Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1491

 

   2019         09         26                                  2019/ШЦТ/1491

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

          Улсын яллагч Э.Гэрэлмаа,

          Хохирогч Б.Алтантуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анударь,

          Шүүгдэгч Э.О , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04326 1740 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын       29-ний өдрийн 882 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Э.О .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Э.О  нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхурангийн 7-183 тоотод 19 настай эмэгтэй хохирогч Б.Алтантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                   

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтантуяа мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Би гомдолтой байна. Шүүгдэгчид тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анударь мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 30-35 орчим минут орчимд энэ үйл явдал болсон. Тэгээд би ямартай ч очих ёстой юм байна гэж бодсон. Тэгээд намайг очиход Э.О  “энэ хэргийн талаар цагдаад битгий хэлээрэй” гэж хэлсэн. Шүүгдэгч Э.О  манай дүүг бага байхаас нь бүүр 5 настайгаас нь эхлэн мэддэг. Миний дүүгийн хувийн байдлын талаар Улаанхуарангын бүх хүмүүс мэддэг. Миний сайн найзуудын найз юм. Нэхэмжлэх зүйл байхгүй. Э.О ад зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү. Манай дүү гадуур гаръя гэж хэлэхээр гармаар байна гэж хэлээд дуртай байсан бол энэ үйл явдал болсноос хойш аягүй эмзэг болсон. Манай дүү гэрээсээ гарахгүй байна...Хохирол барагдуулсан барагдуулсан гэж яриад байгаа юм бэ. Би гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна. Бид гомдолтой байна. Хорих ял оногдуулж өгнө үү гэв.

  

        Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/, хэргийн газраас хураан авсан ягаан өнгийн цэцэгтэй, ногоон шаргал өнгийн даавуу 1 ширхэг, хохирогч Б.Алтантуяагаас хураан авсан цайвар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хохирогч Б.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анударийн өгсөн мэдүүлэг /хх-27-28, 39-40/, Э.О ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31, 76/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9050 дугаартай дүгнэлт /хх-44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9090 дугаартай дүгнэлт /хх-58/, шүүгдэгч Э.О ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/, шинээр Б.Алтантуяагийн дансанд 5.000.000, 3.000.000 төгрөгүүдийг төлсөн баримтын хуулбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, 2 хуудас Э.О ын эхнэрийн эход харуулсан эхоны зураг зэрэг нийт 4 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.О  нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхурангийн 7-183 тоотод 19 настай эмэгтэй хохирогч Б.Алтантуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтантуяагийн өгсөн: “...2019 оны 7 сарын 23-ны өдөр 18 цаг 05 минутад худаг руу усандаа яваад усаа түрээд гэр рүүгээ харьж явтал манай эгчийн ангийн Э.О  ах “Рашаант” дэлгүүрийн урд пиво барьчихсан зогсож байсан. Тэгээд над дээр ирээд “ах нь усыг чинь оруулаад өгье” гээд миний 4 канестартай усыг мань гэрт оруулж өгсөн. Би Э.О  ахад гэрт ороод “ус уух уу” гэсэн чинь “үгүй” гэхээр нь би “боов идэх үү” гэсэн чинь “үгүй” гээд “намайг хоёулаа унтах уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь Э.О  ах гэрийн хаалга дотор талаас нь цоожлоод над руу дайрахаар нь би гэрээ тойруулаад зугтаасан чинь намайг гэр тойруулж хөөгөөд намайг орон дээр дараад миний хоёр гарыг маань толгой дээр дараад миний өмдийг дотоожтой нь доош нь нэг гараараа шувтлаад шууд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хүчтэй хийгээд 6-н удаа хөдлөөд гэнэт болиод өвдөглөж суугаад “би юу хийчих вэ, ахыгаа уучлаарай” гээд Э.О  ах уйлахаар нь би босоод өмдөө татаад гэрээсээ гарсан чинь Э.О  ах араас гарч ирээд дахиад өвдөглөж суугаад “намайг уучлаарай” гээд гуйгаад байсан.Тэгэхээр нь би шууд гэр рүүгээ буцаж ороод гэрийнхээ хаалгыг цоожилсон. Тэгээд цаг харахад 19 цаг 10 минут болж байсан. Тэгээд гэртээ уйлаад сууж байтал ээж ирсэн. Э.О  ах бэлгэвч хэрэглээгүй, миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан. Би бэлгийн харьцаанд орж байгаагүй. Миний хоёр гарыг миний толгой дээр нэг гараараа дарж байгаад хүчээр хийсэн. Би нэг гараа мулталж байгаад нэг удаа алагдсан. Тэгсэн ч тоогоогүй. Намайг зодоогүй, элдэв гаж үйлдэл хийгээгүй. Би маш их гомдолтой байна. Бодогдоод байна. Би Э.О  ахыг бүр жоохон байхаасаа мэднэ, манай эгч Б.Анударийн ангийн хүүхэд нь байгаа юм. Э.О  ах миний ярьж байгааг урд өмнө мэддэг байсан болохоор миний үгийг тухайн үед ойлгож байсан.” /хх-22-23, 25-26/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анударийн өгсөн: "...Одоогоор дүү маань гэмт хэрэг гарсны дараах үеийг бодвол биеийн байдлын хувьд хоол ундандаа ороод, унтаж амарч чадаж байгаа. Гэхдээ гадуур гарч хүмүүстэй уулзахаас ичээд гэртээ л байгаад байна. Бид нарын зүгээс дүү Б.Алтантуяагийн биеийн байдал, байгаа орчин, сэтгэл санааны байдлыг харгалзаад 30.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Э.О ын ар гэрээс “8.000.000 төгрөгийг өгөх боломжтой байна” гэсний үндсэн дээр Б.Алтантуяагийн данс руу эхлээд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Харин үлдэгдэл 5.000.000 төгрөгийг одоогоор өгөөгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

       Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Анударийн гэрчээр өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 06 цаг 50 минутад манай дүү болох Б.Алтантуяа нь миний утас руу маш их сандарсан уйлсан яриа нь ойлгогдохгүй байдалтай намайг гэртээ байхад залгасан. Ингээд би дүүгийн яриа нь ойлгогдохгүй байсан болохоор дүүд “ээжийг ирэхээр нь залгаарай” гэж хэлээд утсаа салгаад ээжийн гэр рүү явах гээд хувцсаа өмсөөд ээжийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Ингээд 20 минутын дараа манай ээж Булган залгаад “дүүг чинь танай ангийн залуу Э.О  хүчиндчихээд зугтаачихсан байна” гэж хэлсэн. Ингээд би шууд Улаанхуаранд ээжийнд 19 цаг 35 минутад ирсэн. Намайг ээжийнд ороход манай дүү Б.Алтантуяа нь хэвлий хэсгээ барьсан, маш их цочролд орсон, уйлсан байдалтай, ярих тэнхэлгүй байж байсан. Ингээд би ээж дүү хоёртой гэрт нь байж байхад цагдаагийнхан болон Э.О ын ээж, эхнэр хоёр нь ирсэн. Манай дүү Б.Алтантуяа нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 7-183 тоотод ээж Т.Булганы хамт амьдардаг байсан. Хэрэг болохоос өмнө манай ээж гэрээсээ захиалгат хоолоо хүргэж өгөхөөр 16 цаг 20 минутад гараад 19 цаг 20 минутад гэртээ ирсэн гэсэн. Би Э.О ыг хүүхэд байхаасаа буюу 2004 оноос мэднэ. 2014 онд 68 дугаар ерөнхий боловсролын сургуулийн 116 ангийг хамт сурч төгссөн. Э.О тай ойролцоогоор 16 жил найзалж нөхөрлөж байна. Манайхаар орж гардаг. Би тэднийхэээр орж гардаг айл хөрш, саахалт айлын хүмүүс байгаа юм. Э.О  нь сүүлийн 4 жилээс нэлээн архи согтууруулах ундаа хэрэглээд байгаа харагддаг болсон. Энэ болгондоо заримдаа над руу залгадаг байсан. Ер нь харж байхад гэр бүлийн хувьд тогтворгүй, ааш зангийн хувьд өөрчлөгдөөд байх шиг санагдах болсон. Ийм учраас ойрын 2 жилээс миний хувьд Э.О аас зайгаа барих болсон. Э.О  нь урьд өмнө намайг ээжийндээ амьдардаг байхад манай дүүг өдөх байдалтай хардаг байсан. Нэг удаа надад “танай дүү чинь ямар хөөрхөн охин болж байна, бие хаа, зүс царай нь үнэндээ хөөрхөн болж байна, хэлтэй байсан бол араасаа олон залуучууд гүйлгэх охин байсан байхдаа” гэж хэлдэг байсан. Би энэ болгонд нь тоглоом шоглоом болгоод юм бодолгүй орхидог байсан. Миний дүү Б.Алтантуяа нь шөнө огт унтахгүй, цочиж сэрээд байсан, мөн хоол идэхгүй, ээжийг хажуугаас холдуулахгүй, дуугаа хураасан байдалтай байна. Намайг “гоё утас авч өгье, хоолонд оръё, хувцас авч өгье” гэхэд дургүй байдалтай “гарахаас айж байна, хүмүүсээс ичээд байна гарахгүй” гэж хэлсэн. Миний дүү нь төрөлхийн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй буюу баруун талын чих нь огт сонсдоггүй. 70 хувийн групп буюу нийгмийн халамжид байж cap болгон 175.000 төгрөг авдаг. Миний дүү Б.Алтантуяа бусадтай харьцаж өөрийгөө илэрхийлэхдээ гэр бүлийн хүмүүсээр буюу үйл хөдлөлөөр дамжуулж бусадтай харилцдаг. Дохионы хэлийг бол мэдэхгүй, бичиг үсгийг бүрэн эзэмшээгүй, өөрийгөө болон ах дүү нарынхаа нэр зэрэг ойр зуурын юмыг бичиж чадна. Миний хувьд дүүгээ бусадтай харилцахад нь үйл хөдлөлөөр нь хэлмэрчилж өгч чаддаг. Манай дүү дохионы хэл огт мэдэхгүй, бид нартай үйл хөдлөлөөрөө ойлголцдог учраас цаашид энэ хэрэгт би дүүгийнхээ хэлмэрчээр оролцмоор байна. Маш их гомдолтой байна, энэ хэргийг үнэн зөвөөр нь шударга хуулийн дагуу шийдэж өгнө үү.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9050 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Алтантуяагийн биед баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.      

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Б.Алтантуяа нь бэлгийн харьцаанд орсон ба үтрээнээс эр бэлгийн
эс илэрсэн байна.

6.Б.Алтантуяа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
 7. Б.Алтантуяа нь жирэмсэн биш байна.” /хх-44/ гэх дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 939 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Алтантуяа нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэгсэний дараа оюуны хүндэвтэр хомсдол оюуны хөнгөн хомсдол, дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт эмгэгтэй байна.

2. Б.Алтантуяа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд нь одоогоор ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

3. Б.Алтантуяа нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно.

4. Б.Алтантуяа нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн эмгэг тул энэ гэмт хэргийн үйлдлээс үүсээгүй болно.

5. Б.Алтантуяа нь өөрийн сэтгэцийн түвшинд үзсэн харсан сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай. /хх-53-54/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9090 дугаартай дүгнэлтэд:

1. ДНХ-ийн бүтцийн дарааллыг биологийн шинжээч тогтооно. Э.О  нь хоёрдугаар бүлгийн харъяалалын цустай байна.

2. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3. Хурьцал үйлдэх чадвартай байна. /хх-57-58/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.О ын яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэргийнхээ талаар урд нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. Харин хохирогч Б.Алтантуяагийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцахад хохирогчийн зүүн баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдож энэ нь хөнгөн зэргийн гэмтэл болно гэсэн байсан. Энэ гэмтлийг учруулах хэмжээний хүч хэрэглэсэн үйлдлийг би тухайн үед гаргаагүй. Надад гаргах санал хүсэлт байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” /хх-72-73/ гэх мэдүүлэг,   

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-9/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-14/, 

Шүүгдэгч Э.О ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/,  зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх зүгээс “…Миний үйлчлүүлэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул уг тайлбарыг хүлээн авах

боломжгүй.

 

Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Хохирогч Б.Алтантуяа болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Анударь нар шүүгдэгч Э.О аас нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Э.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.О ад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч Э.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.О ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Э.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ягаан өнгийн цэцэгтэй, ногоон шаргал өнгийн даавуу 1 ширхэг, хохирогчийн цайвар өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Шүүгдэгч Э.О ад энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүчиндэх” хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн тус тус тооцсугай.

 

          2. Э.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.О ад шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Э.О ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.О ад оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          6. Шүүгдэгч Э.О  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ягаан өнгийн цэцэгтэй, ногоон шаргал өнгийн даавуу 1 ширхэг, хохирогчийн цайвар өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.О ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  

                               ШҮҮГЧ                                        Э.ЧИНГИС