| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00440/И |
| Дугаар | 130/ШШ2016/00574 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2016/00574
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, У овогт Аийн Эгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Бг Жа овогтой С, Б овогтой Х нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.
Хүсэлт гаргагч А.Э шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Б нь 2006 оны 6 дугаар сарын 20-нд төрсөн. Бг 2006 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Алтанцөгц сумын Засаг даргын 0006 тоот захирамжаар өөрийн охин болох Бг Энхуяагаас үрчилж авсан болно. Бг үрчилж авсны дараа гэрчилгээ авч, хуулийн дагуу тухайн хүний асрамжид байсан болно. Иргэний шинэчилсэн бүртгэлд С овогтой Б гэж гарч ирж байгаа боловч Алтанцөгц сумын Засаг даргын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 0006 тоот захирамжид Бг үрчилсэн гэх нэрээр ороогүй байна. Иймд 2006 оны 8-р сарын 16-ны өдрийн 0006 тоот захирамжид С овогтой Б гэж нэрийг оруулан өгч, Б.Хий өндөр насны тэтгэврийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр болгон тогтоолгон өгч тусална уу. С.Б нь бүтэн өнчин хүүхэд юм гэжээ.
Хүсэлт гаргагч А.Э шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний өөрийн төрсөн охин болох С.Бг 2006 онд өвөө эмээ дээр нь үрчлүүлж байсан. Өвөө эмээ нь нас бараад бүтэн өнчин болсон бөгөөд улмаар тэжээгчээ адсаны тэтгэмжээ авах гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэсээс шүүх дээр очоод янзлуулаарай гэж зөвлөгөө өгсөн. Шүүхээр шийдвэрлүүлж ирсэний дараа ямар нэгэн хариу өгнө гэж хэлсэн. Охин маань Баян-Өлгий аймгийн ахлах 2-р сургуульд 1 дүгээр ангиас эхлээд орсон, одоо миний гэрт миний асрамжид байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Э нь 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Бг Жа овогтой С, Б овогтой Х нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Бг Жа овогтой С, Б овогтой Х нарт үрчлэгдсэн үрчлэлтийг хүчинтэй тооцуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаартай архивын лавлагаагаар Алтанцөгц сумын Засаг даргын 2006 оны захирамжийг шүүн үзэхэд Бг Ст үрчлүүлсэн тухай захирамж гараагүй байна гэжээ. Хэдийгээр Бг Ж.С, Б.Х нарт үрчлүүлсэн талаар Засаг даргын захирамж гараагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үрчлэгдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 231/002359 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаанд: *****, У овгийн Эгийн Бг үрчлэгч эцэг Жын С /РД: *********/, үрчлэгч эх У овогт Бгийн Х /РД:*************/-д үрчлүүлж, 2006/08/16-нд Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сумын үрчлэлтийн 0006-рт У овгийн Сийн Б болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
- Хавтаст хэрэгт авагдсан РД:***** регистрийн дугаартай, үрчлэхийн өмнө хүүхдийн овог У, эцгийн нэр А, нэр Б, үрчлүүлсэн эхийн овог У, эцгийн нэр С, нэр А, хүүхдийн үрчилсний дараах хүүхдийн овог У, эцгийн нэр С, нэр Б, үрчлэн авсан эцгийн овог У, нэр Жа, нэр С, эхийн овог У, эцгийн нэр Б, нэр Х, нар Бг үрчлэн авсныг 2006 он 08 сар 16 өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 18-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн гэрчилгээгээр,
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/164 дугаартай Тус багийн оршин суугч С овогтой Б нь ах/эгч, дүү нарын хамт амьдардаг ба манай багийн бүтэн өнчин хүүхэд мөн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн сургалтын менежерийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн С овогтой Б нь тус сургуулийн 4в ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
- Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 0021299 дугаартай суралцагчийн хувийн хэргийн эхний хуудсанд Ургийн овог: У, эцгийн нэр: С, нэр: Б гэж бичигдсэн бичилт болон хүсэлт гаргагч А.Эгийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараар тус тус нотлогдож байна.
Бг үрчлэн авсан Бгийн Х 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 231/002610298 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа болон 0000158401 дугаартай нас барсны гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
Харин хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн Бгийн Хий 125929 дугаартай тэтгэврийн дэвтэр нь энэ хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэж Бг Жын С, Бгийн Х нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Эгийн Бг Жын С, Бгийн Х нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцсугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН