| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00577/И |
| Дугаар | 130/ШШ2016/00575 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2016/00575
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Н овогт Сгийн Бт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 4650301 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, нийт 4652301 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Б нь өөрийн аав болох Х.Сгийн хамт 2015 оны 12-р сарын 03-ны өдөр Өлгий сум дахь Х банкны тооцооны төвөөс өмнөх зээлийн үлдэгдэл болох 3421125 төгрөг дээр нэмж 1178300 төгрөг нийт 4606425 /дөрвөн сая зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй тэтгэврийн зээлээр авсан. Зээлдэгч С.Б нь зээлийн барьцаанд өөрийн аав болох Х.Сгийн тэтгэврийг барьцаалсан боловч аав нь нас барж тэтгэврийн санхүүжилт нь зогссоны улмаас авсан зээлээ хугацаанд төлөхгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Иймд С.Бийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл болон хүүгийн үлдэгдэл 4650301 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, тэмдэгтийн хураамж 89355 төгрөг, нийт 4741656 /дөрвөн сая долоон зуун дөчин нэгэн мянга зургаан зуун тавин зургаан/ төгрөгийн төлбөрийг төлүүлж, банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын надаас нэхэмжилж байгаа үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 4650301 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, нийт 4652301 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга гурван зуун нэг/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бт холбогдох Үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 4650301 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, нийт 4652301 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 4650301 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, нийт 4652301 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бт холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Татварын хэлтсийн Х банк дахь 020000941 тоот данснаас 44713 төгрөг, мөн хариуцагч С.Бээс 44713 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Сгийн Б нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 4650301 төгрөг, нотариатын хөлс 2000 төгрөг, нийт 4652301 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга гурван зуун нэг/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар аймгийн Татварын хэлтсийн Х банк дахь 020000941 тоот данснаас 44713 төгрөг, хариуцагч С.Бээс 44713 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН