| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1146/Э |
| Дугаар | 1205 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 1205
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Ганбулган, хохирогч Л.Н, түүний өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Ч Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03244 1386 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Макс” худалдааны төвийн гадна иргэн Л.Н нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “…2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед надтай явъя гэж байсан хоёр хүнийг Н ирээд аваад явахаар нь чи яагаад хүн аваад явчихваа гэтэл салаавч өгөхөөр нь би нэг алгадсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Н мэдүүлэхдээ: “.....” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Н гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 18-20/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ж гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6446 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 29-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Макс” худалдааны төвийн гадна иргэн Л.Н нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд иргэн Л.Нн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Н хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.О өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Ж өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 21/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6446 дугаар,
1. Л.Н биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 23/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч шүүгдэгчээс нийт 2.809.760 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 2.695.910 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл бодитоор гараагүй байгаа зардал болох 113.850 төгрөгийн баримтыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.