| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00244/И |
| Дугаар | 103/ШШ2016/00244 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2016/00244
| 2016 оны 06 сарын 0******* өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00244 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны *******5 тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 762.*******19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.*******, О. нар 2014.08.14-ний өдөр ******* банктай зээлийн 1290014564 тоот гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн *******0 хувийн хүүтэй бизнесийн эргэлтийн хөрөнгө болон өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтанд заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016.01.18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлээд байгаа. Зээлдэгч Ж.*******, О. нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч арга хэмжээ авахгүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачилга гаргалгүй гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч Ж.******* О. нар нь банктай байгуулсан гэрээний *******.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээний 5.1 дэх хэсэгт заалтыг үндэслэн 2014.08.14-ний талуудын хооронд байгуулсан 1290014564 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа байгаа болно. 2016.05.16-ны байдлаар зээлдэгч Ж.*******, О. нарын 1290014564 тоот гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр үндсэн зээл 666.667 төгрөг, хүү 8*******.015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.1*******7 төгрөг, нотариатийн зардал 8500 төгрөг нийт 762.*******19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.*******, О. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2014.08.14-ний өдөр ******* банкнаас 2.000.000 төгрөг зээлсэн. Үлдэгдэл 762.*******19 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Ж.*******, О. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 762.*******19 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Хариуцагч нар нь зөвшөөрлийн үндэслэл болсон ******* банкнаас 2.000.000 төгрөг зээлсэн. Үлдэгдэл 762.*******19 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 762.*******19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.846 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 1142******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О., Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд1142******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА