| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00368/И |
| Дугаар | 130/ШШ2016/00546 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2016/00546
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух, РД:*******, утас ********Ж овогт Сн Шн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст /дарга нь С.Ш, утас ******/ холбогдох иргэний хэргийг хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ш, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, К.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сар дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2975000 төгрөг, өндөр насны тэтгэврийн мөнгө 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2250000 төгрөг бүгд 5225000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэвэртэн. Би Казахстан улсад түр хугацаагаар хүүхдүүд дээр очиж ирдэг. Миний өндөр насны тэтгэврийн мөнгийг Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 дугаар саруудыг олгохгүй намайг хохироож байна. Учрыг нь асуухад өндөр насны тэтгэврийн мөнгийг Казахстан Улсад шилжүүлэхээр гарын үсэг зурсан гэж шалтгаан хэлж байна. Би ямар ч Снд гарын үсэг зураагүй, бусдад олгож байх талаар итгэмжлэл олгоогүй. Казахстан улсаас би тэтгэвэр аваагүй. Энэ талаар нотлох баримт байгаа талаар Казахстан улсаас тодорхойлолт ирүүлсэн. Казахстан улсад бүр амьдарч байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын харьяатаас гараагүй болно. Миний бие Монгол Улсад хөдөлмөрөө шингээж насаараа ажил хийсэн, гавьяаны амралтаа зохих ёсоор эдэлж байгаа. Иймээс миний бие тэтгэврээ хуулийн дагуу авах ёстой хүн. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс миний тэтгэврийг олгохгүй чирэгдүүлж байна. 2015 оны 12 дугаар сараас хойш 6 сар би тэтгэврийн мөнгөө авч чадаагүй тул шүүхэд хандсан. М.Гнь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2014 оны 10, 11, 12 дугаар сард аваагүй, 2015 онд бүтэн аваагүй, 2016 оны эхний 6 сарыг аваагүй нийтдээ 21 сарын мөнгө авч чадаагүй хохирч байна. Нийгмийн даатгалын хэлтэст хандахад материалуудыг аваад явсан Снд гарын үсэг зурсан тул тэтгэврийг үргэлжлүүлэн өгөхгүй гэж хариу өгсөн. Миний бие Снд гарын үсэг зураагүй. Иймээс М.Гүйлаймын тэжээгч алдсаны мөнгө 2014 оны 10, 11, 12 дугаар сарын мөнгө 645000 төгрөг, 2015 оны 1 сард 215000 төгрөг, үлдсэн 11 сарын мөнгө 230000 төгрөг, 253000 төгрөг, 2016 оны эхний 6 сарын мөнгө 230000 төгрөг, мөн тэтгэврийн мөнгө 1400000 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Казахстан улсад хүүхдээ эмчлүүлэхээр очсон. Тэр хүүхдээ мэс засалд оруулсан боловч одоо хүртэл эдгэрэхгүй эмчлүүлж байгаа. Хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж болон өөрийн тэтгэврээ 2016 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл авч чадаагүй. 2014 оноос эхэлж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 1 жил 3 сарын тэтгэврийг авсан. Хотод байсан охин маань тэтгэмжээ авч чадаагүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө тэтгэврээ авсан. Чиний тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авч чадаагүй. Уг нь хуралдаанаар хоёуланг нь гаргаж өгөхөөр болсон. Нэгийг өгсөн, нэгийг нь өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд охин маань аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж асуусан байна. Дараа нь нөгөө хүүхэд маань өвдөж Казахстан улсын эмч нар дахиад авчраарай, цус алдсан байна гэхээр нь Казахстан улс руу явсан. Тэнд яваад 3 сарын дараа дахиж ирэхэд нөгөө тэтгэврийг одоо хүртэл аваагүй байсан учраас шүүхэд хандсан. Нэхэмжлэл гаргахдаа 6 дугаар сар хүртэлх тэтгэврээ нэхэмжилсэн боловч тэтгэврээ одоо хүртэл авч чадаагүй учраас өнөөдрийг хүртэлх тэтгэврээ нэмж нэхэмжилж байна. 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тэтгэврээ авахад Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш одоо Казахстан улс руу олон удаа битгий яваарай. 6 сард нэг удаа, 12 дугаар сард нэг удаа гээд 2 хувааж авч болно. Та хаана ч явсан тэтгэврээ авах боломжтой гэж хэлж байсан. Тэгэхээр нь 12 дугаар сард өөрийн тэтгэврээ авсан гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, К.З нар шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт: Нэхэмжлэгч С.Ш нь өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө болох нийт 6440000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь,
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 31 Хувийн журмаар гадаадад байнга оршин сууж байгаад эх орондоо байнга амьдрахаар ирсэн болон мөн журмаар гадаадад байнга оршин суугаа Монгол Улсын иргэдэд тэтгэвэр тогтоох, олгох асуудлыг Монгол Улсаас тухайн улстай байгуулсан нийгэм хангамжийн хэлэлцээр болон олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 304 дүгээр тогтоолоор хэлэлцээрийг цуцалсан тул С.Шд нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэтгэвэр олгогдох боломжгүй болно.
2.С.Ш нь 1985 оноос өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаад Казахстан улсад нүүж байгаа нэрийдлээр 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр тэтгэврийн дэвтрээ хураалган 00879 тоот тэтгэвэр тэтгэмжийн С мөн Хөдөлмөрийн дэвтрийг тус тус Казахстан улсад шилжүүлэн авч явсан тул 2014 оны 10 дугаар сараас эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоосон болно.
3.Мөн тэжээгч алдсаны 667517 дугаартай хувийн хэрэгт хавсаргасан материал болох Хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ, гэрлэсний баталгаа, үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, мөн 2014 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 000880 тоот тэтгэвэр тэтгэмжийн С тус тус авч явсан тул тэтгэврийг зогсоосон болно.
4.2014 онд удаа дараа өргөдөл гаргаж оны эцэст Казахстан улсаас тэтгэвэр тэтгэмж аваагүй гэсэн С авч ирээд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 03 тогтоолоор 2014 оны 10 сараас 2015 он дуусталх өндөр насны тэтгэврийн 3359200 төгрөгийг нөхөн олгосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 000888 тоот тэтгэвэр тэтгэмжийг С дахин авч явсан байна.
5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоон олгодог бөгөөд хувийн хэрэгт байгаа анхан шатны баримт болох хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох матераилуудыг өөрийн хүсэлтээр тэтгэврийн дэвтрээ хураалгаж авч явсан тул цаашид тэтгэвэр олгогдох боломжгүй болно.
6.С.Ш нь 238584, 667517 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан материалуудыг авахдаа хүү Аманбекийн хамт ирж гарын үсэг зуруулан авч явсан байна. Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд С.Ш нь тэтгэвэр тэтгэмж авдаг эсэх талаар лавлагаа хүссэн боловч хариу ирүүлээгүй болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт: Энэ хүн өндөр насны тэтгэврээ 1985 оноос эхэлж авч байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Казахстан улсад явна гээд материалаа шилжүүлээд манайхаас тодорхойлолт аваад явсан. Тэгээд удаа дараа Казахстан улсаас тодорхойлолт авч ирээд би Казахстан улсаас тэтгэвэр, тэтгэмж авахгүй байна гээд 2015 онд гомдлын шаардлагын хуралдаанаар 3 удаа зөвлөгөөнөөр орж байгаад 2015 оны эцэст зөвхөн өндөр насны тэтгэврийг олгоно гэсэн шийдвэр гарснаар 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын дуустал тэтгэврийг олгосон. 2016 онд тэтгэврийг олгох боломжгүй болсон. Яагаад гэвэл энэ хүний ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон бүх материалын бүх эх хувийг аваад явсан байдаг. Манайд материалуудаа хуулбарлаад С өгөөд тэтгэврийн дэвтрийнхээ эх хувийг авчхаад одоо манайд ямар ч материал авчирч өгөхгүйгээр тэтгэвэр авна гээд байгаа. Мөн адил тэжээгч алдсаны тэтгэмжийг материалуудынхаа эх хувийг өөрөө аваад явчихсан. 2 удаа манайхаас тодорхойлолт аваад явсан. Бүр сүүлийн тодорхойлолт дээр өөрөө гарын үсэг зураад аваад явсан. Үндэслэх анхан шатны баримт байхгүй учраас олгох боломжгүй. Тэжээгч алдсаны тэтгэмж гэдэг бол энэ хүний нөхөр нь нас барсан учраас түүний хүүхдэд нь олгож байгаа тэтгэвэр байсан. 2015 оны 7 сард хуульд өөрчлөлт орохоос өмнө сургуульд сурч байгаа бол 19 нас хүртэл олгоно гэсэн заалттай байсан. Сургуульд сурч байгааг нотлохын тулд сургуулиас тодорхойлолт авах ёстой. Сургуульд сурч байгаа бол тодорхойлолт авч ирээд цаашаа 18 нас хүртэл авах ёстой. Сургуульд сурч байна гэсэн тодорхойлолт авч ирээгүй учраас 16 наснаас эхэлж зогсоосон. Энэ тэтгэмжээ 2014 оны 9 дүгээр сарын тэтгэврийг аваад 10 сараас эхэлж олгогдоогүй гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт: Энэ хүн манайд ирэхэд С буцааж авсны дараа гомдол гаргасан. Тухайн үед энэ хүний гомдлыг гомдлын шаардлагын хуралд оруулаад энэ хүний өндөр насны тэтгэврийг олгоё, харин тэжээгээ алдсаны тэтгэврийг олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Өндөр насны тэтгэврээ аваад С аваад явна гэхээр нь өндөр насны тэтгэврийг өгсөн. Хоёрдугаарт хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу справкийг үндэслэж Казахстан улсаас тэтгэвэр тогтоох ёстой байсан. Манайхаас тодорхойлолтоо аваад явсан учраас дахиж тэтгэвэр олгох ёсгүй байсан. Хэрэв Монгол улсын гадаад паспорттай байсан бол 3 сар тутам тэндээс наашаагаа хил давж гарч байх ёстой. Энэ хүн тухайн үед цэнхэр паспорттай явж байсан. Тэр цэнхэр паспорт гэдэг бол Казахстан улсын гадаад паспорт юм. Манай улсад хоёр иргэншилтэй байх асуудал шийдэгдээгүй тул бид нар зөвхөн Монгол улсын иргэнд тэтгэвэр олгодог. Хэрэв тэгж орж ирсэн бол 2015 онд орж ирээд маргаж байхад хэлж байсан. Тэрийгээ бас нотлох хэрэгтэй байна. 3 сар тутам гадаадаас гарч байх ёстой. Тэднийхэн түр оршин суугч гэсэн үнэмлэх авсан байсан. Тэр ч бас болох байх. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед гомдлын шаардлагын хурал хуралдаад тэрний шийдвэрийн дагуу олгосон. Бас тэтгэврийг бид нар идэж байгаа гэсэн асуудал дурдсан байна. Юу гэж хүний тэтгэврийг байцаагч нар идэж байх уу?. Тэрэн дээр бид нар гомдол гаргах эрхтэй байсан. Энэ хөгшин хүнтэй зууралдаад гомдол гаргаад яах уу гэж бодсон. Энэ чинь бас бид нарын нэр хүндэд халдаж байгаа гэсэн үг. Энэ хүн бэрийгээ дуудсан байсан. Энэ хүний бэр нь ямар хүн гэдийг ч мэдэхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Шн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Учир нь, нэхэмжлэгч С.Ш нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан тэтгэврийн хувийн хэрэг болон Тэтгэврийн дэвтрээр нотлогдож байна. Уг №238584 дугаартай тэтгэврийн дэвтрийн 4 дүгээр хуудсанд байгаа тэтгэврийн өөрчлөлтийн тэмдэглэлээр 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс сард олгох тэтгэвэр нь 207300 төгрөг гэж бичилт хийж тамга дарж баталгаажуулсан байна. Казахстан улсад тэтгэвэр, тэтгэмжийн С шилжүүлсэн хүний жагсаалт 79, 80 дугаарт С.Шн нэр байгаа ба тэтгэврийг нь 2014 оны 9 дүгээр сарын 20-иос зогсоосон, мөн №238584 дугаартай тэтгэврийн дэвтрийн эргүүлж өгсөн материал гэдэгт хөдөлмөрийн дэвтэр 2ш, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн байна.
Гэхдээ нэхэмжлэгч С.Ш нь Казахстан улс руу нүүгээгүй, Монгол Улсын харьяатаас гараагүй, Казахстан Улсад тэтгэвэр тэтгэмж авч байгаагүй болохыг мэдэгдэн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тэтгэвэр тэтгэмжээ эргүүлэн олгож байхаар удаа дараа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж байсан байна.
Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор С.Шн өндөр нас болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг Казахстан Улсын Монгол Улсад оршин суугаа элчин сайдын яамнаас албан бичгийн хариуг ирэх үед дахин гомдлын шаардлагын зөвлөлийн хуралд оруулахаар шийдвэрлэн, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор С.Шн өндөр насны тэтгэврийг 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл олгон дуусгавар болгож, Казахстан улс руу шилжүүлэхээр тус тус тогтоосон ба №531 дугаартай тэтгэвэр олгох хуудсаар С.Ш нь 2015 оны 15 сарын тэтгэврийн мөнгө 3359200 төгрөгийг С.Ш нь хүлээн авсан байна.
Нэхэмжлэгч С.Ш нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэврийг Казахстан улс руу шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад тэтгэврийг нь Казахстан улс руу шилжүүлсэн гэх боловч хаана, хэзээ, ямар үндэслэлээр шилжүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгч чадаагүй. Мөн нэхэмжлэгч С.Ш нь Монгол Улсын харьяатаас гараагүй, Баян-Өлгий аймгийн 8 дугаар багт оршин сууж амьдарч байгаа болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Ш нь өндөр насны тэтгэвэр сард олгох нь 250000 төгрөг гэх боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир түүний №238584 дугаартай тэтгэврийн дэвтрийн 4 дүгээр хуудсанд байгаа тэтгэврийн өөрчлөлтийн тэмдэглэлд 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс сард олгох тэтгэвэр нь 207300 төгрөг гэж бичилт хийж тамга дарж баталгаажуулсныг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 сарын өндөр насны тэтгэврийн мөнгө 1865700 төгрөгийг (9 сар х207300 төгрөг=1865700 төгрөг) хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч С.Шд олгох нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч РД:******Х.М72 насандаа, РД:******* С.Ш нь 76 насандаа буюу 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр РД:*****А.Гыг үрчлэн авсан гэдэг нь эргэлзээтэй, 2014 оны 10 дугаар сараас хойш Гнь нэхэмжлэгч С.Штэй хамт амьдарч байсныг нотлох баримт байхгүй, мөн одоогоор Гнь Монгол Улсад амьдардаггүй, Казахстан Улсад амьдарч байгаа гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн мэдүүлж байгаа тул нэхэмжлэгчийн тэжээгч алдсаны тэтгэврийн мөнгө 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 5 сарын нийт 2975000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ нэхэмжлэл нь тэтгэвэртэй холбоотой тул нэхэмжлэгч С.Ш нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн хангасан хэмжээнд оногдох 44801 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-ийг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 9 сарын өндөр насны тэтгэврийн мөнгө 1865700 /нэг сая найман зуун жаран таван мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж овогт Сн Шд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3359300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-ийг баримтлан нэхэмжлэгч С.Ш нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 44801 /дөчин дөрвөн мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК