Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2016/00245

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 0******* өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00245

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны 1******* тоотод оршин суух, овогт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 2.*******95.610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ажлынхаа хажуугаар хувиараа бизнес эрхэлдэг. Иргэн харилцан тохиролцож худалдагчаар ажиллуулсан. 1 жил 9 сар ажиллах хугацаанд 2.*******95.610 төгрөгийн бараа дутааснаа хүлээн зөвшөөрч хохиролыг барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул иргэн Ж. миний 2.*******95.610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С. миний бие иргэн Ж. холбогдуулан 2.*******95.610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо Ж. бид хоёр харилцан тохиролцож миний бие *******95.610 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2016.06.20-ны өдрийн дотор гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Ж. холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 2.*******95.610 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох *******95.610 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.000.000 төгрөгийг хариуцагч Ж. нь 2016.06.20-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 2.*******95.610 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох *******95.610 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.000.000 төгрөгийг хариуцагч Ж. нь 2016.06.20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5*******.*******50 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 26.675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж. улсын тэмдэгтийн хураамжинд 26.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА