| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00467/И |
| Дугаар | 130/ШШ2016/00558 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2016/00558
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух, С овогт Мы Мы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.М, орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Мы Ныг Е.М, М.О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Хүсэлт гаргагч М.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие М овогтой М өөрийн хүү Ныг 2005 онд өөрийн эцэг Е.Мд үрчлүүлсэн болно. Хүү М.Н 2003 оны 07-р сарын 14-нд төрсөн. Миний эцэг Е.М эх М.О нар 70 нас хүрч, нас өндөр гарч хүүхэд асрах боломжгүй болж Ныг өөрийн асрамжид авсан болно. Иймд миний төрсөн хүү Ныг аав Е.Мд үрчлүүлсэн захирамжийг хүчингүй болгож, миний нэр дээр буулгаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч М.М шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Энэ хүүхэд бол миний 3 дахь хүүхэд бөгөөд 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Үүнээс өмнө хоёр нялх хүүхэдтэй болсон. Дараа нь 2005 онд бас хүүхэдтэй болсон. Тухайн үед эхнэр маань ажилтай байсан. Би өөрөө мал дээр байсан тул хүүхдээ харах боломжгүй болж эцэг, эхдээ үрчлүүлсэн. Одоо эцэг, эх маань нас өндөр болсон учраас хүүхдээ өөрсдийнхөө асрамжинд аваарай гэж хэлсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Эцэг, эх маань өөрийнхөө сайн дураар өгч байгаа. Ийм учраас үрчлэлтийг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.М нь Мы Ныг Е.М, М.О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Н нь 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдөр М.Мы гэр бүлд төрсөн нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Улмаар хүү Ныг Е.М, М.О нарт үрчлүүлж, үрчлэлтийг Баяннуур сумын үрчлэлтийн бүртгэлийн 8-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 7-р сарын 05-ны өдрийн 231/002667 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Одоогоор хүү Н нь 13 настай, Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн 6 А ангид суралцдаг болох нь Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Аийн тодорхойлолтоор, төрсөн эцэг, эхийн хамт амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэгэнт Е.М, М.О нар нь Миний бие Е овогтой М, Баяннуур сумын 3 дугаар багийн харьяат 70 настай. Эхнэр маань Ж овгийн Мустагпар овогтой О бид хоёр өөрийн хүү Ныг үрчилж авсан болно. Нас өндөр гарч хүүхэд асрах боломжгүй болсон тул төрсөн хүү нь болох Ныг эцэг нь Мы асрамжид шилжүүлж Маар овоглуулж өгнө үү гэх хүсэлтээ шүүхэд гаргасан байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Ныг төрүүлсэн эцэг, эх М.М, М.Б нарын асран хамгаалалтад үлдээж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч М.М нь М.Бтэй 2001 оны 03-р сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь хэрэгт авагдсан 003 дугаартай нотариатаар гэрчлүүлсэн гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Иймд Ныг Е.М, М.О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан Мы Ныг Ен М, Мустагпарын О нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар Ныг төрүүлсэн эцэг, эх М.М, М.Б нарын асран хамгаалалтад үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН