Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 406

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2 дугаар багт оршин суух Өндөр овогт Дэмбэрэлийн Юндэнгийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Юндэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1973 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Юндэн нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1973 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 493 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдлийн даргын 1973 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8 дугаартай хурлын протокол, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлээс хүсэлт гаргагчид 1973 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон хүндэт илгээлтийн хуулбар, гэрч Ц.Дашцэрэн, С.Дэмбэрэл,С.Пүрэв нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Юндэн өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр овогт Дэмбэрэлийн Юндэнг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Алдар нэгдэлд 1973 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.ЭНХМАА