Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

 

  2019        10        09                                   2019/ШЦТ/880

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амуундарь, улсын яллагч Г.Ганбагана, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жадай овогт Батсуурийн Энхбатад  холдбогдох эрүүгийн “1909034801000” дугаартай, 185/2019/0874/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиг малтмалын баяжуулалтын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал тауны 218 дугаар байрны 261 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, Жадай овогт Батсуурийн Энхбат  /РД:ГЮ80102191/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод “хулгайч гэж хэллээ” гэх шалтгааны улмаас М.Мөнгөнцоожтой маргалдан хутгаар түүний хүзүүний ар талд зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Б.Э нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Мөнгөнцоожийн:..2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Энхбаяр, Цэнгэлбаяр бид гурав уулзаад манай зуслангийн байшинд буюу Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн задгай

тоотод байрлах байшинд гурвуулаа орцгоосон. Тэндээ гурвуулаа мах шарж идээд, архи, пиво ууцгааж, ажил төрлийн талаар ярьцгаасан. Энхбат, Цэнгэлбаяр бид гурав ярилцаад ширээний гурван талд суугаад шийгуаг хутгаар зүсэж идээд сууж байтал Энхбат ширээ нь дээр байсан хутгыг аваад миний ар талд гараад хүзүүнд хутга тулгасан. Энхбат миний хүзүүнд хутга тулгаж байхдаа “шаалаа шүү” гэхээр нь би “ чи чаддаг юм бол шаа” гэхэд Энхбат гартаа барьсан байсан хутгаараа миний хүзүүний зүүн талд нэг удаа зүссэн. Энэ үед Цэнгэлбаяр надаас холдуулж би эхнэр лүүгээ ярьж болсон асуудлыг хэлсэн ”гэх мэдүүлэг. / хх-н 16-17/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Нандин-Эрдэнийн:...Манай нөхөр М.Мөнгөнцоож нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн орчим ажлын хоёр найз болох Энхбат, Цэнгэл хоёртой уулзана гэж гарсан. Шөнө 01 цаг 38 минутын орчим над руу залгаад миний хүзүүг Энхбат хутгалчихлаа Энхбат, Цэнгэл хоёр нилээд намайг зодох гээд байна гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэртэй очсон гэх мэдүүлэг. /хх-н 20-21/,

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Н.Цэнгэлбаярын:...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Энхбат бид хоёр Мөнгөнцоожийн байшин дээр нэг машинаар очиход Мөнгөнцоож өөрийн машинтай зам дээр тааралдаад байшинд хамт очсон. Энхбат өөрийг нь хулгайч гэж хэллээ л гэж уурлаад би хулгайч уу би хулгайч уу гэж хэлээд ард гарч зогсоод хоолойнд нь хутга тулгаад “зүсчих үү зүсчих үү” гэж хэлж байгаад зүссэн гэх мэдүүлэг. /хх-н 24-26/,

2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10872 тоот актын:

1. М.Мөнгөнцоожийн биед хзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт. /хх-н 29/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хохирогч М.Мөнгөнцоожийн, гэрчээр Б.Нандин-Эрдэнийн, Н.Цэнгэлбаярын мэдүүлэг, шинжээчийн 10872 тоот дүгнэлт зэрэг болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн задгай тоотод “хулгайч гэж хэллээ” гэх шалтгааны улмаас М.Мөнгөнцоожтой маргалдан хутгаар түүний хүзүүний ар талд зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Мөнгөнцоожийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10872 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.Мөнгөнцоож нь  Б.Эаас санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй,  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жадай овогт Батсуурийн Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ