Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01897

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02526 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хоон унааны хөнгөлөлт болон 14 сарын тэтгэмжид 97,036,870 төгрөг, 2017.04 сараас 2021.06 сар хүртэлх хугацааны хоол унааны мөнгө 150,000 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* компанид 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон бөгөөд автобааз нь НИХТ-ийн ******* тоот тогтоолоор ******* болж өөрчлөгдсөн. Би тус байгууллагад *******болон *******ар 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 19 жил ажилласан. Намайг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалаар *******-ийн ажлаас хууль бусаар халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна. Би 19 жил жолоочоор ажиллан тэтгэвэрт гарч байхад ******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хамтын гэрээний 3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1.4-т зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад 14 сарын цалинтэй тэнцэх тэтгэмжид 97,036,840 төгрөг олгох байтал олгоогүй. Мөн Дотоод журам, цалингийн журмын 8.1-т заасан хоолны мөнгө 3,000 төгрөг, унааны хөнгөлөлтөд 800 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хамтын гэрээний 7.4-т зааснаар 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 150,000 төгрөг, хавтаст хэрэгт баримт бүрдүүлэхэд зарлагдсан 55,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******-д *******-оор ажилд орж ажиллаж байх хугацаандаа 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар *******ын *******-аар сонгогдон үндсэн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. *******-ын ажилтны *******-аар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус сонгогдон ажиллаж байсан. Нэгтгэлийн хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурал болж ******* *******-аар сонгогдсон. Энэ өдрөөс эхлэн *******ын *******-ийн сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж, захирлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар *******-ын *******д *******-оор томилогдон ажилласан. Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн захирлын ******* дугаартай тушаал гарсан. Түүнчлэн тэтгэмжийг журамд заасан хэмжээгээр олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, Хамтын гэрээний 3.4-т зааснаар *******-иас 36,724,828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, 60,462,042 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 341,574 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жолоочийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй, харин 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлээд гэснийг аваад гэсэн үгээр сольж бичээд даргад танилцуулж *******-ын захирлын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгосон. Би өндөр насны тэтгэвэр тогтоосон баримт байгууллагад өгөөгүй байтал ажлаас халсан байсан. Би *******-ны группийг 2024 оны 11 сар хүртэл 2 жил акттай байсан ба *******-ны группийн, нийгмийн даатгал, эмч нарын зөвлөгөөнөөр хурлаар 05 дугаар сарын 10-ны өдөр орохоор очиход 2 жилийн акттай гээд тэтгэвэр тогтоож өгөөгүй. Намайг *******-ийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад хүсэлт гаргасан гэжээ. Миний ажиллаж байсан *******-ийн ажлын байранд хүү *******ийг *******-т автобусны жолоочоор 2024 оны 04 сарын 25-ны өдрөөс эхлэн жолоочоор ажиллууахаар тохиролцсон. Энэ байдлаа гэрчлүүлэхээр *******-ийг гэрчээр оролцулах гэсэн ч шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж нийгмийн даатгал төлүүлж өгнө үү. Хариуцагч нь манай байгууллага ажилтан *******гэж өндөр настан тэтгэмжээ аваад ажилласан нь хамтын гэрээний 3.4-т нийцсэн учир ажиллаж болж байгаа гэж шүүхэд хариуцагч хэлээд байхад шүүх үнэлээгүйд гомдол гаргаж байна.

Би тэтгэмж авах өргөдлийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн. Байгууллагаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот бичгээр өндөр насны тэтгэвэрт гарвал 14 сарын тэтгэмж өгнө гэсэн хариуг өгсөн. Би жолоочийн ажлаас 2013 оны 03 сараас эхлэн *******-ын *******-ын ажилтны *******-ны сонгуульт ажлыг нийт ажилчид, бүх гишүүдийн дундаас сонгогдож ажилласан. Үүнийг нотлох *******-ын *******-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээнд миний нэр бүртгэлтэй байхад шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Шүүх дундаж цалинг буруу тодорхойлсон, хоол унааны нэмэгдлийг цалингаас хасч тооцсон ба манай байгууллага бүх нэмэгдэл цалинг оруулж, мөн нийгмийн даатгал, татварыг бүгд цалин гэж тооцон төлдөг. Нэг сарын дундаж 6,931,205 *14 =97,036,870 төгрөгийн тэтгэмж олгож өгнө үү.

Мөн *******-ын нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн дэлгэрэнгүй бүртгэлээр эцсийн өмчлөгч ******* гэсэн байхад шүүх миний нэмэгдэл 150,000 төгрөгийг олгоогүйд гомдолтой байна гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2005-2013 он хүртэл *******-оор ажиллаж байсан. 2013 онд өөрийн хүсэлтээр *******-ийн хорооны даргаар сонгогдон ажлаасаа чөлөөлөгдөн *******-аар ажиллаж байгаад 2021 онд жолоочийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирлын тушаалыг хууль бус гэж маргадаг ч шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн. Учир нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* тэтгэвэрт гарах өргөдөл гаргаад оронд нь хүүгээ ажилд оруулж, тэтгэмж авъя гэсэн 2 өргөдөл гаргасан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж гарсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай тушаалаар газрын доор хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баталсан. Жагсаалтын 4.31-т *******ны *******ийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулахаар заасан бөгөөд энэ нөхцөлд эрэгтэй 55 настай, 12 жил 6 сар ажиллаад хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг.

Хамтын гэрээнд зааснаар ажилтанд тэтгэмж олгохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын дагуу 3 сарын дундаж цалингаас тооцон 15,259,212 төгрөг олгосон, тооцоолол нь хэргийн 94 талд авагдсан тул тооцоолол нь үндэслэлгүй. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны 03 сараас 2019 оны 06 сар хүртэл 2 жил 04 сар орчим нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй ба энэ хугацаанд *******ны *******аар ажиллаж байсан. *******ын ажилласан хугацааг шүүхээс 2019 оны 06 сараас гэж тооцсон учраас 2024 оны 04 сард өргөдөл гаргаснаар 4 жил 10 сард тооцон тохирох тэтгэмж 15,000,000 төгрөгийг олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрт манайх гомдол гаргаагүй, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, 14 сарын тэтгэмж 97,036,870 төгрөг, 2017.04 сараас 2021.06 сар хүртэлх хугацаанд сарын хоол унааны мөнгө 150,000 төгрөг, нотариатын зардал 55,500 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учир ажлаас чөлөөлж, хамтын гэрээнд заасан тэтгэмжийг олгосон нь хууль гэрээнд нийцсэн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч биелүүлсэн байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

******* нь *******-т 2005 оноос эхлэн жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 03 сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 сарын 17-ны өдөр түүний тус байгууллагын *******ийн ажилд шүүхийн журмаар эгүүлэн тогтоох хүртэл тус байгууллагын *******аар сонгогдон ажилласан, улмаар *******оор ажиллаж байгаад хариуцагч *******-ын даргын 2024 оны 05 сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалд зааснаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 22-ны өдөр хариуцагчид хандан хүсэлт гаргах үедээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, мөн түүний хүсэлтээр хүү *******ийг нь нэхэмжлэгчийн ажлын байранд *******оор томилсон зэрэг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцсэн байна. Шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч *******-ын 2024 оны ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул энэ тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.Хариуцагч байгууллагын 2024 оны ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг 2019.06-2024.05 сарын хугацаанд 4 жил 11 сар тасралтгүй ажилласан тул Хамтын гэрээний 3.4-т 5-10 жил ажилласан бол 3 сар гэж заасны дагуу 3 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжийг олгожээ. Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2005.05-2024.05 сар хүртэл 19 жил тухайн байгууллагад ажилласан тул 14 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 97,036,870 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2005.05.26-2013.02.26 болон 2019.06.17-2024.05.10 хүртэл нийт 12 жил 8 сар ажилласан гэсэн үндэслэлээр Хамтын гэрээний 3.4-т 10-15 жил ажилласан бол 10 сар гэж заасныг үндэслэн 10 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмжид 51,984,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцож, өмнө олгосон тэтгэмжийг хасч 36,724,828 төгрөгийг бодитой гаргуулан шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ажилласан жилийг бүтэн тооцож 97,036,870 төгрөгийн тэтгэмж олгох ёстой гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг 2013 оны 03 сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 сарын 17-ны өдрийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөн *******-аар ажилласан хугацааг *******оор ажилласан хугацаанд тооцох үндэслэлгүй гэж дүгнэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь тус байгууллагын ү*******аар ажиллаж байхдаа хариуцагчид холбогдуулан зохих шагнал, хөнгөлөлт, нэмэгдэл болон хоол унааны урамшуулал гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан, давах болон хяналтын шатны шүүх 2014, 2016, 2018 онуудад тус тус хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж байсан нь 1 дэх хавтаст хэргийн 246-250, 2 дахь хавтаст хэргийн 1-42 дахь талд тус тус авагджээ. Шүүхүүд ийнхүү шийдвэрлэхдээ 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуульд зааснаар үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангах ба уг ажилтанд хамтын гэрээ нь нийт ажилтны нэг адил хамаарна гэсэн агуулгын хүрээнд хянан шийдвэрлэжээ. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны ******* дугаар магадлалаар нэхэмжлэгч *******ыг 2013.02-2018.12 сарын хугацаанд *******аар сонгогдож, үндсэн ажлаас чөлөөлөгдөн ажиллаж байсныг тогтоосон.

Энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

Хэргийн 98-102 талд авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод ...2013.03-2014.09, 2015.05-2024.03 сарын хооронд Н*******, 2014.09-2015.05 сарын хооронд *******ын ажилтны *******... гэсэн харьяаллаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна. Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг тус байгууллагад *******оор ажиллаж байх болон *******аар ажиллаж байсан хугацаанд нь зохих цалин хөлсийг хууль, хамтын гэрээнд заасан хэмжээгээр олгож, байгууллагын нэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлд үндсэн ажлаас чөлөөлөгдөж болон чөлөөлөгдөлгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажил эрхэлж буй ажилтан гэсэн ойлголт нь уг ажилтны хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангахтай холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын жолоочийн ажлаас бүр мөсөн чөлөөлөгдөх замаар үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг эрхэлж байсан гэж дүгнэхгүй. Иймд нэхэмжлэгч *******ыг 2013 оны 03 сарын 02-ны өдрөөс 2019 оны 06 сарын 17-ны өдрийн хугацаанд хариуцагч байгууллагын ажилтны хувьд харьяалагдан уг сонгуульт ажлыг эрхэлж байсан гэж үзэж, түүний нийт ажилласан жилд оруулах тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг хариуцагч байгууллагад нийт 2005 оны 05 сарын 26-ны өдрөөс 2024 оны 05 сарын 10-ны өдрийн хугацаанд буюу 18 жил 5 сар ажилласан гэж дүгнэнэ.

 

5.Ажил олгогч, ажилтны хооронд 2021-2024 онд хэрэгжүүлэхээр байгуулсан Хамтын гэрээний 3.4-т *******-ын ******* байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг доорх хэмжээгээр 1 удаа олгоно үүнээс 15-20 жил ажилласан бол 14 сар гэжээ. Иймд нэхэмжлэгч нь хамтын гэрээний 3.4-т зааснаар 14 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангана.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг өөрийнх нь тооцсон 6,193,205 төгрөгөөр бус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож, нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 5,198,404 төгрөгөөр тогтоосон нь зөв байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч /5,198,404х14/ 72,777,656 төгрөгийн тэтгэмж авах эрхтэй ба энэ дүнгээс ажил олгогчийн олгосон 15,259,212 төгрөгийг хасч үлдэх 57,518,444 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт нийцнэ. Энэ шаардлагаас 39,518,426 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

6.Нэхэмжлэгч нь 2017 оны 04 сараас 2021 оны 06 дугаар сарын хугацаанд хамаарах хоол, унааны хөнгөлөлт 150,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх уг шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй ч Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох учиртай. Энэ нь нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл болохгүй тул шаардлагаа хангуулах тухай энэ гомдлыг хангахгүй.

 

7.Нэхэмжлэгч шүүхэд хандаж баримт бүрдүүлэхэд гарсан нотариатын зардалд 55,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргажээ. Уг шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцээгүй байна. Нэхэмжлэгчээс энэ шаардлагаа нотлохоор гаргасан баримт 2-р хавтаст хэргийн 163 дугаар талд авагдсан ч уг баримтын утга илэрхийлэгдэхгүй, бичвэр уншигдахгүй нь нотлох баримтын шаардлага хангагдаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******-аас 57,518,444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон ажилгүй байсан хугацааны цалин, хоол унааны хөнгөлөлт, нотариатын зардал, тэтгэмжид холбогдох 39,668,426 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хамтын гэрээний 3.4-т заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасч, тэтгэмж гаргуулахаар шаардах эрхийг тодорхойлсон мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсгийг нэмж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/02526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 57,518,444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2017.04 сараас 2021.06 сар хүртэлх хугацааны , хоол унааны хөнгөлөлтөд сарын 150,000 төгрөг, нотариатын зардал 55,500 төгрөг, тэтгэмжид холбогдох 39,668,426 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...341,574 төгрөг... гэснийг 445,542 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар *******ын гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ