Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2016/00535

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Х  **** дугаар багт оршин суух, РД:*****, У овогт Жын Бн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 жилийн сургуульд галчаар 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн баяжуулагчаар 1990 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 43 дугаар тушаалаар Ногооннуур сумын 8 жилийн сургуульд галчаар ажилд орж, ажиллаж байгаад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаат цэргийн алба хаагаад ажлаас чөлөөлөгдсөн. Барилгын цэргийн 030 дугаар ангид хугацаат цэргийн албыг 2 жил хаасан. Дараа нь Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрт 1990 оны 6 дугаар сарын 6-нд ажилд орж 2006 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 2006 онд ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед тус үйлдвэрт ажиллаж байхдаа олгосон Хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул /Х ХХК-аас олдсон зарим материалыг нотариатаар гэрчлүүлсэн/ нотлох баримтуудыг үндэслэн 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Бн хүсэлтийн заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 344 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаанд: Ногооннуур сумын П нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг шүүн үзэхэд галч Ж.Бд холбогдох баримт гараагүй гэсэн байна. Иймээс хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Бн ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:

-Ногооннуур сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай Түр ажилтан авч ажиллуулах тухай тушаалаар Ж.Б түр чөлөө авсан тул оронд нь Мыг түр томилсон байна.

-Ногооннуур сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай Уурын зуухны качегаруудыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар сургуулийн уурын зуухны качегаруудыг 5 дугаар сарын 16-наас эхлэн үндсэн ажлаас нь чөлөөлж П нэгдлийн мэдэлд шилжүүлсэн байна.

Гэхдээ хүсэлт гаргагч Ж.Б нь 1985 оны 5 дугаар сарын 15-аас 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ногооннуур сумын П нэгдэлд галчаар ажилласан ажилласан болохыг нотлох баримт байхгүй байна.

Хүсэлт гаргагч Ж.Б нь БХЯ-ны сайдын 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 030 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 605157 дугаарын цэргийн батлахтай халагдсан нь Монгол Улсын Батлан хамгаалах төв архивын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 250 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

-Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай Хөдөлмөрийн түр гэрээ байгуулах тухай тушаалаар хүсэлт гаргагч Ж.Бг байгууллагын дэргэдэх хоршооллын ажилтнаар түр хугацаагаар томилсон байна.

-Мөн 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Хүнд үйлдвэрийн яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан уулын хайгуул ашиглалтын үйлдвэрийн даргын тушаалаар Ж.Бд ээлжийн амралт олгож байсан байна.

-Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн 1991 оны 7 дугаар сарын цалингийн цэст Ж.Бгийн нэр байна.

-Хавтаст хэрэгт авагдсан Ж.Бтэй хамт ажилласан гэх РД:*********Ж.С, РД:*****Ш.Б, РД:************Ж.Л нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Ж.Бтэй хамт 1990 оноос 2005 он хүртэл Улаан уул ХХК-нд хамт ажиллаж байсан. Ж.Б нь баяжуулах үйлдвэрийн баяжуулагчаар, хүдэр ялгагч зэрэг ажлуудыг хийж байсан нь үнэн болно гэсэн байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Ж.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 жилийн сургуульд галчаар 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн баяжуулагчаар 1990 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:*****, У овогт Жын Б Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 жилийн сургуульд галчаар 1985 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Улаан-Уул хайгуул-ашиглалтын үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн баяжуулагчаар 1990 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК