Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 152/2015/00075/И |
Дугаар | 130/ШШ2016/00563 |
Огноо | 2016-09-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2016/00563
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч К.Бүлдирген, А.Жархынгүл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Т багт байрлах, ****** тоот улсын бүртгэлийн дугаартай, ********* регистрийн дугаартай, Х ХК,
Хамтран нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х ХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 32-232 тоот оршин суух, утасны дугаар *****, РД:******** Их тугчин овогт Дармаагийн С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар \Х\ багт оршин суух, Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга ажилтай, утасны дугаар *****, *****, РД:***** Сийн Ц,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ө**** тоотод байрлах, ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, **** регистрийн дугаартай, А төрийн бус байгууллага, тэргүүн Ш овогт Нийн У, РД:******, утасны дугаар ****, Улаанбаатар хотын Х дүүрэг 14 дүгээр хороо, Ө ***** тоотод оршин суудаг\
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух, утасны дугаар ***, РД:****Х овогт Сын Л,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын **дугаар \Х\ багт оршин суух, утасны дугаар *****, РД:*****Ш овогт Пийн Б,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар \Х\ багт оршин суух, тус багийн Засаг дарга ажилтай, утасны дугаар *****, РД:******Ш овогт Г-ын Хээ нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э, хариуцагч С.Ц, Г.Хээ, С.Л, хариуцагч нарын өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Ц нь 2013 оны 11 сарын 06-ны өдөр Зууны мэдээ сонин болон Z M.mn сайтаар Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл олон нийтэд тараасан, А төрийн бус байгууллага нь 2014 оны 6 сарын 06-ны өдөр Улаангом сумын Цэдэнбалын талбай дээр зохион байгуулсан жагсаалын үеэр санаатайгаар худал мэдээлэл тараасан, улмаар мэдээлэл нэрийн дор П.Б, Г.Хээ, С.Л нар нь "Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, олон нийтэд зориудаар худал мэдээлэл тараасан, 2015 оны 02 сарын 18-ны өдөр Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа олон түмний С телевизээр хийсэн хэвлэлийн хурлын үеэр "Х ХК-ийн нэр хүндэд халдсан байх тул ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйлгуулах, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгэхийг хариуцагч нарт даалгах, Иргэний хуулийн 27.6, 21.9, 511.1, 511.2-т заасны дагуу хариуцагч нараас 90000000 төгрөгийг хувь тэнцүүлэн төгрөг гаргуулах,
Хамтран нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйлгуулах, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгэхийг хариуцагч А Төрийн бус байгууллага, С.Л, Г.Хээ, П.Б нарт тус тус даалгахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу Төрийн өмчийн хорооноос 1998 онд зохион байгуулсан битүүмжилсэн дуудлага худалдаагаар Д.С нь Хн нүүрсний уурхайн төрийн өмчийн хувийг худалдаж авсан бөгөөд түүнээс хойш 17 жилийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг эрхлэн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нүүрсний хэрэгцээг хангасаар ирсэн. Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х ХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл хариуцагч нар нь жагсаал, цуглаан, хэвлэлийн хурал зохион байгуулах, сонин, онлайн эх сурвалжаар ярилцлага нийтлүүлэх зэргээр илт худал мэдээ тараасан нь "Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул зөрчигдсөн эрхээ сэргээхийг хүсэж шаардлага гаргалаа.
А төрийн бус байгууллагаас 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын Цэдэнбалын талбай дээр зохион байгуулсан жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар гишүүнчлэлгүй иргэд болох П.Б, С.Л, Г.Хээ нар нь Хн нүүрсний уурхайн 60 гаруй байгууллага, 120 гаруй хүнийг ажилгүй болгосон, замын ажил хийгээгүйгээс хөрс үхэжсэн, уулын ажлын төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу хийгдээгүй, борлуулалтын орлогоо нуун дарагдуулж хуурамч тайлан гаргаж их хэмжээний ажил хийсэн болж ярьдаг, уурхай ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх талаар ажлын байр нэмэгдүүлэх нутгийн захиргаатай гэрээ хийгээгүй. Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн, хууль зөрчиж гаргасан Мэргэжлийн хяналтын хүчингүй болсон дүгнэлтийг уншиж зориудаар "ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан.
Түүгээр ч барахгүй "Х ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сын нэр хүндэд хүртэл халдаж Үндсэн хуулийн 16 зүйлд зааснаар өөрийн оршин суугаа болон амьдрах газраа сонгох үндсэн эрхтэй, Увс аймагт оршин суух Монгол Улсын иргэдийг доромжилсон, хөлдөөсөн, дарангуйлсан ямар нэг үйлдэл хийгээгүй, уурхайн тосгон устгаагүй, худал ярьсан зүйл байхгүй байхад илт гүжирдлэг тараасан байна. Хэдийгээр жагсаал, цуглаан зохион байгуулах нь Үндсэн хуульд заагдсан эрх боловч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар үндэслэл журмыг хэлбэрэлтгүй баримтлан ажиллах үүрэгтэй байдаг. Энэ талаар Үндсэн хуулийн 16-д тодорхой заажээ. Гэтэл хариуцагч А ТББ нь жагсаал цуглаан хийхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмыг илэрхий зөрчиж, улмаар нэхэмжлэгч Х ХК-ийн алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг илэрхий гутаасан мэдээ тараасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-ийн 4-т зааснаас үзэхэд зохион байгуулагч нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авах үүрэгтэй. А ТББ нь жагсаал цуглаан хийх хүсэлтийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад гаргажээ. Увс аймгийн Улаангомын сумын Засаг дарга нь 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 729 дүгээр албан бичгээр ямар нэг зөрчил гаргахгүйгээр жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрчээ. Гэтэл зохион байгуулагч А ТББ нь жагсаал, цуглаан зохион байгуулахдаа бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх талаар арга хэмжээ авах ёстой атлаа өөрсдөө Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарааж, улмаар энэхүү хууль бус үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан байв. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 5-т зааснаас үзэхэд жагсаал, цуглаанд оролцогч нь жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах, жагсаал, цуглааныг хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилгод ашиглахгүй байх үүрэгтэй. Гэтэл уг жагсаал, цуглаанд оролцсон Увс аймаг Улаангом сум 07 дугаар баг 17 гудамж 14 тоотод оршин суух С.Л, Тариалан сумын 5 дугаар баг /Х/-ийн Засаг дарга Г.Хээ, Тариалан сумын 5 дугаар /Х/ багт оршин суух П.Б нар нь хуулийн дээрх заалтыг зөрчин нэхэмжлэгч Д.Сын нэр төр, алдар хүнд, Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараажээ. Тодруулбал хариуцагч П.Б нь ...Тариалан, Хн нүүрсний уурхайн эзэн С нь нүүрсний уурхайн 60 гаруй байгууллага, 120 гаруй хүнийг ажилгүй болгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас бид нар энэхүү цуглааныг хийж байгаа юм. Дээр нь энэ хүн Мээрэнгийн алтны уурхайг өөрийн мэдэлд, өөрийн дур зоргоороо ухаж алт олборлож байгаа. Энийг бас тайлбарлаж, энийг бас таслан зогсооё гэж бодож байгаа. Энэ бол бүгд ард түмний өмч. Гэтэл энэ хүн өөрөө дур зоргоороо олборлож, алт нуун дарж, өөрөө өөртөө ашиглаж байгаа. Ард түмэнд хүртээсэн хувь хишиг байхгүй байгаа" гэж,
Хариуцагч С.Л нь ...За энэ С гэдэг хүний дарангуйлал Увс аймагт бол хэрээс хэтэрлээ, Увс аймгийг одоо 15 жил дарангуйллаа шүү дээ, тэр Хгаас очиж нүүрс авна гэдэг бол маш хүнд болсон. Олон жил одоо ганц хүний энэ дарангуйллыг энэ Увс аймгийн ард иргэдийг чөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна....Ганцхан энэ хүний дарангуйлсан Увс, Ховд аймгийн ард түмэн дарамтан дор ингээд хоосон буцсан л, хоосон өнжсөн л ядарч байх учиргүй....Бүхэл бүтэн 120 гаруй өрхтэй, 60 гаруй ажилтантай уурхайн тосгон, уурхайг устгаад үгүй хийлээ ш дээ. Энэ хүнд илүү өөр юу хэрэгтэй юм бэ энэ хүнд..." гэж,
Хариуцагч Г.Хээ нь ...С Увсын ард түмнийг олон жил хөлдөөлөө...Увсын ард түмнийг доромжлохоо боль С та уурхайн тосгоныг устгасан хүн шүү дээ. Үнэн үү. Хууль зөрчсөн худал ярьдаг үйлдлээ зогсоо, алт нүүрсний ордоо хууль бусаар ажиллуулахаа зогсоо...С Хн уурхайг хувьчилж авснаас хойш одоо хүртэл хүний нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалтын ажил хийгээгүй....хишиг хувь хүртээгээгүй .. бүтээн байгуулалтыг дэмжээгүй
Нэхэмжлэгч Д.С нь Х ХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн ямар нэг үйлдэл гаргаагүй болно. Х ХК нь сүүлийн 5 жил дараалан оны шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан, Байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, байгаль орчныг хамгаалах тухай Олон талт хамтын ажиллагааны гэрээг Увс аймгийн Улаангом сумын Тариалан сумын ИТХ-тай байгуулж гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Тэрээр эрх мэдлээ хэтрүүлэн 120 хүнийг ажилгүй болгох бус харин ч хоёр нийгмийн шилжилтийн үед эзэнгүй орхигдож, харж хамгаалах эзэнгүй болсон Хн уурхайг шударгаар хувьчлан авч, зөвхөн өөрийн хөрөнгөөр техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсний дүнд уурхайн үйл ажиллагааг амжилттай удирдан чиглүүлж, баруун гурван аймгийг нүүрсээр хангаж байна. Уурхайн үйл ажиллагааг сэргээсний дүнд улс орон нутгийн төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдэж, Увс аймагт ажлын байр бий болж, иргэдийн хөдөлмөрлөх эрх хангагдаж, орон нутгийн мэдлэг чадвартай залуус орон нутагт ажиллаж амьдрах, цалин хөлс авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Тариалан сумын ард иргэдийг дэмжих, байгалийн баялгийн үр шимийг хүртээх үүднээс нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байдаг. Үүнийг баталгаажуулж аймаг орон нутгийн удирдлагаас Д.Ст баярлаж талархсанаа илэрхийлсэн талархал, өргөмжлөлийг илгээсээр ирсэн байдаг. Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг 17 гудамж 14 тоотод оршин суух С.Л, Тариалан сумын 5 дугаар баг /Х/-ийн Засаг дарга Г.Хээ, Тариалан сумын 5 дугаар /Х/ багт оршин суух П.Б нар нь тус төрийн бус байгууллагад гишүүнчлэлгүй иргэд байна. А төрийн бус байгууллагаас С.Л, Г.Хээ, П.Б нарын хамт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Олон түмний С телевизээр нэхэмжлэгч Х ХК-ийн болон тус компанийн удирдах ажилтан Д.Сын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай мэдээг цацаж, хэвлэлийн хурал хийлгүүлжээ. Хариуцагч С.Л нь хэвлэлийн хуралд: ...ажилчидтай С гуай хөдөлмөрийн гэрээ хийхдээ галт зэвсэг эзэмшинэ гэсэн гэрээ хийсэн. ...Хөдөлмөрийн гэрээ хүртэл хууль зөрчсөн байсан...гэж худал мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараажээ. Харин уурхайн үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж буй харуул хамгаалалтын албан хаагч нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 14 зүйлийн 14.1.3-т зааснаар галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй юм.
Хариуцагч Г.Хээ нь хэвлэлийн хуралд: ...С гуай хувьчлалаар уурхайг авахад тосгон 120 гаруй өрх, 60 гаруй ажилчин, сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд устаж, цонх хаалга нь эвдэрч, балгас болсон...гэж худал мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараажээ.
Иймд хариуцагч нарын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Олон түмний С телевизээр нэхэмжлэгч Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, огт үндэслэлгүй, гүжирдлэгийн шинж чанартай мэдээг цацаж хэвлэлийн хурал хийлгүүлсэн үйлдлийг хуульд нийцсэн эсэхийг шүүхээр хянуулахыг хүслээ.
- Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Ц нь 2013 оны 11 сарын 06-ны өдөр Зууны мэдээ сонин болон Z M.mn сайтаар Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл олон нийтэд тараасан, Тухайлбал ... Х уурхай маш том уурхай бий. Гэтэл хариуцлагагүй уурхай болчхож. Сумын газар нутгийн баялгийг ашиглаж байгаа хойно ядаж жижиг дунд үйлдвэрийг дэмжих ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийг суманд төлөх ёстой. Гэтэл ийм байдал манайд байхгүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хөрс хуулалт хийдэггүй, мэргэжилтэй боловсон хүчин манайд байхгүй, бид иргэний хөдөлгөөн байгуулж жагсаал хийсэн ... зэргээр ярилцлага өгчээ. Гэтэл бодит үнэн нь Тариалан сумын Засаг дарга С.Ц нь А төрийн бус байгууллагыг байгуулсан, гишүүнчлэлээр бүртгэлтэй байдаг. Х ХК-иас хандив болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан нь Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь Авилгатай тэмцэх газрын хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай баримтаар тогтоогдсон. Хариуцагч нарын дээрх үйлдлийн улмаас бизнес эрхлэгч, баялаг бүтээгч Х ХК болон гүйцэтгэх захирал Д.Ст олон нийтээс итгэх итгэл суларч, хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийхээсээ татгалзаж, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл тулгарч эхлээд байна. Иргэний эрх зүйн харилцааны оролцогч этгээд нь өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ хууль зүйн үр дагаврыг ухамсарлах ёстой. Хэлсэн үг, хийсэн үйлдлийн улмаас бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан бол тэрээр хууль зүйн хариуцлага хүлээх нь шударга юм. Иймд нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хамтран нэхэмжлэгч Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь 1952 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрж өссөн тус аймгийн уугуул. 1976 онд Политехникийн дээд сургуулийг геологи уул уурхайн инженер мэргэжлээр төгссөн. Уул уурхайн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хүндэт профессор цолтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу Төрийн өмчийн хорооноос 1998 онд зохион байгуулсан битүүмжилсэн дуудлага худалдаагаар Д.С нь Хн нүүрсний уурхайн төрийн өмчийн хувийг худалдаж авсан бөгөөд түүнээс хойш 17 жилийн хугацаанд уурхайн үйл ажиллагааг эрхлэн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нүүрсний хэрэгцээг хангасаар ирсэн. Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х" ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажилладаг, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг. 2000-2012 онуудад Увс аймгийн Тариалан сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай иргэн юм. Гэтэл хариуцагч нар нь жагсаал, цуглаан, хэвлэлийн хурал зохион байгуулах, сонин, онлайн эх сурвалжаар ярилцлага нийтлүүлэх зэргээр илт худал мэдээ тараасан нь Д.Сын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул зөрчигдсөн эрхээ сэргээхийг хүсэж шаардлага гаргалаа. А төрийн бус байгууллагаас 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын Цэдэнбалын талбай дээр зохион байгуулсан жагсаал цуглаан зохион байгуулсан. Ингэхдээ А ТББ нь цуглаанд оролцсон иргэдээр ...Д.С Танд хоргодох газар байхгүй шүү, Увсын ард түмнийг доромжлохоо боль", С Увсын ард түмнийг олон жил хөлдөөлөө, Алт нүүрсний ордоо хууль бусаар ажиллуулахаа зогсоо", Д.С аа хууль зөрчиж, худал ярьдаг үйлдлээ зогсоо", "С та уурхайн тосгон устгасан хүн шүү дээ /сургууль, цэцэрлэг, захиргаа/ Ганц хүний дарангуйлал Увсыг нөмөрлөө гэсэн бичиг бүхий лоозонг бариулжээ.
Уг лоозонд бичигдсэн зүйлс нь худал бөгөөд бодит байдалд нийцэхгүй, гүжирдлэгийн шинж чанартай болжээ. Учир нь нэхэмжлэгч Д.С нь Үндсэн хуулийн 16 зүйлд зааснаар өөрийн оршин суугаа болон амьдрах газраа сонгох үндсэн эрхтэй, Увс аймагт оршин суух Монгол Улсын иргэдийг доромжилсон, хөлдөөсөн, дарангуйлсан ямар нэг үйлдэл хийгээгүй, уурхайн тосгон устгаагүй, худал ярьсан зүйл байхгүй болно. Хариуцагч А ТББ-ын жагсаал, цуглаан зохион байгуулахдаа ашигласан дээрх лоозонгуудад нэхэмжлэгч Д.Сыг хуулийн ямар зүйл заалтыг хэзээ, хаана, ямар байдлаар зөрчсөн болох талаар тодорхой бичилгүйгээр зөвхөн хуурмаглан таамаглах байдлаар хууль зөрчигч, дарангуйлагч, эд хөрөнгө устгагч мэтээр илт худал мэдээ тараажээ.
Ганц хүний дарангуйлал нь төрийн бүх эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэх тухай ойлголт байдаг бөгөөд Монгол Улс Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг засаглалын гурван салаанд хуваарилан, төрийн удирдлага болон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмын асуудлыг хуульчлан баталгаажуулсан байна. Үүний дагуу Увс аймагт нутгийн өөрөө удирдах ёс нь төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжиж байна. Үүнд ямар ч нэг хүний /Д.С/ дарангуйлал нөмөрсөн асуудал байхгүй бөгөөд өнөөгийн ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгэмд ийм зүйл байх ямар ч боломжгүй юм. Хэдийгээр жагсаал, цуглаан зохион байгуулах нь Үндсэн хуульд заагдсан эрх боловч уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар үндэслэл журмыг хэлбэрэлтгүй баримтлан ажиллах үүрэгтэй байдаг. Энэ талаар Үндсэн хуулийн 16 зүйлийн 16-д тодорхой заажээ.
Гэтэл хариуцагч А ТББ нь жагсаал цуглаан хийхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмыг илэрхий зөрчиж, улмаар нэхэмжлэгч Д.Сын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг илэрхий гутаасан мэдээ тараасан байв.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-ийн 4-т зааснаас үзэхэд зохион байгуулагч нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авах үүрэгтэй. А ТББ нь жагсаал цуглаан хийх хүсэлтийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад гаргажээ. Увс аймгийн Улаангомын сумын дарга нь 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 729 дүгээр албан бичгээр ямар нэг зөрчил гаргахгүйгээр жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрчээ.
Гэтэл зохион байгуулагч А ТББ нь жагсаал, цуглаан зохион байгуулахдаа бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байх талаар арга хэмжээ авах ёстой атлаа өөрсдөө гуравдагч этгээд Д.Сын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарааж, улмаар энэхүү хууль бус үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан байв. Жагсаал, хийх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 5-т зааснаас үзэхэд жагсаал, цуглаанд оролцогч нь жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах, жагсаал, цуглааныг хувь хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжлох зорилгод ашиглахгүй байх үүрэгтэй.
Гэтэл уг жагсаал, цуглаанд оролцсон Увс аймаг Улаангом сум 7 дугаар баг ****7 гудамж ***тоотод оршин суух С.Л, Тариалан сумын 5 дугаар баг /Х/-ийн Засаг дарга Г.Хээ, Тариалан сумын 5 дугаар /Х/ багт оршин суух П.Б нар нь хуулийн дээрх заалтыг зөрчин нэхэмжлэгч Д.Сын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараажээ.
Тодруулбал хариуцагч П.Б нь ...Тариалан, Хн нүүрсний уурхайн эзэн С нь нүүрсний уурхайн 60 гаруй байгууллага, 120 гаруй хүнийг ажилгүй болгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас бид нар энэхүү цуглааныг хийж байгаа юм. Дээр нь энэ хүн Мээрэнгийн алтны уурхайг өөрийн мэдэлд, өөрийн дур зоргоороо ухаж алт олборлож байгаа. Энийг бас тайлбарлаж, энийг бас таслан зогсооё гэж бодож байгаа. Энэ бол бүгд ард түмний өмч. Гэтэл энэ хүн өөрөө дур зоргоороо олборлож, алт нуун дарж, өөрөө өөртөө ашиглаж байгаа. Ард түмэнд хүртээсэн хувь хишиг байхгүй байгаа гэж,
Хариуцагч С.Л нь ...За энэ С гэдэг хүний дарангуйлал Увс аймагт бол хэрээс хэтэрлээ, Увс аймгийг одоо 15 жил дарангуйллаа шүү дээ, тэр Хгаас очиж нүүрс авна гэдэг бол маш хүнд болсон. Олон жил одоо ганц хүний энэ дарангуйллыг энэ Увс аймгийн ард иргэдийг чөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна....Ганцхан энэ хүний дарангуйлсан Увс, Ховд аймгийн ард түмэн дарамтан дор ингээд хоосон буцсан л, хоосон өнжсөн л ядарч байх учиргүй....Бүхэл бүтэн 120 гаруй өрхтэй, 60 гаруй ажилтантай уурхайн тосгон, уурхайг устгаад үгүй хийлээ ш дээ. Энэ хүнд илүү өөр юу хэрэгтэй юм бэ энэ хүнд..." гэж,
Хариуцагч Г.Хээ нь ...С Увсын ард түмнийг олон жил хөлдөөлөө...Увсын ард түмнийг доромжлохоо боль. С та уурхайн тосгоныг устгасан хүн шүү дээ. Үнэн үү. Хууль зөрчсөн худал ярьдаг үйлдлээ зогсоо, алт нүүрсний ордоо хууль бусаар ажиллуулахаа зогсоо.... С Хн уурхайг хувьчилж авснаас хойш одоо хүртэл хүний нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалтын ажил хийгээгүй....хишиг хувь хүртээгээгүй....бүтээн байгуулалтыг дэмжээгүй" гэж тус тус худал, бодит байдалд үл нийцэх мэдээ тараажээ.
Нэхэмжлэгч Д.С нь Х ХК-ийн захирлын хувьд албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн ямар нэг үйлдэл гаргаагүй болно. Харин иргэний хувьд эрх эдэлж, үүрэг биелүүлэхээс бус албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх ойлголт хууль зүйн хувьд яригдахгүй. Тэрээр эрх мэдлээ хэтрүүлэн 120 хүнийг ажилгүй болгох бус харин ч хоёр нийгмийн шилжилтийн үед эзэнгүй орхигдож, харж хамгаалах эзэнгүй болсон Хн уурхайг шударгаар хувьчлан авч, зөвхөн өөрийн хөрөнгөөр техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсний дүнд уурхайн үйл ажиллагааг амжилттай удирдан чиглүүлж, баруун гурван аймгийг нүүрсээр хангаж байна. Уурхайн үйл ажиллагааг сэргээсний дүнд улс орон нутгийн төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдэж, Увс аймагт ажлын байр бий болж, иргэдийн хөдөлмөрлөх эрх хангагдаж, орон нутгийн мэдлэг чадвартай залуус орон нутагт ажиллаж амьдрах, цалин хөлс авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
Тариалан сумын ард иргэдийг дэмжих, байгалийн баялгийн үр шимийг хүртээх үүднээс нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байдаг. Үүнийг баталгаажуулж аймаг орон нутгийн удирдлагаас Д.Ст баярлаж талархсанаа илэрхийлсэн талархал, өргөмжлөлийг илгээсээр ирсэн байдаг. Ийм байхад хариуцагч П.Б, С.Л, Г.Хээ нар нь нэхэмжлэгч Д.Сыг дарангуйлагч, хууль зөрчин худал ярьдаг, хууль бусаар ашигт малтмал олборлодог, эрх мэдлээ хэтрүүлдэг мэтээр олон нийтэд буруу, үндэслэлгүй ойлголт төрүүлэхүйц худал мэдээ тараасан байв.
Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг 17 гудамж 14 тоотод оршин суух С.Л, Тариалан сумын 5 дугаар баг /Х/-ийн Засаг дарга Г.Хээ, Тариалан сумын 5 дугаар /Х/ багт оршин суух П.Б нар нь тус төрийн бус байгууллагад гишүүнчлэлгүй иргэд байна. Иймд 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын Цэдэнбалын талбай дээр зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр хариуцагч А ТББ, П.Б, С.Л, Г.Хээ нар нь гуравдагч этгээд Д.Сын нэр, төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байх тул Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд заасны дагуу Д.Сын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйлгуулах, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.
А төрийн бус байгууллагаас С.Л, Г.Хээ, П.Б нарын хамт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Олон түмний С телевизээр нэхэмжлэгч Х ХК-ийн болон тус компанийн удирдах ажилтан Д.Сын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай мэдээг цацаж, хэвлэлийн хурал хийлгүүлжээ. Хариуцагч С.Л нь хэвлэлийн хуралд: ...ажилчидтай С гуай хөдөлмөрийн гэрээ хийхдээ галт зэвсэг эзэмшинэ гэсэн гэрээ хийсэн. ...Хөдөлмөрийн гэрээ хүртэл хууль зөрчсөн байсан...гэж худал мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараажээ. Гэтэл бодит байдалд Д.С нь иргэнийхээ хувьд ямар нэг этгээдтэй хөдөлмөрийн гэрээ огтхон ч байгуулаагүй. Харин компанийн гүйцэтгэх удирдлагынхаа хувьд ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээнд галт зэвсэг эзэмшинэ гэсэн заалт байхгүй юм. Харин уурхайн үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж буй харуул хамгаалалтын албан хаагч нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 14 зүйлийн 14.1.3-т зааснаар галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй юм.
Хариуцагч Г.Хээ нь хэвлэлийн хуралд: ...С гуай хувьчлалаар уурхайг авахад тосгон 120 гаруй өрх, 60 гаруй ажилчин, сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд устаж, цонх хаалга нь эвдэрч, балгас болсон...гэж худал мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараажээ. Дээрх худал мэдээнээс үзэхэд гуравдагч этгээд Д.С л Хн нүүрсний уурхайг хувьчилснаас үүдэн тосгон устсан мэт ойлголтыг бусдад төрүүлэхүйц, гуравдагч этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна.
Иймд хариуцагч нарын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Олон түмний С телевизээр нэхэмжлэгч Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, огт үндэслэлгүй, гүжирдлэгийн шинж чанартай мэдээг цацаж хэвлэлийн хурал хийлгүүлсэн үйлдлийг хуульд нийцсэн эсэхийг шүүхээр хянуулахыг хүслээ. Иймд нэхэмжлэгч Х ХК-ийн гүйцэтгэх захирал Д Сын ажил хэргийн нэр хүндийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаасан хариуцагч А" ТББ, Г.Хээ, С.Л нарт мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгүүлэн уучлалт гуйлгахыг даалгаж, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг сэргээнэ үү. Хариуцагч нарын дээрх үйлдлийн улмаас бизнес эрхлэгч, баялаг бүтээгч Д.Ст олон нийтээс итгэх итгэл суларч, хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийхээсээ татгалзаж, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл тулгарч эхлээд байна. Түүнчлэн жагсаал цуглааны үеэр болон хэвлэлийн хурлын үеэр тараагдсан мэдээнээс үүдэн Д.С нь сэтгэл зүйн хямралд орж зүрх судасны дутагдал оношоор эмчлүүлсэн нь хавтаст хэрэгт байгаа болно. Иргэний эрх зүйн харилцааны оролцогч этгээд нь өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ хууль зүйн үр дагаврыг ухамсарлах ёстой. Хэлсэн үг, хийсэн үйлдлийн улмаас бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан бол тэрээр хууль зүйн хариуцлага хүлээх нь шударга юм. Иймд нэхэмжлэгч Д.Сын шаардлагыг ханган хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Х ХК болон хамтран нэхэмжлэгч Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Х ХК нь 1968 оноос эхэлж Увс аймгийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1998 онд Олон улсын нээлттэй дуудлага худалдаанд орж хувьцаат компани болж хувьчлагдсан. 157 хувьцаа эзэмшигчтэй. Х ХК нь хуулийн дагуу байнга өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа ашигт малтмал, байгаль орчны хууль болон Монгол улсын Үндсэн хууль, түүнээс салбарласан хуулийг нэг мөр хэрэгжүүлж, салбартаа шилдэг татвар төлөгч, байгаль орчны нээлттэй байгууллага гэх мэт тухайн салбараас авч болох дэд шагналуудыг авч ирсэн хариуцлагатай компани юм. Гэтэл Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Ц нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зууны мэдээ сонин болон Зууны мэдээ веб сайтаар тус Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан. Энэ мэдээлэл нь 5500 хувь тараагдсан, нийтдээ Зууны мэдээ веб сайтаар 53 000 иргэнд хүрч Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл болсон. Дараа нь А төрийн бус байгууллага нь 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын Цэдэнбалын талбай дээр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр санаатай худал мэдээ, мэдээлэл тараасан. Улмаар мэдээллийн нэрийн доор Г.Хээ, С.Л, П.Б нар Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан олон нийтэд зориудаар худал мэдээ тараасан. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Х ХК-ийн нэр хүндэд мөн халдсан. Иймд Иргэний хуулийн 27 дугаар, 21 дүгээр зүйлийн 21.6, 21.9, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2- дахь хэсэгт заасны дагуу Х ХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийлгүүлж, Х ХК-нд учирсан 90 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Хариуцагч нар жагсаал, цуглаан, хэвлэлийн хурал зохион байгуулах, онлайн эх сурвалжаар ярилцлага нийтлэх зэргээр илт худал мэдээлэл тараасан. Х ХК-ийн ажил хэргийн нэр хүнд зөрчигдсөн юм. Өөрөөр хэлбэл 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын Цэдэнбалын талбай дээр Г.Хээ, С.Л, П.Б нар Х нүүрсний уурхайд 60 гаруй байгууллага, 120 гаруй хүнийг ажилгүй болгосон. Замын ажил хийгээгүй, сүйтгэгдсэн. Уулын ажил төлөвлөгөөний дагуу хийгдээгүй, борлуулалтын орлогоо нуун дарагдуулсан, хуурамч тайлан гаргаж их хэмжээний ажил хийсэн болгож ярьдаг. Уурхайг ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх талаар ажлын хэсэг болон Нутгийн захиргаатай гэрээ хийгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн. Хууль зөрчиж гаргаж Мэргэжлийн хяналтын газрын хүчингүй болсон дүгнэлтийг уншиж зориудаар Х ХК-ийн ажил хэргийн нэр хүнд халдсан үйл ажиллагаа явуулсан юм. Түүгээр ч барахгүй компанийн гүйцэтгэх захирал Сын нэр хүндэд халдаж Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөрийн оршин суугаа болон амьдрах газрыг сонгох үндсэн эрхтэй. Энэ эрхийг хөндөх, доромжлох үйлдлүүдийг хийсэн. Уурхайн тосгоныг устгасан мэтээр удаа дараа ярьж нэр хүндэд халдсан үйл ажиллагаа явуулсан. Мөн миний үйлчлүүлэгч Сыг А төрийн бус байгууллага болон Увс аймгийн Тариалан сумын Х багийн Засаг дарга Г.Хээ, Увс аймгийн Тариалан сумын иргэн С.Л, П.Б нар нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдлүүдийг хийсэн. Өөрөөр хэлбэл цуглаан оролцсон иргэдээс С танд хорогдох газар байхгүй шүү, Увсын ард түмнийг доромжлохоо болио, С Увсын ард түмнийг олон жил хөлдөөлөө, Алт, нүүрсний уурхайгаа хууль бусаар ажиллуулахаа болио, С хууль зөрчиж худал ярьдаг явдлаа зогсоо, С та тосгон устгасан хүн шүү дээ, ганц хүний дарангуйлал Увсыг нөмөрлөө гэх мэт лоозон бариулах замаар миний үйлчлүүлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдах үйлдлийг явуулсан. Тухайлбал хариуцагч маань Тариалан сумын Х нүүрсний уурхайн эзэн С нүүрсний уурхайн 60 гаруй байгууллага, 120 гаруй хүнийг ажилгүй болгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас бид нар энэхүү цуглааныг хийж байна. Дээр нь энэ хүний Мээрэнгийн алтны уурхайг өөрийн мэдэлд өөрийн дур зоргоор ухаж алт олборлож байгаа. Үүнийг тайлбарлаж таслан зогсооё гэж бодож байна. Энэ бүгд ард түмний өмч юм. Гэтэл энэ хүн өөрөө дур зоргоор алт олборлож нуун далдалж өөрөө өөртөө ашиглаж байгаа. Ард түмэнд хүртээсэн хишиг байхгүй. Хариуцагч Л: С гэдэг хүний дарангуйлал Увс аймагт хэрээс хэтэрлээ, Увс аймгийг 15 жил дарангуйллаа шүү дээ Х уурхайд очиж нүүрс авна гэдэг бол маш хүнд болсон. Олон жил ганц хүний дарангуйллыг Увс аймгийн ард иргэдээс чөлөөлөх ёстой, Ганц хүний дарангуйлал Увс аймгийн ард түмэн дарамтан доор хоосон, ядарч байх учиргүй, Бүхэл бүтэн 120 гаруй өрхтэй, 160 гаруй хүнтэй тосгоныг устгаад үгүй хийлээ гэдэг зүйл ярьсан. Хариуцагч Хээ: С Увсын ард түмнийг олон жил хөлдөөлөө, Увсын ард түмнийг доромжлохоо болио, С та уурхайн тосгоныг устгасан хүн шүү дээ, үнэн үү, Хууль зөрчсөн, худал ярьдгаа зогсоо, Алтны нүүрсний уурхайгаа хууль бусаар ашиглахаа зогсоо, С нь Хн уурхайн хувьчилж авснаас хойш одоо хүртэл хүний нүдэнд харагдах, гарт баригдах зүйл хийгээгүй, хишиг хүртээгүй, бүтээн байгуулалтыг дэмжээгүй гэх мэт худал бодит үнэнд нийцээгүй гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтийн газарт цацсанаар миний үйлчлүүлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч С аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Өмнөговь сумаас 2 удаа сонгогдсон, ард иргэдийн төлөөлөл болж явсан шилдэг боловсон хүчин юм. Монгол улсын зөвлөх инженер, эрчим хүчний салбарын 3 нэгдлийг толгойлж явдаг. Үндсэндээ 300-аад хүнийг ажлын байраар хангаж явдаг. Төр засгаас энэ үйл ажиллагааг нь дэмжиж өөрийнхөө удирдсан компаниудаа шилдэг компаниар удаа дараа тодруулж байсан. Мөн өөрийг нь Монгол улсын хэмжээнд үнэлж тэргүүний уурхайчин, зөвлөх инженер, алтан гадас одонгоор шагнагдаж байсан сум, орон нутаг, аймагтаа нэр хүндтэй, Монгол улсын хэмжээнд өөрийн салбартаа манлайлж явдаг хүн юм. Гэтэл миний үйлчлүүлэгчийг олон нийтийн газар гүтгэн доромжлох, мөн хувийн ашиг сонирхол, ашиг хайх үүднээс иймэрхүү үйлдэл хэрэгжүүлсний улмаас нэр хүндэд нь халдсан үйлдэл боллоо гэж үзэж байгаа. Төр захиргааны байгууллагууд тухайлбал, байгаль орчны хууль тогтоомжийг зөрчлөө гэдэг талаар ярьсан. Энэ талаар хавтаст хэрэгт Увс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас танай байгууллага хууль тогтоомж зөрчиж байгаагүй гэсэн захиргааны акт гаргаж өгсөн. Татварын байгууллагаас танайх жилдээ 859 сая төгрөгийг татварт төлдөг, тэргүүний аж ахуй учраас татварын дэд шагнал хөх дэвтрээр шагнаж байсан гэсэн баталгааг гаргаж өгсөн. Татварын чиглэлээр хууль тогтоомж зөрчиж үйлдэл гаргаж байгаагүй талаар захиргааны акт гаргаж өгсөн. Мөн газрын харилцаа, хот байгуулалтын газраас газрыг зохих журмын дагуу ашиглаж байсан, хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн актыг мөн гаргаж өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад захиргааны байгууллагуудаас ийм захиргааны актыг гаргаж өгсөн. Харамсалтай нь гүтгэсэн мэдээ, мэдээллийг энэ хүмүүс өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй, өнөөдрийг хүртэл гүтгэх ажиллагаагаа үргэлжлүүлээд яваад байгаа учир шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.
Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Тус сумын нутагт нүүрсний уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг Х ХК-ийн захирал Д.С нь Хн уурхайтай холбоотой асуудлаар жагсаал цуглаан зохион байгуулсан, сонинд ярилцлага өгснөөс компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн гэж 90 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл танайд ирүүлсэн байна. Үүнд тайлбар хүргүүлэхэд:
1. Хн уурхайтай холбоотой асуудлаар жагсаал цуглаанд би оролцоогүй.
2. Хн уурхай нь байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, хамтын ажиллагааны гэрээ хийгээгүй, үйлдвэрлэл явуулсан. Зарим шаардлагатай мэргэжилтэнг авч ажиллуулаагүй байгаа тухай сонинд ярилцлага өгсөн. Энэ нь Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон билээ. Ер нь тухайн сум орон нутагт үйлдвэрлэл явуулж байгаа компани хоршоог шаардах, албадах, шүүмжлэх бүрэн эрх Засаг даргад байдаг. Иймд аль аль талаа бодсон миний хэлсэн ярьсан зүйл маань үнэн гэж бодож байна гэжээ.
Хариуцагч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар шүүх хуралдаанд таслахгүйгээр байнга биечлэн оролцож ирсэн. Нэхэмжлэгч С өөрөө оролцож болдоггүй юм уу?. Уг нь оролцсон бол хоорондоо яриад асуудлыг шийдэж болох байх. Ер нь би Засаг дарга хийж байхад байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээ надаар гаргуулах ёстой. Байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг хийхгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ нь байгаль орчны тухай хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болж байгаа. Бүр Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн үйлдлүүд байна. Татвар болон бусад хуулиудыг зөрчсөн. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 10 зөрчил илэрсэн дүгнэлт гарсан. Тэр бол бид нарын гол нотлох баримт болох ёстой. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нь 1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд байгаа. Үүнийг яагаад нотлох баримт гэж үзэхгүй байгаа юм вэ?. Гэрээгээ батлуулдаггүй, төлөвлөгөөгөө хийдэггүй, мөн тайлангаа бас батлуулаагүй байгаа. Ийм учраас бид нар хүн доромжилсон, хүний нэр төрийг гутаасан үйлдэл биш ээ гэж үзэж байгаа. Яг л амьдралын бодит байдлыг ярьж байгаа. Ер нь шүүмжлэх асуудал байдаг болохоос биш доромжилж юм ярихгүй шүү дээ. Сумын Засаг дарга нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын дарга болон үйлдвэр явуулж байгаа компанийн захирал нартай байнгын холбоо, харилцаатай байдаг. Болж байгаа зүйлийг болж байна гэж хэлнэ. Болохгүй байгаа зүйл дээр энэ чинь болохгүй байна, ийм асуудал байна шүү гэж тэмцэж байгаа болохоос биш хувийн сэдэлтээр өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс ямар нэгэн үзэл бодол гаргаагүй. Ерөөсөө байгаль орчны ийм хуулиудыг ингэж зөрчсөн. Ийм учраас үүнийгээ зогсоох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Түүнээс биш өөр ямар нэгэн байдлаар шаардлага тавьж байгаа биш юм. Тэр байтугай Монгол улсын ерөнхийлөгч, төрийн том албан тушаалтнуудыг доромжилсон үйлдлүүд байдаг юм байна. Тэр болгон юм ярихгүй байгаа биз дээ. Тийм учраас бид нараас нэхэмжилж байгаа асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид нарын үйл ажиллагаа зөв гэдэгт эргэлзэхгүй байгаа. Худал хуурмаг ямар нэгэн зүйл байхгүй гэдгийг батлан хэлэх байна гэв.
Хариуцагч А ТББ тэргүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ТББ-ын Тэргүүн Н.У миний бие хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн нэг хувийг тус байгууллагыг хууль болон дүрмээрээ төлөөлөх эрхтэй этгээдэд гардуулсан эсэх нь тодорхойгүй байна, хэргийн 36 дугаар хуудсанд байх итгэмжлэл нь иргэн Н.Уаас иргэн А.Болдбаярт олгожээ гэжээ. Н.У миний бие тус ТББ-ын Тэргүүн бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн холбогдох бичиг баримт авах эрхийг 1 сарын хугацаатайгаар олгосон бөгөөд түүгээр дамжуулан нэхэмжлэлийн хувийг гардан авч урьдын шүүх хуралдаануудад ТББ-гаа төлөөлөн миний бие оролцож байсан нь үнэн болно. Үүгээрээ нэхэмжлэлийн хувийг манай ТББ гардан авсан гэж ойлгож болно.
2.Мөн шүүхээс А ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гэжээ. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд иргэн би тус ТББ-ыг анхлан үүсгэн байгуулж, С.Цг удирдах зөвлөлийн даргаар сонгосон бөгөөд миний бие Тэргүүнийхээ хувьд одоог хүртэл ТББ-гаа гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь шүүхэд урьд нь гаргаж өгсөн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тэргүүн гэсэн үнэмлэхийн хуулбар, дүрмээр тогтоогдох болно.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалдаа /Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 206/МА2016/00052 тоот/
....Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар /ххЗ-82/ Н.У нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн А ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй болсон, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд удирдах зөвлөлийн даргаас олгосон итгэмжлэлгүйгээр шүүх хуралдаанд оролцсон тул түүнийг хэргийн оролцогчийн чадамжгүй байсан гэж үзэх үндэстэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж авах үндэстэй байна гэжээ. А ТББ-ын хууль дүрмийнхээ 7.2-д Удирдах зөвлөлийн даргын бүрэн эрх, 7.3-д Гүйцэтгэх захирал буюу Тэргүүн-ний бүрэн эрх үүргийг тодорхой заагаад өгчихсөн байгаа тодруулбал Гүйцэтгэх захирал буюу Тэргүүн нь -Төрийн бус байгууллагыг гадаад дотоодод итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх бүрэн эрхтэй гэж дүрэмдээ тусгасан байгаа учраас А ТББ-н Тэргүүн Н.У миний бие итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх бүрэн эрхтэй болно. Урьд нь ч мөн адил байсан. Иймд ТТБ-н Тэргүүн миний бие итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх бүрэн эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд оролцох эрхтэй гэдгээ баталж, ТББ-нхаа дүрмийг нотариатаар баталгаажуулан шүүхэд хүргүүлж байгааг минь хүлээн авна уу. Мөн Улсын бүртгэлийн лавлагаан дээр Тэргүүн буюу Гүйцэтгэх захирал нь итгэмжлэлгүйгээр шууд төлөөлнө гэж бичигддэггүй гэж УБЕГ-ын мэргэжилтэн нь хэлсэн бөгөөд ТББ-нхаа хууль дүрмээрээ зохицуулагдана гэж тайлбарласан болно гэжээ.
Хариуцагч Г.Хээ, П.Б, С.Л нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХК-ны нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндэд учирсан хохирлын үнэлгээ 121 545 345 төгрөг гаргуулах тухай талаар А төрийн бус байгууллагын тэргүүн болон гишүүд бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хуулийн дагуу зөвшөөрөл авч, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа үнэн гэсэн дүгнэлт гарсны дараа энэхүү үйл ажиллагаагаа иргэдийн санал хүсэлтийн дагуу явуулсан билээ. Д.С ил биш далдуур биднийг дарамталж одоо хийж байгаа энэхүү үйл ажиллагаа нь бидний болон ар гэр ах дүү найз нөхдийн бие махбод эрүүл ахуй сэтгэл санаанд маш их хэмжээний хохирол учруулж байна гэжээ.
Хариуцагч С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1991 онд анх Хар-тарвагатайн уурхайд ажилд орж байсан. Д.С 1998 онд хувьчилж авахад уурхайн тосгонд 120 гаруй өрхтэй, 60 гаруй ажилчинтай уурхай байсан. Оронгуутаа нөхөр С нь иргэдтэй маш дээрэмгүй, хэрцгий байдлаар харьцаж эхэлсэн. Тухайн иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар шалгуулж, айлгаж, дарамталж, нүүрс ачих гэсэн жолоочийг хоосон буцааж, ард түмэнтэй хэрцгий хандсаар байгаад тэр тосгоноос иргэд нүүж шилжсээр одоо юу ч үлдээгүй балгас болж үлдсэн. Тухайн үед сургууль, цэцэрлэг, ясли гэх мэт хэрэгцээтэй бүх зүйл байж байсан. С нь ийм үйлдэл гаргаснаас болж устаж үгүй болсон гэж бодож байна. Хавтаст хэрэгт иргэдийн гаргаж өгсөн гомдлууд, өөрийн гараар сумын Засаг дарга, шүүхэд гэсэн гомдлууд байгаа. Энэ бүхэн нотлох баримт болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс бүгдээрээ гэрчүүд юм. Х уурхайгаас хүмүүсийг ажлаас халахаар ямар тушаал өгдөггүй. Тушаал өгөөгүй болохоор тэтгэвэрт гарах боломжгүй, дараа нь шүүхэд хандах эрхгүй болчихдог. Маш олон хүн энэ уурхайгаас халагдаад тэтгэврээ авч чадахгүй явж байгаа. Тэгээд бүгдээрээ гомдол бичихэд шүүхээс 10 гаруй жилийн дараа хүмүүсийн хохирлыг барагдуулах боломж байхгүй гэсэн хариуг өгч байсан. Тэр бүгдийг нотариатаар баталгаажуулж хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Бид нар ямар нэгэн худал хуурмаг зүйл яриагүй. Амьдралын бодит үйл явдлыг ярьсан. Угаасаа хүнийг зодож дарангуйлсан хүн нийгэмд байх ёсгүй. Бид нар хэлээд байгаа биш. Нутгийн ард түмэн тэр чигээрээ лоозонгоо бариад жагссан. Гэтэл бид нарыг тиймэрхүү лоозон бичиг авч ирээд зогссон гэж ярьж байгаа. Тухайн лоозонгууд иргэдийн өөрсдийн үзэл, бодлоо илэрхийлж бичсэн лоозонгууд байсан. Энэ дээр бид нар хариуцлага хүлээх боломжгүй, уучлалт гуйх боломжгүй. Харин ч үйл ажиллагаа нь өшөө сайжраагүй байгаа. Нөгөө устгасан тосгон нь одоо хүртэл 2016 онд сайжруулсан зүйлгүй хэвээрээ л байна. Тайлбартаа бичсэн зүйлүүд маань үнэн. Тийм учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Г.Хээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа зүйлийг бүр ойлгомжгүй байна. Нэгдүгээрт би багийн засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ард түмний төлөөлөгч хүн. Би тэдний үгэнд ороод ийм ажил хийсэн болохоос биш хүнийг доромжлох гэж хийгээгүй. Хоёрдугаарт иргэд жагсахдаа лоозон авч ирээд өөрсдийнхөө үзэл бодлоо илэрсэн. Харин ч бид нарын хийсэн үйл ажиллагаа иргэдийн сайн сайхны төлөө хийсэн зүйл юм. Захирамжийн дагуу очоод овоорсон шороо, хөрс хуулалт бүх зүйлийг хараад үнэхээр болохгүй зүйл хийж байгаа юм байна гээд энэ хүмүүсийн үйл ажиллагааг сайжруулахын тулд ийм зүйл хийгээд явж байгаа юм. Харин ч бид нарын хийсэн энэ зүйлээс болж үйл ажиллагаа нь сайжирч байгаа, борлуулалт нь нэмэгдэж олонд танигдаж байгаа. Манай орлогч дарга Э бид нар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хар-тарвагатай уурхайн тосгоноор яваад ирсэн. Тэгэхэд яг л өмнөх шигээ хэвээрээ байсан. Ямар ч хөлс хуулалт хийгээгүй. Үйл ажиллагаагаа сайжруулаад яваач, хамтран ажиллая гэсэн зүйл яриад байгаа болохоос биш энэ хүний үйл ажиллагааг зогсооё гэж бодоогүй. Тэгээд ч үйл ажиллагаа нь зогсоогүй, одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд хүнийг гүтгэн доромжилж байна гэсэн. Харин ч А өөрөө хүнийг айлган сүрдүүлдэг үйл ажиллагаа чинь хавтаст хэрэгт байгаа. Тамгын газарт ороод орлогч даргыг нь хүмүүстэйгээ хамт авч ирээд уулзаад Улаанбаатар хотоос явж байна, бичиг баримтаа гаргаад ир, тэгэхгүй бол та нар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж явсан үйлдлүүд чинь бас санамсаргүй ажиллагаа юм уу, санаатай ажиллагаа юм уу?. Энэ хүн чинь Ховд аймгийн хүн. Тэрний дэргэд бид нар Стай хамт нэг нутаг дэвсгэр дээр хамт амьдраад, хамт ажиллаад явж л байсан. Энэ бас бид нарын буруу юм уу?. Ховд аймгийн ямар гэлээ нэг сумаас орж ирээд орон нутагт болж байгаа ажиллагаа чинь буруу явагдаж байна. Та нараас болж үйл ажиллагаа зогсож байна гэж хэлээд зогсож байна. Ийм учраас бусад хариуцагч нартай санал нэг байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн болон хамтран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч Х ХК-ийн болон хамтран нэхэмжлэгч Д.С нарын нэр, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг хариуцагч нар олон нийтэд тараасан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:
Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Цы хувьд:
-2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20\\04\022\186 дугаартай Увс аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт Х ХК нь тусгай зөвшөөрөл авсан талбайдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, байгаль орчны менежментийн батлагдсан төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хууль-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.3 заалт, Гол мөрөн урсаж бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах үндэслэл болжээ. 2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан нь БОНБҮ-ний тухай хуулийн 19.1.1 \байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж сум дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх\ дэх заалтыг зөрчиж байгаа учир Х ХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоож, 2010 оны 12 сарын 31-нээс одоог хүртэл хугацааны 3 жилийн хугацаанд олсон орлогыг сумын төсвийн дансанд шилжүүлэх нөхцөл бүрдсэн гэсэн дүгнэлтийг Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн шийдвэрээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20\\04\022\186 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон ба Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоол гарсан байна.\ 2-р хавтас 74-80 ,3-р хавтас 63-73 хуудас\
Гэтэл хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Ц нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20\\04\022\186 дугаартай Увс аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт гаргахаас өмнө Зууны мэдээ сонины 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №265 (4580) дугаарт Иргэд нутгийнхаа баялгийг хүртэж чадахгүйд хүрлээ гэсэн гарчигтай ярилцлагад: ... энэ уурхай 1998 онд хувьд шилжиж, Х компани эзэмших болсон. Компанийн үйл ажиллагаанаас болж нутгийн иргэд газрын баялгаа адил тэгш хүртэж чадахгүй байгаад ихээр бухимдах болсон. ... Манай нутагт Х компанид хууль, журам гэж хэрэгжихээ болиод удаж байна. Ашигт малтмалын тухай хуулиар орон нутагт олборлолт явуулж байгаа компани тухайн нутгийн удирдлагуудад уулын ажлын төлөвлөгөөг жил бүр гаргаж өгөх ёстой байдаг. Мөн нутгийн иргэд, удирдлагуудын хамтарсан Олон талт хамтын ажиллагааны гэрээг зайлшгүй байгуулах ёстой. Гэтэл эдгээр хууль, журмын нэгийг ч хэрэгжүүлэхгүйгээр барахгүй, бидний тавьсан шаардлагыг эс тооцдог болсон. ... Аймгийн Засаг дарга болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж байсан. Тэд шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байсан. Шалгалтаар энэ компанид мэргэжлийн ажилтангүй, уулын ажлын болон байгаль хамгаалах төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчил илэрч байсан ... гэх ярилцлага нь нийт 5500 хувь хэвлэгдэж үүний 5000 нь захиалагчдад тараагдсан болох нь Засгийн мэдээ ХХК-ийн Зууны мэдээ сонины ерөнхий эрхлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 104 дугаар албан бичгээр нотлогдож байна. Хариуцагч С.Цы дээрх ярилцлага нь 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр www.ZM.mn сайтад дахин нийтлэгдсэн байна.
Мөн хариуцагч С.Цы 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн www.polit.mn сайтад Хотонгууд эртнээс Монголын нэг бага ястан гэж нэрлэгдэж ирсэн гарчигтай ярилцлагад: ...Манай сумын хувьд тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол уул уурхай. Х уурхай гэж маш том уурхай бий.Гэтэл хариуцлагатай уул уурхай гэгч байхгүй болчхож. Сумын газар нутгийн баялгийг ашиглаж байгаа хойно ядаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлээ суманд төлөх ёстой, тайлан балансыг суманд гаргах ёстой. Гэтэл ийм байдал манайд байхгүйн дээр холбогдох зөвшөөрөлгүй ажилладаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, хөрс хуулалт хийгдээгүй, мэргэжилтэй боловсон хүчин, инженер, техникийн ажилчингүй, сум орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчилтэй уурхай. Бид иргэний хөдөлгөөн байгуулж жагсаал хийсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр хугацаанд зогсоох дүгнэлт гаргасан ч хүйтний улирал эхэлсэн болохоор аргагүй эрхэнд ажиллуулахаар болсон. ... гэж тус тус ярилцлага өгсөн байна.
-Хариуцагч А ТББ тэргүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Г.Хээ, П.Б, С.Л нарын хувьд,
-А ТББ нь Увс аймгийн хуулийн этгээдийн бүртгэлгүй болох нь Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1\432 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа ба 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээгээр Улсын бүртгэлийн дугаар *****, регистрийн дугаар 8018944, А нийгэмд үйлчилдэг ТББ-ын үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь Байгаль орчныг хамгаалахад олон нийтийн хяналт тавих, төсөл хөтөлбөр боловсруулж сургалт зохион байгуулах , хуулийн этгээдийн албан ёсны хаяг Улаанбаатар хотын Хан-уул, 14-р хороо, Өлзийт, 9-187, утас1:99089692, утас2:99789969 болох нь нотлогдож байна. \1-р хавтас 33-34 хуудас, 2 дугаар хавтас 93, 99 хуудас \
А ТББ-д Улаангом суманд цуглаан хийх тухай өргөдлийг хүлээн авч, Жагсаал цуглаан хийх тухай хуулийн дагуу ямар нэгэн зөрчил гаргахгүй тайван замаар хийхийг мэдэгдсэн болох нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 729 дугаартай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын албан бичгээр, мөн Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Тариалан сумын иргэд Увс аймгийн Улаангом сум Ю.Цэдэнбалын талбайд хийсэн жагсаал цуглааны талаарх мэдээ мэдээллийг С телевизээр 2014 оны 6 дугаар сарын 6-нд Өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөр 3 удаа гаргасан нь С телевизийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн албан бичгээр тус тус нотлогдож байна. \1-р хавтас 77, 149 хуудас\
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-д жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ гэж заасан ба А Төрийн бус байгууллага нь зохион байгуулагчийн хувьд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-ийн 4-т зааснаар ... бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх арга хэмжээ авах үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй өөрөө Х ХК болон Д.С нарын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байна.
Жагсаал,цуглаан хийх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 5-т төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, жагсаал, цуглааны үеэр хэлсэн үг, нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах, жагсаал, цуглааныг хувь хүний нэр төр, алдар хүнийг гутаан доромжлох зорилгод ашиглахгүй байх үүрэгтэй байхад 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын талбай дээрх жагсаал, цуглааны үед
хариуцагч П.Б ... Тариалан, Хн нүүрсний уурхайн эзэн С нь нүүрсний уурхайн 60 гаруй байгууллага, 120 гаруй хүнийг ажилгүй болгож, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас бид нар энэхүү цуглааныг хийж байгаа юм. Дээр нь энэ хүн Мээрэнгийн алтны уурхайг өөрийн мэдэлд, өөрийн дур зоргоороо ухаж алт олборлож байгаа. Энийг бас тайлбарлаж, энийг бас таслан зогсооё гэж бодож байгаа. Энэ бол бүгд ард түмний өмч. Гэтэл энэ хүн өөрөө дур зоргоороо олборлож, алт нуун дарж, өөрөө өөртөө ашиглаж байгаа. Ард түмэнд хүртээсэн хувь хишиг байхгүй байгаа" гэж,
хариуцагч С.Л нь ...За энэ С гэдэг хүний дарангуйлал Увс аймагт бол хэрээс хэтэрлээ, Увс аймгийг одоо 15 жил дарангуйллаа шүү дээ, тэр Хгаас очиж нүүрс авна гэдэг бол маш хүнд болсон. Олон жил одоо ганц хүний энэ дарангуйллыг энэ Увс аймгийн ард иргэдийг чөлөөлөх хэрэгтэй гэж бодож байна....Ганцхан энэ хүний дарангуйлсан Увс, Ховд аймгийн ард түмэн дарамтан дор ингээд хоосон буцсан л, хоосон өнжсөн л ядарч байх учиргүй....Бүхэл бүтэн 120 гаруй өрхтэй, 60 гаруй ажилтантай уурхайн тосгон, уурхайг устгаад үгүй хийлээ ш дээ. Энэ хүнд илүү өөр юу хэрэгтэй юм бэ " гэж,
хариуцагч Г.Хээ нь ...С Увсын ард түмнийг олон жил хөлдөөлөө...Увсын ард түмнийг доромжлохоо боль С та уурхайн тосгоныг устгасан хүн шүү дээ. Үнэн үү. Хууль зөрчсөн худал ярьдаг үйлдлээ зогсоо, алт нүүрсний ордоо хууль бусаар ажиллуулахаа зогсоо...С Хн уурхайг хувьчилж авснаас хойш одоо хүртэл хүний нүдэнд харагдаж, гарт баригдах бүтээн байгуулалтын ажил хийгээгүй....хишиг хувь хүртээгээгүй ...бүтээн байгуулалтыг дэмжээгүй гэж
мөн А төрийн бус байгууллага, С.Л, Г.Хээ, П.Б нарын хамт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Олон түмний С телевизээр хэвлэлийн хурал хийсэн ба уг хуралд хариуцагч С.Л нь хэвлэлийн хуралд: ...ажилчидтай С гуай хөдөлмөрийн гэрээ хийхдээ галт зэвсэг эзэмшинэ гэсэн гэрээ хийсэн. ...Хөдөлмөрийн гэрээ хүртэл хууль зөрчсөн байсан...гэж,
хариуцагч Г.Хээ нь хэвлэлийн хуралд: ...С гуай хувьчлалаар уурхайг авахад тосгон 120 гаруй өрх, 60 гаруй ажилчин, сургууль, цэцэрлэг, эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд устаж, цонх хаалга нь эвдэрч, балгас болсон...гэж тус тус мэдээ тараасан байна.
Гэтэл тухайн Х хувьцаат компани нь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А\22 тогтоолоор баталсан Байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, байгаль орчныг хамгаалах тухай Олон талт хамтын ажиллагааны гэрээг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга М.Жамсран, сумын Засаг дарга С.Ц, сумын БОХУБайцаагч Ч.Цогоо, харин компанийг төлөөлж ерөнхий захирал Д.С, уурхайн дарга С.Баяржаргал, сумын иргэдийг төлөөлж Х багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ө.Цэндсүрэн, Тарвагатай багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Э.Алтай, иргэдийн төлөөлөл Д.Төрмөнх, С.Баатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэрээ,
-нэхэмжлэгч Х ХК нь 1999 оны 3 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд, бүртгэгдсэнээс хойш тухайн компанид хориг тавигдсан, зогсоосон, түдгэлзүүлсэн бүртгэл хийгдээгүй болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1\312 дугаартай албан бичгээр,
-Х хувьцаат компанийн 1366А тусгай зөвшөөрөлтэй Хн нүүрсний ордыг ашиглах 2009 оноос 2014 он хүртэлх уулын ажлын баталсан төлөвлөгөө /1 дүгээр хавтас 134-145 хуудас/
-Х ХК нь байгуулагдсан цагаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг цаг хугацаанд төлдөг Шилдэг шимтгэл төлөгч, нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчиж байгаагүй болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 179 дугаартай албан бичиг, мөн "Х" ХК нь байгуулагдсанаас хойш татварын тайлангаа хуулийн хугацаанд тайлагнаж, ногдуулсан татвар, төлбөр, хураамжаа тогтмол хугацаанд нь хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлдэг, улс орон нутгийн төсвийн бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг тэргүүний татвар төлөгч болох нь Увс аймгийн Татварын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1\100 дугаартай албан бичгээр /1-р хавтас, 148, 156- 157 хуудас/
-2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Татварын Ерөнхий газраас "Х" ХХК-нд 2014 оны Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгаруулан хөх дэвтэр, цом батламж олгож байсан байдал /2-р хавтас 64-66 хуудас/
-Х ХК нь MV-000124, MV-001366, MV-009950, MV-010632, MV-009951, MV-011923 дугаар бүхий хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй болох нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6/447 дугаар албан бичгээр,
-2015 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.Отгонболдын 171 дугаар албан бичигт: Тариалан сумын нутагт алт болон нүүрс олборлох ашиглалтын лиценз бүхий газарт Газрын тухай хууль тогтоомжийн дагуу тус сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 28 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээ олгон гэрээ байгуулсан байна. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөлийн дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд ногдуулсан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн барагдуулж байсан байна.
-Х ХК нь Тариалан сумын хөдөөний 4 багийн малчдад жил бүр ЗИЛ-130 машин 4 тэвш нүүрсний зөвшөөрөл олгож сум өөрийн зардлаар тээвэрлэн авч малчдад тараадаг болох нь Увс аймгийн Тариалан сумын Засаг Даргын Тамгын Газрын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай, 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай албан бичиг,
-Мөн хамтран нэхэмжлэгч Д.С нь ял шийтгэлгүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 0014348 дугаартай тодорхойлолтоор, 2000-2012 оны хугацаанд 3 удаа Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолтоор, Х ХК-ийн хамт олны 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Засаг даргын гарын үсэгтэй Дурсамж-аар, Үндэсний Татварын Ерөнхий газраас 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оны шилдэг татвар төлөгч компани-аар, Эрдэс баялаг уул уурхайн биржийн Өргөмжлөл-өөр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Шилдэг шимтгэл төлөгч Өргөмжлөл-өөр тус тус шагнагдаж байсан болон Х ХК нь 2013-2014 онд Нийгмийн сайн сайхны төлөө Увс аймгийн Тариалан сумтай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн товчоо зэрэг бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Х ХК болон хамтран нэхэмжлэгч уг компанийн гүйцэтгэх захирал Д.С нар ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болох нь нотлогдож байна.
Гэвч Зууны мэдээ сонины 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №265 (4580) дугаарт Иргэд нутгийнхаа баялгийг хүртэж чадахгүйд хүрлээ, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн www.polit.mn сайтад Хотонгууд эртнээс Монголын нэг бага ястан гэж нэрлэгдэж ирсэн гарчигтай ярилцлагад Х ХК-тай холбоотой хариуцагч С.Ц нь ямар нотлох баримтыг үндэслэж ярилцлага өгснөө нотолж чадаагүй.
Монгол Улсын Үндсэн хуульд хүний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг тодорхой зааж өгсөн ба 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын талбайд болсон Жагсаалын тэмдэглэл болон СD бичлэгийг шинжлэн үзэхэд хариуцагч А ТББ-аас зохион байгуулсан цуглаанд болон С телевизээр хийсэн захиалгат хэвлэлийн бага хуралд хариуцагч А ТББ тэргүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, Г.Хээ, П.Б, С.Л нар нь үзэл бодлоо илэрхийлэхдээ Х ХК болон уг компанийн гүйцэтгэх захирал Д.С нар нь ямар эрх мэдлээ хэтрүүлж 120 гаруй хүнийг ажилгүй болгосон, Увс аймагт ямар дарангуйллыг яаж бий болгосон, ард түмнийг олон жил яаж хөлдөөсөн, яаж доромжилсон, уурхайн тосгоныг ямар байдлаар устгасан, ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээнд ямар хууль зөрчсөн, уг уурхайг Д.С нь хувьчлалаар авснаар тосгоны өрх цөөрсөн зэрэг нь нэхэмжлэгч Х ХК болон уг компанийн гүйцэтгэх захирал Д.С нарын ямар хууль бус үйл ажиллагаанаас болсон эсэх талаарх хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй ба үүнийг хариуцагч нар бичмэл нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч С.Ц, Н.У, Г.Хээ, П.Б, С.Л нар нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20\\04\022\186 дугаартай Увс аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтээр Х ХК болон хамтран нэхэмжлэгч Д.С нарын хууль бус үйлдэл нь нотлогдож байна гэж тайлбарлагдаг боловч Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн шийдвэрээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 20\\04\022\186 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон ба Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 196 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсон байна.
2. Нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч нараас 90000000 /ерэн сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
-Нэхэмжлэгч Х ХК нь 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрчим хүчний яам Эрчим хүчний хөгжлийн төвтэй бүс нутгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах зорилгоор 60МВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгаан станц барьж байгуулах, түүнд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан болох нь тогтоогдож байна. |1-р хавтас 133 хуудас\
-Х ХКомпанийн талаар 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага, зарим веб сайтад танай уурхайг нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар тавьсан материалтай холбоотойгоор 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1\130 дугаартай Эрчим хүчний яам Эрчим хүчний хөгжлийн төвийн Харилцан ойлголцлын санамж бичиг-ээс татгалзах тухай албан бичгийг Х ХК-ийн ерөнхий захирал Д.Ст явуулсан байна. \1-р хавтас 111 хуудас\
-2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1\336 дугаартай Эрчим хүчний яам Эрчим хүчний хөгжлийн төвийн Х ХК-нд Хариу хүргүүлэх тухай албан бичигт: 2013 оны 11 дүгээр сараас хойш танай компанийн үйл ажиллагааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сөрөг мэдээлэл цацагдсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах тухай санамж бичигт заасан өөрийн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар танай компани манайд мэдэгдэж байсан. Эдгээр сөрөг мэдээлэл, түүнчлэн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Увс аймаг Улаангом хотод жагсаал цуглаан хүртэл гарсан нь энэхүү төсөлд хөрөнгө оруулах сонирхогч талуудад том болгоомжлол, эрсдэл болон харагдаж байна. Иймд энэ асуудлаар танай компани ажил хэргийн нэр хүндээ албан ёсоор сэргээлгэн ирсэн тохиолдолд бид санамж бичгийн талаар дахин ярилцах, цаашид хэрэгжүүлэн явах боломжтойг болохыг үүгээр мэдэгдэж байсан байна. \2-р хавтас 63 хуудас\
Гэвч 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1\130 дугаартай Эрчим хүчний яам Эрчим хүчний хөгжлийн төвийн Харилцан ойлголцлын санамж бичиг-ээс татгалзсанаас болж Х ХК-нд ямар хохирол учирсан тухай нотлох баримтаа нэхэмжлэгч тал гаргаж өгч чадаагүй тул нэхэмжлэгч Х ХК-ийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Б.Гончиг, Б.Цэвэнжав, А.Чулуунбаатар, Б.Цэндсүрэн, Жаргал нарын нэр бүхий 20 хүн, Б.Лхагвахүү, Т.Сөнгөн, Ц.Балжинням, С.Өлзийдалай, Б.Баяраа, Ж.Гонгоржав, Л.Нордбанз, Л.Алтанцоож, Г.Цэвээн нарын бичсэн гэх өргөдөл болон иргэдийн гарын үсэгтэй жагсаалт нь хуулбарласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, энэ хэрэгт хамааралгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно./ 1 дүгээр хавтас 73-76, 159-168, 2 хавтас 40-48 хуудас/ Мөн 2 дугаар хавтаст авагдсан 176-192 хуудсанд байгаа хэвлэл мэдээлэлтэй холбоотой материал нь энэ хэрэгт хамааралгүй болно.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар Х ХК болон хамтран нэхэмжлэгч Д.С нарын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч С.Ц, А Төрийн бус байгууллагын тэргүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, С.Л, Г.Хээ, П.Б нарт үүрэг болгож, Х ХК-ийн хариуцагч нараас 90000000 /ерэн сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678150 төгрөг, хамтран нэхэмжлэгч Д.Сын улсын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 835876 төгрөг, бүгд 1514026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж Х ХК-д, 70200 төгрөгийг гаргуулж Д.Ст тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х ХК болон хамтран нэхэмжлэгч Д.С нарын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч С.Ц, А Төрийн бус байгууллагын тэргүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, С.Л, Г.Хээ, П.Б нарт үүрэг болгосугай.
2.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч нараас 90000000 /ерэн сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678150 төгрөг, хамтран нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 835876 төгрөг бүгд 1514026 /нэг сая таван зуун арван дөрвөн мянган хорин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц, А Төрийн бус байгууллагын тэргүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, С.Л, Г.Хээ, П.Б нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д, 70200 төгрөгийг гаргуулж хамтран нэхэмжлэгч Д.С нарт тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН
ШҮҮГЧ А.Жархынгүл