| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00537/И |
| Дугаар | 130/ШШ2016/00555 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00555
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт байрлалтай, РД:****, УБД:*****, утас:***, ****, К хоршоо ХХК-ийн /захирал нь Е.Б/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, РД:***********, утас:*****, О овогт Дн Сд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Саас ажил гүйцэтгүүлсний хөлснөөс үлдсэн 220000 /хоёр зуун хорин мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч К хоршооны захирал Е.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.С нь манай хоршоогоор үйлчлүүлж ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож амаар гэрээ байгуулсан билээ. Үүний дагуу тухайн ажлыг манай хоршоо өөрийнхөө материалаар хийж гүйцэтгэж өгсөн ба захиалагч нь ажлын хөлсийг дутуу өгсөн тул үлдэгдэл 220000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үед өгөхөөр болж гарын баримт бичиж өгсөн. Гарын баримтад заасан хугацаа дуусаж хоршооны зүгээс захиалагч Д.Саас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр манай хоршоо нь багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Иймд Д.Саас ажлын хөлсний үлдэгдэл үнэ болох 220000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хоршоог хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С К хоршооны захирал Бы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. К хоршооны надаас нэхэмжилсэн ажлын хөлснөөс үлдсэн 220000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Миний энэхүү тайлбарын дагуу шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К хоршоо нь хариуцагч Д.Саас ажил гүйцэтгүүлсний хөлснөөс үлдсэн 220000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С нь нэхэмжлэгч К хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг 220000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Д.С нь 220000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг нэхэмжлэгч К хоршоонд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч К хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7250 төгрөгийн тал нь болох 3625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 3625 төгрөг, мөн хариуцагч Д.Саас 3625 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК