| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0299/Э |
| Дугаар | 314 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 314
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Ө,
Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б овогт Б-н Б, Б овогт Г-н Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802005690063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б /РД: /, 1955 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Б /РД: /, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Өгөөмөр рашаант” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6.415 м/куб хэмжээтэй 6 ширхэг нойтон нарс модыг бэлтгэж, байгаль экологид 2.547.504 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Надтай цуг явдаг М, Г, Г нар надтай хамт Шарын гол суманд модны ажил байна гэхээр нь Зүүнхараагаас очсон юм. Би тэр гурвыг ахалж дагуулж явсан юм. Тэр 3 өдрийн хөлс 40.000 төгрөг, миний өдрийн хөлс автомашинтайгаа ороод 200.000 төгрөгөөр тохирч, бид дөрөв модыг нь өөрсдөө хөрөөдөж цагаалж бэлтгэж ачаад Шарын голын төвд “.........” ХХК-ийн хашаанд буулгаж өгөхөөр тохирсон юм. ...Надад өөрсдөө зөвшөөрөлтэй газраа зааж аваачиж өгөөгүй байж одоо болохоор зааж өгсөн гэж худал хэлээд байгаа юм. Надад Б гуай “Могойн даваа”-ны урагшаа салж ороод манай тусгаарлалт хийсэн “Өгөөмөр рашаан” нэртэй газар байгаа тэндээс нь ороод хийчхээ л гэсэн би тэндээс нь л хийсэн. ...Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “.........” ХХК-ийн захирал Б мод бэлтгэх эрхийн бичгээ надад өгөөд “Могойн даваа”-наас урагшаа “Өгөөмөр рашаан” гэж манай газар байгаа тэндээс мод хийгээд ир гэж хэлж л өгсөн, тэгсэн чинь цасан дээр зурж зааж өгсөн гэж худлаа мэдүүлсэн байна лээ, тэгээд яагаад тэгж хэлсэн юм гэхээр би сандраад тэгээд хэлсэн гэж хэлж байгаа юм. Би Г, М, Г нарыг авч явсан ба тэдэнд бол зөвшөөрөлтэй гэж хэлж авч ирж оруулсан юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр.Эрүүгийн 1802005690063 дугаартай хэргээс:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Үзлэг явуулж байгаа газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс 55 километр зайд байх “Өгөөмөр рашаан” гэх газар байв.., Ууланд бэлтгэсэн модыг ачиж суурин газарт хүргэх зорилго бүхий Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн “Зил-131” маркийн 00-00 СЭА улсын дугаартай арлын 689703 дугаартай бор ногоон өнгийн автомашиныг мод бэлтгэсэн талбайн гол хэсэгт байрлуулсан байсныг GJS 62s орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е106 45 22.4, N49 14 41.6 гэсэн солбицолд байв. “...........” ХХК-ийн мод бэлтгэсэн талбайг тус компанид мод бэлтгэж өгч байгаа гэх Г-н Б-ээр заалгуулан тайрч унагаасан моднуудад үзлэг явуулав. Уг газрын байршлыг шалгахад 1/ 71 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 23.8, N49 14 42.5, 2/ 78 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 22.5, N49 14 22.5, 3/ 60 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 22.0, N49 14 41.0, 4/ 83 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 21.0, N49 14 40.9, 5/ 55 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 20.2, N49 14 41.1, 6/ 60 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 20.0, N49 14 41.3 гэсэн солбицолд байв. Мод огтолж бэлтгэсэн газар нь уулын орой газар байв. “Зил 131” маркийн 00-00 СЭА улсын дугаартай автомашин дээр 3 метрийн урттай 60 см, 65 см, 70 см, 60 см, 55 см, 48 см, 58 см, 50 см, 57 см өргөнтэй нийт 9 ширхэг нарс мод ачсан байв. Мод ачсан автомашины хойд талд ..., нийт 16 ширхэг модыг тайрч мөчрүүдийг авч ачиж явахад бэлтгэсэн байв. Үзлэгийн явцад мод бэлтгэх үйл ажиллагаанд ашигласан багаж болох Маde in Tailin гэсэн бичиг бүхий нийт 90 см урттай, ажлын хэсэг 70 см, мотор бариул хэсэг нь 20 см хэмжээтэй улбар шар өнгийн бариултай 1 ширхэг бензин хөдөлгүүртэй гар хөрөөг эд мөрийн баримтаар хураан авлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд[1],
-Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...Би Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна “..............” ХХК-нд грушиг хийх ажил байна гэхээр нь очиж хийсэн. Б уг компанийн хүмүүстэй уулзаж тэгээд Г, М бид гурав Б-н хамт уг компанид модыг бэлтгэх болсон. Б Г, М бид гурав Мандал сумаас хамт гарч яваад Шарын гол суманд очсон тэгээд Б “.............” ХХК-ийн захирал Б гэдэг хүнтэй уулзсан бид гурав бол тэр хүнтэй уулзаагүй Болдбаяр үнэ, хөлсөө тохироод тэгээд модны ажил хийсэн. Бид дөрөв хоёр удаа мод бэлтгэж өгсөн. Хаанаас мод бэлтгэсэн газрыг миний хувьд сайн мэдэхгүй ямар ч байсан эхний удаа мод бэлтгэхээр явсан газар “Бодончийн ам” гэж Б хэлж байсан яагаад гэвэл Б өөрөө машинаараа тээвэрлэж бид гурвыг хариуцаж байсан. Тэгээд тэр газар очиж нэг машин мод бэлтгэсэн ба мод бэлтгэсэн он, сар нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байсан байх..., нойтон нарс модыг тайрч бэлтгэсэн. Эхний “Бодончийн ам” гэх газраас бэлтгэсэн мод нь болохоор 4 ширхэг ургаа нарс модыг тайрч хөрөөдөөд 3 метрийн урттай 3 ширхэг болгож бэлдээд тэр компанийн хөрөө рам дээр буулгаж өгсөн. Тэгээд дараагийн хоёр дахь удаагийн явалтад буюу цагдаад баригддаг газраас болохоор 6 ширхэг ургаа мод хөрөөдөж тайрсан. Тэгээд 3 м урттайгаар 9 ширхэг болгож ачсан байсан. Б бид нарыг удирдаж байсан болохоор дагаж явж байсан. Зөвшөөрөлтэй компанийн зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж байна гэж бодсон. Энэ компанид Б машинаар модоо тээвэрлэн компани руу буулгасан. Ганцхан машинтай үйл ажиллагаа явуулж байсан. Б-тэй амаар тохиролцоод эхний удаагийн мод бэлтгэж ажилласан хөлс гэж 40.000 төгрөгийг тэр компаниас авсан. Өөр мөнгө бол аваагүй. Би уг компанийн модыг бэлтгэхдээ туслахын ажлыг хийж байсан ба мод цагаалж ачих үүрэгтэй ажиллаж байсан. Тусдаа өөр өөр газар байсан. Эхний модыг бэлтгэхдээ "Бодончийн ам" гэж байсан ба дараагийн 11 дүгээр сарын 29-ний цагдаад баригддаг өдрөө болохоор “Өгөөмөр” гэдэг нэртэй газар гэж байсан. Мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө нь Б-н хөрөө байсан. Эхний удаа бэлтгэсэн 3 метрийн 8 ширхэг гуалинг “..............” ХХК-ийн хөрөөн дээр Б, Г, Мэ бид дөрвүүлээ бэлтгэн авчраад буулгаж өгсөн. Шөнө болохоор хашаанд оруулаад буулгасан хүн хүлээж аваагүй.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “... Б-тэй Г, М бид гурав модны ажил хийе гэж ярилцаж тохироод 2018 оны 11 дүгээр сарын дундуур “...............” ХХК-нд мод бэлтгэхэд туслах ажилтнаар очсон. Б уг компанийн хүмүүстэй уулзаад тэгээд Г, М бид гурав Б-ын хамт уг компанийн модыг бэлтгэх болсон. Б Г, М бид гурав Мандал сумаас хамт гарч яваад Шарын гол суманд очсон тэгээд Б “........... ХХК-ийн захирал Б гэдэг хүнтэй уулзсан бид гурав бол тэр хүнтэй уулзаагүй, Б үнэ хөлсөө тохироод тэгээд модны ажил хийсэн. Хаанаас мод бэлтгэсэн газрыг миний хувьд сайн мэдэхгүй ямар ч байсан эхний удаа мод бэлтгэхээр явсан газар “Бодончийн ам” гэж Б хэлж байсан яагаад гэвэл Б өөрөө машинаараа тээвэрлэж бид гурвыг хариуцдаг байсан. Тэгээд тэр газар очиж нэг машин мод бэлтгэсэн..., Б-д газраа зааж өгсөн байх би бол тэр компанийн хүмүүстэй огт харилцаагүй..., хоёр дахь удаагийн явалт буюу цагдаад баригддаг газраас болохоор 6 ширхэг ургаа мод хөрөөдөж тайрсан. Тэгээд 3 м урттайгаар 9 ширхэг болгосон. Б бид нарыг удирдаж байсан болохоор машинд нь суугаад дагаад явж байсан. Зөвшөөрөлтэй компани зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж байна гэж бодсон.” гэх мэдүүлэг[3],
-Гэрч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль хамгаалагч ажилтай Д.Н-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Тус компанийн талбай тусгаарласан газар бол Хонгор сумын 2 дугаар багт “Бодончийн ам” гэх газарт ойн арчилгааны мод бэлтгэх зөвшөөрөлтэй. Гэрээний дагуу ойн ангийн инженер Ө-н хамт талбай тусгаарлалтыг нь зааж өгөөд явсан. Байнга очиж шалгаагүй нь буруу яагаад гэвэл тэр үед унаа машин байхгүй, мотоцикл явахгүй учраас мод бэлтгэх үед нь очиж шалгаж чадаагүй. Энэ компани цагдаад баригдсаны дараа сонсож дууллаа..., ямар ч байсан тусгаарласан талбайгаас өөр газарт хууль бусаар мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг[4],
-Гэрч, Ойн судалгааны хөгжлийн төвийн мэргэжилтэн ажилтай Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Уг газарт очиж модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход “.........." ХХК нь түүвэрлэх аргаар 9 ширхэг нарс төрлийг модыг хөрөөдөж тайрч бэлтгэсэн байсан. Уг газар хууль бусаар бэлтгэсэн 9 ширхэг нарс мод нь нойтон ургаа ургах чадвартай мод байсан. Тэгээд экологи эдийн засгийн хохирлыг тооцоход 2.547.504 төгрөгийн хохирол тооцогдсон болно. Уг газрын хэмжээг бол тогтоох боломжгүй. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.1-д заахдаа Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчинг бий болгоход чиглэсэн арчилгааны огтлолыг хийдэг. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.2-д заасан түймэр хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэж хатсан цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг эрүүлжүүлэхэд чиглэсэн цэвэрлэгээний огтлол хийдэг тул арчилгаа цэвэрлэгээ хийхэд модны төрөл насны хамааралгүй арчилгаа цэвэрлэгээний ажлыг хийдэг.” гэх мэдүүлэг[5],
-Хохирогч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль хамгаалагч ажилтай Д.Б-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...Уг компани арчилгаа болон хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар модны хэмжээ батлагдан Сумын засаг даргатай мод бэлтгэх гэрээ байгуулан мод бэлтгэж байсан. Сум дундын ойн анги болон байгаль хамгаалагч Н уг компанид мод бэлтгэх талбайг зааж өгч мод бэлтгэлийн эхлэлтийн актыг үйлдэж өгсөн байгаа. ".........." ХХК нь арчилгааны болон цэвэрлэгээний мод бэлтгэх зөвшөөрөлтэй байгаа. Арчилгааны мод бэлтгэх талбайг "Бодончийн ам” гэх газарт тусгаарлуулан зөвшөөрөл авсан. Харин цэвэрлэгээний мод бэлтгэх талбайг бол "Өгөөмөр рашаан" гэх нэртэй газар талбайг тусгаарлуулсан боловч мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан газар нь тусгаарлан өгсөн мод бэлтгэх талбай биш байна. Уг компани нойтон мод бэлтгэсэн байх тул арчилгааны огтлолоор хэрэглээний мод бэлтгэсэн байна. Тухайн газар нийтлэг нэрээрээ "Өгөөмөр уул" гэх нэртэй ба олон модтой амтай тэгээд тэр амнуудаас модны нөөцөөс нь шалтгаалан арчилгааны болон цэвэрлэгээний талбайг тусгаарлан өгдөг. Харин энэ компани нь ойн сангийн зураглалын 84 дүгээр хэсэглэлд 10 га газар тусгаарлан өгсөн байна. Гэтэл хууль бусаар мод бэлтгэсэн талбай нь ойн зураглалын 85 дугаар хэсэглэлд мод бэлтгэсэн байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба экологи эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[6],
-Гэрч, Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн ойн инженер ажилтай Л.Ө-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “.........ХХК нь ..цэвэрлэгээний огтлолтоор 84 дүгээр хэсэглэл буюу Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 260 м/куб мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Зөвшөөрлийн дагуу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дээрх бүрэлдэхүүний хамтаар цэвэрлэгээний талбайг би тусгаарлаж өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 25 хоногийн хугацаанд 160 м/куб мод бэлтгэх гэрээг байгуулсан. “............” ХХК нь гэрээний хугацаанд 60 м/куб хэрэглээний мод бэлтгээд буцаад модыг бэлтгэж чадаагүй. Хүсэлтийн дагуу 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд сунгасан. Гэрээ сунгасан хугацаанд компани нь ямар нэгэн байдлаар цэвэрлэгээний огтлолт хийгээгүй. ...Түлээний модны стандарт нь 2 метр 2 см байдаг, зүсвэрт орохгүй мод бэлтгэлийн талбайн үлдэгдэл байдаг юм. Тийм учраас түлээний модны зөвшөөрлөөр амьд ургаа мод огтолж болохгүй.” гэх мэдүүлэг[7],
-Гэрч Т.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Б.Б гуай надтай Шарын голын төвд таараад манай талбайг Г.Б-д заагаад өгчхөөрэй гэсэн юм. Б.Б гуай “Өгөөмөр” гэх газар мод бэлтгэхээр зөвшөөрөл авсан байсан юм. Тэгээд би Г.Б-тэй хамт явж байгаад “Монгойн даваа”-ны замын урд тал руу заагаад энэ та нарын мод бэлтгэх талбай шүү гэж зааж өгөөд явсан юм. Б-д “Өгөөмөр” гэдэг нөхөрлөлийн газрыг холоос гараараа зааж өгсөн юм.” гэх мэдүүлэг[8],
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаартай “Ойгоос мод бэлтгэх хуваарь батлах тухай” захирамж[9],
-Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн дарга болон "........" ХХК хооронд байгуулсан “Мод бэлтгэх гэрээ” болон холбогдох баримтууд[10],
-Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т2018-1 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн модод нь хөндлөн огтлол болон ширхгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, тайрдас дээжийн холтосны дотор талаар хортонд өртөж байсан, бага зэргийн өмхрөлтэй, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, хэвийн өсөлттэй мод байна.” гэх дүгнэлт[11],
-Ойн судалгаа, хөгжлийн төвийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “...тухайн мод бэлтгэсэн газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өгөөмөр рашаант” гэх газрын ой нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй байна. ...Нийт эзлэхүүн 6.415 м/куб. Экологи эдийн засгийн үнэлгээ ...нийт 2.547.504 төгрөг. ...Бэлтгэсэн мод, модон материал нь бөөрөнхий нойтон, нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[12],
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа[13],
-Яллагдагч Г.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Надтай цуг явдаг миний таньдаг 3 залуу байдаг юм. М, Г, Г нар надтай хамт Зүүнхараагаас ажил хийхээр очсон юм. Би ахалж дагуулж явсан юм. Тэр 3 өдрийн хөлс 40.000 төгрөг, миний өдрийн хөлс автомашинтайгаа ороод 200.000 төгрөгөөр тохирч, бид 4 модыг нь өөрсдөө хөрөөдөж цагаалж бэлтгэж ачаад Шарын голын төвд “........” ХХК-ийн хашаанд буулгаж өгөхөөр тохирсон юм. ...Надад өөрсдөө зөвшөөрөлтэй газраа зааж аваачиж өгөөгүй байж одоо болохоор зааж өгсөн гэж хэлээд байгаа юм. Хэрэв надад мод хийх газраа очиж зааж өгсөн бол би тэндээс нь л хийх байсан. Надад Б гуай “Могойн даваа”-ны урагшаа салж ороод манай тусгаарлалт хийсэн “Өгөөмөр рашаан” нэртэй газар байгаа тэндээс нь ороод хийчхээ л гэсэн би тэндээс нь л хийсэн. ...Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “.........” ХХК-ийн захирал Б мод бэлтгэх эрхийн бичгээ надад өгөөд “Могойн даваа”-наас урагшаа “Өгөөмөр рашаан” гэж манай газар байгаа тэндээс мод хийгээд ир гэж хэлж л өгсөн, тэгсэн чинь цасан дээр зурж зааж өгсөн гэж худлаа мэдүүлсэн байна лээ, тэгээд яагаад тэгж хэлсэн юм гэхээр би сандраад тэгээд хэлсэн гэж хэлж байгаа юм. Захирал нь Б гэдэг эмэгтэй байгаа юм аа, харин нөхөр нь Б гэж хүн надтай тохирч газраа зааж өгсөн юм. ...Би Г, М, Г нарыг авч явсан ба тэдэнд бол зөвшөөрөлтэй гэж хэлж авч ирж оруулсан юм. ...Зөвшөөрөлтэй газар нь юм байх гэж бодоод л “Могойн даваан” дээр гараад зааж өгсөн газар руу нь ороод л хийчихсэн юм.” гэх мэдүүлэг[14],
-Гэрч, яллагдагч нарыг мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “...гэрч Б.Б: Би Г.Б-г урьд нь таньж мэддэггүй байсан ба 2018 оны 11 дүгээр сард манайд мод хийж өгөхөөр ирэх үед нь таньдаг болсон. Бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байхгүй..., яллагдагч Г.Б: Би Б.Б гуайг урьд нь таньж мэддэггүй байсан. 2018 оны 11 дүгээр сард Т.А ахаас модны ажил байна гэж сонсоод тэдний компанид мод хийж өгөхөөр очих үедээ л таньдаг болсон. Бид хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй..., гэрч Б.Б: ...би сандраад газар дээр цасан дээр зурж мод хийх газраа Г.Б-д зааж өгсөн гээд худлаа мэдүүлэг өгчихсөн юмаа. Би Т.А-д “Бодонч”-ийн модны зөвшөөрөл дууссан, одоо “Өгөөмөр” лүү орох зөвшөөрөлтэй юмаа. Г.Б “Өгөөмөр” гэдэг газрыг нь зааж өгөөрэй гээд явуулсан юм..., яллагдагч Г.Б: Б.Б гуай намайг Т.А-г дагаад яв газар зааж өгнө гэж хэлсэн юм. Тухайн үед Т.А бас тэр хавиас мод бэлтгэж байгаад бас хамт баригдаад одоо эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг нь шүүх рүү шилжээд явж байгаа юм. Т.А мод руу явах замдаа Б гуайн газар тийшээ л гэсэн шүү гэж холоос зам салдаг газраас зааж өгөөд явсан юм. Тэгээд би явж очоод мод хийсэн.” гэх тэмдэглэл[15],
-Тээврийн хэрэгслийн лавлагаа[16],
-Автомашины үнэлгээний “1986 онд үйлдвэрлэсэн 2017 оны 12 сард Монголд импортолсон тээврийн хэрэгслийн бодит үнэ цэнийг 6.125.000 төгрөг гэж тогтоон үнэлгээний тайланг үүгээр хүргүүлж байгаа болно” гэх тайлан[17],
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[18],
-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрчээр мэдүүлсэн “...нэг машин модыг 300.000 төгрөг бэлтгээд тээвэрлээд авчирч өгөхөөр жолооч хийж байсан Б-тэй нь тохироод ажиллуулсан. ...Уг хоёр мод бэлтгэх талбайг тус тусад нь би өөрөө зааж хэлж өгсөн. Зааж өгөхдөө “Бодончийн ам” нь тэнд байдаг, “Өгөөмөр” нь энд байдаг гэдгийг бүүр цасан дээр зурж байгаад хэлж өгсөн.” гэх мэдүүлэг[19],
-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн “...Г.Б-д мод бэлтгэх газрыг цасан дээр зурж зааж өгсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн юмаа.” гэх мэдүүлэг[20] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Б, Г.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б, Г.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Өгөөмөр рашаант” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6 ширхэг, 6.415 м/куб хэмжээтэй нойтон нарс модыг бэлтгэж, байгаль экологид 2.547.504 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-н өгсөн: “...Надтай цуг явдаг М, Г, Г нар надтай хамт Шарын гол суманд модны ажил байна гэхээр нь Зүүнхараагаас очсон юм. Би тэр гурвыг ахалж дагуулж явсан юм. Тэр 3 өдрийн хөлс 40.000 төгрөг, миний өдрийн хөлс автомашинтайгаа ороод 200.000 төгрөгөөр тохирч, бид дөрөв модыг нь өөрсдөө хөрөөдөж цагаалж бэлтгэж ачаад Шарын голын төвд “...........” ХХК-ийн хашаанд буулгаж өгөхөөр тохирсон юм. ...Надад өөрсдөө зөвшөөрөлтэй газраа зааж аваачиж өгөөгүй байж одоо болохоор зааж өгсөн гэж худал хэлээд байгаа юм. Надад Б гуай “Могойн даваа”-ны урагшаа салж ороод манай тусгаарлалт хийсэн “Өгөөмөр рашаан” нэртэй газар байгаа тэндээс нь ороод хийчхээ л гэсэн би тэндээс нь л хийсэн. ...Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “..............” ХХК-ийн захирал Б мод бэлтгэх эрхийн бичгээ надад өгөөд “Могойн даваа”-наас урагшаа “Өгөөмөр рашаан” гэж манай газар байгаа тэндээс мод хийгээд ир гэж хэлж л өгсөн, тэгсэн чинь цасан дээр зурж зааж өгсөн гэж худлаа мэдүүлсэн байна лээ, тэгээд яагаад тэгж хэлсэн юм гэхээр би сандраад тэгээд хэлсэн гэж хэлж байгаа юм. Би Г, М, Г нарыг авч явсан ба тэдэнд бол зөвшөөрөлтэй гэж хэлж авч ирж оруулсан юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Үзлэг явуулж байгаа газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс 55 километр зайд байх “Өгөөмөр рашаан” гэх газар байв.., Ууланд бэлтгэсэн модыг ачиж суурин газарт хүргэх зорилго бүхий Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн “Зил-131” маркийн 00-00 СЭА улсын дугаартай арлын 689703 дугаартай бор ногоон өнгийн автомашиныг мод бэлтгэсэн талбайн гол хэсэгт байрлуулсан байсныг GJS 62s орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е106 45 22.4, N49 14 41.6 гэсэн солбицолд байв. “............” ХХК-ийн мод бэлтгэсэн талбайг тус компанид мод бэлтгэж өгч байгаа гэх Ганболдын Болдбаяраар заалгуулан тайрч унагасан моднуудад үзлэг явуулав. Уг газрын байршлыг шалгахад 1/ 71 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 23.8, N49 14 42.5, 2/ 78 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 22.5, N49 14 22.5, 3/ 60 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 22.0, N49 14 41.0, 4/ 83 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 21.0, N49 14 40.9, 5/ 55 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 20.2, N49 14 41.1, 6/ 60 см өргөнтэй огтлогдсон нарс модны хожуул Е106 45 20.0, N49 14 41.3 гэсэн солбицолд байв. Мод огтолж бэлтгэсэн газар нь уулын орой газар байв. “Зил 131” маркийн 49-27 СЭА улсын дугаартай автомашин дээр 3 метрийн урттай 60 см, 65 см, 70 см, 60 см, 55 см, 48 см, 58 см, 50 см, 57 см өргөнтэй нийт 9 ширхэг нарс мод ачсан байв. Мод ачсан автомашины хойд талд ..., нийт 16 ширхэг модыг тайрч мөчрүүдийг авч ачиж явахад бэлтгэсэн байв. Үзлэгийн явцад мод бэлтгэх үйл ажиллагаанд ашигласан багаж болох Маde in Tailin гэсэн бичиг бүхий нийт 90 см урттай, ажлын хэсэг 70 см, мотор бариул хэсэг нь 20 см хэмжээтэй улбар шар өнгийн бариултай 1 ширхэг бензин хөдөлгүүртэй гар хөрөөг эд мөрийн баримтаар хураан авлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд[21],
-Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...Би Б-тэй 2018 оны 11 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна “...........” ХХК-нд грушиг хийх ажил байна гэхээр нь очиж хийсэн. Б уг компанийн хүмүүстэй уулзаж тэгээд Г, М бид гурав Б-н хамт уг компанид модыг бэлтгэх болсон. Б-тэй Г, М бид гурав Мандал сумаас хамт гарч яваад Шарын гол суманд очсон тэгээд Б “..........” ХХК -ийн захирал Б гэдэг хүнтэй уулзсан бид гурав бол тэр хүнтэй уулзаагүй Б үнэ, хөлсөө тохироод тэгээд модны ажил хийсэн. Бид дөрөв хоёр удаа мод бэлтгэж өгсөн. Хаанаас мод бэлтгэсэн газрыг миний хувьд сайн мэдэхгүй ямар ч байсан эхний удаа мод бэлтгэхээр явсан газар “Бодончийн ам” гэж Б хэлж байсан яагаад гэвэл Б өөрөө машинаараа тээвэрлэж бид гурвыг хариуцаж байсан. Тэгээд тэр газар очиж нэг машин мод бэлтгэсэн ба мод бэлтгэсэн он, сар нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байсан байх..., нойтон нарс модыг тайрч бэлтгэсэн. Эхний “Бодончийн ам” гэх газраас бэлтгэсэн мод нь болохоор 4 ширхэг ургаа нарс модыг тайрч хөрөөдөөд 3 метрийн урттай 3 ширхэг болгож бэлдээд тэр компанийн хөрөө рам дээр буулгаж өгсөн. Тэгээд дараагийн хоёр дахь удаагийн явалтад буюу цагдаад баригддаг газраас болохоор 6 ширхэг ургаа мод хөрөөдөж тайрсан. Тэгээд 3 м урттайгаар 9 ширхэг болгож ачсан байсан. Б бид нарыг удирдаж байсан болохоор дагаж явж байсан. Зөвшөөрөлтэй компанийн зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж байна гэж бодсон. Энэ компанид Б-н машинаар модоо тээвэрлэн компани руу буулгасан. Ганцхан машинтай үйл ажиллагаа явуулж байсан. Б-тэй амаар тохиролцоод эхний удаагийн мод бэлтгэж ажилласан хөлс гэж 40.000 төгрөгийг тэр компаниас авсан. Өөр мөнгө бол аваагүй. Би уг компанийн модыг бэлтгэхдээ туслахын ажлыг хийж байсан ба мод цагаалж ачих үүрэгтэй ажиллаж байсан. Тусдаа өөр өөр газар байсан. Эхний модыг бэлтгэхдээ "Бодончийн ам" гэж байсан ба дараагийн 11 дүгээр сарын 29-ний цагдаад баригддаг өдрөө болохоор “Өгөөмөр” гэдэг нэртэй газар гэж байсан. Мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө нь Б-н хөрөө байсан. Эхний удаа бэлтгэсэн 3 метрийн 8 ширхэг гуалинг “............” ХХК-ийн хөрөөн дээр Б, Г, М бид дөрвүүлээ бэлтгэн авчраад буулгаж өгсөн. Шөнө болохоор хашаанд оруулаад буулгасан хүн хүлээж аваагүй.” гэх мэдүүлэг[22],
-Гэрч Ц.Г-мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн “... Б-тэй Г, М бид гурав модны ажил хийе гэж ярилцаж тохироод 2018 оны 11 дүгээр сарын дундуур “..........” ХХК-нд мод бэлтгэхэд туслах ажилтнаар очсон. Б уг компанийн хүмүүстэй уулзаад тэгээд Г, М бид гурав Б-н хамт уг компанийн модыг бэлтгэх болсон. Б-тэй Г, М бид гурав Мандал сумаас хамт гарч яваад Шарын гол суманд очсон тэгээд Б “........... ХХК-ийн захирал Б гэдэг хүнтэй уулзсан бид гурав бол тэр хүнтэй уулзаагүй, Б үнэ хөлсөө тохироод тэгээд модны ажил хийсэн. Хаанаас мод бэлтгэсэн газрыг миний хувьд сайн мэдэхгүй ямар ч байсан эхний удаа мод бэлтгэхээр явсан газар “Бодончийн ам” гэж Б хэлж байсан яагаад гэвэл Б өөрөө машинаараа тээвэрлэж бид гурвыг хариуцдаг байсан. Тэгээд тэр газар очиж нэг машин мод бэлтгэсэн..., Б-д газраа зааж өгсөн байх би бол тэр компанийн хүмүүстэй огт харилцаагүй..., хоёр дахь удаагийн явалт буюу цагдаад баригддаг газраас болохоор 6 ургаа мод хөрөөдөж тайрсан. Тэгээд 3 м урттайгаар 9 ширхэг болгосон. Б бид нарыг удирдаж байсан болохоор машинд нь суугаад дагаад явж байсан. Зөвшөөрөлтэй компани зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж байна гэж бодсон.” гэх мэдүүлэг[23],
-Гэрч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль хамгаалагч ажилтай Д.Н-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...Тус компанийн талбай тусгаарласан газар бол Хонгор сумын 2 дугаар багт “Бодончийн ам” гэх газарт ойн арчилгааны мод бэлтгэх зөвшөөрөлтэй. Гэрээний дагуу ойн ангийн инженер Ө-н хамт талбай тусгаарлалтыг нь зааж өгөөд явсан. Байнга очиж шалгаагүй нь буруу яагаад гэвэл тэр үед унаа машин байхгүй, мотоцикл явахгүй учраас мод бэлтгэх үед нь очиж шалгаж чадаагүй. Энэ компани цагдаад баригдсаны дараа сонсож дууллаа..., ямар ч байсан тусгаарласан талбайгаас өөр газарт хууль бусаар мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг[24],
-Гэрч, Ойн судалгааны хөгжлийн төвийн мэргэжилтэн ажилтай Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...Уг газарт очиж модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход “......." ХХК нь түүвэрлэх аргаар 9 ширхэг нарс төрлийг модыг хөрөөдөж тайрч бэлтгэсэн байсан. Уг газар хууль бусаар бэлтгэсэн 9 ширхэг нарс мод нь нойтон ургаа ургах чадвартай мод байсан. Тэгээд экологи эдийн засгийн хохирлыг тооцоход 2.547.504 төгрөгийн хохирол тооцогдсон болно. Уг газрын хэмжээг бол тогтоох боломжгүй. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.1-д заахдаа Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчинг бий болгоход чиглэсэн арчилгааны огтлолыг хийдэг. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.2-д заасан түймэр хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэж хатсан цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг эрүүлжүүлэхэд чиглэсэн цэвэрлэгээний огтлол хийдэг тул арчилгаа цэвэрлэгээ хийхэд модны төрөл насны хамааралгүй арчилгаа цэвэрлэгээний ажлыг хийдэг.” гэх мэдүүлэг[25],
-Хохирогч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль хамгаалагч ажилтай Д.Б-н мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...Уг компани арчилгаа болон хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар модны хэмжээ батлагдан Сумын засаг даргатай мод бэлтгэх гэрээ байгуулан мод бэлтгэж байсан. Сум дундын ойн анги болон байгаль хамгаалагч Н уг компанид мод бэлтгэх талбайг зааж өгч мод бэлтгэлийн эхлэлтийн актыг үйлдэж өгсөн байгаа. ".........." ХХК нь арчилгааны болон цэвэрлэгээний мод бэлтгэх зөвшөөрөлтэй байгаа. Арчилгааны мод бэлтгэх талбайг "Бодончийн ам” гэх газарт тусгаарлуулан зөвшөөрөл авсан. Харин цэвэрлэгээний мод бэлтгэх талбайг бол "Өгөөмөр рашаан" гэх нэртэй газар талбайг тусгаарлуулсан боловч мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан газар нь тусгаарлан өгсөн мод бэлтгэх талбай биш байна. Уг компани нойтон мод бэлтгэсэн байх тул арчилгааны огтлолоор хэрэглээний мод бэлтгэсэн байна. Тухайн газар нийтлэг нэрээрээ "Өгөөмөр уул" гэх нэртэй ба олон модтой амтай тэгээд тэр амнуудаас модны нөөцөөс нь шалтгаалан арчилгааны болон цэвэрлэгээний талбайг тусгаарлан өгдөг. Харин энэ компани нь ойн сангийн зураглалын 84 дүгээр хэсэглэлд 10 га газар тусгаарлан өгсөн байна. Гэтэл хууль бусаар мод бэлтгэсэн талбай нь ойн зураглалын 85 дугаар хэсэглэлд мод бэлтгэсэн байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба экологи эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[26],
-Гэрч, Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн ойн инженер ажилтай Л.Ө-н мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “............ ХХК нь ...цэвэрлэгээний огтлолтоор 84 дүгээр хэсэглэл буюу Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 260 м/куб мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. Зөвшөөрлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дээрх бүрэлдэхүүний хамтаар цэвэрлэгээний талбайг би тусгаарлаж өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 25 хоногийн хугацаанд 160 м/куб мод бэлтгэх гэрээг байгуулсан. “.........” ХХК нь гэрээний хугацаанд 60 м/куб хэрэглээний мод бэлтгээд буцаад модыг бэлтгэж чадаагүй. Хүсэлтийн дагуу 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 21 хоногийн хугацаанд сунгасан. Гэрээ сунгасан хугацаанд компани нь ямар нэгэн байдлаар цэвэрлэгээний огтлолт хийгээгүй. ...Түлээний модны стандарт нь 2 метр 2 см байдаг, зүсвэрт орохгүй мод бэлтгэлийн талбайн үлдэгдэл байдаг юм. Тийм учраас түлээний модны зөвшөөрлөөр амьд ургаа мод огтолж болохгүй.” гэх мэдүүлэг[27],
-Гэрч Т.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Б.Б гуай надтай Шарын голын төвд таараад манай талбайг Г.Б-д заагаад өгчхөөрэй гэсэн юм. Б.Б гуай “Өгөөмөр” гэх газар мод бэлтгэхээр зөвшөөрөл авсан байсан юм. Тэгээд би Г.Б-тэй хамт явж байгаад “Монгойн даваа”-ны замын урд тал руу заагаад энэ та нарын мод бэлтгэх талбай шүү гэж зааж өгөөд явсан юм. Б-д “Өгөөмөр” гэдэг нөхөрлөлийн газрыг холоос гараараа зааж өгсөн юм.” гэх мэдүүлэг[28],
-Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн №01 дугаартай “Ойгоос мод бэлтгэх хуваарь батлах тухай” захирамж[29],
-Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн дарга болон "Элбэг шарын гол" ХХК хооронд байгуулсан “Мод бэлтгэх гэрээ” болон холбогдох баримтууд[30],
-Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т2018-1 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн модод нь хөндлөн огтлол болон ширхгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, тайрдас дээжийн холтосны дотор талаар хортонд өртөж байсан, бага зэргийн өмхрөлтэй, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, хэвийн өсөлттэй мод байна.” гэх дүгнэлт[31],
-Ойн судалгаа, хөгжлийн төвийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “...тухайн мод бэлтгэсэн газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өгөөмөр рашаант” гэх газрын ой нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй байна. ...Нийт эзлэхүүн 6.415 м/куб. Экологи эдийн засгийн үнэлгээ ...нийт 2.547.504 төгрөг. ...Бэлтгэсэн мод, модон материал нь бөөрөнхий нойтон, нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[32],
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа[33],
-Яллагдагч Г.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...Надтай цуг явдаг миний таньдаг 3 залуу байдаг юм. М, Г, Г нар надтай хамт Зүүнхараагаас ажил хийхээр очсон юм. Би ахалж дагуулж явсан юм. Тэр 3 өдрийн хөлс 40.000 төгрөг, миний өдрийн хөлс автомашинтайгаа ороод 200.000 төгрөгөөр тохирч, бид 4 модыг нь өөрсдөө хөрөөдөж цагаалж бэлтгэж ачаад Шарын голын төвд “..........” ХХК-ийн хашаанд буулгаж өгөхөөр тохирсон юм. ...Надад өөрсдөө зөвшөөрөлтэй газраа зааж аваачиж өгөөгүй байж одоо болохоор зааж өгсөн гэж хэлээд байгаа юм. Хэрэв надад мод хийх газраа очиж зааж өгсөн бол би тэндээс нь л хийх байсан. Надад Б гуай “Могойн даваа”-ны урагшаа салж ороод манай тусгаарлалт хийсэн “Өгөөмөр рашаан” нэртэй газар байгаа тэндээс нь ороод хийчхээ л гэсэн би тэндээс нь л хийсэн. ...Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “.........” ХХК-ийн захирал Б мод бэлтгэх эрхийн бичгээ надад өгөөд “Могойн даваа”-наас урагшаа “Өгөөмөр рашаан” гэж манай газар байгаа тэндээс мод хийгээд ир гэж хэлж л өгсөн, тэгсэн чинь цасан дээр зурж зааж өгсөн гэж худлаа мэдүүлсэн байна лээ, тэгээд яагаад тэгж хэлсэн юм гэхээр би сандраад тэгээд хэлсэн гэж хэлж байгаа юм. Захирал нь Б гэдэг эмэгтэй байгаа юм аа, харин нөхөр нь Б гэж хүн надтай тохирч газраа зааж өгсөн юм. ...Би Г, М, Г нарыг авч явсан ба тэдэнд бол зөвшөөрөлтэй гэж хэлж авч ирж оруулсан юм. ...Зөвшөөрөлтэй газар нь юм байх гэж бодоод л “Могойн даваан” дээр гараад зааж өгсөн газар руу нь ороод л хийчихсэн юм.” гэх мэдүүлэг[34],
-Гэрч, яллагдагч нарыг мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авсан “...гэрч Б.Б: Би Г.Б-г урьд нь таньж мэддэггүй байсан ба 2018 оны 11 дүгээр сард манайд мод хийж өгөхөөр ирэх үед нь таньдаг болсон. Бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байхгүй..., яллагдагч Г.Б: Би Б.Б гуайг урьд нь таньж мэддэггүй байсан. 2018 оны 11 дүгээр сард Т.А ахаас модны ажил байна гэж сонсоод тэдний компанид мод хийж өгөхөөр очих үедээ л таньдаг болсон. Бид хоёрын хооронд ямар ч харилцаа байхгүй..., гэрч Б.Б: ...би сандраад газар дээр цасан дээр зурж мод хийх газраа Г.Б-д зааж өгсөн гээд худлаа мэдүүлэг өгчихсөн юмаа. Би Т.А-д “Бодонч”-ийн модны зөвшөөрөл дууссан, одоо “Өгөөмөр” лүү орох зөвшөөрөлтэй юмаа. Г.Б-д “Өгөөмөр” гэдэг газрыг нь зааж өгөөрэй гээд явуулсан юм..., яллагдагч Г.Б: Б.Б гуай намайг Т.А-г дагаад яв газар зааж өгнө гэж хэлсэн юм. Тухайн үед Т.А бас тэр хавиас мод бэлтгэж байгаад бас хамт баригдаад одоо эрүүгийн хэрэг үүсгээд хэрэг нь шүүх рүү шилжээд явж байгаа юм. Т.А мод руу явах замдаа Б гуайн газар тийшээ л гэсэн шүү гэж холоос зам салдаг газраас зааж өгөөд явсан юм. Тэгээд би явж очоод мод хийсэн.” гэх тэмдэглэл[35],
-Тээврийн хэрэгслийн лавлагаа[36],
-Автомашины үнэлгээний “1986 онд үйлдвэрлэсэн 2017 оны 12 сард Монголд импортолсон тээврийн хэрэгслийн бодит үнэ цэнийг 6.125.000 төгрөг гэж тогтоон үнэлгээний тайланг үүгээр хүргүүлж байгаа болно” гэх тайлан[37],
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[38],
-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн гэрчээр мэдүүлсэн “...нэг машин модыг 300.000 төгрөг бэлтгээд тээвэрлээд авчирч өгөхөөр жолооч хийж байсан Б-тэй нь тохироод ажиллуулсан. ...Уг хоёр мод бэлтгэх талбайг тус тусад нь би өөрөө зааж хэлж өгсөн. Зааж өгөхдөө “Бодончийн ам” нь тэнд байдаг, “Өгөөмөр” нь энд байдаг гэдгийг бүүр цасан дээр зурж байгаад хэлж өгсөн.” гэх мэдүүлэг[39],
-Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн “...Г.Б-д мод бэлтгэх газрыг цасан дээр зурж зааж өгсөн гэж худлаа мэдүүлэг өгсөн юмаа.” гэх мэдүүлэг[40] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б, Г.Б нарын бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд 6 ширхэг, 6.415 м/куб хэмжээтэй нойтон нарс модыг бэлтгэж, байгаль экологид 2.547.504 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Ө, шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Ц.Ж нараас гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”
Мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдсээр байж Г.Б-тэй бүлэглэн гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан хэрэгт хамтран оролцсон байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан 2.547.504 төгрөгийн хохирлыг төлсөн боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу 5.095.008 төгрөгийн хохирлыг төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Б, Г.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Байгаль орчин уур амьсгалын сан”-д олгох зүйтэй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас “гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд зургаан удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Б-д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу 5.095.008 төгрөгийг хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ц.Ө, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Ц.Ж нараас “шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.Б, Г.Б гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б-г мод бэлтгэж байхад нь цагдаагийн байгууллагаас илрүүлж, бэлтгэсэн модыг нь 00-00 СЭА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачуулж тээвэрлэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Г.Б-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин мотортой цахилгаан хөрөө 1 ширхэг, 9 ширхэг нарс модыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 0000 СЭА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Б-д буцаан олгох, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-н Б, Б овогт Г-н Б нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б, Г.Б нарыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-д хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, шүүгдэгч Б.Б-д хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 2.547.504 төгрөг, шүүгдэгч Г.Б-ээс 2.547.504 төгрөгийг тус тус гаргуулж “Байгаль орчин уур амьсгалын сан”-д олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин мотортой цахилгаан хөрөө 1 ширхэг /Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/, 9 ширхэг нарс мод /Дархан-Уул аймгийн Шарын гол сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа/-ыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, 0000 СЭА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулах тухай мөрдөгчийн саналыг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Б-н шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Б-д буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] 1 дэх хавтаст хэргийн 5-13 тал
[2] 1 дэх хавтаст хэргийн 20-21 тал
[3] 1 дэх хавтаст хэргийн 24-26 тал
[4] 1 дэх хавтаст хэргийн 51-52 тал
[5] 1 дэх хавтаст хэргийн 54-55 тал
[6] 1 дэх хавтаст хэргийн 58-59 тал
[7] 1 дахь хавтаст хэргийн 238-239 тал
[8] 1 дэх хавтаст хэргийн 191-192 тал
[9] 1 дэх хавтаст хэргийн 71 тал
[10] 1 дэх хавтаст хэргийн 72-86 тал
[11] 1 дэх хавтаст хэргийн 94-96 тал
[12] 1 дэх хавтаст хэргийн 100-107 тал
[13] 1 дэх хавтаст хэргийн 170 тал
[14] 1 дэх хавтаст хэргийн 153-155 тал
[15] 1 дэх хавтаст хэргийн 189-190 тал
[16] 1 дэх хавтаст хэргийн 112 тал
[17] 1 дэх хавтаст хэргийн 123-130 тал
[18] 1 дэх хавтаст хэргийн 174 тал
[19] 1 дэх хавтаст хэргийн 43-48 тал
[20] 1 дэх хавтаст хэргийн 186 тал
[21] 1 дэх хавтаст хэргийн 5-13 тал
[22] 1 дэх хавтаст хэргийн 20-21 тал
[23] 1 дэх хавтаст хэргийн 24-26 тал
[24] 1 дэх хавтаст хэргийн 51-52 тал
[25] 1 дэх хавтаст хэргийн 54-55 тал
[26] 1 дэх хавтаст хэргийн 58-59 тал
[27] 1 дахь хавтаст хэргийн 238-239 тал
[28] 1 дэх хавтаст хэргийн 191-192 тал
[29] 1 дэх хавтаст хэргийн 71 тал
[30] 1 дэх хавтаст хэргийн 72-86 тал
[31] 1 дэх хавтаст хэргийн 94-96 тал
[32] 1 дэх хавтаст хэргийн 100-107 тал
[33] 1 дэх хавтаст хэргийн 170 тал
[34] 1 дэх хавтаст хэргийн 153-155 тал
[35] 1 дэх хавтаст хэргийн 189-190 тал
[36] 1 дэх хавтаст хэргийн 112 тал
[37] 1 дэх хавтаст хэргийн 123-130 тал
[38] 1 дэх хавтаст хэргийн 174 тал
[39] 1 дэх хавтаст хэргийн 43-48 тал
[40] 1 дэх хавтаст хэргийн 186 тал