| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00876/И |
| Дугаар | 151/ШШ2016/01084 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2016/01084
| 2016 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2016/01084 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 3-р баг, Баянгол гэх газарт оршин суух, Өндөр овогт Буяндэмбэрэлийн ? /?:ФВ90112308/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 3-р баг, Баянгол гэх газарт оршин суух, Боржигон овогт Ганзоригийн ? /?:НБ93110714/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.?, хариуцагч Г.? шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.? шүүх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Г.?тай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 1 дүгээр сарын 7-ний өдөр хүү Х.Амин-Э?энэ төрсөн. Г.? гэрлэлтээ бүртгүүлье гэхээр дургүйцдэг байсан бөгөөд хүү Х.Амин-Э?энийг Г.? өөрөөрөө овоглосон. Бид 2 өөрийн гэсэн гэр, байргүй. Эцэг эхийндээ амьдарч байсан. Г.? нь хүүгээ 4 сар хүрсэний дараагаар биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү минь 7 сар хүрч байгаа. Би өөрийн гэх ажилгүй. Иймээс Г.?аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Г.? шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаа?лагыг хүлээн зөвшөөрч байна. Тэтгэлэг төлнө, татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх, зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.? нь Г.?т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын дундаас 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүү ?ын Амин-Э?энэ төрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр хуульд заажээ.
Иймд хүү Х.Амин-Э?энийн эцэг Г.?аар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг уди?лага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү ?ын Амин-Э?энийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.?аар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг ду?сугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч Г.? нь 28209 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч Г.? шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл га?ан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг ду?сугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ