| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00538/И |
| Дугаар | 130/ШШ2016/00533 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2016/00533
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, К хоршоо / захирал Е.Б/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, Х* овогт Ш-н Бт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ш.Бээс цонхны үнэ 514800 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч К хоршооны захирал Е.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын хилийн 4-р заставын ахлагч ажилтай Шн Б нь 2015 оны 5-р сарын 27-ны өдөр манай хоршоогоор үйлчлүүлж, 5 ширхэг цонх хийлгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингэхдээ уг ажлыг манай хоршоо өөрийнхөө материалаар хийж гүйцэтгэж, төлбөр тооцоог захиалагч тал төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон ба захиалагч 514800 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өгөхөөр болж гарын баримт бичиж өгсөн. Гэрээний хугацаа дуусаж хоршооны зүгээс захиалагч Ш.Бээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус хоршоо нь багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Иймд Ш.Бээс цонхны үнэ болох 514800 /таван зуун арван дөрвөн мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хоршоог хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К хоршооны захирал Е.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: К хоршооноос шүүхэд Ш.Бт холбоотой 514800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ш.Б нь 514800 төгрөгийг бүрэн барагдуулсан учир ямар нэгэн маргаантай асуудал байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К хоршоо нь хариуцагч Ш.Бт холбогдуулан цонхны үнэ 514800 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч К хоршооны нэхэмжилсэн цонхны үнэ 514800 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч К хоршооны захирлын албан бичгээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К хоршооны цонхны үнэ болох 514800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5,74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч К хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16094 төгрөгийн тал нь болох 8047 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн ХААН банкан дахь Төрийн сангийн 020000941 дугаар данснаас 8047 төгрөг, мөн хариуцагч Ш.Бээс 8047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К хоршоод тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ