| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0336/Э |
| Дугаар | 344 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 344
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ж Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000380 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 9 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Ж Н /РД: /, 1971 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багт байрлах Төмөр замын ард талын ажилчны орон сууцны барилгын хашаан дотор хувийн маргааны улмаас иргэн Н.Э руу хогийн шүүрний иш шидсэний улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ “...Ногооны ажлаа тараад гэр лүүгээ харих гээд явж байхдаа баригдаж байгаа барилгын дундуур гараад явтал нэг эмэгтэй наана чинь 380-н хүчдэлтэй цахилгааны утас байгаа наагуураа
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Naran-11.6-1.docx
битгий яваад бай гэсэн. Бид нар утсыг нь тэгвэл авчихъя л даа гээд тоглоод хэлтэл тэр эмэгтэй хэл амаар доромжлоод тэгээд маргалдсан. Нөхөр нь гэх эрэгтэй хогийн шүүрний иш бариад намайг цохих гээд ирэхээр нь би булааж аваад шидтэл эхнэрийнх нь толгойг цохиод хагалчихсан. Хохирогчид хохиролд 50.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918000000380 дугаартай хэргээс:
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
-Хохирогч Н.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 14 ний өдөр 11 цагийн орчим би барилгын хажуугийн сахиулын гэрийнхээ гадаа зогсож байхад танихгүй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн барилгын гадуур явж байгаад “кабел нь авнаа ” гэж хоорондоо ярилцахаар нь би араас нь гүйж очоод “наад кабел утас чинь 380 волтын хүчдэлтэй кабел утас шүү, та нар үнс болтлоо тогонд цохиулна шүү дээ” гэж хэлсэн чинь тэр согтуу эмэгтэй над руу битгий хуцаа гэж орилсон тэгэхэд манай нөхөр араас гэрийн хогийн шүүрний иш бариад хүрээд ирсэн чинь нөгөө согтуу эмэгтэй манай нөхрийн гараас шүүрний ишийг нь булааж аваад над руу чиглүүлээд шидсэн бөгөөд уг шүүрний иш нь миний баруун хөмсөгний орчим оноод цус гарсан.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч О.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Төмөр замын ажилчдын барилгынхаа гадаа би ус шавхаад зогсож байхад барилгын дундуур танихгүй 2 залуу, 1 эмэгтэй явж байсан бөгөөд тэр гурвын нэг нь кабел утас хулгайлж архи авч ууна гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд ...манай эхнэр нөгөө гурван согтуу хүнд хандаж кабел утас 380 вольтийн хүчдэлтэй тогонд цохиулж үнс болно шүү гэж орилсон. Нөгөө гурвын эмэгтэй нь манай эхнэрийг ална гээд манай эхнэр лүү дайрч байсан. Тэгэхээр нь би хогийн шүүрний иш бариад яваад очсон чинь нөгөө согтуу эмэгтэй миний гартаа барьж очсон хогийн шүүрний ишийг миний гараас булааж аваад манай эхнэр лүү шидсэн, тэгэхэд манай эхнэрийн баруун нүднийх нь дээр оноод цус гарч эхэлсэн юм.” гэх мэдүүлэг[3],
-Шүүхийн шинжилгээний албаны “...Н.Э-н биед духанд шарх, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Э-нтайлбарлаж байгаагаар үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №695 дугаартай дүгнэлт[4],
-Яаралтай тусламжийн хуудас[5],
-Ж.Н гийн мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Б тоглоод өө тэгвэл энэ утаснаас бариад авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь араас гүйж ирсэн эмэгтэй уурлаад бид гурвыг хэл амаар доромжилсон. Тэгэхэд цаанаас нэг эрэгтэй гартаа хогийн шүүрний иш бариад хүрээд ирэхээр нь би булааж аваад шидсэн чинь нөгөө эмэгтэйгийн духных нь баруун хэсэгт оносон. Тэгэхэд тэр эмэгтэйгийн духнаас цус гараад эхэлсэн юм.“ гэх мэдүүлэг[6] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.Нд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Нд холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багт байрлах Төмөр замын ард талын ажилчны орон сууцны барилгын хашаан дотор хувийн маргааны улмаас иргэн Н.Э руу хогийн шүүрний иш шидсэний улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[7],
-Хохирогч Н.Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 14 ний өдөр 11 цагийн орчим би барилгын хажуугийн сахиулын гэрийнхээ гадаа зогсож байхад танихгүй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн барилгын гадуур явж байгаад –“кабел нь авнаа ” гэж хоорондоо ярилцахаар нь би араас нь гүйж очоод “наад кабел утас чинь 380 волтын хүчдэлтэй кабел утас шүү, та нар үнс болтлоо тогонд цохиулна шүү дээ” гэж хэлсэн чинь тэр согтуу эмэгтэй над руу битгий хуцаа гэж орилсон тэгэхэд манай нөхөр араас гэрийн хогийн шүүрний иш бариад хүрээд ирсэн чинь нөгөө согтуу эмэгтэй манай нөхрийн гараас шүүрний ишийг нь булааж аваад над руу чиглүүлээд шидсэн бөгөөд уг шүүрний иш нь миний баруун хөмсөгний орчим оноод цус гарсан.” гэх мэдүүлэг[8],
- Гэрч О.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 14 ний өдөр 11 цагийн орчим Төмөр замын ажилчдын барилгынхаа гадаа би ус шавхаад зогсож байхад барилгын дундуур танихгүй 2 залуу, 1 эмэгтэй явж байсан бөгөөд тэр гурвын нэг нь кабел утас хулгайлж архи авч ууна гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд ...манай эхнэр нөгөө гурван согтуу хүнд хандаж кабел утас 380 вольтийн хүчдэлтэй тогонд цохиулж үнс болно шүү гэж орилсон. Нөгөө гурвын эмэгтэй нь манай эхнэрийг ална гээд манай эхнэр лүү дайрч байсан. Тэгэхээр нь би хогийн шүүрний иш бариад яваад очсон чинь нөгөө согтуу эмэгтэй миний гартаа барьж очсон хогийн шүүрний ишийг миний гараас булааж аваад манай эхнэр лүү шидсэн, тэгэхэд манай эхнэрийн баруун нүднийх нь дээр оноод цус гарч эхэлсэн юм.” гэх мэдүүлэг[9],
-Шүүхийн шинжилгээний албаны “...Н.Э-н биед духанд шарх, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Н.Э-н тайлбарлаж байгаагаар үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №695 дугаартай дүгнэлт[10],
-Яаралтай тусламжийн хуудас[11],
-Ж.Н гийн мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Б тоглоод өө тэгвэл энэ утаснаас бариад авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь араас гүйж ирсэн эмэгтэй уурлаад бид гурвыг хэл амаар доромжилсон. Тэгэхэд цаанаас нэг эрэгтэй гартаа хогийн шүүрний иш бариад хүрээд ирэхээр нь би булааж аваад шидсэн чинь нөгөө эмэгтэйгийн духных нь баруун хэсэгт оносон. Тэгэхэд тэр эмэгтэйгийн духнаас цус гараад эхэлсэн юм.“ гэх мэдүүлэг[12] зэрэг мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Н.Б нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Нгийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Н гийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт хохирогчийн нэхэмжилсэн 50.000 төгрөгийг төлж барагдуулсан[13] байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна гэв.
Шүүгдэгч Ж.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн засаг даргын тодорхойлолтоор шүүгдэгч Ж.Н нь төмс, хүнсний ногоо тариалдаг айлд өдрийн 25.000 төгрөгийн хөлсөөр ажилладаг болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийг торгуулийн ял төлөх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хогийн шүүрний төмөр ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45.000 /дөчин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хогийн шүүрний төмөр ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хаавтаст хэргийн 8-9 тал
[2] Хавтаст хэргийн 12-13 тал
[3] Хавтаст хэргийн 14 тал
[4] Хавтаст хэргийн 22-23 тал
[5] Хавтаст хэргийн 20-22 тал
[6] Хавтаст хэргийн 30 тал
[7] Хаавтаст хэргийн 8-9 тал
[8] Хавтаст хэргийн 12-13 тал
[9] Хавтаст хэргийн 14 тал
[10] Хавтаст хэргийн 22-23 тал
[11] Хавтаст хэргийн 20-22 тал
[12] Хавтаст хэргийн 30 тал
[13] Хавтаст хэргийн 55 тал