| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0261/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/279 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь ХХ аймгийн Х сумын **** ажиллаж байхдаа буюу 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 25 сайн дурын даатгуулагчийн 3.223.200 төгрөг, эрүүл мэндийн даатгуулагч 8 иргэний ниит 875.520 төгрөг, нийт 4.098.720 төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь ХХ аймгийн Х сумын ***** ажиллаж байхдаа буюу 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 25 сайн дурын даатгуулагчийн 3.223.200 төгрөг, эрүүл мэндийн даатгуулагч 8 иргэний ниит 875.520 төгрөг, нийт 4.098.720 төгрөгийг авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн *******дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 6 дугаар сарын сүүлээр Хөвсгөл айгийн Мөрөн суманд ****с дээр Х сумын иргэн “Эрүүл мэндийн хураамжаа төлөх гэсэн юм” гээд Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ барьж ирэхээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим мэдээллийг шалгаж үзэхэд өмнөх онууд нь дэвтэр нь таглагдсан мөртлөө эрүүл мэндийн даатгалын санд төлөлт хийгдээгүй байсан. Тухайн иргэнээс асуухад “би мөнгөө төлсөн” гэж хэлж байсан. Тэгээд ч дэвтэр дээр “даатгалаа төлсөн” гэсэн бичилтийг Х сумын******* Б.Б- бичилт хийж тамга дарсан байсан. Энэ байдал дахин давтагдсан юм. Тийм учраас Ю.М, Хяналт шалХ ын байцаагч Мөнхдэлгэр, Тэтгэврийн байцаагч, Х.И нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалХ хийхээд Х суманд очсон. Х суманд очоод Б.Б-ын бичиг баримтыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй тул сумын узелээр “эрүүл мэндийн даатгалд баталгаажуулалт хийх тул иргэд Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авчирна уу” гэхэд 2 хүн эрүүл мэндийн даатгал таглуулахаар ирсэн. Тэр хүний эрүүл мэндийн даатгалын төлөлтийг шалгахад дэвтэр бичилт хийгдсэн мөртлөө, эрүүл мэндийн даатгалын дансанд ямар нэгэн төлөлт хийгдээгүй зөрчил илэрсэн. Б.Б-оос энэ талаар асуухад “би таниас мөнгө аваагүй” гэж даатгуулагчид хэлж байснаа хэсэг хугацааны дараа даатгуулагчийн мөнгийг бэлнээр авснаа зөвшөөрсөн. Тийм учраас шалХ ын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар болсон. Бид нар 1 өдрийн шалХ хийх удирдамжгай байсан учраас буцахаар болж Б.Б-ыг “даатгуулагчийн дэвтрийг цуглуулж Н.Х.Д авчирч үргэлжлүүлж шалгуулах” үүрэг өгөөд буцсан.Х сумын Н.Д.Б Б.Б- сумынхаа даатгуулагчдын дэвтрийг Н.Х.Д авчирч шалХ ын ажиллагааг хяналтын байцаагч Мөнхдэлгэр, сайн дурын даатгалын байцаагч ****** нар шалгаж 2 удаа улсын байцаачгийн акт тогтоож даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулж, санд төлүүлж ажлаас нь чөлөөлсөн. Би М.Р, А.Н нарын хяналт шалХ ын ажиллагаанд хяналт тавьж ажилласан...Х сумын Н.Д.Баар ажиллаж байсан Б.Б- нь даатгуулагчийг хохироож эрүүл мэндийн үйлчилгээ авах ч юм уу эсвэл тэтгэвэрт гарах үед тухайн төлөгдөөгүй сараар ажилласан жил дутаж тэтгэвэрт гарах хугацаа хойшлох зэрэг сөрөг үр дагавартай юм...Б.Б- гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч даатгуулагчийн мөнгийг хувьдаа завшснаа хүлээн зөвшөөрсөн...Б.Б- нь нийгмийн даатгалын санд учруулсан хохиролоосоо телж барагдуулсан учраас гомдол санал байхгүй...Харин Б.Б-ын сайн дурын даатгалын мөнгөний хохиролоос илүү төлсөн 502.565 төгрөг, эрүүл мэндийн даатгалын хохиролын илүү төлсөн 612.800 төгрөгийг тус, тус буцааж олгох болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16, 67-71-р тал/
Гэрч Л.Ю.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Миний хувьд 2016 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдсон бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ХХ аймгийн Х сумаас нэг иргэн / Нэрийг нь санахгүй байна / миний гар утас руу залгаад “яагаад миний тэтгэвэр тогтоогдохгүй удаад байгаа юм бэ” гэсэн гомдол гаргасан. Тэгэхээр нь би уг хүний материалыг тэтгэвэрийн байцаагч Н.Х.Игаас авч танилцсан. Гэтэл уг хүний нийгмийн даатгалын дэвтэрт сайн дурын даатгал хийсэн талаар байцаагч Б.Б- бичилт хийсэн байсан мөртлөө мэдээллийн санд уг хүний сайн дурын даатгал хийсэн талаар мэдээл байгаагүй. Тэгэхээр нь харилцахын орлогын харуулсан чинь мөн л орлого орж ирээгүй байсан. Ингээд “энэ юу болоод байгаа юм бэ” гээд шалгахаар тэр оройгоо Х сум руу Санхүү бүртгэлийн тасгийн дарга Д.Э-, тэтгэвэрийн байцаагч Н.Х.И, хяналтын байцаагч Б.Мнартай цуг очсон. Ингээд маргааш өглөө 09 цагт Засаг даргын тамгын газарт очоод “нийгмийн даатгалын дэвтэрт баталгаажилт хийнэ” гэсэн зар тавиулсан. Иргэн Г.П гэдэг хүнийг дуудуулан авчруулаад Б.Б-той цуг уулзсан. Гэтэл Г.П Б.Б-т “сайн дурын даатгалын мөнгийг холбоон дээр байхад нь өгсөн” гэж хэлсэн чинь Б.Б- “би яахаараа танаас мөнгө авдаг юм бэ, би аваагүй” гэж хэлээд байхаар нь Б.Б-той Д.Э- дарга бид 2 байж байгаад уулзаад “үнэнээ хэл, Цагдаагийн байгууллагад өгнө шүү” гэж хэлсэн чинь уйлаад Г.Пгийн мөнгийг авсан талаар үнэнээ хэлсэн.Миний зүгээс Б.Б-т “чи ийм байдлаар хэдэн хүний мөнгийг авсан бэ” гэхэд санахгүй байсан. Тэрээр мөнгө авсан хүмүүсийнхээ нийгмийн даатгалын дэвтрийг өөрөө олж ирсэн. Тэгэхэд тэрээр 25 иргэнээс 3.223.200 төгрөгийг хувьд завшсан байсан учраас хяналтын байцаагч Б.Мөнхдэлгэрт шилжүүлсэн. Б.Б-ын гаргасан зөрчлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар материал бүрдүүлж өгөх үүргийг Б.Мөнхдэлгэрт өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86-р тал/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 7 дугаар сард манай байгууллагад “Х сумын Н.Д.Б нь эрүүл мэнд болон нийгмийн даатгалын мөнгөө төлсөн боловч төлөгдөөгүй, нийгмийн даатгалын мөнгө хувьдаа завшсан байна” гэж гомдол, мэдээлэл ирсний дагуу Санхүүгийн бүртгэл, орлого хяналтын тасгийн дарга Д.Э-, тэтгэврийн байцаагч Х.И, сайн дурын байцаагч Амгаланжаргал нарын бүрэлдэхүүнтэй очиж төлөвлөгөөт бус шалХ ыг Х сумын Н.Д.Б Б.Б-т хийсэн...Б.Б- нь иргэдээс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийн мөнгийг бэлэн мөнгөөр аваад даатгуулагчийн дэвтэр дээр бичилт хийсэн боловч нийгмийн даатгалын санд эдгээр хүмүүсийн мөнгө төлөгдөөгүй байсан...Б.Б- нь дээрхи мөнгийг завшихдаа зарим даатгуулагчийн мөнгийг бэлнээр авч дэвтэр дээр нь төлсөн мэтээр тагладаг байсан. Зарим даатгуулагчийн мөнгө тушаасан баримтыг аваад өөр бусад бэлнээр өгсөн даатгуулагчийн мөнгийг нэрийг шилжүүлж санд оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл даатгалын мөнгөө банкинд төлөөд хуулгаа аваад Бадавноров өгөхөд төлөөгүй хүнд дансны хуулгыг шилжүүлж нэрийг нь сольсон байгаа юм. Энэ төлөөгүй хүмүүсийнхээ мөнгийг бэлнээр авсан байх магадлалтай юм...Б.Б-ын хувьд 25 даатгуулагчийн 3.223.200 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан өөрт давуу байдлыг бий болгон ашигласан энэ мөнгөний алданги гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 50 хувийн алданги тооцож 1.611.600 төгрөгийг дээрх 3.223.200 төгрөгөн дээр нэмж 4.834.800 төгрөгийг төлүүлэхээр акт тавьсан...Б.Б- албан тушаалаа урвуулан ашиглаж сайн дурын 25 даатгуулагч, эрүүл мэндийн 8 даатгуулагчийн мөнгийг хувьдаа завшсан үйлдэлд тогтоосон миний урьд гаргасан 2 ширхэг актыг “хуулийн үндэслэл буруу” гэж хүчингүй болгуулахаар 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн. Удахгүй хүчингүй болсон шийдвэр ирэх байх. Б.Б- 25 даатгуулагчийн мөнгө болох 3.223.200 төгрөг төлөхөөс алдангитай нь цуг 3.836.000 төгрөг төлсөн. Тэгэхээр 612.800 төгрөгийг илүү төлсөн байна.Эрүүл мэндийн даатгал төлсөн нэр бүхий 12 хүн байснаас хасагдаад 8 даатгуулагч болсон. Анх 12 даатгуулагчийн мөнгө гэж 1.005.130 төгрөг гэж үзээд алданги 50 хувиар тооцож 1.507.695 төгрөгийг Б.Б-оор төлүүлсэн.Тэгээд эцсийн байдлаар Б.Б- 8 даатгуулагчийн 875.520 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон Тэгэхээр илүү төлүүлсэн алдангийн мөнгө болох 502.565 төгрөгийг өөрт нь буцааж олгоно...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-10, 73-77-р тал/
Гэрч А.М-йн өрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 онд Хөвсгөл аймгийн сумдын сайн дурын даатгуулагчдын нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах ажил хийж байсан. Энэ ажлын хүрээнд Х сумын н.Д-ын дэвтрийг мэдээлийн сантай тулгаж баталгаажуулах ажил хийсэн. Энэ шалХ ын явцад Зөрчилтэй 27 дэвтэр байсан. Гарсан зөрчил нь 2016 оноос 2019 оныг хүртэлх хугацаанд сайн дурын даатгал төлөхдөө нийгмийн даатгалын дэвтэр дээр “даатгуулсан” гэж төлсөн шимтгэлийг бичиж гарын үсэг зурж бичилт хийсэн байсан. Үүнийг нь би мэдээлийн сантай тулгахад 27 даатгуулагчийн мэдээлэл зөрж даатгалын санд ямар ч төлбөр төлөгдөөгүй байхад даатгалын дэвтэрт бичилт хийсэн байсан... 2016 онд 6 даатгуулагчийн 456.000 төгрөг, 2017 онд 14 даатгуулагчийн 1.382.400 төгрөг, 2018 онд 12 хүний 1.154.400 төгрөг, 2019 онд 1 даатгуулагчийн 124.800 төгрөг бөгөөд эдгээрийн даатгуулагч нь давхардсан тоогоор 33 байсан бөгөөд нийт 27 даатгуулагчийн 3.223.200 төгрөгийг санд тушаагаагүй байсан учраас учраас акт тавигдаж энэ мөнгийг тус сумын Н.Д.Баар ажиллаж байсан Б.Б- төлж барагдуулсан. Эдгээр даатгуулагч нь бүг сайн дурын даатгуулагчид байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19-р тал/
Гэрч З.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай Б.Б-ын хадам ээж нь миний авга эгч байгаа юм. Мөн нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт хийлгэдэг байсан. Би ихэвчлэн нийгмийн даатгалаа төлөхдөө банк орж тушаагаад баримтаа Б.Б-т өгч дэвтэр дээрээ бичилтээ хийлгэдэг байсан...Би 2018 оны 2 дугаар сар, 3 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн. Тухайн үед 3 дугаар сарынхаа шимтгэлийг 2 дугаар сарынхтай хамт банкинд тушаах гээд Хаан банк дээр очиход улирлын сүүл гэл үү, сарын сүүл гээд байсан бил үү данс хаагдсан гэж байсан. Тэгэхээр нь би тухайн үед Б.Б-т бэлэн мөнгөөр өгөөд “тушаачихаарай” гэж хэлсэн. Тэгээд нийгмийн даатгалийн дэвтэр дээр Б.Б- бичилт хийж өгсөн. Хамаатан болохоороо найдаад мөнгөө үлдээчихсэн юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 147-148-р тал/
Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2016 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, мөн 2017 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн үед төлсөн. Тод санаж байна. Харин төлөхдөө Н.Д.Б байсан хүнд бэлэн мөнгөөр нь өгч байсан. Тэр хүн өөрөө “би хийчихье” гээд надаас мөнгөөр нь авч байсан...Гэвч дараа нь намайг төлсөн сарыг алгассан байдалтай нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийсэн байсан. Би яаж мэдсэн гэхээр дэвтэр дээр бичилт хийлгэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сард бичилт хийлгэхэд “та төлөөгүй байна” гэж хэлсэн. Уг нь би төлсөн байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23, 165-166-р тал/
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би нийгмийн даатгалын шимтгэлээ 2016 оноос хойш бэлэн мөнгөөр нь төлдөг байсан. Би нийгмийн даатгалийн шимтгэлээ төлөхдөө жилд хоёр хувааж төлж байсан. Тухайн үед Н.Д.Бид бэлэн мөнгөөр өгөөд бичилтээ хийлгэчихдэг байсан юм Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэр дээр хаалт хийж өгсөн байсан. Тэгтэп 2018 оны 10 дугаар сар гэж санаж байна, Аймгаас суманд ирсэн шалХ ын хүмуүс намайг сумын төвд дуудсан юм. Дуудсан шалтгаан нь миний төлсөн нийгмийн даатгалын шимтэл “төлөгдөөгүй байна” гэж намайг дуудсан байсан. Тэгтэл удаагүй төлөгдчихсвн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25-р тал/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Б.Б-ыг Н.Д.Б гэдгээр нь танина...Би эрүүл мэндийн даатгал төлөхдөө бэлэн мөнгөөр нь ажлын өрөөнд байхад нь өгч байсан. Би 2016 онд 6 удаа төлсөн. Тэгэхдээ байнга бэлнээр төлдөг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31, 150-151-р тал/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Б- нь манай суманд Н.Д.Б ажилтай хүн байсан Би Нийгмийн даатгалаа төлөхдөө банк орж тушаагаад баримтаа Б.Б-т өгч дэвтэр дээрээ бичилтээ хийдгэдэг байсан. Тухайн үед Б.Б- шалгаж үзззд миний дэвтэр бичилт хийж өгдөг байсан. Надад нийгмийн даатгалаа төлөхдөө бэлэн мөнгөөр өгч байсан тохиолдол байхгүй. Байнга банкинд тушаагаад баримтаа өгдөг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-35-р тал/
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрийн төрсөн дүү болох Д.М болон түүний эхнэрийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 5 дугаар сараас эхлэн төлж байгаа юм. Одоо ч гэсэн төлж байгаа. Би банкинд мөнгийг нь тушаагаад баримтыг нь Н.Д.Бид төлдөг байсан. Мөн өөрийнхийгөө хамт тушаадаг байсан юм. Миний төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл ороогүй тохиолдол гарч байсан эсэх талаар мэддэггүй. Дэвтэр дээрээ бичилтээ хийлгэчихдэг болохоор шалгуулж үзээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р тал/
Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай хүү А.Л Эрүүл мэндийн даатгалаа төлөхдөө банкинд тушаагаад баримтыг нь Н.Д.Бид өгдөг байсан. Би Б.Б- гэх хүнийг ажиллаж байхад А.Л хамт Эрүүл мэндийн даатгалаа төлдөг байсан. 2018 оны 6 дугаар сард манай хүү А.Л нь шүд хамраа үзүүлэх гэж Мөрөн ороход “Эрүүл мэндийн даатгал нь төлөгдөөгүй байна” гээд Мөрөнгийн Нийгмийн даатгалын дарга дээр нь орж шүүлгэхэд мөнгө ороод даатгал нь шивэгдээгүй байсан. Удалгүй Нийгмийн даатгалын дарга нь ирж Б.Б-ын ажлыг шалгаж байгаа сураг дуулдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р тал/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Б.Б-ыг танина. Би 2018 оны эхээр 2 дугаар сард тэтгэвэрт гарах гэж байхдаа бичиг баримтаа бүрдүүлж байхдаа таньдаг болсон... Би нийгмийн даатгал төлж байгаагүй. Эрүүл мэндийн даатгал төлж байсан. Төлөхдөө банкинд тушаагаад баримтыг нь Н.Д.Бид төлдөг байсан...Би Б.Б- гэх хүнийг ажиллаж байхад группт байдаг байсан..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р тал/
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2016 оны 05 дугаар сараас эхэлж одоог хүртэл Нийгмийн даатгалын төлж байгаа юм...Би банкинд мөнгийг нь тущаагаад баримтыг нь Н.Д.Бид өгдөг байсан. Одоогоор миний нийгмийн даатгал төлдөг дэвтэр байхгүй байгаа. Намар 2018 оны 7 дугаар сард Б.Б- хурааж авсан. Одоо болтол дэвтрээ аваагүй байна. Миний төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл ороогүй тохиолдол гарч эсэх талаар мэддэггүй. Дэвтэр дээрээ бичилтээ хийлгэчихдэг болохоор шалгуулж үзээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р тал/
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2015 оноос эхэлж 2018 оны 11 дүгээр сар хүртэл Нийгмийн даатгалын төлсөн. Тэгээд “2018 оны 12 дугаар сараас эхлээд тэтгэвэртээ орчихож болох юм байна” гэж хуучин ажиллаж байсан Н.Д.Б Б.Б- хэлж байсан. Харин одоо ажиллаж байгаа Н.Д.Б нь “таны төлсөн нийгмийн даатгал дутаад байх шиг байна” гэхээр нь би Б.Б- руу залгаж асуухад ”таных ханХ тай болчихсон байгаа” гэж хэлсэн...Би нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхдөө банкинд мөнгийг нь тушаагаад баримтыг нь Н.Д.Бид өгдөг байсан. Би нэг удаа хэдэн сарын мөнгө байсан билээ дээ бэлнээр нь өгч байсан. Учир нь хөдөөнөөс орж ирээд яараад үлдээчихээд явсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-р тал/
Гэрч М.Эөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай эхнэрийг Д._Б Б.Э гэдэг. Одоо 40 настай. Эхнэр маань 2017 оны хавар эмнэлэгээр үзүүлэх шаардалгатай болчихоод эрүүл мэндийн даатгалаа 80.600 төгрөгөөр бөглүүлэн сунгуулсан. Ингэж сунгуулахдаа 80.600 төгрөгийг бэлнээр сумын Н.Д.Б Б.Б-т ажил дээр нь байхад өгсөн юм. Тэгээд нийгмийн даатгалын дэвтэр дээрээ мөнгө төлсөн талаараа тэмдэглэгээ хийлгэсэн. Ингэж мөнгө өгөхөд нь би цуг байсан. Эхнэр маань хэзээ гэдгийг нь санахгүй байна Мөрөн сумын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь “эрүүл мэндийн даатгалын мөнгө нь ороогүй, тушаагдаагүй байна. Сумынхаа Н.Д.Бдаа хэлээрэй” гэж эмч нь хэлсэн байсан. Энэ талаар эхнэр маань надад хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-р тал/
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би ХХ аймгийн Х сумын Зүрх багт нөхөр хүүхдүүдийн хамтаар мал маллан амьдардаг бөгөөд 2017 оны 10 дугаар сард манай Зүрх баг дээр элэгний В вирусын шинжилгээ авахаар хүмүүс ирсэн юм. Би шинжилгээ өгөх гэсэн чинь “заавал эрүүл мэндийн даатгалаа төл” гэж шаардаж байсан. Дээрх эмнэлэгийн хүмүүстэй манай сумын Н.Д.Б Б.Б- хамт явж байсан. Тэгээд би Зүрх баг дээр 2017 оны эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж бүтэн жилээр 57.600 төгрөгийг бэлнээр өгч эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлсэн. Ингээд би 2017 оныхоо 11 дүгээр сард Мөрөн сумын эмнэлэгт очиж үзүүлсэн чинь намайг “эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байна” гэж хэлж байхаар нь гайхаад аймгийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очсон чинь “Х сумаас ийм асуудал гараад байна, ямар сонин юм бэ” гэж Н.Д.Б нь хэлж байсан. Тэгээд намайг “сумынхаа Н.Д.Бтай очиж уулзаарай” гэж хэлсэн боловч би ажил ихтэй байсан учраас Б.Б-той очиж уулзаж чадаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-90-р тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би ХХ аймгийн Х сумын 1 дүгээр багт хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд цэргийн комиссоор орох бас эмнэлэгээр явах ажилтай болчихоод 2017 онд хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, цэргийн комиссоор орж байхдаа сургуулийн спорт зааланд сумынхаа Н.Д.Б эгчид 57.600 төгрөгийг бэлнээр өгсөн чинь миний даатгалын дэвтрийг бөглөж өгсөн.Тэгээд би цэргийн комиссоор орж байсан миний эрүүл мэндийг даатгалд төлсөн мөнгийг даатгалын байцаагч эгч цаашаа нийгмийн даатгалынхаа санд төлөөгүй өөрөө хувьдаа хэрэглэсэн талаар огт мэдээгүй..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94-р тал/
Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2015 оноос эхлэн сайн дурын нийгмийн даатгалыг төлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг болтол нийгмийн даатгалын мөнгөө төлж байгаа өндөр насны тэтгэвэртээ гарахад надад одоо 6 сар дутуу байна. Би 2016 оны 10, 11, 12 дугаар сарын сайн дурын даатгалынхаа мөнгийг сумынхаа Н.Д.Б Б.Б-т бэлнээр өгсөн бөгөөд дэвтэр дээрээ төлсөн талаарх бичилтыг нь хийлгэсэн. Миний энэ төлсөн мөнгийг сумын байцаагч Б.Б- өерөө хувьдаа хэрэглээд нийгмийн даатгалын санд хийгээгүй талаар өнөөдрийг болтол огт мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р тал/
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2011 оноос эхлэн сайн дурын нийгмийн дааталыг төлж эхэлсэн 2018 он хүртэл сайн дурын даатгалаа төлсөн. Миний хувьд тэтгзвэртээ орох болчихоод 2017 онд эрүүл мэндийн даатгалыг бүтэн жилээр нь буюу 57.600 төгрөгийг Н.Д.Б Б.Б-т бэлнээр нь өгч дэвтэр дээрээ бичилтээ хийлгэсэн юм. Гэтэл нийгмийн даатгалын санд энэ мөнгө маань ороогүй байсан.Үүнээс гадна сайн дурын даатгалын мөнгийг 2017 онь 01 дүгээр сараас 12 дугаар хүртэл 345.600 төгрөгийг мөн л байцаагчдаа бэлнээр өгч дэвтэр дээрээ бичилтээ хийлгэсэн боловч бас л нийгмийн даатгалын санд ороогүй байсан. Үүнийг нь 2018 оны 7 дугаар сард Мөрөн сумаас Н.Д.Б ирж шалгаад миний “эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийсэн мөртлөө санд нь ороогүй байгаа” талаар надад хэлсэн. Энэ талаар ингэж л мэдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-р тал/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хувьд сайн дурын нийгмийн даатгал төлдөггүй. 2017 оны зун сар өдрийг нь сайн санахгүй байна, эмнэлэгээр үзүүлэх болоод эрүүл мэндийн даатгалын төлбөр гэж 57.600 төгрөгийг сумынхаа Н.Д.Б Б.Б-т бэлнээр өгчихөөд дэвтрээ бөглүүлсэн.Тэгээд би Хөвсгөл аймгийн Мөрөн сумруу орж эмнэлэгээр үзүүлэх гэж очсон чинь намайг “эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй байна” гэж хэлэхээр нь сумынхаа байцаагчийг миний мөнгийг нийгмийн даатгалын санд төлөөгүй юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж уулзсан чинь “Х сумаас ийм зөрчил гараад байгаа” гэж хэлээд утсаар яриад байсан.Тэгээд миний эрүүл мэндийн дэвтрийг аваад юм бичиж байгаад буцаагаад өгсөн. Ингээд би эмнэлэгт очиж үзүүлсэн чинь зүгээр байсан. Тэр аймгийн Н.Д.Б намайг “Х сум руугаа очиж учраа олоорой” гэж хэлсэн боловч хөдөө мал руугаа яараад шууд хөдөө явчихсан учир Б Б.Б- байцаагчтай уулзаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106-р тал/
Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би ХХ аймгийн Х сумын 2 дугаар баг буюу сумын төвөөс хойш 25 км газарт нөхөр хүүхдүүдийн хамтаар мал маллан амьдардаг 2012 оны 9 дүгээр сараас хойш 2018 оны 03 дугаар сар хүртэл сайн дурын нийгмийн даатгал төлж байна. Би 2017 оны 01 болон 02 дугаар сарын мөнгө болох 57.600 төгрөгийг сумынхаа Н.Д.Б Б.Б-т бэлнээр өгөөд дэвтэр дээрээ бичилтээ хийлгэсэн. Миний нийгмийн даатгалын дэвтрийг аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс “шалгана” гэж 2018 оны зун хурааж авсан. Тэгээд ирэхгүй байж байгаад сая 2019 оны 7 дугаар сард дэвтрээ авсан. 2015 оны 01, 02 дугаар сарын нийгмийн даатгалын 57.600 төгрөгийг Б.Б- нь төлөөгүй өөрөө хэрэглэсэн талаар өчигдөр мэдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110-р тал/
Гэрч С.До мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би ХХ аймгийн Х сумын 3 дугаар багт хөдөө мал маллан амьдардаг. 2008 оноос хойш 2016 он хүртэл сайн дурын нийгмийн даатгал төлж эхэлсэн. Тэгээд би тэтгэвэртээ 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тэтгэвэрт гарсан. Би 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 230.400 төгрөгийг банкинд тушаагаад баримтыг нь сумын Н.Д.Б Б Б.Б-т өгчихөөд нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэн авсан. Үүнээс хойш сайн дурын даатгалаа төлөөд л явсаар байгаад тэтгэвэртээ орох болсон чинь 2015 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл төлсөн сайн дурын даатгал маань нийгмийн даатгалын санд ороогүй байсан. Тэгэхээр нь би Б.Б-т хандаж “яагаад мөнгө маань санд ороогүй байгаа юм бэ” гэж асуухад “би бүх баримтаа бүрдүүлж өгсөн, надад хамаагүй, Мөрөнгийн нийгмийн даатгалын хэлтсийн хүмүүстэй уулз” гэж хэлсэн. Би энэ асуудпаар Б.Б-ын 98440300 дугаарын утсаар их л олон ярьсан даа. Би сүүлд бодоод байхад Б.Б- миний 2015 оны мөнгө тушаасан баримтыг маань өөр зүйлд л ашигласан болов уу гэж бодож байна. Би Б.Б-т санй дурын даатгалын мөнгөө бэлнээр өгч байгаагүй банкинд тушаагаад баримтаа өгдөг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115-р тал/
Гэрч Т. О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ......сайн дурын нийгмийн даатгал төлж эхэлсэн. Ихэвчлэн банкинд тушаагаад баримтаа байцаагчдаа өгдөг байсан. Хааяа ажил ихтэй амжихгүй болохоорсо байцаагчдаа бэлнээр өгөөд нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилтээ хийлгэж авдаг байсан.Ээж маань надтай явж байгаад 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын мөнгө гэж 120.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл 115.200 төгрөг нийлээд 235.200 төгрөгийг Н.Д.Б Б.Б-т өгсөн. Тэгээд дэвтэр дээрээ бичилтээ хийлгэсэн. Ээж маань өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Б.Б-т сайн дурын даатгалын мөнгийг бэлнээр өгөхөд нь би цуг байсан учраас бэлнээр мөнгө өгсөн нь үнэн..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119-р тал/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2017 оны 10 дугаар сард байхаа, өдрийг нь сайн санахгүй байна. Эхнэр бид 2 хоёулаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх болоод эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж нэг хүний 80.600 төгрөг нийлээд 161.200 төгрөгийг Х сумынхаа Н.Д.Б Б.Б-т манай эхнэр П.О өгч дэвтрээ бөглүүлээд явсан. Б.Б-т эрүүл мэндийн даатгалын 161.200 төгрөгийг бид 2 цуг явж байгаад бэлнээр өгсөн. уг мөнгийг Б.Б- өөрөө хувьдаа хэрэглэсэн гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-123-р тал/
Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манайх ХХ аймгийн Х сумын 4 дүгээр багт хөдөө мал маллаж амьдардаг манай нөхрийг С.Б гэдэг...2017 оны 10 дугаар сард байхаа, нөхөр бид 2 хоёулаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэх болоод эрүүл мэндийн даатгалын мөнгө гэж нэг хүний 80.600 төгрөг нийлээд 161.200 төгрөгийг сумынхаа Н.Д.Б Б.Б-т өгөөд дэвтрээ бөглүүлээд явсан. Нөхөр бид хоёрын дэвтэр дээр байцаагч маань бичилт хийж бөглөсөн учраас аймгийн төв рүү очиж эмчилгээ хийлгээд ирсэн. Б.Б-ыг миний бэлнээр тушаасан 161.200 төгрөгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126-р тал/
Гэрч П.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайх ХХ аймгийн Х сумаас баруун тлйш 40 орчим км газарт мал маллаж амьдардаг бөгөөд би 2015 оноос хойш өнөөдрийг болтол сайн дурын нийгмийн даатгалыг төлж эхэлсэн. Миний хувьд ихэвчлэн даатгалын мөнгөө банкинд тушаагаад баримтыг нь Н.Д.Бдаа өгчихдөг байсан. Харин 2016 оны 12 дугаар сарын 24.000 төгрөг, 2017 оны 01, 02 дугаар сарын 57.600 төгрөг, 8 дугаар сарын 31.200 төгрөг нийт 112.800 төгрөгийг Б.Б- байцаагчид бэлнээр өгчихсөн. Тухайн үед яаруу ажил ихтэй явж байгаад л бэлнээр өгчихсөн болов уу гэж бодож байна. Тэгээд байцаагчаараа нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт тэмдэглэгээ хийлгээд хөдөө явсан. Б.Б-ыг миний бэлнээр төлсөн 112.800 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129-р тал/
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би анх саин дурын нийгмийн даатгалыг 2015 оноос эхлэн төлсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан. Хэзээ өгснөө сайн санахгүй байна яг л төлөх хугацаандаа сайн дурын даатгалаа төлсөн. Би Н.Д.Б Б.Б-т 2017 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар, 7 дугаар сараас 12 дугаар сарын сайн дурын даатгалын мөнгө гэж 259.200 төгрөгийг бэлнээр өгөөд дэвтэртээ бичилтээ хийлгээд хөдөө явчихсан. Би бодохдоо “дэвтэр дээр бичилт хийсэн юм чинь болчихсон” гэж бодож байтал тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлсэн чинь шинээр томилогдсон байцаагч н.Д надад хандаж “таны нийгмийн даатгал төлсөн сар дутуу байна” гэхээр нь Б.Б-той утсаар яриад “би чамд сайн дурын даатгалын мөнгөө бэлнээр өгсөн биз дээ” гэсэн чинь “би хийчихсэн шүү дээ н.Д ярья” гэж хэлээд утсаа салгасан. Би түүнээс хойш хэдэн сарын дараа хөдөөнөөс орж ирээд шалгуулсан чинь мөнгө маань нийгмийн даатгалын санд ороод би тэтгэвэрт орчихсон байсан. Миний бэлнээр өгсөн 259.200 төгрөгийг Б.Б- байцаагч хувьдаа хэрэглэсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р тал/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай эхнэрийг Г.Т маань сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд би даатгалын мөнгийг нь бэлнээр сумын Н.Д.Бид тушаадаг байсан. Тэгээд дэвтэр дээр нь бичилт тэмдэглэгээ бичүүлээд аваад явдаг байсан. Би 2016 оны 5 дугаар сард байхаа, банкнаас зээл аваад 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 144.000 төгрөгийг Б.Б-д бэлнээр тушаасан. Тэр үед эхнэр маань хөдөө мал дээрээ байсан. Ер нь бол би эхнэрийнхээ нийгмийн даатгалыг бөглүүлдэг. Миний бэлнээр тушаасан 144.000 төгрөгийг Б.Б- байцаагч өөрөө хувьдаа хэрэглэсэн талаар ерөөсөө мэдээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-138-р тал/
Гэрч Р.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би сайн дурын нийгмийн даатгалд 2015 оноос хойш өнөөдрийг болтол хамрагдаж байна. 2018 оны 5 дугаар сард ямаагаа самнаад ноолуурынхаа мөнгөөр 2018 оны 0 дугаар сараас 12 сар хүртэл 218.400, 2019 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл 124.800 төгрөг нийлээд 343.200 төгрөгийг бэлнээр Б.Б-т өгөөд нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилт тэмдэглэгээ хийлгээд хөдөө явсан. Ингээд 2018 оны намар 7 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна Б.Б- над руу утсаар ярьснаа “аймгаас шалХ ирж байна, нийгмийн даатгалын дэвтрээ явуул” гэж хэлсэн. Тэгээд би дэвтрээ явуулаад одоо болтол олж авч чадаагүй байна Б .Б.Б- миний төлсөн сайн дурын даатгалын мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-р тал/
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 10 орчим жилийн өмнө цус харваад группт орсон юм. Тэгээд би группээсээ гарч тэтгэвэрт орох санаатай 2016 оноос эхлэн сар бүр 31.200 төгрөгийг төлдөг болсон. Хааяа бэлнээр Б.Б- байцаагчид өгчихдөг байсан. 2017 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртлэх 115.200 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31.200 төгрөгийг Б.Б- байцаагчид бэлнээр өгсөн чинь миний нийгмийн даатгалын дэвтэр дээр маань мөнгө төлсөн гэж тэмдэглэгээ хийсэн байсан. Би ч “мөнгөө төлчихсөн” гэж бодоод явдаг байсан чинь яг тэтгэвэртээ гарах гэсэн чинь “таны нийгмийн даатгал төлсөн сар дутуу байна” гэж хэлсэн. Тэгээд би одоо хувь тэнцүүлээд тэтгэвэрт гарах болчихоод байгаа юм. Н.Д.Б Б.Б- нь миний тушаасан мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146-р тал/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хувьд 2017 оноос сайн дурын нийгмийн даатгалыг төлж эхэлсэн бөгөөд ихэвчлэн мөнгөө банкаар төлдөг байсан. 2018 оны 5 дугаар сард ямаагаа самнаж ноолуураа тушаагаад 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртлэх сайн дурын даатгалын мөнгө болох 156.000 төгрөгийг бэлнээр Б.Б-т өгсөн нь үнэн. Б.Б- нийгмийн даатгалын мөнгийг тушаасан гэж миний дэвтэр дээр тэмдэглэгээ хийсэн байсан Би өнөөдрийг болтол мөнгөө тушаасаар байгаа. Миний бэлнээр тушаасан 156.000 төгрөгийг Б.Б- хувьдаа хэрэглэсэн талаар би огт мэдээгүй...Б.Б- надтай уулзаж “нийгмийн даатгалын санг хохирлолгүй болгосон, мөнгөө төлсөн шүү” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154-р тал/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би сайн дурын даатгалыг 2016 оны 04 дүгээр сараас эхлэн төлж эхэлсэн юм. Миний хувьд 2018 оны 6 дугаар сард сайн дурын нийгмийн даатгалын мөнгө болох 31.200 төгрөгийг бэлнээр Н.Д.Б Б.Б-т төлсөн. Тэрээр миний нийгмийн даатгалын дэвтэр дээр мөнгө төлсөн талаар тэмдэглэгээ хийсэн байсан. Дэвтэр дээр маань нийгмийн даатгалыг мөнгө төлсөн тэмдэглэгээ хийсэн учраас мөнгөө төлсөн байна л гэж өнөөдрийг болтол бодоод явж байсан...Мөн манай эхнэрийг М.Д гэдэг. 2016 оны 9 дүгээр сарын сайн дурын даатгалын мөнгө болох 24.000 төгрөгийг нийтиийн даатгалын байцаагч Б.Б-т бэлнээр төлсөн. Мөн л мөнгө төлсөн талаар дэвтэр дээр нь тэмдэглэгээ хийсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157-р тал/
Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний эрүүл мэндийн даатгалын 2017 оны төлбөр болох 57.600 төгрөгийг Б.Б-т бэлнээр авчирч тушаасан байсан. Миний нийгмийн даатгалын дэвтэр дээр 01 дүгээр сарын 20-ны өдөр 57.600 төгрөгийг тушаасан гэж тэмдэглэсэн байсан. Гэх мэдүүлэг/1-р хх-ийн 159-160-р тал/
Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2017 оны 02 дугаар сарын төлөлт болох 28.800 төгрөгийг бэлнээр төлөхөд миний нийгмийн даатгалын дэвтэр дээр тэмдэглэгээ хийсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162-163-р тал/
Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2016 оны 01, 11 12 дугаар сар болон 2017 оны 12 дугаар сарын сайн дурын даатгалын мөнгө болох 100.800 төгрөгийг Н.Д.Б Б.Б-ыг ажлынхаа өрөөнд нь байхад өгсөн. Миний мөнгийг өөрөө банкинд тушаачихъя гэж хэлж аваад нийгмийнн даатгалын дэвтэр дээр маань тамдэглэгээ хийсэн боловч цаанаа банкинд мөнгийг маань тушаагаагүй, хувьдаа хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170-р тал/
Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Харин 2017 оны 01, 02, 03, 04, 05 дугаарын сарын мөнгийг яагаад гэдгээ санахгүй байна, ямар ч байсан бэлнээр Н.Д.Б Б.Б-т өгчихсөн. Тэгээд байцаагч маань миний нийгмийн даатгалын дэвтэр дээр мөнгө телсөн гэсэн тэмдэглэгээ хийсэн байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-174- тал/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би ямар ч байсан 2018 оны 01, 02, 03 дугаар сарын сайн дурын даатгалын мөнгө болох 93.600 төгрөгийг бэлнээр Н.Д.Б Б.Б-ын ажлын өрөөнд нь оруулж өгчихөөд нийгмийн даатгалын дэвтэр дээрээ бичилтээ хийлгэсэн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-2-р тал/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гэтэл миний тушаасан мөнгө нийгмийн даатгалын санд ороогүй байсан. Үүнийг нь 2018 оны хавар 3 дугаар сарын орчимд нийгмийн даатгалын лавлагаа аваад мэдсэн. Ингээд Б.Б-той утсаар яриад “миний тушаасан мөнгө нийгмийн даатгалын санд ороогүй байна, энэ ямар учир юм бэ” гэсэн чинь “би дутуу шивчихсэн юм болов уу, гэхдээ би таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлж байсан. Миний нийгмийн даатгалын дэвтэр дээр болохоор төлсөн гэсэн бичилтийг IБ.Б- өөрөө бичиж өгч байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-4-р тал/
П.Х 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №05-076/29 дугаартай: ...Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн №48 дугаартай “Сайн дурын даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай”, мөн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №56 дугаартай “Сайн дурын даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” гаргасан акгууд нь Х сумын Н.Д.Баар ажиллаж байсан Б.Б-ын эрхээ хэтрүүлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилд болон, мөн акт тогтоосон Нийгмийн даатгалын холбогдох хуулийн зүйл, заалтууд нь гаргасан зөрчилд нийцээгүй тул үндэслэлгүй гэж дүгнэж байна...******** дугаартай хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад Б.Б- нь сайн дурын даатгалд 3.223.200 төгрөг, эрүүл мэндийн даатгалд 875.520 төгрөг, нийт 4.098.720 төгрөгийг Нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй болно...гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 15-р тал/
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өөрийн эрхлэж байсан Н.Д.Бийн албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал олгож сайн дурын даатгал төлж байсан нэр бүхий 25 иргэний 3.223.200 төгрөгийг хувьдаа завшсан нь үнэн. Би тухайн үедээ өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгааг ойлгож мэдээгүй. Би даатгал төлсөн хүмүүсийн мөнгийг бэлнээр аваад буцааж төлчихнө гэж бодоод үрчихдэг байсан. Тэгээд би буцаж төлж чадахгүй явсаар байгаад ийм байдалд хүрлээ...Би хуулийн зөвлөгөө авсан чинь надад 50 хувийн алданги тооцох ёсгүй байсан юм байна лээ. Гэтэл манай нийгмийн даатгалын хэлтсээс намайг “төл” гэсээр байгаад сайн дурын даатгалын мөнгө болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг 50 хувийн алдангитай нь төлүүлсэн. Миний хувьд нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн мөнгөнөөс 502.565 төгрөг, сайн дурын даатгалын санд төлсөн мөнгөнөөс 612.800 төгрөгийг тус тус илүү төлсөн байна. Нийт 1.115.365 төгрөгийг буцааж авах хүсэлтай байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-164-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 6-р тал/
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /1-р хх-ийн 47-р тал/
Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 3/124 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 48-р тал/
Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартай төрийн албаны мэргэшлийн шалХ ад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай тогтоол, түүний хавсралтын хуулбар /1-р хх-ийн 49-50-р тал/
Авлигатай тэмцэх газрын 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 05/2763 дугаартай хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 51-р тал/
Албан тушаалын картын хуулбар /1-р хх-ийн 52-р тал/
Төрийн албан хаагчийн тангарагийн хуудасны хуулбар /1-р хх-ийн 53-р тал/
У.Б-ийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай сайн дурын даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай актын хуулбар /1-р хх-ийн 56-57-р тал/
Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 194-227-р тал/,
Н.Х- ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3/296 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 230-р тал/,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2/249 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 231-р тал/,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаартай Сайн дурын даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн акт, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 234-236-р тал/
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаартай Сайн дурын даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн актын хуулбар /1-р хх-ийн 232-233-р тал/
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчдын жагсаалт /1-р хх-ийн 237-р тал/
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн сайн дурын даатгуулагчдын өглөг, авлагын тайлан /1-р хх-ийн 238-250-р тал/
Шүүгдэгч Б.Б-ын хохирол барагдуулсан тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 193-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, ХХ аймгийн Х сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бизнесийн менежмент мэргэжлийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185-191, 2-р хх-ийн 12-13-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь ХХ аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт Н.Д.Баар ажиллаж байхдаа 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 25 сайн дурын даатгуулагчийн шмтгэл хураамж 3.223.200 төгрөг, 8 иргэний эрүүл мэндийн даатгуулагчийн шимтгэл хураамж 875.520 төгрөг, нийт 4.098.720 төгрөгийн хураамжийг бэлнээр авч, нийгмийн даатгалын санд тушаагаагүй, тайланд тусгахгүйгээр өөртөө хэрэглэсэн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан. Нийгмийн даатгалын санд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь ХХ аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт Н.Д.Баар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаанд хувийн ашиг сонирхлын улмаас даатгуулагчдын шимтгэл, хураамж болох 4.098.720 төгрөгийг өөртөө хэрэглэн нийгмийн даатгалын санд тушаагаагүй, тайланд тусгахгүйгээр нийгмийн даатгалын хэлтсийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, даатгуулагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг сахин биелүүлээгүй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь даатгалын сан, тайланд хяналт, шалХ тавьдаггүй, дотоодын хяналт сул байсан зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Б- нь Нийгмийн даатгалын санд 4.098.720 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “.Б.Б- нь нийгмийн даатгалын санд учруулсан хохиролоосоо төлж барагдуулсан учраас гомдол санал байхгүй...Харин Б.Б-ын сайн дурын даатгалын мөнгөний хохиролоос илүү төлсөн 502.565 төгрөг, эрүүл мэндийн даатгалын хохиролын илүү төлсөн 612.800 төгрөгийг тус, тус буцааж олгох болно” гэх мэдүүлэг болон хохирол төлбарийг барагдуулсан тухай баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч нь гэм хорын хохиролд Нийгмийн даалтгалын санд илүү төлсөн 1.115.365 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 191-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн *********7 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөн шүүгдэгч нь гэм хорын хохиролд Нийгмийн даалтгалын санд илүү төлсөн 1.115.365 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР