| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 182/2023/04199/И |
| Дугаар | 210/МА2025/01893 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01893
|
|
|
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч О.Одгэрэл, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03324 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХК, ******* ХХК, *******, *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: *******, ******* ******* ХК нарын хооронд 2020 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, мөн өдрийн *******ын ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах, ******* дүүргийн ******* хороо, *******хотхоны *******, ******* тоотод орших 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг ******* ХХК, ******* нарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн ******* захирамжаар хариуцагч *******ээс төлбөр гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрлэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 380,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэтэл ******* нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд өртэй байж болохгүй байна гээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах хүсэлт тавихад нь итгэн зөвшөөрч ******* ХК-тай гэрээ байгуулснаар 2020 оны 05 сарын 14, 20-ны өдрүүдэд 50,000,000 төгрөг төлж, үлдэх 330,000,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар 2020 оны 05 сарын 14-ний өдөр *******, *******, *******, түүний эхнэр батлан даагч ******* ХК-ийн захирал ******* нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах тухай хэлцлийг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү.
Дээрх хэлцлийг үндэслэн *******ын 2020 оны 05 сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсныг хүчингүй болгуулж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны *******дугаар шийдвэрийн дагуу хариуцагч *******д холбогдуулан явуулж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч нар нь ******* дүүргийн ******* хороо, *******хотхоны *******, ******* тоотын төлбөрийн үлдэгдэл 330,000,000 төгрөгийг гаргуулахаар *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. ******* нь *******ээс авах 480,000,000 төгрөгийн авлагадаа ******* ХХК-ийн барьж байсан *******хотхоны дээрх******* тоот 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг авах, ******* нь төлбөрийг төлөхөөр болж *******, ******* ХХК нар хоорондоо 2016 онд гэрээ байгуулсан. ******* ХХК-аас 2017 онд барилга ашиглалтад ороход 2 байрыг хүлээлгэн өгч одоог хүртэл эзэмшиж байна. ******* нь ******* ХХК-д төлбөрөө бэлэн мөнгө болон бартераар төлсөн гэж мэдэгдсэн. Иймд ******* ХХК, ******* нарыг хамтран хариуцагчаар татаж, дээрх ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК, ******* нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ын тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч *******ээс ******* дүүргийн ******* хороо, ******* хорооллын *******, ******* м.кв талбайтай сууцыг *******ад олгох, хариуцагч ******* ХК-аас 2,052,650 төгрөг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 2,052,650 төгрөгийг тус тус гаргуулж *******ад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч 2020 оны 05 сарын 14-ний өдөр харилцан тохиролцсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ******* дугаар тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т нийцсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие шүүхийн шийдвэрээр *******ад ******* ХХК-ийн барьсан *******хотхоны 380,000,000 төгрөгийн үнэтэй 167 м.кв орон сууцыг шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн. Энэ шийдвэрийн дагуу ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчтэй тохиролцон 10 иргэний нэр дээр ******* дүүргийн ******* хороонд орших 0.7 га газрыг шилжүүлэхэд ******* газрыг үзэж байж авсан. Мөн надад газрын төлбөрт *******-т өгөх 50,000,000 төгрөгийг бетон зуурмагаар төлөх, нэхэмжлэгч нарын шаардаж байгаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч гэрчилгээг шилжээгүй учраас ******* нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээг ******* ХХК-аас *******ын нэр дээр гаргах ёстой гэж үзэж байна гэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* айлын орон сууц, үйлчилгээний барилгыг 2017 оны 03 сарын 14-ний өдөр байнгын ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг ******* байр, ******* давхар, ******* тоотууд нийт 170.59 м.кв байрыг *******, түүний охин ******* нар 2019 оны 01 сарын 17-ны өдөр ******* дугаартай оффис, үйлчилгээний байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Байрны урьдчилгаа 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 427,652,000 төгрөгийг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлөх тохиолдолд хүүгүй, энэ өдрөөс хойшхи төлбөрт жилийн 8 хувийн хүү төлөхөөр тохирсон ч өнөөдрийг хүртэл төлбөр хийгдээгүй.
Манай компани Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар үүрэг хүлээгээгүй, 2020 оны 05 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний тал биш бөгөөд бидний зүгээс хэн нэгэн этгээдийн өмнө үүрэг хүлээгээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаанд хамааралгүй. ******* дүүргийн ******* хороо, үйлдвэрлэлийн хороолол, *******, ******* м.кв талбайтай сууцыг *******ад шилжүүлэн өгөх бус орон сууцны төлбөрийг төлөхийг *******д даалгасан байхад ******* худал тайлбарыг шүүхэд өгсөн. ******* нь тус байруудыг төлбөрт Хонхорт 10 айлын газар өгөхөөр тохиролцож биднээс 50,000,000 төгрөг авсан ч тус газар нь ямар ч дэд бүтэцгүй байсан тул манай компани зөвшөөрөхгүй талаар хэлж, газрыг орон сууцны үнэд тооцохгүй, газраа буцаан авч, үлдэгдэл төлбөрийг төлөх эсхүл *******тай тохирч манай компанийн орон сууцыг эргүүлэн өгөхийг мэдэгдсэн. *******, ******* нар бидэнтэй уулзаагүй атлаа төлбөр дууссан мэтээр шүүхэд худал тайлбар гаргаж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь ******* ХХК, ******* нарыг хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын ашиг сонирхолд хохирол учруулаагүй, тэдний өмнө үүрэг хүлээгээгүй учраас ******* ХХК, ******* нарт холболдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
5. Хариуцагч ******* ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компаниас юу шаардаж байгаа нь тодорхойгүй байна. *******ээр мөнгө төлүүлээд орон сууцны гэрчилгээг гаргуулна гэж байна. Иймд ******* ХК-тай холбоотой шаардлага гаргаагүй байна гэжээ.
6. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй ******* айлын орон сууцны барилгыг 2017 оны 03 сарын 14-ний улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан. *******, түүний охин ******* нар 2019 оны 01 сарын 17-ны өдөр гэрээ байгуулан ******* байр, ******* тоотууд нийт ******* м.кв орон сууцыг зээлээр худалдан авсан. ******* нь гэрээний дагуу төлбөрөө төлж дуусгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* ХК, ******* нарт холбогдох 2020 оны 05 сарын 14-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, 2020 оны 05 сарын 14-ний өдрийн ******* дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарыг ******* дүүргийн ******* хороо, *******хотхон, *******, *******, ******* тоотод байх 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, хариуцагч *******ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,878,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас 2,557,950 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-аас 2,628,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
8.Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нар нь ******* ХХК-ийн эрх ашгийг зөрчин хууль бус ажиллагаа хийгдэж ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, байрны эзэмшигч, өмчлөгч болох ******* ХХК нь тус хэргийн оролцогч биш байхад түүний эд хөрөнгийг бусдад шилжүүлэхээр тохирсноос харж болно. Хууль зөрчсөн эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч ******* байсан ба уг маргаанд ******* нь хамтран нэхэмжлэгчээр оролцсон ч зөвхөн ******* нь ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ урьдаас үгсэн тохирсон шинжтэй үйлдэл бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо орон сууц биш мөнгө авахаар тохирсон гэрээ байгуулсан атлаа хэрэг үүсгэсний дараа ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг *******, ******* ХК нар зөвшөөрснөөс харагдаж байна.
*******, ******* нар нэгэндээ итгэмжлэл өгснөөс бусад тохиолдолд нэг нь нөгөөгөө төлөөлөх эрхгүй ба ******* шүүх хуралдаанд оролцож мэтгэлцээгүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нар болон ******* ХХК-ийн хооронд аман хэлцэл байгуулсан үнийг нь төлөх үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийг хангасан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.
******* ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ *******тай 2019 оны 01 сарын 17-ны өдрийн ******* тоот оффисс, үйлчилгээний байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хөрөнгийг эзэмшүүлж байгаа, гэрээний үнийг төлөөгүйтэй холбогдуулан тайлбарлаж, гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Гэтэл шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад тулгуурлан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг ******* төлсөн гэсэн хууль зүйн үндэслэлгүй, дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн ******* тоот захирамж, гүйцэтгэх хуудаст төлбөр авагчид орон сууц биш мөнгө төлөхөөр, төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон байсан. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа ******* нарт ******* дүүргийн ******* хороонд байх ******* цогцолборын ******* давхрын ******* м.кв 1тэрбум төгрөгийн үнэтэй оффисийн барилгыг шилжүүлж өгсөн учраас би болон надтай холбоотой этгээдүүд *******ад өргүй гэснээс харахад дээрх төлбөр төлөгдсөн нь харагддаг ба шүүх хуралд нэхэмжлэгч ******* уг төлбөрийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
9.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ******* болон ******* ХХК нар хоорондоо 10 айлын газрыг манай орон сууцны урьдчилгаа төлбөр болох 330,000,000 төгрөгийн оронд өгөхөөр тохирч гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү тохиролцсоныг ******* ХХК-ийн захирал ******* надад хэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тохиолдолд эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас би тухайн үед эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд давхар гэрээ байгуулсан. *******, ******* ХХК нарын хооронд дутуу төлсөн төлбөрийн асуудал дахин үүссэн учир би өөрийн эзэмшиж байгаа төлбөрийг нь төлсөн орон сууцныхаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирч байна гэжээ.
10.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ийн тайлбарын агуулга: Талуудын хооронд тухайн объектын талаар ямар нэгэн маргаан огт байгаагүй. 50,000,000 төгрөгийн эвлэрлийн гэрээний тухайд хариуцагч ******* ХХК-ийг давж заалдах гомдол гаргах үед та нар энэ 2 хөгшнийг зовоолгүй орон сууцыг нь өгчих би юу хийх вэ гэхэд тодорхой төлбөрийн асуудал яригдсанаар бид 50,000,000 төгрөг өгч, авалахаар тохиролцсон. Би тухайн 50,000,000 төгрөгийг өгсөн тохиолдолд хариуцагч ******* ХХК өнөөдөр ч давж заалдах гомдлоосоо татгалзах боломжтой гэжээ.
11.Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд хариуцагч *******, ******* ХК, ******* нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХК, ******* нарт холбогдуулан *******, ******* ******* ХК нарын хооронд 2020 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагч *******т холбогдуулан тус газрын ******* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах, хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, *******хотхон, *******ны *******ын ******* тоотод орших 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжилж буй үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг ******* ХХК-д төлсөн тул тэднээс хөрөнгөө шаардах зүйтэй гэж, хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу дуусгавар болсон гэж, хариуцагч ******* ХХК-аас уг шаардлагад манайд хамааралгүй гэж, хариуцагч ******* ХХК, ******* нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргажээ.
3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан биелүүлэх явцад үлдэх төлбөрийг хэрхэн барагдуулах асуудлаар *******, ******* ******* ХК нар 2020 оны 05 сарын 14-ний өдөр хэлцэл хийснийг тухайн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзнэ. Уг хэлцлийг үндэслэн тус ******* дугаартай захирамжийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг *******-аас 2020 оны 05 сарын 14-ний өдрийн ******* дугаар тогтоолоор дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т нийцсэн байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, мөн зохигч энэ талаар гомдол гаргаагүй байна.
4.Хариуцагч ******* ХХК-аас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны ******* дугаартай захирамж нь ******* ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн, уг шийдвэрийн улмаас тус компанийн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх үр дагавар үүссэн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гаргасан тус ******* дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. Тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийг оролцуулаагүй, тус компанийн хөрөнгийг өр төлбөрт тооцон олгохоор шүүх шийдвэрлэсэн тухай асуудлыг энэхүү хэргийн хүрээнд дүгнэлт өгөхгүй.
Харин нэхэмжлэгч *******, ******* нар ******* дүүргийн ******* хороо, *******ны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгч, хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд нийцсэн байна.
Хэрэгт хуулбар хувиар авагдсан ч хариуцагч ******* ХХК, ******* нарын хооронд 2016 оны 11 сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч ******* ХХК нь ******* дүүргийн ******* хороонд байрлах Үйлдвэрлэлийн хорооллын *******ны ******* болон ******* м.кв буюу нийт ******* м.кв талбайтай 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч *******д шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний үнэ 460,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний 2.4-т Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа *******ад байрыг хүлээлгэн өгнө гэж тусгажээ.
Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд 2019 оны 01 сарын 17-ны өдөр энэхүү маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах тухай Оффис, үйлчилгээний байрыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь хариуцагч нарын хооронд 2016 оны байгуулсан гэрээтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
******* ХХК, ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг ******* төлөх, хөрөнгийг ******* ХХК нь *******ад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгүүд 2017 онд ашиглалтад орсны дараа хариуцагч ******* ХХК гэрээний үүргээ биелүүлж хөрөнгүүдийн эзэмшлийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх энэ агуулгаар зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээдээр ******* ХХК, ******* нарыг татан оролцуулжээ. Мөн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025.04.21-ний өдрийн шүүх хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлдөө авна гэж тайлбарласан байна. Иймд нэхэмжлэгч нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэсэн гомдол үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч нар худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй, хариуцагч үүргээ биелүүлэх учиртай. Анхан шатны шүүхээс ******* дүүргийн ******* хороо, *******хотхоны *******, ******* тоотын ******* болон *******м.кв буюу нийт ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
5.Нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг төлөөгүй байхад шүүх өмчлөгчөөр тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай гомдлыг хангахгүй.
Хариуцагч ******* ХХК, ******* нар 2016 онд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч ******* нь гэрээний үнийг мөн хариуцагч ******* ХХК-д төлөх үүрэгтэй. Худалдан авагч ******* гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээгээр заасан этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хариуцагч ******* ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь ******* ХХК, ******* нарыг маргаангүй байх үед тэднээс уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар хариуцагч нартай хэлэлцэн тохиролцсон нэхэмжлэгч нарын шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.
6.Түүнчлэн нэхэмжлэгч нарын шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын хэмжээ болон хаяг, тоотын талаарх мэдээлэл хэрэгт байхгүй, уг барилгыг улсын комисс хүлээн авсны дараа өөрчлөгдсөн байх боломжтой тухай хариуцагч ******* ХХК-аас давж заалдах шатны шүүх хуралдаанд дурдсан нь нэхэмжлэлд ач холбогдолгүй. Нэхэмжлэгч нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах баримт, мэдээллийг барилгын гүйцэтгэгчийн хувьд хариуцагч ******* ХХК нь холбогдох баримт, мэдээллээ бүртгэх байгууллагын шаардлагад нийцүүлэн гаргаж өгөх үүрэгтэй. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн талбайн хэмжээ болон хаяг, тоот өөрчлөгдсөн бол ******* ХХК нь хамгийн сүүлчийн буюу улсын бүртгэлд бүртгэгдэх боломжтой байдлаар гарган өгөх үүргийг хүлээх тул хариуцагчийн энэ тухай тайлбар хэргийн шийдэлд нөлөөлөхгүй юм.
7.Нэхэмжлэгч *******, ******* нарыг ******* дүүргийн ******* хороо, *******хотхоны *******, ******* тоотын ******* болон ******* м.кв буюу нийт ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хариуцагч ******* ХХК, ******* нарыг 2016 онд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ харилцан шаардах, биелүүлэхтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан нь зөв.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03324 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,630,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Э.ЭНЭБИШ