| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00241/И |
| Дугаар | 103/ШШ2016/00241 |
| Огноо | 2016-05-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2016/00241
| 20*******6 оны 05 сарын 3******* өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/0024******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах ээний үүргийн биелэлт 396.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 20*******2 оны 0******* дүгээр сарын **************-ний өдөр худалдах худалдан авах ээг байгуулж ажилчдаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан. Д. нь энэхүү ээнд хамрагдан Alcatel d662 dual маркын 2 гар утсыг 6 сарын хугацаатай сар болгон 90.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр нийт 540.000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Иймд Д.гаас төлбөрийн үлдэгдэл болох 390.000 төгрөг, нотариатын зардалд 6500 төгрөг нийт 396.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. миний бие ******* ХХК-иас нэхэмжилсэн 396.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өөрийн боломжоор төлж тус компанийг хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан худалдах худалдан авах ээний үүргийн биелэлт 396.500 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ******* ХХК-иас нэхэмжилсэн 396.500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******, *******.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах ээний үүргийн биелэлт 396.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******2.545 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 6272 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжинд 6272 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА