Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2025/01908

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05446 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******, *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлж, 10,200,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч *******гийн сөрөг шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, хохирол 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******, *******, *******, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 699 м.кв газрын болон уг газар дээрх 146 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч.

1.2 ******* нь 2016 оны 04 дүгээр сард *******гийн нөхөр өөс компани худалдан авсан. Уг худалдан авсан компанийн газар нь дээрх *******гийн газартай хөрш, хил залгаа байсан тул *******гийн худалдан авсан болон ******* нь түр хугацаагаар *******гийн 146 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглахаар тохиролцсон, бичгээр гэрээ байгуулаагүй.

1.3 Иймд *******гийн өмчлөлийн, *******, ******* *******, тоот хаягт байршилтай, 146 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ.

1.4 Мөн дээрх үл хөдлөх хөрөнгө дотор байсан 4 эгнээ бүхий ханын төмөр тавиур 12 ширхэг, нийт 1,200,000 төгрөг, шилэн тавцантай барааны лангуу 5 ширхэг, нийт 1,000,000 төгрөг, шилэн лангуу 2 ширхэг, нийт 300,000 төгрөг, Chengfeng загварын 400 литрийн багтаамжтай хөлдөөгч 1 ширхэг 4,000,000 төгрөг, Tanbao загварын шилэн нүүртэй хөргүүр 2 ширхэг, нийт 3,000,000 төгрөг, 50 литрийн багтаамжтай зайрмагийн хөлдөөгч 1 ширхэг 700,000 төгрөг, бүгд 10,200,000 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул эд зүйлийн үнэ 10,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2015 оны сүүлээр *******гийн нөхөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах санал тавьсан. Надад хүнсний дэлгүүр ажиллуулах чадал байхгүй болохоор охин ******* дэлгүүрийг авч ажиллуулахаар болсон. Гэтэл тухайн хүнсний дэлгүүр Голомт банкны зээлийн барьцаанд байсан тул охин 20,000,000 төгрөгийн зээлийг хааж, ******* гэрчилгээгээ шилжүүлж өгөхөөр тохиролцож дэлгүүрээ хүлээлгэж өгсөн. Ингээд ******* зээлийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээг эх хувиар нь өөртөө авсан байсан.

2.2 Миний бие тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэггүй, энэ талаар надад мэдэх юм байхгүй. Миний зүгээс чөлөөлж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх бодит субъект нь биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 2015 оны сүүлээр *******гийн нөхөр нь манай аав *******д анх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах санал тавьсан. Ингээд би дэлгүүрийг авч ажиллуулахаар болсон. Гэтэл тухайн үед хүнсний дэлгүүр Голомт банкны зээлийн барьцаанд байсан. Би зээлийг нь төлж дуусгаад ******* бичиг баримтыг нь шилжүүлж өгөхөөр тохиролцсоны дагуу *******гийн Хаан банкны данс руу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн.

3.2 Улмаар, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээ эх хувиар нь хүлээж авсан боловч ******* нэрийг нь шилжүүлж өгөлгүй ББСБ-ийн барьцаанд тавьсан байсан. Гэрчилгээнүүд нь ******* надад эх хувиараа байсан учир шилжүүлэхийг нь хүлээгээд орхисон. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь *******гийн өмчлөлд бүртгэлтэй байх тул чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна.

3.3 Дэлгүүрийн эд хогшил гэх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч *******гийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Миний бие *******тай тохиролцсоны дагуу зээлийг төлж, нэмж 20,000,000 төгрөг шилжүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгийг надад шилжүүлж өгөөгүй. Тухайн үед итгэж байсан болохоор бичгээр гэрээ байгуулаагүй. Надаар зээлээ төлүүлж, 20,000,000 төгрөг аваагүй бол өдий олон жил надаас дэлгүүрээ шаардахгүй байх боломжгүй. Надад ч гэрчилгээ нь эх хувиараа байх боломжгүй. Иймд нэхэмжлэгч *******гаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулна.

4.2 2016 онд -ийн зээлийн үлдэгдэл 63,000,000 төгрөгийг *******гийн аав ******* болон ******* нар төлж дуусган, барьцааг чөлөөлж гэрчилгээнүүдийг банк *******д өгсөн. ******* болон ******* нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл бодитоор хийгдсэн боловч ******* нь газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөөгүй.

Миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 63,800,000 төгрөгийг төлсөн. Тухайн үед намайг хууран мэхэлж хэлцэл хийгээгүй бол би 63,800,000 төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж өсгөх бүрэн боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлж гаргуулна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1 20,000,000 төгрөгийн бараа материал байсан гэх бөгөөд дэлгүүрийг шилжүүлэн авахдаа 20,000,000 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан. Энэ талаар гэрч 20,000,000 -30,000,000 төгрөгийн бараа материал эргэлддэг талаар мэдүүлсэн.

5.2 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь *******гийн нөхөр өөс -ийн хувьцааны 80 хувьтай тэнцэх 246 ширхэг хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс гадна компанийг нэгэнт худалдаж авсан тул компанийг өртэй нь хамт шилжүүлж авна гээд компанийг худалдах, худалдан авах гэрээний 2.5-д худалдан авагч нь -ийн 41,500,000 төгрөгийг Голомт банканд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл 160,000,000 төгрөгөө бүтнээр өгөөгүй, Голомт банкны 41,500,000 төгрөгийн өрийг дарсан. Энэ 160,000,000 төгрөгт 41,500,000 төгрөг орж байгаа, үлдэх 42,000,000 төгрөгийг төлөх шийдвэрийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гаргасан. Тухайн 42,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад шилжүүлсэн мөнгө гэж тайлбарлаад Голомт банкны дансны хуулгыг гаргаж өгч байгаа нь үндэслэлгүй.

5.3 Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан, түр ашиглуулсан зүйл байхгүй гэж хариуцагч тал хэлэх боловч бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн , хэсэг гудамж, хаягт байрлах 146 м.кв талбай бүхий хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, 10,200,000 төгрөгийн үнэ бүхий дэлгүүрийн зориулалттай эд хогшлыг хариуцагч нараас гаргуулах шаардлагыг болон хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хохирол 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,200 төгрөгийг /70,200+ 180,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,065,900 төгрөгийг /257,950+807,950/ улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 257,950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Анхан шатны шүүх маргаан бүхий дэлгүүрийн зориулалттай эд хөрөнгийг ******* хариуцагч нарт хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. ******* нь хариуцагчаас 20,000,000 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан.

7.2 Тухайн үед *******-аар нийгмийн даатгал төлүүлэн ажиллаж байсан гэрч нэхэмжлэгч, хариуцагч нар дэлгүүрийн бараа хүлээлцсэн, тухайн үед дэлгүүрийн барааны эргэлт 20-30 сая төгрөг байсан талаар тодорхой мэдүүлэг өгсөөр байтал шүүх энэ мэдүүлгийг үнэлэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан тул давж заалдах гомдлыг ханган хариуцагчаас 10,200,000 төгрөгийн дэлгүүрийн зориулалттай эд хогшлыг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******, ******* нарын тайлбарын агуулга:

8.1 Гэрч нь бараа материалын талаар дурдаагүй, дэлгүүр 20,000,000-30,000,000 төгрөгийн барааны эргэлттэй байсан тухай мэдүүлсэн. Тухайн үед бараа материал, тоног төхөөрөмж хүлээлцсэн баримт огт байдаггүй. Бараа материал, тоног төхөөрөмжүүд нь *******д бус -д байсан тухай баримт гаргаж өгөөд, энэ талаар удаа дараа тайлбарласан. Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, амаар байгуулаад нэг тал нь объектоо өгөөд нөгөө тал нь тухайн объектын өр төлбөрийг төлөөд банкны барьцааг чөлөөлсөн. Хэсэг хугацааны дараа объектын гэрчилгээг шилжүүлэхгүйгээр өрөө төлүүлсэн атлаа объектын гэрчилгээг шилжүүлэхгүйгээр буцаагаад объектыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан.

Өр төлсөнтэй холбоотой асуудал ярихад худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, өрийг *******, ******* нар төлсөн боловч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүйгээс болоод бусдын өр төлбөрийг гүйцэтгэсэн мэт нөхцөл бий болсон. Үүнд өр төлөхтэй холбоотойгоор *******д шилжүүлж байсан 20,000,000 төгрөгийн баримт байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

8.2 Харин тоног төхөөрөмж, бараа материал хүлээлцсэн талаар баримт огт байхгүй. 10 гаруй жил бусдад байсан объектыг нэхэмжлээгүй нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа байсныг харуулна. Иймд тухайн худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөр болох өр төлбөрийг төлж мөнгө шилжүүлсэн учраас энэ баримтад үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

9. Хариуцагч ******* давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлж, дэлгүүрийн зориулалттай эд зүйлийн үнэ 10,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч *******, ******* нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргасан.

2.1 Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний төлбөрт төлсөн 20,000,000 төгрөг, хохирол 150,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1 *******г улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, хэсэг гудамж, хаягт байршилтай, 146 м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2011 оны 03 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн. /хх 4, 44/

3.2 болон ******* нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Голомтбанк ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх БГ30500003015А дугаартай ипотекийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалж байсан. /хх 96-105/

3.3 ******* нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээл гэх гүйлгээний утгатайгаар *******д 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болон ******* нь дээр үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа талаар зохигч маргаагүй. /хх 45/

3.4 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШШ2023/00455 дугаар шийдвэрээр 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн -ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт *******гээс 42,000,000 төгрөг гаргуулан т олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 112-117/

4. Хариуцагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль болон хэлцлийн дагуу, мөн шударгаар эзэмшиж буйгаа баримтаар нотлоогүй байхаас гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж буй хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх шаардлагыг зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх *******гийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна. Түүнчлэн, бусад хариуцагч нар болох *******, ******* нарт холбогдох, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй.

5. Нэхэмжлэгч нь дэлгүүрийн зориулалттай 10,200,000 төгрөгийн үнэ бүхий гэх хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Түүнчлэн, *******-д ажиллаж байсан гэх гэрч нь ...20,000,000-30,000,000 гаруй төгрөгийн бараа эргэлддэг байсан. Тухайн үед хэдэн төгрөгийн бараа байсныг хэлж мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байх боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй. /хх 82-84/ Уг мэдүүлгээр дэлгүүрийн зориулалттай эд хогшлыг хүлээлгэн өгсөн болох нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... гэрч нэхэмжлэгч, хариуцагч нар дэлгүүрийн бараа хүлээлцсэн, тухайн үед дэлгүүрийн барааны эргэлт 20-30 сая төгрөг байсан талаар тодорхой мэдүүлэг өгсөөр байтал шүүх энэ мэдүүлгийг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээл гэх гүйлгээний утгатайгаар *******д 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх 45/ Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг ямар хэлцлийн дагуу авсан болохоо баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч *******д төлөхгүй байх татгалзал, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 20,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хохирол 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд талууд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН