Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1232

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч И.Ариунсанаа, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Л У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05885 0478 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.У нь дуучин Б урлагийн тоглолтыг ивээн тэтгэж, 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зарлаж, "Уран зүлгүүр" нэртэй барилгын хязгаарлагдмал, хариуцлагатай компанитай гэж итгүүлэн Жуковт барилга барих тендэрт ялаад газар шорооныхоо ажлыг эхэлж байгаа гэж ойлгуулан урьдчилгаа аваад жилийн дараа барьж буй барилгаасаа орон сууц өгнө гэж амлан иргэн Б.Б 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч "мөнгөө буцааж авъя" гэхэд нь “Сувдан сондор” хотхоны борлуулалтын албаны ажилтантай хамаатан садан тул тэднийхээс чамд бэлэн байр авч өгье" гэж дагуулан очиж байрны сонголт хийлгэхээр үзүүлж, уг хотхоны 71а байрны 79 тоотод "түр амьдарч бай, байрны тооцоог эгч нь хийчихсэн, 10 давхрыг ашиглалтанд орохоор чиний нэр дээр 2 өрөө байрны ордер, гэрээг гаргуулж өгнө" гэж хэлж оруулаад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

          мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Сувдан сондор” хотхонд байршилтай 713 байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчилэн тус компаний “Сувдан сондор” хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд "дүү нараа түр суулгана" гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр Б.Батбаярыг оруулж, “Рич Альфа” ХХК-нд 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 12.5.678.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн. Хийсэн алдаандаа маш их гэмшиж байна. Ямар ч байсан хохирогч нарыгаа хохиролгүй болгож өгнө. 9 дүгээр сар гэхэд хоёр хохирогчийнхоо бүх өрийг төлж барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “....” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д мэдүүлэхдээ: “....” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7-8, 11/,  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр З.У мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.У мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 76-80/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Л.У нь дуучин Байздаагийн урлагийн тоглолтыг ивээн тэтгэж, 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зарлаж, "Уран зүлгүүр" нэртэй барилгын хязгаарлагдмал, хариуцлагатай компанитай гэж итгүүлэн Жуковт барилга барих тендэрт ялаад газар шорооныхоо ажлыг эхэлж байгаа гэж ойлгуулан урьдчилгаа аваад жилийн дараа барьж буй барилгаасаа орон сууц өгнө гэж амлан иргэн Б.Б 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч "мөнгөө буцааж авъя" гэхэд нь “Сувдан сондор” хотхоны борлуулалтын албаны ажилтантай хамаатан садан тул тэднийхээс чамд бэлэн байр авч өгье" гэж дагуулан очиж байрны сонголт хийлгэхээр үзүүлж, уг хотхоны 71а байрны 79 тоотод "түр амьдарч бай, байрны тооцоог эгч нь хийчихсэн, 10 давхрыг ашиглалтанд орохоор чиний нэр дээр 2 өрөө байрны ордер, гэрээг гаргуулж өгнө" гэж хэлж оруулаад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Сувдан сондор” хотхонд байршилтай 713 байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчилэн тус компаний “Сувдан сондор” хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд "дүү нараа түр суулгана" гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр Б.Батбаярыг оруулж, “Рич Альфа” ХХК-нд 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 12.5.678.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.        

Шүүхээс шүүгдэгч Л.Уыг иргэн Б.Батбаяраас 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Сувдан сондор” хотхонд байршилтай 713 байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчилэн тус компаний “Сувдан сондор” хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд "дүү нараа түр суулгана" гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр иргэн Б.Батбаярыг оруулж, “Рич Альфа” ХХК-нд 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 21-22/

Мөрдөн шалгах ажиллагаанд “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөнний өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

Л.Уын түрээсийн төлбөрт 426.800 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлнө гэж баталгааг гараар бичсэн тодорхойлолт /хх-н 12/, “Альфа Рич” ХХК-ийн төлөөлөл болох Э.Дөлгөөн, Л.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээний хуулбар бичмэл нотлох баримт болон өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлийн хувь /хх-н 14-16/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.    

Иймд шүүхээс шүүгдэгч Л.У  бусдыг хуурч, зохимол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.У нийт 17.678.210 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б 12.000.000 төгрөгийг, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөнд 5.678.210 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзэв.

             Шүүхээс шүүгдэгч Л.У эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

             Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.