| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00506/И |
| Дугаар | 130/ШШ2016/00536 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2016/00536
Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, РД:**************, утас:**********, У овогт Дий Кын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **** дугаар цэцэрлэг /эрхлэгч Ч.А/-т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2015-2016 онд ноогдох ээлжийн амралтын олговор 400000 төгрөг, ажил олгогчийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 12 дугаартай тушаал ёсоор нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 449843 төгрөг, нийт 849843 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Д.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.К намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад ажил олгогч нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл миний тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан буюу 2015-2016 онд ноогдох ээлжийн амралтын нөхөн олговор 400 000 төгрөг, гэнэт ажлаас халагдсаны нэг сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 449 843 төгрөг, нийт 849843 төгрөг төлж өгөхийг хүссэн боловч өгөхгүй байгаа юм. Иймд миний 2015-2016 оны ноогдох ээлжийн амралтын олговор 400000 төгрөг, ажил олгогчийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 12 дугаартай тушаал ёсоор нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 449843 төгрөг, нийт 849843 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн санхүүгээс гаргуулах талаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.К, хариуцагч Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.А нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.К, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.А бид хоорондоо эвлэрч урьд шүүхэд нэхэмжилсэн ээлжийн амралтын олговор 400000 төгрөг, ажил олгогчийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай 12 дугаартай тушаал ёсоор нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 449843 төгрөг, нийт 849843 төгрөгөөс хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.А 667412 төгрөгийг төлж өгөхөөр болж, үлдсэн 182431 төгрөгийг нэхэмжлэгч Д.К би нэхэмжлэхгүй байхаар болж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Бид хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэг Д.К нь хариуцагч Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгээс 849843 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба иргэний хэргийг хянан шалгах ажиллагааны явцад зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Д.К нь 667412 төгрөгийг төлүүлж авахаар болж, хариуцагч Өлгий сумын хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.А нь 667412 төгрөгийг нэхэмжлэгч Д.Кад төлж өгөхөөр болсон тухай зохигчид хоорондоо байгуулсанэвлэрлийн гэрээндээ дурдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчД.К нь 849843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 667412 / зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг төлүүлж авахаар болж, хариуцагч Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.А нь 667412 / зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Кад төлж өгөхөөр болж зохигчид хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.4, 74-р зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24946 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн ХААН банкан дахь Төрийн сангийн 020000941 дугаар данснаас 10284 төгрөг, мөн хариуцагч Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 667412 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 20568 төгрөгийн тал нь болох 10284 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Кад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ