Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01963

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/10645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зах зээлийн бодит үнэ ханштай нийцээгүй үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үнэлгээ хуульд нийцэж гарсан гэж эс зөвшөөрч маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг дэмжиж оролцсон.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/02332 дугаар захирамжаар ******** болон ******* нараас 105,467,550 төгрөгийг гаргуулж *******-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, *******, *******, 107 тоот хаягт байрлах, хувийн сууц, 400 м.кв талбайтай газраар хангуулахаар шийдвэрлэжээ.

 

3.1. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Банкны төлбөр барагдуулах газар нь шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгө болох хувийн сууц, газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжилж, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хураан авсан байна.

 

3.2. Улмаар төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шинжээчээр ********-ийг томилжээ.

3.3. Шинжээч ******** нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тайлангаар Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, *******, *******, 107 тоот хаягт байрлах, 216 м.кв талбайтай хувийн сууц, дээрх хаягт байрлах, 400 м.кв талбайтай газрын зах зээлийн үнийг 324,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

4.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлал, шаардлагын хүрээнд шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргадаг. Энэ үүднээс шинжээч нь дүгнэлт гаргахдаа зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлгээ тогтоосон байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь шинжээчийг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталсан аргачлалд үндэслэн дүгнэлт өгснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэвч эдгээр аргачлалыг шинжээч нь хөрөнгийг өртгийн хандлагаар үнэлэхдээ ашигласан бөгөөд эцсийн дүгнэлтийг зах зээлийн жишиг үнийн аргаар тогтоосон болохыг дээр дурдсан.

 

4.3. Мөн нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/10645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Т.БАДРАХ