| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0314/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 341
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Т холбогдох эрүүгийн 1918004660356 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Т
Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг, 22 дугаар байрны 1 дүгээр орцны урд иргэн Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Б-ны “...Т гэх зүс таних залуу нилээн согтуу байдалтай бид нарыг чиглэж ирээд хажууд шахаад суусан. Тэр үед бид нар Т-тэй юу ч яриагүй байхад өөрөө эхэлж би эр хүн шдээ гэж хэлээд гараа далайх үед нь хажууд нь сууж байсан Аядүнг босоод бултсан, Т над руу гараа далайж байснаа нэг хатуу юмаар миний зүүн талын шанаан тус газрыг зүсэж гэмтээсэн. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хацар эдгэрч зүгээр болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Б.Ч-ы “...хүү Б гаднаас орж ирэхдээ хүнд цохиулчихлаа гээд ирсэн. Тэгэхээр нь хүүгээ хүнд хутгалуулчихлаа гэж бодоод айгаад цагдаад “манай хүү хүнд хутгалуулчихсан байна, яаралтай ирээрэй” гэж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Э.М-ын “...Т халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд А руу далайтал А зугтаад Б оногдсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ан “...Т гэнэт уурлаад та нар үхсэндээ инээгээд байгаа юм, доромжлоод байгаа юм уу гээд гартаа барьсан юмаараа над руу далайхаар нь би хойшоо болоод бултаж зугтаасан чинь ард байсан Б ахыг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 555 дугаартай “...Б.Б-ы биед доод эрүүний зүүн хэсгийн шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б нь хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний хувийн байдал, байнга оршин суугаа газар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Тохижилт үйлчилгээний хэсэгт ажиллуулж эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Г.Т-гийн хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 12 см өргөнтэй, гол хэсэгтээ 4 ширхэг нүхтэй 1 ширхэг төмөр, 18 см урттай 2 см өргөнтэй, гол хэсэгтээ 5 ширхэг нүхтэй 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД