Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2016/00559

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, утас *****, РД: ******, С овогт Сы Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, утас ****, РД: *****, М овогт Хийн Сд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний дагуу авсан 3200000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1600000 төгрөг, нийт 4800000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.С бид хоёр 2016 оны 1 дүгээрс арын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж би түүнд тухайн өдөрт нь 3200000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Уг зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч Х.С 3200000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл эргүүлэн төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлж өгөлгүй намайг хохироож байна. Түүнээс зээлийг төлөхгүй удаа дараа шаардсан боловч тэрээр надад шүүхэд хандаж аваарай гэж хэлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон болно. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 189 хоног хэтрүүлсний алданги тооцоход /3200000 төгрөг х 0,5%=16000х189хоног=3024000 төгрөг/ 3024000 төгрөг болж байна. тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги 1600000 төгрөг болж байна. Иймд Х.Саас зээлийн гэрээний дагуу авсан 3200000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1600000 төгрөг, нийт 4800000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.С нь С.Ааас авсан 3200000 төгрөг, түүний алданги болох 1600000 төгрөг нийт 4800000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Х.С нь нэхэмжлэгч С.Аын нэхэмжилсэн зээлийн гэрээний дагуу авсан 3200000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1600000 төгрөг, нийт 4800000 төгрөгийг сайн дураар төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 төгрөгийн тал нь болох 45875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 45875 /дөчин таван мянга найман зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Х.Саас 45875 /дөчин таван мянга найман зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан хариуцагч М овогт Хийн С нь зээлээр авсан 3200000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1600000 төгрөг, нийт 4800000 төгрөгийг нэхэмжлэгч С овогт Сы Ат төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 төгрөгийн тал нь болох 45875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 45875 /дөчин таван мянга найман зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Х.Саас 45875 /дөчин таван мянга найман зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Хуандых сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК