Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 315

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт А-н М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918004100333 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт А-н М, /РД: /, 1998 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.М нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 7 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Г.Э-н эзэмшлийн 0000 ДАХ улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн 2019 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Наран” хотхоны 1 дүгээр байрны зүүн талд байрлах автомашины зогсоолоос иргэн Н.Х-н эзэмшлийн 0000 ДАХ улсын дугаартай “Honda Fit” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ “...2019 оны 6 сарын 02-ны өдөр Шинэ Дарханд Д ахындаа ирж хоносон. Өглөө босоод 4 байрны орцны цэвэрлэсэн юм. Тэгээд би хогоо цэвэрлэчхээд 380 буюу шинэ хороолол тал руу зам гарч хоёр байрны завсраар ортол байрны зогсоол дээр улаан хүрэн өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хажууд нь очиж байгаад олсон түлхүүрээ гаргаж ирээд тааруулж үзэхэд машины хаалга онгойсон. Тэгээд би шууд машин дотор нь сууж асаагаад унаад явсан. Би машин барих сонирхолтой юм. Би тухайн машиныг унаад Шийрийн бригад хүртэл яваад хээр жоохон сууж байгаад буцаж Мангиртад ирж дутуу баригдсан бетонон хашаан дотор машинаа байрлуулж буланд нь шахаж тавиад үлдээгээд явсан. Байсан газар нь тавих гэсэн боловч өдөр болчихсон тул тэнд нь үлдээсэн.

...Би өдрийг нь санахгүй байна. Хуучин Дархан чиглэлд явж байгаад машин унах сэдэл төрөөд явж байтал Дархан сумын 8 дугаар багт байрлах зурагтай байрны урд талд явж байгаад ажлын газрын сейфнээс авсан түлхүүрийг машинуудад тааруулж үзсэн чинь саарал өнгийн хонда пит маркийн машинд таараад онгойсон. Би тэгээд тухайн тээврийн хэрэгслийг унаад зүүн зүг рүү “Оргил” худалдааны төвийн хажуу талын шороон замаар хойш өгсөөд шинэ зам руу ороод Шинэ дархан тал руу доош уруудаад хамгийн эхний уулзвараар мөн зүүн эргээд 25 дугаар хорооллын замаар явсаар байгаад 017-н дээд талд аваачиж тавьсан. Явж байхад гуперийг нь цохиулаад хагалсан учраас тэнд нь үлдээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1918004100333  дугаартай хэргээс:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

-Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол[3],

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

 

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5]

 

-Хохирогч Г.Э-ы  мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Би машинаа барьдаггүй юм ерөнхийдөө манай эхнэр Д.Б барьдаг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр 20 цагийн үед Улаанбаатар хот руу ажлаар явахдаа байрны гадаа машинаа байрлуулсан гэж надад хэлсэн. Тэгээд би 2 өдөр гэрээсээ гаралгүй гэртээ амарч байгаад 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 14 цагийн үед дэлгүүр гарахдаа машин байхгүй байгааг анзаарсан ч өөр газар тавьсан байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд орой 19 цагийн үед эхнэр хотоос ирэхээр нь асуусан чинь байрны гадаа тавьсан гээд байхаар нь бид хоёр гарч үзэхэд автомашин алга болсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[6],

 

-Хохирогч Н.Х-н  мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 цаг 00 минутад би өөрийн 0000 ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хонда пит автомашинаа байрны гадна талын зогсоолд зам дагуу зүүн хойд талд байрлуулаад орсон. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өглөө 6 цагт ирээд машинаа байрлуулсан газар ирэхэд миний машин байхгүй яг байранд нь 0000 ДАР улсын дугаартай приус маркийн машин зогсож байсан. ...Миний 0000 ДАХ улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслийн урд талын гупер хагарч эвдэрсэн, урд талын салхины шил хагарсан, машинд бор өнгийн тэлээ буюу ажилдаа зүүдэг муу тэлээ байсан алга болсон байна.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 31-ний орой 20 цаг 20 минутын үед Дархан сумын 11 дүгээр баг 7 дугаар байрны урд талын 1, 2 дугаар орцны харалдаа байрлах автомашины зогсоол дээр нөхрийнхээ нэр дээр байдаг 0000 ДАХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн улаан хүрэн өнгийн автомашинаа байрлуулж тавьчхаад гэртээ орсон. Би тухайн үед машинтайгаа хуучин Дархан орчхоод хот руу дүү Д-тэй хамт түүний машинаар явсан. Ингээд өнөөдөр 19 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос ирээд гэрийн гадаа машин маань байхгүй болохоор цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг[8],

 

-“........” ХХК-ний  учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 6 дугаар сарыг 11-ний өдрийн “...иргэн Г.Э-н эзэмшлийн “Тоёота приус-11” маркийн 0000 ДАХ улсын дугаартай суудлын машинаас алдагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 16.000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт[9],

 

-“.........” ХХК-ний  учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 7 дугаар сарыг 8-ны өдрийн “...иргэн Н.Х-н эзэмшлийн “Хонда пит” маркийн 0000 ДАХ  улсын дугаартай автомашины хагарсан салхины шил 1 ширхэг, хагарсан урд гупер 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 420.000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт[10],

 

-А.М-н мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 7 дугаар сарын 2, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тус тус яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 6 сарын 2-ны өдөр цагаа сайн санахгүй байна би ойролцоох 4 байрны орцны цэвэрлэсэн юм. Тэгээд би хогоо цэвэрлэчхээд 380 буюу шинэ хороолол тал руу зам гарч хоёр байрны завсраар ортол байрны зогсоол дээр улаан хүрэн өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хажууд нь очиж байгаад олсон түлхүүрээ гаргаж ирээд тааруулж үзэхэд машины хаалга онгойсон. Тэгээд би шууд машин дотор нь сууж асаагаад унаад явсан. Би машин барих сонирхолтой юм. Би тухайн машиныг унаад 16 давхрын урдуур гарч “Олон улс худалдааны төв” тал руу эргэж дамжиж цаашаагаа шууд Шийрийн бригад тал руу гарч хээр жоохон сууж байгаад буцаж Мангиртад ирж дутуу баригдсан бетонон хашаан дотор машинаа байрлуулж буланд нь шахаж тавиад үлдээгээд явсан.

...Би 2019 оны 7 дугаар сарын 5-ны үүрээр 3-4 цагийн хооронд шинэ Дарханы 380-д Д ахынд байж байгаад хуучин Дархан чиглэлд явж байгаад машин унах сэдэл төрөөд явж байтал Дархан сумын 8 дугаар багт байрлах зурагтай байрны урд талд явж байгаад ажлын газрын сейфнээс авсан түлхүүрийг машинуудад тааруулж үзсэн чинь саарал өнгийн хонда пит маркийн машинд таараад онгойсон. Би тэгээд тухайн тээврийн хэрэгслийг унаад зүүн зүг рүү “Оргил” худалдааны төвийн хажуу талын шороон замаар хойш өгсөөд шинэ зам руу ороод Шинэ дархан тал руу доош уруудаад хамгийн эхний уулзвараар мөн зүүн эргээд 25 дугаар хорооллын замаар явсаар байгаад 017-н дээд талд аваачиж тавьсан.” гэх мэдүүлэг[11],

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, ялын тооцоо[12] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.М-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.М нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 7 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Г.Э-н эзэмшлийн 0000 ДАХ улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн 2019 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Наран” хотхоны 1 дүгээр байрны зүүн талд байрлах автомашины зогсоолоос иргэн Н.Х-н эзэмшлийн 0000 ДАХ улсын дугаартай “Хонда пит” маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М-н мэдүүлсэн “...2019 оны 6 сарын 02-ны өдөр Шинэ Дарханд Д ахындаа ирж хоносон. Өглөө босоод 4 байрны орцны цэвэрлэсэн юм. Тэгээд би хогоо цэвэрлэчхээд 380 буюу шинэ хороолол тал руу зам гарч хоёр байрны завсраар ортол байрны зогсоол дээр улаан хүрэн өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хажууд нь очиж байгаад олсон түлхүүрээ гаргаж ирээд тааруулж үзэхэд машины хаалга онгойсон. Тэгээд би шууд машин дотор нь сууж асаагаад унаад явсан. Би машин барих сонирхолтой юм. Би тухайн машиныг унаад Шийрийн бригад хүртэл яваад хээр жоохон сууж байгаад буцаж Мангиртад ирж дутуу баригдсан бетонон хашаан дотор машинаа байрлуулж буланд нь шахаж тавиад үлдээгээд явсан. Байсан газар нь тавих гэсэн боловч өдөр болчихсон тул тэнд нь үлдээсэн.

...Би өдрийг нь санахгүй байна. Хуучин Дархан чиглэлд явж байгаад машин унах сэдэл төрөөд явж байтал Дархан сумын 8 дугаар багт байрлах зурагтай байрны урд талд явж байгаад ажлын газрын сейфнээс авсан түлхүүрийг машинуудад тааруулж үзсэн чинь саарал өнгийн хонда пит маркийн машинд таараад онгойсон. Би тэгээд тухайн тээврийн хэрэгслийг унаад зүүн зүг рүү “Оргил” худалдааны төвийн хажуу талын шороон замаар хойш өгсөөд шинэ зам руу ороод Шинэ дархан тал руу доош уруудаад хамгийн эхний уулзвараар мөн зүүн эргээд 25 дугаар хорооллын замаар явсаар байгаад 017-н дээд талд аваачиж тавьсан. Явж байхад гуперийг нь цохиулаад хагалсан учраас тэнд нь үлдээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[13],

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[14],

 

-Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол[15],

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[16],

 

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[17]

 

-Хохирогч Г.Э мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...Би машинаа барьдаггүй юм ерөнхийдөө манай эхнэр Д.Б барьдаг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр 20 цагийн үед Улаанбаатар хот руу ажлаар явахдаа байрны гадаа машинаа байрлуулсан гэж надад хэлсэн. Тэгээд би 2 өдөр гэрээсээ гаралгүй гэртээ амарч байгаад 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 14 цагийн үед дэлгүүр гарахдаа машин байхгүй байгааг анзаарсан ч өөр газар тавьсан байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд орой 19 цагийн үед эхнэр хотоос ирэхээр нь асуусан чинь байрны гадаа тавьсан гээд байхаар нь бид хоёр гарч үзсэн автомашин алга болсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[18],

 

-Хохирогч Н.Х-н  мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 цаг 00 минутад би өөрийн 0000 ДАХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Хонда пит автомашинаа байрны гадна талын зогсоолд зам дагуу зүүн хойд талд байрлуулаад орсон. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өглөө 6 цагт ирээд машинаа байрлуулсан газар ирэхэд миний машин байхгүй яг байранд нь 9896 ДАР улсын дугаартай приус маркийн машин зогсож байсан. ...Миний 0000 ДАХ улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгсэлийн урд талын гупер хагарч эвдэрсэн, урд талын салхины шил хагарсан, машинд бор өнгийн тэлээ буюу ажилдаа зүүдэг муу тэлээ байсан  алга болсон байна.” гэх мэдүүлэг[19],

 

-Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 31-ний орой 20 цаг 20 минутын үед Дархан сумын 11 дүгээр баг 7 дугаар байрны урд талын 1, 2 дугаар орцны харалдаа байрлах автомашины зогсоол дээр нөхрийнхээ нэр дээр байдаг 0000 ДАХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн улаан хүрэн өнгийн автомашинаа байрлуулж тавьчхаад гэртээ орсон. Би тухайн үед машинтайгаа хуучин Дархан орчхоод хот руу дүү Д-тэй хамт түүний машинаар явсан. Ингээд өнөөдөр 19 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос ирээд гэрийн гадаа машин маань байхгүй болохоор цагдаад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг[20],

 

-“...........” ХХК-ний  учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 6 дугаар сарыг 11-ний өдрийн “...иргэн Г.Э-н эзэмшлийн “Тоёота приус-11” маркийн 0000 ДАХ улсын дугаартай суудлын машинаас алдагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 16.000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт[21],

 

-“.............” ХХК-ний  учирсан хохирлыг үнэлсэн 2019 оны 7 дугаар сарыг 8-ны өдрийн “...иргэн Н.Х-н эзэмшлийн “Хонда пит” маркийн 0000 ДАХ  улсын дугаартай автомашины хагарсан салхины шил 1 ширхэг, хагарсан урд гупер 1 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 420.000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт[22],

 

-А.М-н мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 7 дугаар сарын 2, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр тус тус яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр цагаа сайн санахгүй байна би ойролцоох 4 байрны орцны цэвэрлэсэн юм. Тэгээд би хогоо цэвэрлэчхээд 380 буюу шинэ хороолол тал руу зам гарч хоёр байрны завсраар ортол байрны зогсоол дээр улаан хүрэн өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь хажууд нь очиж байгаад олсон түлхүүрээ гаргаж ирээд тааруулж үзэхэд машины хаалга онгойсон. Тэгээд би шууд машин дотор нь сууж асаагаад унаад явсан. Би машин барих сонирхолтой юм. Би тухайн машиныг унаад 16 давхрын урдуур гарч “Олон улс худалдааны төв” тал руу эргэж дамжиж цаашаагаа шууд Шийрийн бригад тал руу гарч хээр жоохон сууж байгаад буцаж Мангиртад ирж дутуу баригдсан бетонон хашаан дотор машинаа байрлуулж буланд нь шахаж тавиад үлдээгээд явсан.

...Би 2019 оны 7 дугаар сарын 5-ны үүрээр 3-4 цагийн хооронд шинэ Дарханы 380-д Д ахынд байж байгаад хуучин Дархан чиглэлд явж байгаад машин унах сэдэл төрөөд явж байтал Дархан сумын 8 дугаар багт байрлах зурагтай байрны урд талд явж байгаад ажлын газрын сейфнээс авсан түлхүүрийг машинуудад тааруулж үзсэн чинь саарал өнгийн хонда пит маркийн машинд таараад онгойсон. Би тэгээд тухайн тээврийн хэрэгслийг унаад зүүн зүг рүү “Оргил” худалдааны төвийн хажуу талын шороон замаар хойш өгсөөд шинэ зам руу ороод Шинэ дархан тал руу доош уруудаад хамгийн эхний уулзвараар мөн зүүн эргээд 25 дугаар хорооллын замаар явсаар байгаад 017-н дээд талд аваачиж тавьсан.” гэх мэдүүлэг[23],

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, ялын тооцоо[24] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.М-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Б нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох сонирхол нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байх тул шүүгдэгч А.М-н үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.М-н үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.М-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч А.М-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 420.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Х-д, 16.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-д тус тус олгох зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  шүүгдэгч А.М-н энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 220 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 484 тогтоох гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б нь шүүгдэгчид олон цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хүмүүжүүлэх хэлбэр биш юм. Иймд шүүгдэгч А.М-д нийтэд тустай ажил хийх ялын доод хэмжээ болох 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн  264 цагийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.М нь урьд 3 удаа ял шийтгүүлсэн хувийн байдалтай байх бөгөөд хоёрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч А.М нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д 656 /зургаан зуун тавин зургаан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцож, эдлээгүй үлдсэн 456 /дөрвөн зуун тавин зургаан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “тоёота” тэмдэгтэй хар өнгийн түлхүүр 1 ширхэг, “Honda” тэмдэгтэй түлхүүр 1 ширхэг, “НХ” бичигтэй түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас нь хасах, шүүгдэгч А.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт А-н М-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г 656 /зургаан зуун тавин зургаан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-н энэ хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай нийцүүлэн тооцож 200 цагийн ял эдэлсэнд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 456 /дөрвөн зуун тавин зургаан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 264 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорин/ цагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх  ялыг найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-с 420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Х-д, 16.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-д тус тус олгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тоёота тэмдэгтэй хар өнгийн түлхүүр 1 ширхэг, Honda тэмдэгтэй түлхүүр 1 ширхэг, “НХ” бичигтэй түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 6-12, 85-86 тал

[2] Хавтаст хэргийн 35-37 тал

[3] Хавтаст хэргийн 39-40 тал

[4] Хавтаст хэргийн 87-90 тал

[5] Хавтаст хэргийн 93-95 тал

[6] Хавтаст хэргийн 42-43 тал

[7] Хавтаст хэргийн 97-98 тал

[8] Хавтаст хэргийн 47 тал

[9] Хавтаст хэргийн 54-55 тал

[10] Хавтаст хэргийн 104-105 тал

[11] Хавтаст хэргийн 49-50, 116-117 тал

[12] Хавтаст хэргийн 120, 130-139,140

[13] Хавтаст хэргийн 6-12, 85-86 тал

[14] Хавтаст хэргийн 35-37 тал

[15] Хавтаст хэргийн 39-40 тал

[16] Хавтаст хэргийн 87-90 тал

[17] Хавтаст хэргийн 93-95 тал

[18] Хавтаст хэргийн 42-43 тал

[19] Хавтаст хэргийн 97-98 тал

[20] Хавтаст хэргийн 47 тал

[21] Хавтаст хэргийн 54-55 тал

[22] Хавтаст хэргийн 104-105 тал

[23] Хавтаст хэргийн 49-50, 116-117 тал

[24] Хавтаст хэргийн 120, 130-139,140