Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 323

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Батсүх,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Б,

Хохирогч Г.Э,

Хохирогч Д.Э,

Хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Ө.Ө,

Хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баяуд овогт Б-н Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 191800312270 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н О /регистрийн дугаар: /, 1984 оны 3 сарын сарын 6-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.О нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ГОСХОТ” өрхийн эмнэлэг дотор иргэн Г.Эаас нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

-2018 оны 11 дүгээр сарын 18, 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ГОСХОТ” өрхийн эмнэлэг дотор иргэн Д.Э-ээс нийт 1.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

 

-2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Замчин” худалдааны төв” дотор иргэн Э.Б-с 648.000 төгрөгийн үнэлгээтэй монетон ээмгийг шилжүүлэн авсан,

 

-2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  Малчин баг Хөтөл хорооллын 25 дугаар гудамжны 20 тоотод оршин суух иргэн Б.Б оос 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийг танина. Шүүгдэгч Б.Оийн хүүхэд жаахан өвчлөмтгий. Хүүхдээ эмчлүүлэх гэж ирдэг байсан учир шүүгдэгчийг таних болсон. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч надтай уулзъя гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгчтэй уулзахад шүүгдэгч зээл чөлөөлөх хэрэгтэй байгаа талаараа надад хэлсэн. Тухайн үед бэлэн өгөх мөнгө байгаагүй учир уулзсаны маргааш нь 1.500.000 төгрөгийг шүүгдэгчид өгсөн. Шүүгдэгч нь одоог хүртэл хохирол төлбөрөөс ямар нэгэн байдлаар төлөөгүй. Шүүгдэгч ийм хэцүү байдалтай үнэхээр уг мөнгийг төлж чадахгүй гэвэл заавал хохирлыг нэхэмжлэхгүй. Шүүгдэгчээс ер нь бол 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийг танина. Шүүгдэгч надад хүүхдээ үзүүлж байхдаа танилцсан. Шүүгдэгч Б.О-д мөнгөний хэрэг болоод байгаа талаар сонссон. Би эхлээд шүүгдэгчид 500.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 1.200.000 төгрөгийг нэмж өгөхдөө нотариат орж албан ёсоор гэрээ байгуулаад нийт 1.700.000 төгрөгийн гэрээ хийсэн. Одоо надад учирсан хохирлоо л авмаар байна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчийг танина. Шүүгдэгч намайг жаахан байхад хотод манай эмээгийн байшинг түрээсэлж амьдардаг байсан. Тэр үеэс шүүгдэгчийг таних болсон. Дараа нь Дархан суманд шүүгдэгчийн хүүхдийг нь харж өгдөг байсан. 2011 оноос шүүгдэгчтэй тааралдаагүй байж байгаад саяхан шүүгдэгч харагдах болсон. Намайг цагаан идээ зардаг байхад шүүгдэгч надтай таараад Н ахаас нь салаад Хүдэрт мод бэлтгэдэг залуутай хамтран амьдарч байгаа талаараа хэлсэн. Дараа нь шүүгдэгч ээмэг хэрэг болоод байна гэж хэлээд гуйж авсан. Миний бие шүүгдэгчид итгэж найдаад уг ээмгийг өгсөн. Уг ээмэг манай эмээгээс үлдсэн зүйл шүү гэж хэлээд өгсөн. Уг ээмэг бол миний хувьд маш их үнэ цэнэтэй зүйл. Магадгүй шүүгдэгчид уг ээмэг үнэ цэнэгүй байж болох боловч миний хувьд бол эмээгээс минь үлдсэн зүйл учир маш их үнэ цэнэтэй. Шүүгдэгч сүүлдээ намайг харсан ч хараагүй юм шиг хажуугаар өнгөрдөг байсан. Заримдаа шүүгдэгч надтай таараад өнөө маргаашгүй чиний ээмгийг өгнө гэж хэлээд надад байнга худал ярьсан. Хотоос чиний ээмэг ирж байгаа гэж хэлээд 3-4 цагийн хугацаанд гадаа намайг хүлээлгэсэн. Би тухайн үед шүүгдэгчид итгээд хүүхдээ хүртэл хүнд үлдээж, харуулаад ээмэг хотоос ирэхийг хүлээсэн. Одоо бол шүүгдэгчид ерөөсөө итгэхгүй байна. Шүүгдэгч рүү утастаад таныг цагдаагийн байгууллагад өглөө гэж хэлэхэд өг гэж хэлсэн. Тэгээд цагдаад өгөхөд шүүгдэгч намайг гахай нохойгоор нь дуудаад элдвээр хэлсэн. Шүүгдэгч намайг гөлөгөөр нь дуудаад амжихгүй шүү гэж хэлсэн. Шүүгдэгч надад ямар ч төлбөр төлөөгүй. Одоо гомдолтой байна. Шүүгдэгч худал яриад намайг удаа дараа дуудаж хүлээлгэдэг байсан. Шүүгдэгчээс юмаа авах гээд маш их зарлага гаргасан. Тэр болгоныгоо шүүгдэгчээс нэхэмжлээгүй.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч анх манай найзыг таньдаг байсан. Бид нар хамт хоолонд орсон. Шүүгдэгч нь хүний нүдэнд ажил төрөлтэй гялтгануур л эмэгтэй шиг харагдсан. Тухайн үед шүүгдэгч модны наймаа эрхэлдэг гэж хэлсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд маань хүртэл хөгжлийн бэрхшээлтэй талаараа хэлсэн. Шүүгдэгч миний байдлыг мэдэж байгаа. Тухайн үед шүүгдэгч мод бэлтгэдэг газар руу мод захисан гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжид 300.000 төгрөгийг над руу явуулчих гэж хэлсэн. Бид 3 цайны газар орж хоол идээд М гэж хүний данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бид нар цайны газраас салсан. Шүүгдэгч маргааш нь Хүдэр рүү цуг явъя гэж хэлсэн. Тэгтэл маргааш нь ийм тийм зүйл болсон гээд шалтаг хэлсээр байгаад яваагүй. Тухайн үед хамтран амьдрагч руугаа залгаад л модныхоо талаар яриад байсан. Шүүгдэгч 30.000 төгрөгөөр 2 удаа нийт 60.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тухайн үед өөрийн группийн мөнгийг зээлж аваад шүүгдэгчид шууд өгсөн. Шүүгдэгч намайг элдвээр хэлсэн. Би ч гэсэн шүүгдэгчийг янз бүрээр нь хэлсэн.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 191800312270  дугаартай хэргээс:

 

-Хохирогч Г.Э ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...О надад би зээл хааж мөнгө олдог юм. Би хүнд 30.000.000 төгрөгийн зээл гаргах гэтэл 1.500.000 төгрөг дутаад байна. Их мөнгөнөөс их мөнгө унадаг юм. Урьд нь би дутсан мөнгө хүнээс аваад 7 хоногт 500.000 төгрөг тутмыг нь 700.000 төгрөг болгоод өгдөг юм. Чи яахав 1.500.000 төгрөг өгвөл би чамд 7 хонуулаад 500.000 төгрөг нэмээд өгье. 30.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг гардаг юм Чи мөнгөө оруулаад өсгөөд ав гэж хэлсэн. ...Би Од 890.000 төгрөгийг дансаар шилжүүлж, шилжүүлсэн даруйдаа бэлнээр 610.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. О мөнгө шилжүүлэхийн урд өдөр нь 1.500.000 төгрөг зээлээч өсгөөд өгье гэж байсан ...Би О гэдэг эмэгтэй намайг хуурч мэхлээд 1.500.000 залилж авсанд гомдолтой байна. Б.О-ээс мөнгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг[1],

 

-Яллагдагч Б.О ийн “Г.Эаас 1.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо 3 сарын 11-нд өгнө” хэмээн бичиж төлөхөө илэрхийлсэн баталгаа[2],

 

-Г.Э Б.О нарын 2019 оны 03 сарын 12-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ[3],

 

-Г.Э нь Б.О ийн данс руу 2018 оны 11 сарын 16-ны өдөр 890.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-дахь Г.Э-ын эзэмшлийн 5108030211 дугаартай дансны хуулга[4],

 

-Хохирогч Д.Э ийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...О хэлэхдээ зээл чөлөөлөхөд мөнгө дутаад байна. Та мөнгө зээлээч 14 хоногийн дараа буцааж өгөхдөө өсгөөд өгье гэж хэлээд авсан юм. Надад 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр надад бэлэн 500.000 төгрөг байсан юм. Тэгсэн О мөнгө зээлээч өсгөөд өгье гээд байхаар нь өгчихсөн юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надаас 1.500.000 төгрөг өгчхөөч, зээл чөлөөлөхөд дутаад байна гэж хэлэхээр нь ...өөрт байсан 1.200.000 төгрөгийг О д өгсөн. Оээс залилуулсан 1.700.000 төгрөгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг[5],

 

-Б.О-ийн “Э эмчээс 2.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо 3 сарын 11-нд өгнө” гэж бичиж төлөхөө илэрхийлсэн баталгаа[6],

 

-Д.Э, Б.О нарын 2018 оны 11 сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ[7],

 

-Хохирогч Э.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр О эгч миний ажилладаг худалдааны төвд ирээд надтай уулзаад маргааш миний төрсөн өдөр болох гэж байгаа юм. Хүмүүс намайг нөхрөөсөө салсан гээд доороос дээшээ харах байх эгч нь нэг өдөр гангараад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь та хэзээ авч ирж өгөх юм бэ? гэхэд 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр буюу нөгөөдөр аваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд би ээмгээ өгсөн. ...2019 оны 3 дугаар сарын 8-нд залгаад ээмгээ авъя гэхэд одоохон аваад очъё гэж  хэлсэн. Дараа нь 3 хоногийн дараа ярихад би архи ууж байгаад өрөөсөн ээмгийг нь алга болгочихсон байна. Тэгээд чамд хэлж чадахгүй санаа зовоод байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8],

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “...иргэн Э.Бын эзэмшлийн монетон ээмэг /7.2 гр/ 1 хос эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 6 дугаар сарын  17-ны байдлаар 648.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[9],

 

-Гэрч Ж.Ц мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Баасанжав гадаа ээмгээ тайлж өгч байхыг харсан. Аваад явсных нь дараа би найз Баасанжавт ингээд зүгээр өгөөд явуулж болж байгаа юм уу? гэр нь хаана байдгийг мэдэх үү? гэж асуухад манайх өмнө нь тэдний хашаанд байшинг нь түрээсэлж амьдардаг байсан учраас сайн танина тийм болохоор итгэж байна гэсэн.” гэх мэдүүлэг[10],

 

-Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн “...Б.О гэдэг эмэгтэй надад манай нөхрийн найз Хүдэрт модны наймаа эрхэлдэг. Манай найз машин нь эвдэрчихсэн байгаа учраас зах банзаа хямдхан зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Од тэгвэл чи найздаа хэлээд өгөөч. Хямдхан бол авъя. Би зуучилж өгсөн гэж чамайг шагнана шүү гэж хэлсэн. Тэгээд би зах банзаа хашаанд аваад ирвэл шууд мөнгийг нь өгье, мөнгө бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгсэн О гэдэг эмэгтэй манай найзын машин эвдэрчихсэн байгаа. Машинаа янзлаад асаахад 300.000 төгрөг хэрэгтэй байна гэнэ. Чи эхлээд 300.000 төгрөг эхлээд өгчих гэхээр нь би группийн мөнгөө банкнаас зээлж аваад О-ийн хэлсэн Хаан банкны 5064818765 гэсэн данс руу шилжүүлсэн ...О гэх хүнээс хохирлоо барагдуулж авмаар байна. Би группийн мөнгөө зээлээд өгчихсөн болохоор их хэцүү байна.” гэх мэдүүлэг[11],

 

-Б.Бнь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Хаан банк” дахь Н.М эзэмшлийн 5064818765 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга[12],

 

-Гэрч Н.М мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 05 сарын 22-ны өдөр О над руу утастаж дансны дугаараа өгчхөөч гэж хэлэхэд нь би яах гэж байгаа юм бэ? миний карт гэрт байгаа гэхэд О хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[13],

 

-Яллагдагч Б.Оийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 30, 2019 оны 6 дугаар сарын 13, 2019 оны 7 дугаар сарын 18, 22, 23-ны өдөр тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирлыг төлж  барагдуулна. Буруу зүйл хийснээ ухамсарлаж ойлгож байна.” гэх мэдүүлэг[14] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

        1.Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ГОСХОТ” өрхийн эмнэлэг дотор иргэн Г.Э-аас 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-2018 оны 11 дүгээр сарын 18, 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “ГОСХОТ” өрхийн эмнэлэг дотор иргэн Д.Э-ээс нийт 1.700.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Замчин” худалдааны төв” дотор иргэн Э.Баас 648.000 төгрөгийн үнэлгээтэй монетон ээмгийг шилжүүлэн авсан,

-2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  Малчин баг Хөтөл хорооллын 25 дугаар гудамжны 20 тоотод оршин суух иргэн Б.Б оос 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

-Хохирогч Г.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...О надад би зээл хааж мөнгө олдог юм. Би хүнд 30.000.000 төгрөгийн зээл гаргах гэтэл 1.500.000 төгрөг дутаад байна. Их мөнгөнөөс их мөнгө унадаг юм. Урьд нь би дутсан мөнгө хүнээс аваад 7 хоногт 500.000 төгрөг тутмыг нь 700.000 төгрөг болгоод өгдөг юм. Чи яахав 1.500.000 төгрөг өгвөл би чамд 7 хонуулаад 500.000 төгрөг нэмээд өгье. 30.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг гардаг юм Чи мөнгөө оруулаад өсгөөд ав гэж хэлсэн. ...Би О-д 890.000 төгрөгийг дансаар шилжүүлж, шилжүүлсэн даруйдаа бэлнээр 610.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. О мөнгө шилжүүлэхийн урд өдөр нь 1.500.000 төгрөг зээлээч өсгөөд өгье гэж байсан ...Би О гэдэг эмэгтэй намайг хуурч мэхлээд 1.500.000 залилж авсанд гомдолтой байна. Б.О-ээс мөнгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг[15],

 

-Яллагдагч Б.О-ийн “Г.Эаас 1.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо 3 сарын 11-нд өгнө” хэмээн бичиж төлөхөө илэрхийлсэн баталгаа[16],

 

-Г.Э Б.О нарын 2019 оны 03 сарын 12-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ[17],

 

-Г.Э нь Б.О-ийн данс руу 2018 оны 11 сарын 16-ны өдөр 890.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-дахь Г.Э-ын эзэмшлийн 5108030211 дугаартай дансны хуулга[18],

 

-Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...О хэлэхдээ зээл чөлөөлөхөд мөнгө дутаад байна. Та мөнгө зээлээч 14 хоногийн дараа буцааж өгөхдөө өсгөөд өгье гэж хэлээд авсан юм. Надад 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр надад бэлэн 500.000 төгрөг байсан юм. Тэгсэн О мөнгө зээлээч өсгөөд өгье гээд байхаар нь өгчихсөн юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надаас 1.500.000 төгрөг өгчхөөч, зээл чөлөөлөхөд дутаад байна гэж хэлэхээр нь ...өөрт байсан 1.200.000 төгрөгийг ...О-д өгсөн. О-ээс залилуулсан 1.700.000 төгрөгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг[19],

 

-Б.О-ийн “Э эмчээс 2.500.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо 3 сарын 11-нд өгнө” хэмээн бичиж төлөхөө илэрхийлсэн баталгаа[20],

 

-Д.Э, Б.О нарын 2018 оны 11 сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээ[21],

 

-Хохирогч Э.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр О эгч миний ажилладаг худалдааны төвд ирээд надтай уулзаад маргааш миний төрсөн өдөр болох гэж байгаа юм. Хүмүүс намайг нөхрөөсөө салсан гээд доороос дээшээ харах байх эгч нь нэг өдөр гангараад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь та хэзээ авч ирж өгөх юм бэ? гэхэд 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр буюу нөгөөдөр аваад ирнэ гэж хэлсэн. Тэгээд би ээмгээ өгсөн. ...2019 оны 3 дугаар сарын 8-нд залгаад ээмгээ авъя гэхэд одоохон аваад очъё гэж  хэлсэн. Дараа нь 3 хоногийн дараа ярихад би архи ууж байгаад өрөөсөн ээмгийг нь алга болгочихсон байна. Тэгээд чамд хэлж чадахгүй санаа зовоод байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[22],

 

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “...иргэн Э.Б-ын эзэмшлийн монетон ээмэг /7.2 гр/ 1 хос эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 6 дугаар сарын  17-ны байдлаар 648.000 төгрөг байна.” гэх дүгнэлт[23],

 

-Гэрч Ж.Ц мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Б гадаа ээмгээ тайлж өгч байхыг харсан. Аваад явсных нь дараа би найз Баасанжавт ингээд зүгээр өгөөд явуулж болж байгаа юм уу? гэр нь хаана байдгийг мэдэх үү? гэж асуухад манайх өмнө нь тэдний хашаанд байшинг нь түрээсэлж амьдардаг байсан учраас сайн танина тийм болохоор итгэж байна гэсэн.” гэх мэдүүлэг[24],

 

-Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн “...Б.О гэдэг эмэгтэй надад манай нөхрийн найз Хүдэрт модны наймаа эрхэлдэг. Манай найз машин нь эвдэрчихсэн байгаа учраас зах банзаа хямдхан зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-д тэгвэл чи найздаа хэлээд өгөөч. Хямдхан бол авъя. Би зуучилж өгсөн гэж чамайг шагнана шүү гэж хэлсэн. Тэгээд би зах банзаа хашаанд аваад ирвэл шууд мөнгийг нь өгье, мөнгө бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгсэн О гэдэг эмэгтэй манай найзын машин эвдэрчихсэн байгаа. Машинаа янзлаад асаахад 300.000 төгрөг хэрэгтэй байна гэнэ. Чи эхлээд 300.000 төгрөг эхлээд өгчих гэхээр нь би группийн мөнгөө банкнаас зээлж аваад Оийн хэлсэн Хаан банкны 5064818765 гэсэн данс руу шилжүүлсэн ...О гэх хүнээс хохирлоо барагдуулж авмаар байна. Би группийн мөнгөө зээлээд өгчихсөн болохоор их хэцүү байна.” гэх мэдүүлэг[25],

 

-Б.Бнь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Хаан банк” дахь Н.М эзэмшлийн 5064818765 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга[26],

 

-Гэрч Н.М мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 05 сарын 22-ны өдөр О над руу утастаж дансны дугаараа өгчхөөч гэж хэлэхэд нь би яах гэж байгаа юм бэ? миний карт гэрт байгаа гэхэд О хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[27],

 

-Яллагдагч Б.Оийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 30, 2019 оны 6 дугаар сарын 13, 2019 оны 7 дугаар сарын 18, 22, 23-ны өдөр тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирлыг төлж  барагдуулна. Буруу зүйл хийснээ ухамсарлаж ойлгож байна.” гэх мэдүүлэг[28] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.О нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 3.858.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эад 1.470.000 төгрөг, хохирогч Д.Эт 1.700.000 төгрөг, хохирогч Э.Бт 648.000 төгрөг, хохирогч Б.Б т 240.000  тус тус олгуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Б нар нь  гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.О-ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.О нь хуурч, бодит байдлыг нуух замаар “би зээл чөлөөлдөг, мөнгийг чинь эргэлдүүлээд өсгөөд өгье, төрсөн өдрөөрөө ээмгийг чинь зүүж гоёод 2 хоногийн дараа буцаагаад өгье, байшингийн зах банз нийлүүлнэ” гэж бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчдын хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Иймд улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.О-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заажээ.

 

Шүүгдэгч Б.О-д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч Г.Эад 30.000 төгрөг, хохирогч Б.Б т 60.000 төгрөг төлсөн, бусад хохирлыг төлөөгүй байна.

Иймд шүүгдэгчээс нийт 3.858.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Эад 1.470.000 төгрөг, хохирогч Д.Эт 1.700.000 төгрөг, хохирогч Э.Б-т 648.000 төгрөг, хохирогч Б.Б т 240.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Н.Б нь шүүгдэгчийн гурав хүртэлх насны хүүхэдтэй байдал, хохирол төлөх боломжийг олгож хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийх ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.О-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Б.О нь урьд 1 удаа залилах гэмт хэрэгт 11 жилийн хорих ял шийтгүүлж хуулийн тэгшитгэлээр суллагдсан хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н О-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс нийт 3.858.000 төгрөгийг гаргуулж, 1.470.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын 1 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух хохирогч Г.Э /утас-99630773/-д,  1.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 7 дугаар байрны 53 тоотод оршин суух хохирогч Д.Э /утас-99149635/-т, 648.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 5 дугаар гудамжны 43 тоотод оршин суух хохирогч Э.Б /утас-99407096/-т, 240.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын 25 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хохирогч Б.Б/утас-99401866, 88401877/-д тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 18-21 тал

[2] Хавтаст хэргийн 4 тал

[3] Хавтаст хэргийн 5 тал

[4] Хавтаст хэргийн 6 тал

[5] Хавтаст хэргийн 46-47 тал

[6] Хавтаст хэргийн 41 тал

[7] Хавтаст хэргийн 38 тал

[8] Хавтаст хэргийн 75-78 тал

[9] Хавтаст хэргийн 69-70 тал

[10] Хавтаст хэргийн 80 тал

[11] Хавтаст хэргийн 99-10 тал

[12] Хавтаст хэргийн 108 тал

[13] Хавтаст хэргийн 104 тал

[14] Хавтаст хэргийн 31, 55, 56, 83-84, 112, 113  тал

[15] Хавтаст хэргийн 18-21 тал

[16] Хавтаст хэргийн 4 тал

[17] Хавтаст хэргийн 5 тал

[18] Хавтаст хэргийн 6 тал

[19] Хавтаст хэргийн 46-47 тал

[20] Хавтаст хэргийн 41 тал

[21] Хавтаст хэргийн 38 тал

[22] Хавтаст хэргийн 75-78 тал

[23] Хавтаст хэргийн 69-70 тал

[24] Хавтаст хэргийн 80 тал

[25] Хавтаст хэргийн 99-10 тал

[26] Хавтаст хэргийн 108 тал

[27] Хавтаст хэргийн 104 тал

[28] Хавтаст хэргийн 31, 55, 56, 83-84, 112, 113  тал