| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00402/И |
| Дугаар | 402 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 402
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр 1 дүгээр баг, 115-1 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Билэгт ламынхан овгийн Цэндийн Энхжаргалын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүйгээс хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Энхжаргал Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Энхжаргал нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 209 тоот архивын лавлагаа, гэрч С.Цэдэндолгор, Н.Буянтогтох нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Билэгт ламынхан овгийн Цэндийн Энхжаргалыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 8 жилийн дунд сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дотуур байрны жижүүрээр, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА