлээд байгаа юм. Та яагаад нүүрээ дарчаад явдаг юм гэсэн. Би ээжээс юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл манай нөхөр эр хүн юм бол эр хүн шиг бай хүүхнүүдийн хов живээр юу яриад байгаа юм бэ гэхэд манай нөхрийг чамд хамаагүй пизда минь гэсэн. Тэгээд намайг дандаа муу үгээр хэлээд хараагаад манай эхнэрийг хүндэлсэнгүй, та нар хүндлэх ёстой гээд байсан. Тэгээд маргаан болоод ах гараад явсан. Үдээш хойш манай эгч М орж ирчээд байж байхад ах Г дахиад орж ирээд манай нөхрийг хаачсан юм гэсэн. Би тэгэхээр нь наадам үзэж байгаа арай ирэх болоогүй гэсэн чинь шууд танай эх шиг юм чинь эхнэрийг чинь дарлаад байвал та нарт ямар байх уу гээд индүү, сандал, гар утас авч шидсэн. Ээж тэгтэл Г ахын эхнэрийг дагуулж орж ирээд чи яг юу ярьсан юм бэ яагаад ах дүү нарын хооронд хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэхэд шууд манай ээжийн өөдөөс битгий хуц муу пизда минь гэсэн. Ээж маань эхнэрт нь би үр хүүхдээ хөөж байгаа юм биш гэхдээ чам шиг юмтай хамт байж чадахгүй гээд түлхэхэд ээжийн мөрөн дундуур М цохиод авсан. Манай эгч М ээжийг цохичлоо шүү дээ гээд гэрээс Мийг хөөгөөд гаргах хооронд жирэмсэн манай эгчийн өөдөөс цохиод авсан. Тэгээд гадаа гаргаад Г ахад та хаанаасаа ийм хүн дагуулж ирчихээд яагаад ээжийгээ дээрэлхэж байгаа юм бэ гэхэд та нар муу гичийнүүдийг бүгдийг нь ална гээд шууд хайч бариад дайрсан тэгээд би айгаад нүүрээ дараад суусан. Тэгтэл ээж ирээд хайчийг нь булаагаад авсан чинь цаашаа буцаад явж байсан. Түүний дараа овтерка барьсан ална гээд хашгираад байсан. Тухайн үед зодох боломжтой хүн нь би л байсан. Тэгээд ахын эхнэр нь орж ирээд аваад гарахдаа зурагт гэрийн бүрээс зэргийг өг миний эд хөрөнгө гэсэн. Ээж болохоор хэлсэн юмнуудыг нь өгөөд явуул гэсэн. Тэгээд гадаа гэрийн бүрээсийг тайлж байхдаа та ямар арчаагүй юм бэ зүгээр зайл гэж хэлсэн. Тэгтэл гаднаас орж ирээд хараагаад чулуу шидсэн, намайг цохиод авсан тэгэхээр нь би зөрүүлээд жижиг чулуу шидсэн. Мөн М намайг 2 удаа цохисон. Ийм зүйл болсон. Одоо бол би эмчилгээний зардал, малчин хөлсөлсөн төлбөрөө нэхэмжилж байгаа. Ер нь бол Мээс болж энэ бүх хэрүүл маргаан үүссэн. Мөрдөн байцаагч Лхагважав хэлэхдээ Г ах чинь хил дээр машин бариад явдаг юм байна. Ээж чинь дулаахан гэртээ цахилгаантай байж ахын чинь эхнэр хөнжлөө нөмөрчөөд даараад хүүхдүүдтэйгээ хаалгыг шөнө тогшоод байхад хаалга үүдээ онгойлгодоггүй юм байна гэж хэлсэн. Би ээжээсээ асуухад тийм зүйл огт болоогүй гэж байсан. Гомдолтой байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэт мэдүүлэхдээ: Миний машинд Ц.М хохирол учруулсан 155.000  төгрөгийг нэхэмжилж байна. Харин манай эхнэр Мийн эмчилгээнд гарсан 84.400 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас аймгийн Баяр наадам үзэх гээд ирээд орой нь 22 цагийн үед Шоу эхлээд түүнийг үзээд 00 цаг өнгөрөөгөөд ээжийндзэ очиж нөхөр хүүхдийн хамт хоносон. Тэгээд 2019 оны 07-р сарын 7-ны өглөө манай нөхрийн талын хамаатнууд ууланд гарч амарна гэж байсан болохоор өглөө эрт 08 цагийн үед босоод цай уугаагүй ээж Х цай чанаад сууж байсан чинь манай ах Г гаднаас орж ирээд мэндлээд гэрийн зүүн хойд талын орон дээр суугаад ээж Хд хандаж та чинь яахлаараа нүүрээ дарж яваад байдаг юм бэ? Халдварт өвчтэй амьтад байгаа юм шиг гэж хэлсэн чинь ээж зөрүүлээд би яахлаараа нүүрээ дардаг юм бэ? Надад тэгж явах шалтгаан байхгүй гээп маргалдаад байхаар нь би ээжид хандаж та чинь та нүүрээ дарж явсан юм уу гэж хэлсэн чинь ээж үгүй би тэгээгүй гэж хэлсэн чинь манай ах Г надад хандаж чамд хамаагүй шүү гичий минь гээд хэлэхээр нь манай нөхөр Ч манай ах руү ханцаж чи чинь одоо ээжтэйгээ яаж харьцаад байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагуй чи дуугүй бай гэж хэлсэн манай ахын эхнэр М гаднаас орж ирэхээр нь ээж чи одоо юу хэлсэн юм гэсэн чинь М нөхөр болох Гт хандаж би чамд битгий хэл намайг л гэж хэлсэн хэлнэ гэж хэлсэн биздээ гэсэн ах Г та нар манайхаар хэн ч ордоггүй гэсэн гэхээр нь би Мт хандаж чи яагаад намайг танай гэрт орсон гэж хэлээгүй юм. Би танайд 2 удаа удаан хугацаагаар орж ярьж суусан биздээ яагаад хэлдэггүй юм бэ? гэсэн чинь ах Г эхнэр Мөнгөнцэцгийг гарая гээд дагуулаад гарсан. Тэгээд бид гадуур гарч явж байгаад нөхөр Чыг цэнгэлдэхэд хургэж өгье би өдөр 15 цагийн үед ээжийнд ирэхэд манай төрсөн дүүгийн төрсөн өдөр болсон байсан болохоор ээжид сүү чихэртэй ирээд төрүүлж өсгөсөн ээж таньдаа баярлалаа гээд гараад явсан дараа удаагүй манай эгч М тарвас бариал ирээд юм яриад сууж байтал Г гаднаас орж ирэхээр нь ээж цай аяглаад өгсөн чинь Г надад өгөөд байгаа юм уу гэсэн чинь ээж тийм гэж хэлээд хойшоо суусан чинь манай нөхөр Чыг хаашаа явсан юм гэж асуусан наадам үзэж байгаа гэж хэлсэн чинь хэзээ ирэх юм гэхээр нь арай болоогүй гэсэн чинь та нар манай эхнэр Мийг хүндэлж яв гэхээр нь ээж эгч бид 3 зэрэг шахуу хүндлээгүйдээ яасан юм гэсэн чинь танай 2 нөхрийг нь танай энэ эх чинь хялав цэхэв хараад байвал та нарт ямар байх вэ гэхээр нь эгч М Г ахад хандаж чам шиг эхнэртэйгээ нийлээд ээжийгээ янз бүрээр хэлж болдог юм уу тийм юм бол энэ хашаа чинь миний нэртэй юм эхнэрээ аваад явахгүй юу гэсэн Г ах толгой руу нь гараа далайгаад цохиж авах гээд байхаар  нь би наанаас нь та чинь одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь чиний нөхрийг эх шиг юм чинь хялалзаад байвал чамд ямар байх вэ гэхээр нь энэ хүн чинь миний ээж муу ч сайн ч миний ээж би ээжийнхээ талд орно гэсэн над руу аяга аваад шидсэн аяга оноогүй мөн эгчийн утсыг аваад шидсэн оноогүй намайг бол ерөөсөө дандаа бөгснөөс доогуур гичий янхан гэх мэт хараагаад байхаар нь та шал өөр хүн болсон байна таныг би танихгүй юм байна гэсэн чинь би яаж өөрчлөгдсөн юм гэхээр нь та өмнө нь надтай ингэж харьцдаггүй байсан гэж хэлсэн ээж гараад Гын эхнэр Мийг дуудаж оруулж ирээд чи эх үр болоод ах дүү нарын хооронд юу ярьсан юм гэсэн чинь М битгий хуц чи гэж хэлсэн Г гарая гээд Мийн хажуугаар зөрөөд гараад явсан чинь ээж чи иймэрхүү байдалтай байх юм бол манай хашаанаас яваарай гээд түлхсэн чинь ээжийг М зөрүүлээд зүүн талын мөр 2 удаа баруун гараараа цохиод авахаар нь манай эгч М ээжийг цохиод авлаа гээд босоод Мөнхцэцэгийг түлхээд гэрийн үүдэр гаргасан ээж бас хамт түлхэлцээд гарсан чинь ээжийг М баруун гараараа ээжийн толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохиод мөн эгчийг нэг удаа цохиж байгаа харагдахаар нь та нар ямар балиар юмнууд вэ ээжийгээ ингэж дээрэлхүүлж байхдаа яадаг юм бэ зайлцгаа гэсэн чинь Г яах гээд байгаа гичийнүүд вэ бүгдийг нь алаад өгөө гээд ээжийн толгой хэсэгт 2 удаа баруун гараараа цохиж аваад манай Мийг толгой дундуур нь дараад гэрт орж ирээд гэрийн гал тогооны шкабнаас хайч аваад над руу явахаар нь ухарсаар байгаад гэрийн баруун шкабны наана тулахаар нүүрээ дараад хажүу тийшээ харсан чинь тухайн үед би үсээ угаагаад задгай байсан чинь үснээс дараад авахаар нь намайг хайчаар хатгах нь гэж бодсон хатгаагүй холдоод явахаар нь харсан чинь ээж хажуунаас явж байгаа харагдсан чинь Г шкабнаас дахиад овтирка бариад ална шүү пизда минь гээд зогсож байхаар нь алжил байхгүй юу гэсэн М гарая гэсэн чинь гараад гэрийн хаалганаас бариад хаалга онголзүулаад цаанаас нь хөшигчөөд тэгээд яваад өгөхөөр нь ээж хаалга нээчээд сууж байсан чинь Г гаднаас орж ирээд энэ зурагтыг өгөөдөх гэрийн хүлээн авагч, гэрийн гадуур берзентэн бүрээс яг одоо өгөөтөх гэхээр нь ээж нэхсэн зүйлүүдийг зурагтыг нь хүлээн авахтай хамт гаргаж өгсөн тэгээд бүрээс гаднаас бүулгаад эхлэхээр нь эгч бид 2 хамт зэрэгцээд буулгасан чинь тэгээд миний уур хүрээд ээжийг цохиж байгаа нүдэнд харагдаад ингэж эхнэртэй нийлж ээждээ гар хүрдэг хүн байдаг юм уу бузартай юмнууд зайлцгаа гэсэн чинь яах гээд байгаа муу пизда гичий вэ гээд газраас 2 удаа чулуу шидээд эхний шидсэн чулуу нь миний гуян дээр, нэг нь ташаан толгойгоос дээх нь цохиж оносон тэгээд 2 удаа толгойн зүүн тал руу гараараа цохисон цаашаа эргээд явахаар нь би уйлаад газар чулуу хайсан гарт баригдсан жижигхэн чулуу араас нь шидсэн чинь машины ар талын дээд хэсгээр шүргээд буусан тэгээд намайг зодох гээд хүрээд ирсэн ээж дундуур орж зогсоод салгасан би бас сарвалзсан би Гт хүрээгүй тэгтэл хажуунаас 2 удаа толгойн зүүн тал руу цохиод авах шиг болохоор нь харсан чинь М цохиод Гын баруун талд зогсож байсан чинь Г дахиад толгойн зүүн тал руу цохиод авахад би манараад тонгойсон чинь толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авахаар нь манай эгч М тойрч гарч ирээд Гыг чи болиоч гээд 2 удаа нүүр лүү нь алгадсан чинь намайг зөрүүлээд миний баруун нүд рүү зүүн гараараа 3-4 удаа маш ойр ойрхон цохисон.” гэжээ /хх-24-26/,

Иргэний нэхэмжлэгч Х.Г мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед өөрийн төрсөн дүү Ц.Мтай хэрэлдэж маргалдаж байхад манай дүү Ц.М миний унаж явсан LEXUS-470 маркийн 22-33 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн буруу талын хойд талын цонхны хонгыг хагархай улаан тоосгоор цохиж хонхойлгоод түүнийг засварлах талаар хохирлын үнэлгээ гаргуулахад 155.000 төгрөг гарсан учраас тэр хохирлыг Ц.Маар гаргуулмаар байна...” гэжээ /хх-29/,

Гэрч Х.Гын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний бие эхнэрийн хамтаар ээжийндээ 05 сарын эхээр ирж буусан манайх Б дахь байраа зарчаад ээжийндээ эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдарч байсан юм 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өглөө би тэндий гэрт ороход манай дүү М нөхөр нь Ч ээж Х нар гэртээ байж байсан телевизээр нэвтрүүлэг гарч байсан ба тухайн үед Монгол тулагтны зуун эрхэм гээд нэврүүлэг гарч байсан би үзэж байгаад ээждээ хандаж хүүхдүүдээ гомдоох ямар байдаг вэ? гэж ээжээсээ асуугаад. Та ч гэсэн ялгаагүй бид нарыг гомдоож байна гэхэд "Чи бол яах вэ энэ чинь бол надад ямар ч хамаа байхгүй гэж эхнэрийг маань хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа хамаа байдгүй юм энэ бол миний эхнэр таны ч гэсэн хүүхэд гэж ээждээ хэлсэн. Тэгсэн манай эхнэр гаднаас орж ирхэд Ч, М, Х энэ гурав нийлээд загнаад байсан. Би тэгэхээр нь эхнэрээ аваад гэрээс гараад өөрийнхөө гэрт орж хэсэг хэвтэж тайвширч байгаад 17 цагийн үед ээжтэйгээ уулзахаар буцаж ороод ээждээ юм хэлэх гэтэл хэлүүпэхгүй байсан ба дүү М М нартай муудалцаж эхэлсэн. Дүү М нь энэ миний газар миний ээжийн гэрээс зайл гэж намайг хөөсөн ээж гарч яваад хажуу гэрээс манай эхнэр Мийг чирээд оруулаад ирсэн гэрт тэр гурав нийлээд манай эхнэрийг хараагаад дайраад байхаар нь би эхнэрээ гэрээс авч гаргахаар гарнаас татахад араас нь тэр гурав өшиглөж зодоод л байсан. Эхнэр маань гарахдаа ээжийн мөр лүү нь түлэхчихээд гарсан цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд би гэрийн хаалгыг савчихаад гараад явсан ба тэр гурав гарч ирээд одоо зайл гээд М бэлдэж байгаарай хууль гэж байдаг юм гээд байсан. Манай дүү М нь надруу тоосго авч шидээд оноогүй миний машиныг оночихсон ...” гэжээ /хх-30-31/,

            Гэрч О.Мийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх байраа зараад нөхрийн ээжийн хашаанд амьдарч байгаа юм. Тухайн өдөр 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өглөө 10 цагийн үед манай нөхөр тэд нартай нэг уулзаад ирье гээд ээжийнхээ гэр лүү орохоор явсан. Би гэртээ сууж байтал зүүн гэрт дуу шуу болохоор нь орох гээд гарч байтал урдаас хадам ээж маань гарч ирээд миний гарнаас татаад Бүх юм чамаас болсон гээд ороод ир чи гээд намайг татаж чангаагаад гэрлүүгээ оруулсан. Гэрт ороход манай нөхөр сууж байсан ба Чи муу хов зөөж хэрүүл үүсгэлээ гэж хадам ээж маань загнаад чиний хэрэг байхгүй хурдан холдож зайлаарай гэсэн Тэгээд манай нөхөр гэрээс гарья гээд Миний цамцнаас татаад гаргах гэтэл араас М, М, Х гурав өшиглөөд зодоод байсан. Тэгээд нөхөр маань намайг гэрээс татаж гаргаад нөхрийг маань тэр гурав гадаа зодоод байсан. Манай машин руу тоосго шидсэн М нь Та нар М бэлдээрэй овоо мөнгөтэй хулгайчууд юм гэсэн гээд л орилсон байсан. Тэгээд Мийч нөхөр ирээд манай нөхрийг боогоод авсан гэхдээ зодолдоогүй. Тэгээд бид нар Цогтцэций сумруу явсан...” гэжээ. /хх-32-33/,

Гэрч Г.Х  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 07-ны өглөө 10 цагийн үед будаатай унд чанж байхад манай баруун талын гэрээс манай хүү Г орж ирсэн тэгэхээр нь би дээшээ суу унд цай болж байна гэж хэлсэн тэгээд ойр зуурын яриа ярьж байснаа надад хандаж та чинь яахлаараа манай эхнэр хүүхдийг адлаад байна гэхээр нь би адлаагүй яасан гэсэн чинь та нар муу сайн ер нь миний дургүйг хүргээд байна гээд урдаа байсан ягаан өнгийн сандлыг гараараа хагалж эвдэлсэн. Тухайн үед манай охин М шөнө нөхөр хүүхдүүдийн хамт ирж хоносон байсан. Г гэрт байсан хүмүүст та нар манай эхнэр хүүхдийг адлаад байна гэж хэлэхээр нь М бид нар адласан зүйл байхгүй хөдөөнөөс ирэхээрээ танай гэрээр орж гараад ярьж хөөрөөд явдаг гэсэн чинь чи муу гичий дуугүй бай гээд шаагаад авсан сандалаа авч шидээд, миний юм индүүддэг индүүг гал голомт руу авч шидсэн, дахиад гар утас зуух руу авч шидэхэд хүргэн Ч Гт хандаж чи эхнэр хүүхдийн үгэнд орж ээжгэйгээ ингэж харьцаж болохгүй гэж хэлсэн чинь пизда минь чи дуугүй бай гэж хэлсэн чинь гаднаас М орж ирэхээр нь чи одоо юу яриад байгаа юм бэ би чамд хэлсэн үг хийсэн үйлдэл байхгүй гэсэн чинь М Гт хандаж Би чамд хэлээ биздээ буруу нь над дээр л ирнэ гэж. Тэгсэн чинь Г нь эхнэртээ хандаж явья гээд түрүүлээд гарсан тэгсэн чинь Ч Мт хандаж Чи бол өчүүхэн жижиг зүйлийг овооны дайтай болгож ярьж чадах хүн гэж би байтугай бусад бүх хүмүүс мэднээ гэтэл М чамд хамаагүй чи дуугүй бай пизда минь гэж хэлээд гараад явсан. Явсны дараа цай уусан болоод сууж байтал Ч эхнэр Мд хандаж намайг наадмын талбай хүргээд өг очиж бөх үзье гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа 15 цагийн үед миний том охин М том тарвас бариад хүүгээ дагуулаад орч ирсэн тэгээд охиндоо цай унд хийж өгөөд ойр зуурын яриа хөөрөө үүсгээд одоо наад том тарвасыг хувааж идье гээд ярьж байтал Г гаднаас орж ирэхээр нь цай хийж өгөөд дээшээ суу гэж хэлэхэд Г Ч хаашаа явсан юм гэсэн чинь наадам үзэхээр явсан гэж хэлсэн чинь Г та нар миний эхнэр хүүхдийг хүндэлж явж бай гэж хэлэхээр нь хүндлээгүй дээ яасан юм ер нь юу яриад байгаа юм гэсэн чинь та нар бүгдээрээ нүүр амаа дарж цаашаа харж явж миний дургүйг их хүргэж байна та ч гэсэн гэж надад хандаж хэлэхээр нь би нүүрээ дарж явах шаардлага байхгүй ер нь юу ярих гээд байгаа юм гэж хэлсэн чинь Мөнхлдэлгэр та одоо ээжтэй ингэж ярьж болохгүй бид нар адалсан зүйл байхгүй ээжтэй ингэж ярьж болохгүй гэсэн чинь гичий чи юу яриад байгаа юм гээд гар далайсан чинь М өөдөөс та одоо завсрын хүүхэн дагуулж ирчээд дээрэлхэхгүй шүү би ээжийгээ өмөөрнө гэсэн чинь гичий минь ална шүү гээд гараа өндөр өргөхөөр нь М тэндээс би ээжийгээ дээрэлхүүлэхгүй би ч гэсэн ээжийнхээ талд зогсоно гэсэн чинь Г пизда минь чи дуугүй бай гээд ширээний хажууд байсан сэнжтэй шаазан аяга авч шидсэн мөн гар утас авч шидэхээр нь би босоод Гын ойр хавьд байсан зүйлүүд янзалаад зогсож байхад Г М руу хандаж бүсэлхийнээс доогуур муухай үгээр чанга дуугаар хашиграж хэлэхээр нь би чамд энэнээс муу үг алга уу гэж хэлээд эхнэр Мийг дуудаж оруулая гээд гарсан чинь М манай үүдний пингийн үүдэнд зогсож байхаар нь хажууд нь очоод чи үүсгэсэн хэрүүл маргаанаа зохицуул гээд цамцан дээрээс нь бариад үүдрүүгээ түлхэсэн чинь хөөш гээд тохойгоороо хэд хэд ёвроод манай гэр лүү ороод Би Мт алтыг нь аваад авдрыг нь хаяв гэж чи эх үрийн ах дүүсийн хооронд яс хаялаа гэж хэлсэн чинь битгий хуц гэж хэлдэхэд Г эхнэр Мт хандаж явая гээд пинрүү гарах гэсэн чинь М араас нь эргэж хараад юм хэлэхээр нь би чи одоо ингэж хэрүүл хараал шуугиан тариад байхаар бол миний хажуугаас зайлаарай гэж араас нь түлхсэн чинь миний зүүн мөр лүү 2 удаа хүчтэй цохисон чинь охин М даварсан хүүхэн бэ би чамаар ээжийгээ дээрэлхүүлэхгүй гэж бос ч ирээд хамтдаа гэрээс түлхээд үүдний пинрүү гаргасан охин бид 2-н толгойруу гараараа цохиод авсан чинь М гэрээс ийм хүний хүнтэй нийлээд ээжийгээ дээрэлхэдэг хүнийг үзүүгүй зайл гэсэн чинь Г гичий минь юу гээд хуцаад байна та нарыг бүгдийг ална шүү гээд миний толгойруу 2 удаа цохиод дух руу түлхээд М бит 2-н дундуур зүсээд дайраад гэрлүү ороод гал зуухны жижиг шкабны дээд нүдийг угз татаад М руу хайч бариад дайрахаар нь ухас гэж очоод хамаг хүчээрээ хайчыг салгаад авсан дахиад овтерак авахаар нь М авсан тэгээд Гыг явая гээд М Гыг гаргаад явж байхаар нь харсан чинь М баруун гартаа хайч, овтирак хоёр барьсан байхаар нь би түүнийг авах гэсэн өгөхгүй байхаар нь угз татаад авсан чинь овтиракны үзүүр нь Мийн гарт нь үлдсэн бусдыг нь би авсан тэр гэрийн үүдийг хааж нээж, хөшиглөж хаагаад мөн адил пингийн үүдийг тас няс хийлгэж хөшиглөж хаагаад цаашаа гэр лүүгээ явахаар нь би гэрийнхээ үүдийг нээгээд цаашаа яваад пингийн үүдийг нээтэл араас Г гэрт орж ирээд надад хандаад чи гэрийн бүрээс, зурагт, хүлээн авагч өг гэхээр нь би өгөе гэж хэлсэн Г гараад явахаар нь зурагт, хүлээн авагч 2-г салгаад Гын гэрт нь оруулж өгөөд гэрийн бүрээсийг өгөхөөр нь гэрийн уяасыг М, М нартай тайлж байх хугацаанд М ингэж ээжийгээ дээрэлхдэг ахтай байснаас байхгүй байсан дээр эндээс зайл гэж чангаар хашиграсан чинь Г гэрээс гарч гичий минь юу гээд хуцаад байгаа юм гээд 2 удаа чулуу шидсэн тэр 2 чулуу 2 -лаа оносон тэгээд очоод толгойруу 2 удаа гараараа цохиод авсан аваад эргэсэн чинь М уйлаад жижиг чулуу аваад шидсэн чинь Г дээр оноогүй машиных нь арын цохны дээд хэсэг өнцөгийг нь шүргээд газар унасан чинь Г улаан дайраад ирэхээр нь би Гыг цамцан дээрээс нь бариад хориод зогсож байсан чинь намайг шууд түрээд Мыг удаа дараагаар нь толгойруу цохиод байсан би дийлэхгүй болохоор нь Мийг бас хорьж байна уу гэж харсан чинь М нөхрөө хорисон ч юмгүй Мын толгойруу гараараа цохиж байгаа харагдахаар энэ хүн яахаараа толгойруу цохиж байдаг юм гэж бодоод байж байсан Гын хүч нь сулараад явах шиг болохоор нь эргээд харсан чинь Мын царай нь цайцан гараараа толгойгоо дараад доошоо суух маягтай харагдсан баруун нүд нь учиргүй хавдсан байдалдай харагдсан. Тэгээд Г эргээд явахаар нь би гэрийнхээ уяасыг тайлж байсан чинь хашааны үүдээр Ч орж ирээд гэрлүү явах гэснээ Гын гэрлүү нь явах нь би наанаас нь хүрээд очсон Ч Г дээр очоод нэг муу хөгшин, жирэмжсэн хүүхэн, хүүхнүүд зодоод байдаг яасан арчаагүй эр вэ гээд цамцан дээрээс нь заамдаад 2-лаа нэг нэгнээ замдалцаад зогсож байснаа Г чи муу нааш ир дээ гээд гэрлүүгээ чирээд оруулсан цаашаа чирээд явж байгаад гэртээ оруулаад том чадуу барихаар нь М салгаж авсан байх тэгээд нэг нэгнээ тавиад Ч гэрээс нь гараад яваад гэрлүү орохоор нь хоорондоо ярилцаад цагдаа дуудсан...” гэжээ. /хх-35-36/,

            Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 07-ны өглөө босоод дүү М руу юу хийж байна гээд мессеж бичсэн энд хэрүүл болж байна ирээд хэрэггүй гэхээр нь би бодохдоо Г М 2-г хоорондоо хэрэлдэж байгаа юм байна гэж бодоод очихгүй байж байгаад өдөр 15 цагийн үед ээж дээрээ очихдоо дэлгүүрээс нэг тарвас аваад гэрт нь ороод сууж байтал гаднаас манай ах Г орж ирээд миний хажууд суусан чинь ээж цай аягалаад өгсөн чинь Г надад өгөөд байгаа юм уу гээд нээх ууртай ээжид хандаж хэлснээ надад хандаж хэзээ төрөх юм гэж надаас асуухаар би 8 сар гаргаад төрнө гэж хэлсэн чинь Ч хайчсан юм гэж асуухаар М наадамлахаар явсан гэж хариулсан чинь Г та нар манай эхнэр хүүхдийг хүндэлж бай гэхээр нь танай эхнэр хүүхдийг хүндлээгүй дээ яасан юм ээж бид 2 зэрэг хэлсэн М юу гэж хэлснийг сонсоогүй нэг юм хэлэх шиг л болсон Г, М бид 2-луу хандаж танай 2 нөхөр лүү хялалзаж цэхэлзээд байвал та 2 яах уу гэхээр нь би манай нөхөр хялалзаж цэхэлзэх юм хийхгүй л дээ гэсэн чинь Г надруу далайхаар нь би орилоод ер нь хүний хүн дагуулж ирчээд ээжийгээ доромжлуулж дээрэлхүүлдэг чам шиг хүн байдаг юм уу миний газар миний ээжийнхээс зайл гэсэн чинь дахиад далайсан чинь М тэндээс Гт хандаж ээжийгээ би хэнээрч дээрэлхүүлэхгүй би ээжийнхээ талд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь М руу хандаж банзал янхнаар нь дуудаад хатиг Мөөнөөтэй шаалцсан бас манай дүүгийн найз залуутай шаалцсан гэр орон бузралсан гээд хэл амаар доромжлоод ширээн дээр байсан гар утас, аяга аваад М руу шидсэн оноогүй. Тэгсэн чинь манай ээж гараад Мийг дагуулаад орж ирээд чи бид нарын хооронд хэлүүл уруул хийлгэж ийм байдалд хүргэлээ гэсэн чинь М битгий хуц гээд ээжийн зүүн мөр лүү 2 удаа цохиод авсан чинь Г гарая гээд гарсан чинь М гарахгүй байхаар нь ээж чам шиг бузар юм манайхаас гар гээд түлхэхээр нь би араас нь ямар даварцан юм бэ гээд хамт түлхээд үүдний пинд оруулахад Г цаанаас татахад гарахгүй ээжийн толгойны орой хэсэг рүү 2 удаа цохиод авахаар нь М нэг юм хэлээд нээх муухай хашгирсан чинь Г ална та нарыг гээд ээжийг 2 удаа толгойны оройг цохисон. Тэгээд тэрүүхэн хооронд миний ухаан санаа балартаад нэг мэдсэн чинь Г Мыг үснээс дараад хайч барисан зогсож байсныг ээж очоод гараас нь татаад авч байгаа харагдсан. Тэгээд Г М гэрээс гарчаад Г, М хаалга онголзуулаац саваад байхаар нь би гэрийн хаалгыг дотроос нь түлхсэн үүдэнд байж байгаад Г буцаж орж ирээд зурагт, хүлээн авагч, гэрийн гадуур бүрээс тайлж өг гэж хэлээд Г буцаад явахаар нь би ээжид хандаж наад юмнуудыг нь яг одоо тайлж өг гэсэн чинь ээж зурагт хүлээн авагчийг нь салгаад Гын гэр лүү нь оруулж өгсөн байх би хувцас өмсөөд гэрээс гараад ирэхэд ээж М 2 гэрийн хошилон тайлаад зогсож байхаар нь хамт тайлалцаад бүрээсийг нь өгөөд шуугаад авах гэхэд баруун үзүүр нь пингийн буланд дарагдаад дийлдэхгүй байсан чинь М Гт хандаж ийм арчаагүй завсрын хүүхэн дагуулж ирчээд ээжийгээ нийлж зоддог ийм ахтай байснаас байхгүй байсан дээр гээд хашгирсан чинь Г гэрээсээ гарж ирээд М руу 2 удаа чулуу авч шидсэн эхний шидсэн чулуу нь зүүн талын гэдэс хэсэгт нь нөгөө чулуу нь оносон оноогүйг хараагүй гадаа жоохон хүүхдүүд байсан болохоор би хүүхдүүдийг гэртээ ор гэж хэлсэн чинь М Г луу чулуу аваад шидсэн чинь машиных нь хойд шилний дээд хэсэгт оноод газар унж байгаа харагдсан тэгсэн чинь Г М дээр очоод толгойны зүүн талруу нь баруун гараараа 2 удаа цохиод авахаар нь ээж бид 2 Гыг чирээд түлхээд байгаад машиных ар хэсэгт очиход дахиад хэд хэдэн удаа дагзруу цохиод авсан таг таг гээд л дугараад авахад М цаанаас нь Мын толгой хэсэгрүү 2 удаа цохиод авахаар нь би тэр 2-н голоор Мийг тохойлдоод ороод Гын нүүр лүү нь 2-3 удаа алгадаад авсан чинь Г намайг цохиж байгааг мэдэхгүй нүд улаанаараа эргэлдсэн байсан чинь М миний духруу алгадаад авсан чинь М хойшоо болсон чинь Мын баруун талын нүдний доод хэсэг нь овойгоод хавдсан байхаар нь чиний нүд яачихваа ямар аймар болчихвоо гээд бид хэд гэрлүүгээ орсон Г М 2 гэртээ орсон тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-37-38/,

            Насанд хүрээгүй гэрч Ч.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 06-ны шөнө 00 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад суманд эмээ Хгынд ээж, аав, дүү нарын хамт ирээд хоноод өглөө нь босоод цай уугаад 09 цаг өнгөрч байсан байх гаднаас Г ах орж ирээд эмээ рүү хашигчиж загнаад мөн ээж рүү хашигчиж загнаад байснаа ээж рүү пивор сандал шидсэн тэр нь оноогүй зуух руу индүү, утас авч шидсэн тэгээд байж байтал гаднаас М эгч орж ирээд тэгээд тэр 2 гараад явсан. Тэгээд өдөр 15-16 цагийн хооронд гаднаас М эгч ирээд байж байтал гаднаас дахиад Г ах орж ирэхээр нь эмээ цай өгсөн чинь аавыг хаашаа явсан гэж асуусан ээж аавыг наадам үзэх гээд явсан гэж хэлсэн чинь эмээг загнаад ээжийг хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлж байснаа аяга ээж рүү шидсэн ээжийг оноогүй мөн ширээн дээр гар утас байсан түүнийг аваад зуух руу шидээд ээж, эмээ, М эгч нартай хэрэлдээд байж байтал гаднаас М эгч ороод ирсэн чинь эмээ энэ бүхэн чамаас боллоо та 2 манай гэрээс гар гэсэн чинь Г, М хөтлөөд гарахаар нь эмээ араас нь түлхсэн чинь М эргэж дайраад эмээгийн мөр лүү 2 удаа цохисон чинь М эгч араас очиж түлхэлцээд үүдний пинрүү түлхээд гарсан чинь М эгч М эгчийн толгойруу нь 2 удаа гараараа цохиод авч байгаа харагдсан. Тэгсэн чинь Г ах эргээд гэр лүү орж ирээд та нарыг бүгдийг нь ална гээд хоолны шкаб ухаад хайч аваад ээжийг ална шүү гээд далайгаад зогсож байсан чинь эмээ орж ирээд хайчыг нь булааж авсан чинь дахиад шкаб ухаад овтирак гаргаж ирээд бүгдийг нь ална шүү гээд зогсож байсан чинь М үүдний пингээс орж ирээд Гыг авч гараад хаалга үүд нээж хаагаад хөшиглөөд байснаа Г ах гэрт орж ирснээ энэ зурагт гэрийн бүрээс тайлж өг гээд гараад явсан чинь эмээ зурагтыг нь салгаад Г ахад өгсөн. Тэгээд М эгч, эмээ ээж 3, гэрийн бүрээс тайлж өгөхөөр гараад явахаар нь би гадаа гарсан чинь ээж нэг юм хэлэх шиг болсон би сайн сонсоогүй Г ах гэрээсээ гарч ирснээ 2 удаа чулуу ээж рүү шидсэн эхний шидсэн чулуу нь гэдсэн дээр, дараа нь шидсэн чулуу зүүн гуян дээр оносон Г ах ээжийн толгой руу 2 удаа гараараа цохисон чинь ээж газраас жижиг чулуу аваад шидсэн Г ахыг оноогүй машиныг нь шүргэсэн чинь Г ах ээжийг барьж аваад толгойруу 3-4 удаа гараараа мөн нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохисон чинь М эгч Гыг хорьж байгаа дүр эсгээд ээжийн толгойруу 2-3 удаа гараараа цохихоор нь би гэр лүү ороод аавруу утсаар ярьчаад буцаад гэрээс гараад ирсэн чинь ээжийн баруун нүдний доод хэсэгт аймар хавдсан байсан. Тэгээд бүгдээрээ гэр лүү ороод цагдаа дуудсан очсон...” /хх-39/,

            Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний бие нөхөр Ч хоёр хүүхдийн хамтаар Баян-Овоо сумаас 2019 оны 07 сарын 06 ны орой ээжийндээ ирсэн ба манай төрсөн ах болох Г мөн ирчихсэн хажуу гэрт эхнэр хүүхдийн хамтаар байж байсан.Маргааш өглөө нь болох 2019 оны 07 дугаар сарын 07 ны өдөр өглөө 10 цагын үед ах Г гэрт орж ирээд ээжид хандаж “Та чинь одоо яахаараа нүүрээ дараад яваад байгаа юм бэ халдварт өвчин тээсэн амьтан юм шиг л нүүрээ дараад яваад байх юм гэхэд. Ээж би яахаараа нүүрээ дарж явдаг юм надаа тэгж явах шалтгаан байхгүй гэж хэлсэн. Тэгээд ах маань уурлаад сандал болон миний утасыг надруу авч шидсэн шидсэн зүйлс нь намайг оноогүй. Гэрт ах бид хоёр нэлээн хэрэлдсэн би ахыгаа хүндэлж харицаж байхад хэлэх хэлэхгүй үгээр намайг дорожилоод байсан. Тэгээд удалгүй эхнэр М гаднаас гэрт орж ирээд ээж маань бид хэдийн дунд чи юу яриад яваад байдаг юм бэ гэж хэлхэд М нөхөртөө хандаж чамайг битгий хэл гэж хэлсэн биздээ намайг хэлсэн гэж бодчихно гэж хэлээ биздээ гэх утагтай зүйл ярьж байсан.Үдээс хойш 15 цагын үед ах Г ахин гэрт орж ирсэн тухайн үед эгч, ээж бид гурав гэртээ сууж байсан. Ах орж ирээд эгч Мт хандаж та нарын нөхрийг хүндпэхгүй байвал та нар яах вэ гэхэд эгч маань энхэрийг чинь хүндлээгүй дээ бид нар яачихсан юм бэ гэхэд ах Г гараа далайгаад цохих гээд байсан.Ах Гтай би маргалдаж юу ч болж байсан төрсөн ээжийгээ хамгаална гэх зэргээр маргалдаж байх үед надруу индүү, аяга надруу шидсэн гэхдээ онсон зүйл бол байхгүй.Тэгтэл ээж гараад эхнэрийг нь дагуулаад аваад ороод ирсэн тэгээд ээж маань чи энэ эхпүүлсэн хэрүүл маргаанаа хар гээд оруулж ирхэд ээжийг маань зүгээр бай гээд тохойлдоод байсан.Чи эх үр хоёрын хооронд юу хийсэн болхоороо энэ хүн намайг үзэж чадахгүй байгаа юм бэ гэхэд М битгий хуц гэсэн.Ээж Мөнгөнцэцгийн чи ямар балиар юм бэ гээд түлхээд авхад М зүүн талын мөрлүү нь хоёр удаа цохиод авсан.Тухайн үед М ээжийн маань толгойны орой хэсэг рүү хоёр удаа, эгчийн маань толгой хэсэг рүү нэг удаа цохиод авч байгаа харагдсан.Би тэр хоёрт хандаж та нар зайлцгаа гэхэд ах Г нь эхнэрээ урдаасаа холдуулж байгаад ээжийн нүүрлүү нь түлхэзд толгойн орой хэсэг рүү хоёр удаа цохиод авч байгаа харагдсан.Гэрлүү ороод шкавнаас хайч аваад надруу дайрхад ээж маань салгаж авсан юм байна лээ би нүүрээ дараад суучихсан юм.Ахиад автерка аваад дайрсан та нарыг ална л гээд байсан.Эхнэр нь явья гээд Гыг дагуулаад гарсан Г орж ирээд миний авч өгсөн зүйлсийг буцаагаад өгөөдөх гээд өгсөн тэгээд ээж, эгчийн хамтаар гэрийн бүрээсээ салгаад сууж байгаад гэнэт уур хүрээд эхнэртэйгээ нийлэж ээжийгээ зоддог хүн байдаг юм уу гэхэд.Гэрээсээ алнаа гээд гараад ирсэн надруу газраас чулуу авч шидсэн ба зүүн ташааны дээд талд чулуугаар онсон.Би худлаа юм хэлээгүй шүү гэхэд алнаа гээд ахиад чулуу аваад шидхэд зүүн гуян дээр онсон тэгээд би зөрүүлээд чулуу аваад шидэх гэтэл олдохгүй байхаар нь нэг жижиг чулуу аваад шидхэд машиныг нь ончихшиг болсон.Тэгээд намайг зодох гээд гүйгээд ээж эгч хоёр маань салгах гээд байсан тухайн үед эхнэр нь миний толгойн зүүн хэсэг рүү 2 удаа цохиод авсан мөн Г нэг удаа цохиод авхал би манраад доошоо тонгойход ар дагзруу цохиод байсан.Тэгээд өндийгөөд хархад Гыг эгч маань 2 удаа алагдаад авхад Г зүүн гараараа 2-3 удаа баруун талын нүдрүү цохиод авсан.Тэгээд цагдаа дуудхаар болоод салцгаасан.Тухайн үед манай нөхөр наадам үзхээр явсан байсан ба үйл явдал болсон дараа ирсэн...” гэжээ. /хх-40-41/,     

            2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ц.Мын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-43/,

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...О.Мийн биед баруун талын бугалганд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ /хх-47/,

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Х.Мийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ /хх-51/,

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 415 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Г.Хгийн биед зүүн мөрөнд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ /хх-55/,

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Х.Гын биед баруун хацар хүзүүнд зулгаралт хүзүүнд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ /хх-59/,

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1111 дугаартай үнэлгээний тайланд: “...Багана 45.000, будах зардал 90.000, лак, будаг 20.000, нийт 155.000” гэжээ. /хх-63-64/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/

Хохирогч Ц.Мын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5/,

Эмчилгээний төлбөрийн баримт /хх-10-12/,

Тавантолгой тээврийн нэгдэл ХХК-ийн тодорхойлолт /хх-16/,

Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-17/,

О.Мийн эмчилгээний баримт /хх-21/,

Хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-22/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-23/,

Үл хөдлөх хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-74/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-77-78/,

О.Мийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-89/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-80/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-81-82/,

Х.Гын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-83/

Тавантолгой тээврийн нэгдэл ХХК-ийн тодорхойлолт /хх-84/,

Зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-27/,

Иргэний нэхэмжлэгчийн шаардлаг нэмэгдүүлэх тухай өргөдөл /хх-104-112/,

Шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн хохирлын нотлох баримт, хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Гын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Х.Гын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Нисэхийн 11-11 тоотод гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаанаас маргалдан улмаар төрсөн дүү Ц.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мын мэдүүлэг /хх-24-26/, гэрч О.Мийн  мэдүүлэг /хх-32-33/, гэрч Г.Хгийн мэдүүлэг /хх-35-36/, гэрч Х.Мийн мэдүүлэг /хх-37-38/, насанд хүрээгүй гэрч Ч.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-39/, гэрч Ц.Мын мэдүүлэг  /хх-40-41/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Гын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаартай шинжээчийн “Ц.Мын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр /хх-43/ тогтоогдож байна.

            Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийн хувьд шүүгдэгч Х.Г “Миний эхнэрийг хүндэлсэнгүй, гадуурхаж байна” гэх шалтгаанаар төрсөн эх, эгч, дүү нартайгаа маргалдан улмаар төрсөн дүү Ц.Мын бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.

          Шүүгдэгч Х.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мтай “Миний эхнэрийг хүндэлсэнгүй, гадуурхаж байна” гэх шалтгаанаар маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдийч хохирогчийг зодож  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэхээр байна.

Тус гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан О.М, Х.М, Г.Х, Х.Г нарын эрүүл мэндэд эрүүл мэндийг сарниулах гэмтэл учраагүй болох нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 425 дугаартай шинжээчийн “...О.Мийн биед баруун талын бугалганд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-47/, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 414 дугаартай шинжээчийн ”...Х.Мийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-51/, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 415 дугаартай шинжээчийн “...Г.Хгийн биед зүүн мөрөнд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-55/, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Х.Гын биед баруун хацар хүзүүнд зулгаралт хүзүүнд цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлтээр /хх-59/ тус тус тогтоогдож байна.

             Шүүгдэгч Х.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Х.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Х.Г нь 1981 оны 08 дугаар сарын 22-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тавантолгой Тээвэр Нэгдэл” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнггүй зэрэг болох нь Тавантолгой тээврийн нэгдэл ХХК-ийн тодорхойлолт /хх-16/, Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-17/, Үл хөдлөх хөрөнгийн талаарх улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-74/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-80/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-81-82/, Х.Гын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-83/, Тавантолгой тээврийн нэгдэл ХХК-ийн тодорхойлолт /хх-84/ зэргээр тогтоогдсон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Энхбат нар нь “...шүүгдэгч Х.Гын эхнэр болох О.М нь тус гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон эсэх нь тодорхойгүй боловч Х.Гтай үйлдлээр санаатай нэгдэж хохирогч, гэрч нарт халдсан тул О.Мийн үйлдэл холбогдлыг нэмж шалган бүлэглэж гэмт хэрэг үйлдснээр  татаж өгнө үү...”  гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байдаг тул шүүх шүүгдэгч Х.Гт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн.

Тус хэрэг  төрсөн эх, ах, дүү, бэр нарын хүрээнд үйлдэгдсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар О.М шүүгдэгч Х.Гтай бүлэглэж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.

Мөн О.Мийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаартай  прокурорын хүчин төгөлдөр тогтоол хавтаст хэргийн 102 дугаар талд авагдсан байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М “ах, дүүс бидний дунд О.М хутгууш хийж эвдрэлцүүлсэн гэх тайлбарыг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар О.Мийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

          Иймд шүүх шүүгдэгч Х.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М, өмгөөлөгч Б.Энхбат нарын “ ...учирсан хохирлын шинж байдал буюу эх Г.Х, Х.М нарын биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшихгүй байгаа зэрэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтээр шүүх ял шийтгэлийг оногдуулах боломжгүй юм.

Аливаа эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд  оршдог.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, мөн гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхагүй байх шударга ёсны зарчимд тулгуурлан шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Түүнчлэн тус гэмт хэргийн улмаас Х.М, Г.Х нарт эрүүл мэндийг сарниулах, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 414, 415 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, мөн шүүгдэгч Х.Г нь шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Маас уучлалт гуйсныг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байна гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Х.Г торгох ялыг шүүхээс тогтоосон гурав сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх,  хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт  нийт 2.580.755 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн.

Шүүх хавтаст хэргийн 10-12, 104-108, 137, 138 дугаар талд авагдсан хохирол төлбөр нэхэмжилсэн нотлох баримтуудыг шинжлэн судлан үнэлж дараах хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзлээ.

Үүнд: компьютер томографийн шинжилгээ 120.000, Орбита эмнэлэгт үзүүлсэн нийт 105.000 төгрөг, Сувдбаяр эмийн сангаас авсан эм тарианы үнэ 35.000 төгрөг, 59.500 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн төлбөр 120.000 төгрөг, Өмнөговь аймгийн эмчилгээний төв гэмтэл тасаг 312.420 төгрөг, шатахууны үнэ 114.000 төгрөг, 110.035 төгрөг, 113.400 төгрөг, Сувдбаяр эмийн сангаас авсан эм тарианы үнэ 96.000 төгрөг, шатахууны үнэ 130.000 төгрөг, 109.000 төгрөг, 100.000 төгрөг, нийт 1.524.355 төгрөгийг шүүгдэгч Х.Гаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мд олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлээс малчин ажиллуулсны цалин 1.000.000 төгрөг, хохирлын баримт давхардсан 56.400 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн байх тул малчин авч ажиллуулсны цалин хөлс 1.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М нөхөр, 2 хүүхдийн хамт Баян-Овоо сумын Могойт багт мал маллаж амьдардаг болох нь тус багийн засаг даргын тодорхойлолтоор /хх-105/ тогтоогдох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М “ манай нөхөр хил дээр машин барьдаг гэх тайлбар гаргасан ба энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул тус гэмт хэргийн улмаас зайлшгүй малчин авч ажиллуулах нөхцөл байдал бий болсон гэж үзэх боломжгүй байна.

            Шүүгдэгч Х.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон хохирол, төлбөр болох 1.524.355 төгрөгийг түр хугацаагаар завсарлага авч хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мд төлж барагдуулсан болох нь тус шүүхэд гаргасан “...Х.Г миний бие хохирогч Ц.Мд хохирол төлбөрт 800.000 төгрөгийг бэлнээр, 725.000 төгрөгийг 5587053729 тоот Ц.Мын дансаар шилжүүлж нийт 1.525.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.” гэх хохирол төлбөр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Гыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Х.Г 22-33 УНТ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг болох үед Ц.М тал тоосго авч шидсний улмаас тээврийн хэрэгсэлд учирсан 155.000 төгрөгийг Ц.Маас нэхэмжилсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэж хуульчилсан.

Тус гэмт хэрэг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчимд  үйлдэгдсэн байх боловч Х.Г-ын 22-33 УНТ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 1 сар гаруй хугацааны дараа  Хас үнэлгээ ХХК-ийн  2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1111 дугаартай үнэлгээ гарсан байх ба гэмт хэрэг үйлдэгдэх үед тус тээврийн хэрэгсэлд эвдрэл, хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч Х.Г-ын тээврийн хэрэгсэл рүү ямар хэмжээтэй чулуу, эсвэл тоосго шидсэн нь тогтоогдохгүй байх ба эд мөрийн баримтаар чулуу, тоосгыг ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүх Хас үнэлгээ ХХК-ийн авто машины эвдрэл хохирлын 155.000 төгрөгийн үнэлгээг баримтлан хохирлыг Ц.М-аас гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний нэхэмжлэгч Х.Г нь эхнэр О.М-т эм тариа авсан 84.400 төгрөгийн  баримтыг хавтаст хэргийн 21 дүгээр талд гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд 84.400 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Г цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хааллтай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигин овгийн Хгийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Г 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мд хохирол төлбөрт 1.525.000 /нэг сая таван зуун хорин таван мянга/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Х.Гын 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлээс 1.056.400 /нэг сая тавин зургаан мянга дөрвөн зуу/  төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Х.Г 84.400 /наян дөрвөн мянга дөрвөн зуу/  төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

8. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын “хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах “ тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Шүүгдэгч Х.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ