Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2016/00554

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, РД:*****, утас:******, Ж овогт Хы Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, РД:ЧП64032965, утас:88422807, Б овогт Аы Бд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.Баас зээлээр авсан барааны үнэ болох нийт 475560 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Бнь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 875560 төгрөгийн бараа зээлээр авсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 14-нд 400000 төгрөг өгсөн ба үлдсэн 475560 төгрөгийг буцааж өгөхгүй байна. Нийт 475560 төгрөгийг иргэн Баас нэхэмжилж байна. Иймд Баас 475560 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Аын надаас нэхэмжилсэн 475560 төгрөгийг би төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан гаргахгүй. Би хуульд заасан эрх, үүргээ ойлгосон. Миний энэхүү тайлбарын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч А.Баас зээлээр авсан барааны үнэ болох нийт 475560 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Бнь нэхэмжлэгч Х.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг 475560 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч А.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч А.Бнь 475560 /дөрвөн зуун далан таван мянган таван зуун жаран/ төгрөгийг нэхэмжлэгч Х.Ат төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14917 төгрөгийн тал нь болох 7458 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 7458 төгрөг, мөн хариуцагч А.Баас 7458 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК