Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1213

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03057 1494 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 10 тоотод иргэн А.З зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 4, 6/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.З мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-9, 12-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5957 дугаартай дүгнэлт /хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-41/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Ц.Ц өгсөн мэдүүлэг /хх-н 11/, гэрчээр Х.Г өгсөн мэдүүлэг /хх-н 10/, насанд хүрээгүй гэрчээр Л.А өгсөн мэдүүлэг /хх-н 12/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, хохирогчийн хүсэлт /хх-н 54/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс шүүгдэгч Б.С нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 10 тоотод иргэн А.З зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Б.С 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.З зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд А.З хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.А гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 20/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5957 дугаартай:

1. А.З биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, баруун сарвуу, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-н 29/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Хохирогч А.З нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.