Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00568

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас ****, *****регистрийн дугаартай У овогт Хын Агийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эмээ нь болох О.Хт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж, төрсөн эцэг эхэд нь буцаах тухай.

Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сагсай сумын Засаг даргын захирамжаар өөрийн эмээ болох О.Хт үрчлүүлсэн гэх боловч Засаг даргын захирамж олдоогүй. Зөвхөн улсын бүртгэлийн архивд үрчлэгдсэн гэх материал байсан. Манай үндэсний уламжлалыг дагаад эмээ О.Х намайг үрчлэн авсан байна. Гэтэл миний бие төрсөн эцэг эхийн асрамжид өсөж том болсон, бүх бичиг баримт маань төрсөн эцэг Тээр овоглуулсан байгаа. Эцэг маань 2001 онд нас барсан. Эмээ маань өндөр настай биднээс тусдаа хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Цахим иргэний үнэмлэх авах гэхэд эцгийн нэр Х гэж цахим сангаас гарч ирээд , мөн 2010 онд авсан иргэний үнэмлэхэд эцгийн нэр Т гэж гарч ирээд асуудал үүссэн. Иймд намайг эмээ О.Хт үрчлүүлсэн гэх үрчлэлтийг хүчингүй болгож, намайг төрсөн эцэг Тээр овоглуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Агийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна. Учир нь, хүсэлт гаргагч РД:*****охин Тий А 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр РД:****Б.Т, РД:****М.С нарын гэр бүлд төрсөн болох нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 231/0036001233 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон Төрсний бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 699 дугаартай Төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Тий Аг 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О.Хт үрчлэгдсэн гэх 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 231/003601 289дугаартай Улсын бүртгэл хэлтсээс олгосон Үрчилсний бүртгэлийн лавлагаа болон Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай албан бичгээр хүргүүлсэн РД:*****Тий Агийн ХААТР-12(Б) маягт Хүүхэд үрчилсний мэдэгдэх хуудас байсаар байтал 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олгосон ************ дугаартай Монгол Улсын Иргэний үнэмлэхэд РД:*****Агийн эцгийн нэрийг Тээр овоглон буруу бичигдсэн нь нотлогдож байна.

Мөн хүсэлт гаргагч РД:*****Т.Аг О.Хт үрчлүүлсэн тухай Засаг даргын захирамж гараагүй, байхгүй болох нь Баян-Өлгий аймгийн архивын газрын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 398 дугаартай архивын лавлагаа болон 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/153 дугаартай Сагсай сумын Засаг даргын тодорхойлолт, мөн хүсэлт гаргагчийн хүлээн мэдүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Аг үрчлэн авагч РД:*******Ш овогт Ороны Х нь шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Аг үрчлэн авсан боловч Айхботагийн бүх бичиг баримт нь төрсөн эцэг Тээр овоглосон байгаа болно. Миний бие өндөр настай учир охиноо төрсөн эцгээр нь овоглуулах хүсэлттэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгохыг хүсэж байна гэсэн байна.

Хүсэлт гаргагч РД:*****Т.Аг төрүүлсэн эцэг эх нь өсгөн хүмүүжүүлж, сургаж мэргэжил эзэмшүүлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна.

Хүсэлт гаргагч РД:*****Т.Агийн төрүүлсэн эцэг РД:**********Бын Т нь 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олгосон 231/003641 474дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Хүсэлт гаргагч РД:*****Т.Аг үрчлэн авагч О.Х нь өндөр настай, эрүүл мэндийн болон ар гэрийн байдлаас үрчлэлтийг хүчингүй болгохыг, мөн Т.А нь төрсөн эцэг эхээр нь овоглохыг хүсэж байгаа тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Тий Аг 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О.Хт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож, төрсөн эцэг эхэд буцааж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин РД:*****Тий Аг 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр РД:*******Ш овогт Ороны Хт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1994 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин РД:*****Тий Аг төрүүлсэн эцэг, эх РД:**********Б.Т, РД:*********** М.С нарт нарт буцаасугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн иржшийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК