Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00566

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын** дугаар багт оршин суух, Т овогт Ты Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, Ж овогт Мы Сд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, хариуцагч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Д.М, Д.Х нарт оногдох өмч 14 сая төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлсөн мөнгө 5720000 төгрөг, улсаас хүүхэд бүрт өгч байгаа хүүхдийн мөнгө 1360000 төгрөг, нийт 21080000 төгрөг болон, хүүхдүүдийн бичиг баримтыг гаргуулж, охин Д.Ргийн асрамжийг өөрчлөн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т овогтой Д миний бие М овогтой Стай 2002 онд гэр бүл болж, 2013 оны 10-р сарын 08-ны өдрийн 668-р шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, бидний 3 хүүхдийг эхнэр Сы асрамжид үлдээж, 3 хүүхдийн өмчийг Сы талд шийдвэрлэж миний бие 3 хүүхдэд тэтгэлэг төлүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Гэхдээ шийдвэр гарснаас одоо хүртэл 3 хүүхдийг би тэжээж, орон байраар хангаж асран хамгаалж байсан, гэтэл С нь гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийг асран хамгаалж тэжээн тэтгэх үүргээсээ санаатайгаар зайлсхийж, хүүхдийг орон байргүй орхигдуулсан. Анхны энэ шийдвэр ёсоор М.С нь бүх эд хөрөнгө амины байшин 3 хүүхдийн төрсний гэрчилгээ бүх бичиг баримтыг авч 3 хүүхдэд сар бүр 293700 төгрөгийг 2015 оны 12- р сарын 24-ний хүртэл 6729080 төгрөгийг төлсөн ба тэтгэмжийн хүүхэд бүрт сар бүр Улсаас олгож буй халамжийн 20000 төгрөг болох бүгд 1360000 төгрөгийг 2 хүүхдэд нэг ч төгрөг өгөхгүйгээр М.С өөрийн амин хувийн хэрэгцээнд зарцуулж ирсэн юм. Бид хоёрын гэрлэлтийг цуцалж 2013 оны 10-р сарын 08-ний өдрөөс эхлэн 2 хүү миний хажуугаас нэг ч өдөр гарч эх Сы хажууд очиж асрамжид байгаагүй бүх эд хөрөнгөө асаргааны болон Улсын халамжаас Хүүхэд бүрт олгох тэтгэмж бүрийг М.С хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх хүртэлх шүүхийн 2015 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл 2 жил 2 сарын хугацаанд хүүхдүүдэд зохих хувийг зарцуулаагүй, зөвхөн С өөрөө авч хувьдаа захиран зарцуулсан. М.С нь хүүхдүүдийн 35 саяар үнэлсэн орон байрыг 2013 оны 10-р сарын 08-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр хуваарилан өгсөн хүүхдийн өмчийг тэдний эрх зүйн чадамжгүй байдлыг далимдуулан зарж борлуулсан. 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 05-р шийдвэрээр асрамжид өөрчлөлт орсон тул 2 хүүхэд ноогдох, 2013 оны 10 сарын 08-ний өдрийн 668-р шийдвэрээр одоо хүртэл төлж байгаа хүүхдийн тэтгэмж, улсаас өгч байгаа 20000 төгрөг ба хүүхдүүдийн бичиг баримтыг өгөөгүй чирэгдүүлж байгаа тул эцэг нь болох Д хариуцагч М.Саас 5 зүйлийг нэхэмжилж байна. Үүнд:

Нэг. С Д нарын дундын өмч болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004330 дугаарын гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м2 талбайтай 4 өрөө байшинг 2013 оны 9-р сарын 18-ний өдрийн Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн үнэлэгч Х.Б 35 сая төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг нэхэмжлэгч хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн юм. Шүүх нь дундын өмч хуваарилахдаа Иргэний хуулийн 129-р зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдэд хуваарилан өгсөн бөгөөд 129.2 гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүд адил байна" гэж заасан тул 35 сая төгрөгийг манай гэр бүлийн гишүүн бүрт 7 сая төгрөг ногдох ёстой юм. Нэхэмжлэгч би Хайруулла болон Мйг 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 05-р шийдвэрээр асрамжийг өөрчилж өөртэй авсан тул хариуцагч М.Саас 2 хүүхдэд ногдох 14 сая төгрөгийн өмчийг нэхэмжилж байна.

Хоёрт. 2013 оны 10-р сарын 08-ний өдрийн 668 тоот шийдвэрээр 3 хүүхэд сар бүр 293700 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу цалингаас суутгаж байсан юм. 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрээр 2 хүүхдэд төлөөгүй ганц охин Рд сар бүр тогтмол 82300 төгрөг төлж байна. 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрээр асрамжийг өөрчилсөн тул 2013 оны 10-сарын 08-ний өдрөөс 2015 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл хариуцагч М.Сд өөртэй байгаа 2 хүүхдийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Сар бүр 2 хүүхдэд 220000 төгрөгөөр 26 сараар үржүүлэхэд 5720000 төгрөгийг 2 хүүхдэд биш ганц Сд төлж явсан юм. С надаас авсан мөнгөнөөсөө надад байгаа хоёр хүүхдэд нэг ширхэг оймс ч авч өгөөгүй гэтэл С шүүхийн шийдвэрээр мөнгийг нь авч хүүхдүүдийн эрх зүйн чадамжгүй байдлыг далимдуулан зөвхөн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсныг 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрээр нотолж байна. Иймд өөрийн хэрэгцээнд ашигласан хүүхдүүдийн тэтгэлэг болох 5720000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гуравт. Хариуцагч С 2013 оны 10-р сарын 08-ний өдрийн 668 тоот шийдвэрээр үндэслэн 3 хүүхэд, 3 хүүхдийн амьдрах орон байр, 3 хүүхдийн улсаас өгч байгаа мөнгө ба эцэг хүний хувьд 3 хүүхдүүдтэй төлж байгаа асрамжийн мөнгийг хүүхдийн эрхийг зөрчиж орон байрыг нь зарж хүүхдүүдийг орон байргүй болгож мөнгөний төлөө охин болох Рг өөртэй авч байгаа учир охины маань эрх нь дараах зүйлээр зөрчигдөж байна.Үүнд:

1. Өөрийн гэсэн орон байргүй. Сы эцгийн гэрт хоноглож байна.

2. Өөрөө асарч чадахгүйгээр эцэг нь болох надаас сар бүр 83000 төгрөгийн тэтгэлэг авч байгаа нь нотлогдож байна.

3. Хоёр ахаа санаж уйлж байгааг нь ах нар нь хэлж байна. С зөвхөн мөнгөний төлөө охиныг маань барьж байгаа учир охиныг маань хоёр ахтай нь хамт миний асрамжийг өөрчилж өгнө үү.

4. Охиныг миний асрамжид өгөхгүй бол би сар бүр төлж байгаа 83000 төгрөгийг төлөхгүй гэдгийг анхааруулж байна.

Дөрөвт. 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 05 тоот иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ба иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлал 2016 оны 03-р сарын 17-ны өдрийн 39-р тоот шийдвэрээр М Х нарын асрамжийг өөрчилж миний асрамжид шилжүүлсэн тул хоёр хүүхдийн бичиг баримт гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр бусад баримтуудыг одоо хүртэл өгөөгүйг нэхэмжилж байна.

Тав. Улсаас хүүхэд бүрт өгч байгаа 20000 төгрөгийг 34 сар аваагүй тул 34 сарын мөнгө болох 1360000 төгрөгийг нэхэмжилж байна.

1. Хүүхдүүдэд ногдох 14 сая төгрөг.

2. Хүүхдийн тэтгэлгээр төлсөн 5720000 төгрөг.

3. Улсаас хүүхэд бүрт өгч байгаа 1360000 төгрөг

4. Нийттэй 21080000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М овогтой С нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 тоот шийдвэрээр нөхөр болох Т.Дээс салсан. Уг шийдвэрээр хүү М, хүү Х, охин Р нарыг миний асрамжид үлдээсэн. Мөн Өлгий сумын 1-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай, 4 өрөө байшинг Д.М, Д.Х, Д.Р болон надад өгсөн. Тус байшинг аваад амьдарч байх үед иргэн Т.Д бүх цонхнуудыг хагалж, хаалгыг эвдэж тайван байдлыг алдагдуулж, сэтгэл санааны дарамт үзүүлж тэнд амьдрах боломж өгөөгүй. Иймээс тус байшинг зарахаас өөр аргагүй болсон. Иргэн Б.Баатар нь харилцан тохиролцож худалдаж авсан. Тэр үед 4 өрөө байшинг 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн үнэлэгч Х.Бий 35 сая төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гаргасан боловч энэ үнэлгээ нь худлаа дүгнэлт байсан. Иргэн Баатар нь 20000000 /хорин сая/ төгрөгөөр худалдаж авсан юм. Миний бие тэр үед байшин барихад зориулж 10 сая төгрөгийн цалингийн зээл авч байсан ба тэр зээлийг төлсөн. Мөн хоёр жил ажилгүй байсан докторантад суралцаж байсан тул энэ мөнгийг хэрэглэсэн. Одоо надад мөнгө байхгүй болно. 2 хүүхдийн асрамжийг өөрчилснөөр энэ нь эд хөрөнгийн маргаанд хамаарахгүй тул иргэн Т.Дийн 2 хүүхдэд ноогдох 14 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. 2. Мөн 2 хүүхэд миний асрамжид байгаа үед хүүхдүүдээ надад өгөх үүргээ биелүүлээгүй. Миний бие 3 хүүхдээ бодоод 2014 оны 1 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл Дтэй хамт амьдарсан ба архи ууж, агсам тавьж, гэр бүлийн амар тайван байдлыг алдагдуулж, байсан учраас цаашид амьдрах боломж байгаагүй. Т.Д нь 3 хүүхдэд тэтгэмжийн мөнгийг 10 сар төлсөн. Нийт 2936000 /хоёр сая ерэн гурван мянга зургаан зуун/ төгрөг төлсөн. Энэ мөнгийг 3 хүүхдийн хувцас хунар, хоол унд, дэвтэр ном, тоглоом мэт бүх хэрэгцээнд зориулсан. Сар бүр гурил, нүүрс, түлээ зэргийг авч өгч байсан. Мөн ширээ, гар утас, компьютер зэрэг зүйлүүдийг энэ мөнгөөр авч өгсөн ба өөрийн хэрэгцээнд зориулаагүй. 3. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 тоот шийдвэр болон 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрийн дагуу охин Рг миний асрамжид үлдээсэн ба надтай хамт амьдарч байгаа. Охин 5 настай тул эцэг нь Д авах боломжгүй. Д нэг ч удаа ирж охинтой уулзаж байгаагүй. Эцэг Д нь 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл, 2015 оны 10 дугаар сараас эхлэн охин Рд ямар ч тэтгэмж төлөөгүй болно. 4. Т.Д нь архи уудаг, салан задгай, өөрийн гэсэн орон байргүй, нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй эмэгтэйтэй хамтран амьдрагчаар тэр эмэгтэйн гэрт амьдарч байгаа болохоор эх нь би өөрөө хүүхдүүдийн бичиг баримтуудыг хадгалж байгаа билээ. 5. Сар бүр улсаас өгч байгаа мөнгөнүүд нь хүүхэд бүрт Төрийн банканд хадгаламжийн данс нээлгэсэн байгаа ба сар бүр өөр өөрсдийн дансанд орж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт байршилтай өвлийн орон сууцыг зарсан. Миний бие Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчин Х.Бий тогтоосон үнэлгээг хууль ёсны гэж үзэж байна. М.С нь уг байшинг хүүхдийн эрхийг зөрчиж, тэдний эрх зүйн чадамжгүй байдлыг далимдуулж санаатайгаар зарсан. Иймд 2 хүүхдэд оногдох байшингийн 14 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаарт 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай шийдвэрийн дагуу 3 хүүхдэд сар бүр 293 700 төгрөгийн тэтгэлгийг цалингаас суутгаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэрээр хоёр хүүхдийн асрамжийг өөрчилсөн тул хоёр хүүхдэд тэтгэлэг төлөөгүй. Ганцхан охин Рд сар бүр тогтмол 82300 төгрөгийн тэтгэлэг төлж байсан бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэрээр 2 хүүхдийн асрамжийг өөрчилсөн тул 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөсс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хариуцагч М.Сы асрамжинд байсан хоёр хүүхдийн тэтгэлгийн мөнгийг нэхэмжилж байна. Би 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 3 хүүхдэд сар бүр 293 700 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлж байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолтоор нотлогдож байна. М.С нь хүүхдүүддээ нэг ч оймс авч өгөөгүй гэдгийг хүүхдүүдийн саналыг асууж байхад хэлсэн. Гуравдугаарт улсаас хүүхэд бүрт өгч байгаа 20 000 төгрөгийг 34 сар аваагүй тул 1360000 төгрөгийг нэхэмжилж байна. Дөрөвдүгээрт 2015 оны 12 дугаар сарын 24-ний дөрийн 05 тоот шийдвэрээр, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот магадлалаар М, Х нарын асрамжийг өөрчилж миний асрамжинд шилжүүлсэн хоёр хүүхдийн бичиг баримт, гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр болон бусад бичиг баримтуудыг одоо хүртэл өгөхгүй байгаа тул М.Саас гаргуулж өгөхийг хүсэж байна. Тавдугаарт 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 тоот шийдвэрээр 3 хүүхдийг хамт байлгах шийдвэр гаргасан. Одоо 3 хүүхэд маань яагаад надтай хамт байлгахгүй байгаа юм вэ?. Зөвхөн М.Сы хэлснээр шийдвэр гарах ёстой юм уу?. М.С нь миний ганц охин Рг өөрийн асрамжинд байлгаж байна. Миний ганц охиныг асарч чадахгүй болоод надаар асрамжийн мөнгийг төлүүлж байна. Бид хоёр ч гэсэн адилхан ажилтай. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг тул эцэг эх нь асран хамгаалах үүрэгтэй тул М.С нь миний асрамжинд байгаа хоёр хүүхдийн асрамжийг мөнгийг төлөх ёстой. Хэрэв Рг асарч чадахгүй бол миний асрамжинд шилжүүлж өгнө гэдэгт итгэж байна. М.С нь охин Рг өөртөө байлгаснаар эрх нь дараах зүйлээр зөрчигдөж байна. Үүнд: М.С нь өөрийн гэсэн орон байргүй бөгөөд эцэг, эхийнхээ гэрт амьдардаг. Хоёрдугаарт өөрөө асарч чадахгүй болоод эцэг болох надаас сар бүрийн тэтгэлгийг нэхээд байгаа. Гуравдугаарт охин маань хоёр ахыгаа санаж уйлж байгааг ах нар нь хэлсэн. М.С нь зөвхөн мөнгөний төлөө охиныг маань тавьж явуулахгүй байгаа учир асрамжийг нь өөрчилж өгнө үү. Охиныг маань миний асрамжинд өгөхгүй бол түүний тэтгэлгийн мөнгийг төлөхгүй гэдгийг анхааруулж байна гэв.

Хариуцагч М.С шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Миний бие М.С нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 тоот шийдэрээр Т.Дээс гэрлэлтээ цуцлуулсан. Уг шийдвэрээр Х, М, Р нарыг миний асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Өлгий сумын 01 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай байшинг надад болон хүүхдүүдэд олгосон билээ. Тус байшинд амьдарч байх үед Т.Д нь бүх цонхнуудыг хагалж, амгалан тайван байдлыг алдагдуулж, сэтгэл санааны дарамт үзүүлж тэнд амьдрах боломж өгөөгүй юм. Иймээс тус байшинг зарахаас өөр аргагүй болсон. Тухайн үед Т.Дт уг байшинг зарах болсон талаар хэлсэн ба Т.Д нь 12 сая төгрөгөөр худалдаж авъя гэж харилцсан тохиролцсон боловч өөрөө авахгүй гэдгээ хэлсэн юм. Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчин Х.Бий 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээгээр тус байшинг 35 сая төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гаргасан боловч тус үнэлгээ нь худлаа үнэлгээ байсан. Тухайн үед тийм 5 өрөө байшин 35 сая төгрөгийн ханштай байгаагүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний итгэлт Истемет ХХК-ны захирал Эрдэнэбаярын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27 тоот үнэлгээгээр байшинг 19347700 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Энэ дүгнэлт бол зөв үнэлгээ байсан. Ингээд иргэн Баатартай харилцан тохиролцоод уг байшинг 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед байшинг босгоход ХААН банкнаас 10 сая төгрөг авч байсан ба уг зээлээ төлсөн. Хоёр хүүхдийн асрамжийг өөрчилсөнөөр эд хөрөнгийн маргаанд хамаарахгүй тул Т.Дийн 2 хүүхдэд оногдох 14 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Т.Д нь 2013 оны 10 дугаар сараас эхэлж 3 хүүхдийн тэтгэмжийг төлөх ёстой байсан. Уг тэтгэмжийг 3 жилийн хугацаанд төлөх ёстой байсан боловч 9 сар төлсөн. Энэ тухай шийдвэр гүйцэтгэгч Эы тодорхойлолт байгаа. Энэ 9 сар төлсөн мөнгийг 3 хүүхдийн хувцас хунар, хоол унд, дэвтэр ном гэх мэт бүх зүйлд нь зарцуулсан. Сар бүр нүүрс, түлээ гэх мэт бүх зүйлийг авч өгч байсан. Өөрийн хэрэгцээнд зориулаагүй болно. Гуравдугаарт 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай болон 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот шийдвэрийн дагуу охин Рг миний асрамжид үлдээсэн ба надтай хамт амьдарч байгаа. Охин маань 5 настай тул эцэг нь авах боломжгүй. Эцэг Т.Д нь 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд, 2015 оны 12 дугаар сараас эхлэн охин Рд ямар ч тэтгэмж төлөөгүй ирсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу охин Рд эцэг Т.Д нь тэтгэмж төлөх үүрэгтэй. Иймд Ргийн тэтгэмжийн мөнгийг Т.Дээс гаргуулж өгөхийг хүсэж байна. Т.Д нь архи уудаг, салан задгай, мөн нөхрөөсөө салсан 2 хүүхэдтэй эмэгтэйгийн гэрт амьдарч байгаа. Өөрийн гэсэн орон байр байхгүй учраас би өөрөө хүүхдүүдийнхээ бичиг баримтуудыг хадгалж байгаа. Хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж надаас авсан. Хүүхэд бүрт сар бүр төрөөс олгож байгаа 20 000 төгрөгийг Төрийн банканд данс нээлгэсэн ба сар бүр өөр өөрсдийнх нь дансад орж байгаа. Тухайн үед хадгаламжийн дэвтрийг шүүх хуралдааны үед шүүгч Х.Мейрамбек авсан. 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг улсаас өгөөгүй болно. Тийм учраас 20 000 төгрөгийг зарцуулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч М.Саас гэр бүлийн гишүүд Д.М, Д.Х нарт нарын тус бүрт оногдсон 7 сая төгрөг буюу хоёр хүүхэд оногдсон өмч 14 сая төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлсөн 5720000 төгрөг, улсаас хүүхэд бүрт өгч байгаа хүүхдийн мөнгө нийт 1360000 төгрөг, бүгд 21080000 төгрөгийг болон Д.М, Д.Х нарын бичиг баримтыг гаргуулах, Д.Рабинагийн асрамжийг өөрчлөн тогтоолгохыг тус тус хүсжээ.

1. Нэхэмжлэгч Т.Д нь гэр бүлийн гишүүд болох Д.М, Д.Х нарт оногдсон өмч 14 сая төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 668 дугаартай шийдвэрээр М.С, Т.Д нарын гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-02130043330 дугаар гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай, дөрвөн өрөө бүхий 2013 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн үнэлгээгээр үнэлсэн 35 сая төгрөгийн үнэтэй байшинг гэр бүлийн гишүүд Х.С, Д.М, Д.Х, Д.Р нарт үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.С нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-02130043330 дугаар гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай, дөрвөн өрөө бүхий байшинд амьдарч байхад Т.Д нь бүх цонхнуудыг хагалж, хаалгыг эвдэж тайван байдлыг алдагдуулж, сэтгэл санааны дарамт үзүүлж тэнд амьдрах боломж өгөөгүй тул зарахаас өөр аргагүй болж байшинг худалдсан гэх тайлбарыг нэхэмжлэгч Т.Д нь үгүйсгээгүй болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-02130043330 дугаартай гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай, дөрвөн өрөө байшинг 2013 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн үнэлгээчний үнэлгээгээр 35 сая төгрөгөөр үнэлснийг тухайн үед зохигчид хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч М.С нь 2015 оны 02 дугаар сарын 11-нд уг байшинг газрын хамт 20 сая төгрөгөөр худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан худалдан авсан Х.Баатарын гарын баримт болон хариуцагчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох байшин нь 2015 оны зах зээлийн ханшаар /одоогийн байдлаар/ 20 сая төгрөгөөр борлогдсон, үүнийг хариуцагч М.С худалдан борлуулсан байх тул гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-02130043330 дугаартай гэрчилгээтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай, дөрвөн өрөө байшинг 20 сая төгрөгөөр үнэлж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-д зааснаар гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Т.Дийн М.Саас гэрлэлтээ цуцлуулах үед байшинг үнэлсэн үнэлгээгээр тооцож, гэр бүлийн гишүүд болох хүү Д.М, Д.Х нарт ногдох хувь 14 сая төгрөгийг гаргуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-02130043330 дугаартай гэрчилгээтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 81 м.кв талбайтай, дөрвөн өрөө байшинг М.С, Д.М, Д.Х, Д.Р нарт үлдээсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад хариуцагч /эх нь/ М.С нь уг үл хөдлөх эд хөрөнгө буюу байшинг дураараа худалдан борлуулж, захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдэд ноогдох хувийг хариуцагч М.Саас гаргуулан нэхэмжлэгч Т.Дэд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэгэнт Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэрээр Д.М, Д.Х нарын асрамжийг өөрчилж, Т.Дийн асрамжид шилжүүлсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул гэр бүлийн гишүүд болох хүү Д.М, хүү Д.Х нарт гэр бүлийн гишүүдийн дундын өмчийн ноогдох хувь 8 сая төгрөгийг /20 сая : 5 хүн = 4 сая төгрөг буюу Д.Мд 4 сая төгрөг, Д.Хд 4 сая төгрөг/ хариуцагч М.Саас гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч М.С нь байшинг худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 2 хүүхдийн асрамжийг өөрчилснөөр энэ нь эд хөрөнгийн маргаанд хамаарахгүй тул Т.Дийн 2 хүүхдэд ноогдох эд хөрөнгө 14 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, учир нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчийн талаар Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд хуульчилсан байна.

2. Нэхэмжлэгч Т.Дийн хариуцагч М.Саас хүүхдийн тэтгэлэгт төлсөн 5720000 төгрөг-ийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Дийн М, 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Дийн Х, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Дийн Р нарыг эх Мы Сы асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Дийн М, Дийн Х, Дийн Р нарын тус бүрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т овогт Ты Дээр тэжээн тэтгүүлэхээр тогтоосны дагуу нэхэмжлэгч Т.Д нь 3 /гурав/ хүүхдэд тэтгэлэг төлөхөөр болжээ.

Энэ нь нэхэмжлэгч Т.Дийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 8-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.Эы тодорхойлолтоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар шийдвэрийн дагуу 3 хүүхдийн тэтгэлэгт Т.Дийн цалингаас сар бүр 293700 /хоёр зуун ерэн гурван мянга долоо зуун/ төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл суутган төлж байсан нь нотлогдож байна. Энэхүү Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Т.Д нь 3 хүүхдэд тэтгэлэг төлөхөөр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч Т.Д нь хүүхдийн тэтгэлэг төлж байсан байна гэж үзлээ.

Харин шүүх хуралдаанд хариуцагч М.С нь Т.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш охин Д.Рд тэтгэлэг төлөөгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч Т.Д нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүй учир нь би охин Д.Рг өөрийн асрамжид авна, М.С мөнгөний төлөө миний охиныг барьж байгаа гэж тайлбарласан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 8-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолтоор нэхэмжлэгч Т.Д нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэлэг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Д нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэрийн дагуу хариуцагч М.Саас асрамжийг өөрчилж, өөрийн асрамжид шилжүүлсэн 2 хүүхдийн тэтгэлэгт төлсөн 5720000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Т.Д нь хүүхдийн тэтгэлэгт 5720000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч М.С нь хүүхдүүдийн тэтэлэгийн мөнгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулж байгаа гэж тайлбарласан боловч энэ тухай хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.

3. Нэхэмжлэгч Т.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Улсаас хүүхэд бүрт сар бүр олгож буй хүүхдийн мөнгө 20000 төгрөг, нийт 1360000 төгрөгийг хариуцагч М.Саас гаргуулж өгнө үү, хариуцагч М.С нь 2 хүүхдэд нэг ч төгрөг өгөөгүй, бүх мөнгийг өөрийн амины хувийн хэрэгцээнд зарцуулсан гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Харин хариуцагч М.С нь Улсаас хүүхэд бүрт сар бүр өгч байгаа хүүхдийн мөнгө 20000 төгрөгийг Төрийн банканд хадгаламжийн дансанд хуримтлуулж байгаа, би нэг ч төгрөг аваагүй, 2016 оны 07 дугаар сараас уг хүүхдийн мөнгийг улсаас өгөхгүй байгаа, хүүхдүүдийн хадгаламжийн дэвтэр надад байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хүү Д.М, Д.Х нарын асрамжийг өөрчилсөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай шийдвэр, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбарыг үндэслэн хүү Д.М, Д.Х нарын 2016 оны 01, 02, 03, 04, 05, 06 саруудын улсаас хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн мөнгө болох /6 сар х 20000 төгрөг=120000 х 2 хүүхэд / 240000 төгрөгийг хариуцагч М.Саас гаргуулан нэхэмжлэгч /эцэг/ Т.Дт олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар хүү Д.М, Д.Х нар нь эцэг Т.Дийн асрамжид шилжиж, эцэг нь өсгөн хүмүүжүүлж, харж хандаж, асарч байгаа тул хүүхдийн мөнгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Дийн Д.М, Д.Х нарын төрсний гэрчилгээ болон хадгаламжийн дэвтрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Саас Д.М, Д.Х нарын төрсний гэрчилгээ болон хадгаламжийн дэвтрүүдийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч М.С нь Т.Д нь салан задгай учир би хүүхдүүдийн төрсний гэрчилгээг өгөөгүй, Т.Д өөрөө хүүхдүүдийн төрсний гэрчилгээг надаас шаардаж байгаагүй, Т.Д бид хоёр гэрлэлтээ цуцлуулсны дараа би Төрийн банкинд очиж хадгаламжийн дэвтэр нээлгэсэн бөгөөд үүнийг Т.Дэд өгөхгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Д нь шаардах эрхтэй.

4. Нэхэмжлэгч Т.Д нь охин Д.Ргийн асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, М.С нь хүүхдийн эрхийг зөрчиж орон байргүй болгож мөнгөний төлөө охин Рг өөртэй авч байгаа гэх боловч энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Ер нь хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй, зөвхөн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж хуульчилсан байдаг.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д ...хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Хүүхэд хүмүүжүүлэх эрх үүрэг-ийн талаар, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах... эрхтэй гэж тус тус заасны дагуу Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна гэх үндэслэлээр охин Д.Ргийн асрамжийн асуудлыг өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэрлэгчид Т.Д, М.С нар нь гэрлэлтээ цуцлуулахад шүүхийн шийдвэрээр охин Д.Р эх нь М.Сы асрамжид үлдээснээр хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, эх нь М.С хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, мөн Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн, хүүхдийн асрамжийг өөрчлөх ноцтой нөхцөл байдал бий болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул охин Д.Рг эх М.Сы асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй учраас нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 216990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дэд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 492 дугаар зүйлийн 492.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Мы Саас Д.М, Д.Х нарт оногдох /гэр бүлийн гишүүд/ эд хөрөнгөнөөс 8000000 /найман сая/ төгрөгийг, Д.М, Д.Х нарын төрсний гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр, улсаас хүүхэд бүрт сар бүр өгч байгаа хүүхдийн мөнгө нийт 240000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ты Дт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 12840000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас 216990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН