| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/12827/И |
| Дугаар | 210/МА2025/01868 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01868
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/10655 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,076,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сараас 2025 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,076,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан орон сууцны өмчлөгч биш, 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны зардлыг нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй, нурууны өвчтэй байгаа байдлыг харгалзан үзэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Хариуцагч******* нь ******* дүүргийн *******дугаар хороо, *******дугаар хороолол, *******дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцанд гэр бүлийн хамт амьдардаг;
3.2. ******* нь 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон, 66 дугаартай гэрчилгээгээр Б******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, ******* *******, *******, *******,*******дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах этгээд болох нь тогтоогдсон;
3.3. ******* нь*******аас 2021 оны 09 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,076,000 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжилсэн, төлбөр төлөгдөөгүй байна.
4. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий этгээд нь сууц өмчлөгчдийн холбоо тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
5. Анхан шатны шүүх хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй талаар зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарах 186,300 төгрөгийн шаардлагыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2022 оны 06 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөл зохих зардал 889,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.
6. Хариуцагч нь өөрийн оршин сууж буй орон сууцны өмчлөгч биш тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэггүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч орон сууцыг бусдаас худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч амжаагүй гэсэн тайлбарыг гаргасан, тухайн нөхцөл байдал нь хариуцагчийн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсгийг баримтлах шаардлагагүй байхад баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 143 дугаар зүйлийн 143.1 гэснийг хассан өөрчлөлт оруулна.
8. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/10655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 143 дугаар зүйлийн 143.1 гэснийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.УУГАНБАЯР