Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2016/00240

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2016/00240

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 25 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байрны 24 тоотод оршин суух, ******* овогт Бэхбатын ******* холбогдох үндэслэлгүйгээр хөргөжсөнөөс үүссэн хохирол 356.891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь банкны ******* салбараас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуримтлалаа барьцаалж зээл авсан тэгээд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуримтлалаа хаая гэж ирсэн Х.Мөнхтуяа миний бие хадгаламжийг нь хаасан боловч хадгаламж барьцаалсан зээлийг нь хаагаагүй явуулсан байсан. Хэдийгээр теллер миний буруу байсан боловч хадгаламж зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүрэгтэй тул зээлийн төлбөр болох 356.891 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: хариуцагч Х.Сарантуяа нь 356.891 төгрөгийг 2016 оны 6 сард 50.000 төгрөг, 7 сард 50.000 төгрөг, 8 сард 50.000 төгрөг, 9 сард 50.000 төгрөг, 10 сард 50.000 төгрөг,11 сард 50.000 төгрөг, 12 сард 56.891 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн банкны дансанд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Х.Мөнхтуяа хариуцагч ******* гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Мөнхтуяа нь хариуцагч *******гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн хохирол 356.891 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Зохигчид эвлэрлэн хэлэлцэж эвлэрсэн гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн

74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт Бэхбатын ******* холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн хохирол 356.891 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 356.891 төгрөгийг 2016 оны 6 сард 50.000 төгрөг, 7 сард 50.000 төгрөг, 8 сард 50.000 төгрөг, 9 сард 50.000 төгрөг, 10 сард 50.000 төгрөг, 11 сард 50.000 төгрөг, 12 сард 56.891 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн банкны тоот дансанд хийхээр тохиролцож зохиогчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 11.357 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5.678 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******гаас тэмдэгтийн хураамж 5.678 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ