| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0136/Э |
| Дугаар | 144 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 144
2019 05 06 2019/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар Боржигон овогт Бишбишийн Төмөрхуягт холбогдох эрүүгийн 1934001620141 дугаартай хэргийг 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Баянцагаан суманд төрсөн, 55 настай, ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Баянцагаан сум 1 дүгээр баг тоотод оршин суух хаягтай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин , урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш Б овогт Б.Т /РД:__64100175/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Отгонбаатарын өмчлөлийн “Фэнгжэй” маркийн мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлж бусдад 853.330 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Т: “Би М.Отгонбаатарын мотоциклыг хэлж аваагүй нь миний буруу. Хулгайлах зорилго байгаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 /, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 /, алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 17-24/, шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-24/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-ийн 28 /, шүүгдэгч Б.Т-ийн эрүүл мэндийн хуудас /хх-ийн 61 /, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/ шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Отгонбаатарын өмчлөлийн “Фэнгжэй” маркийн мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлж бусдад 853.330 мянган төгрөгний хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Шүүгдэгч Б.Т-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутгаас иргэн М.Отгонбаатарын өмчлөлийн “Фэнгжэй” маркийн мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлж бусдад 853.330 мянган төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул Шүүгдэгч Б.Т-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь хохирогч М.Отгонбаатарт нийт 853.330 төгрөгийн хохирол учруулсанаас мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Отгонбаатарын 853.330 төгрөгийн үнэ бүхий Фэнгжэй маркийн улсын дугааргүй шар өнгийн мотоциклийг биет байдлаар нь буцаан олгосон болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 07 тал/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Отгонбаатарын “...Би мотоциклио тухайн өдөртөө буцааж авсан. Ямар ч эвдрэл гэмтэл байгаагүй. Надад ямар ч гомол санал байхгүй...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдлондож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих ангид эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр “Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай, бичиг үсэг мэдэхгүй, эхнэрийн хамт мал маллаж амьдардаг, 55 настай, хэрэв Б.Т хорих ял авбал мал маллах хүн байхгүй болно. Иймд эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Т-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Б.Т нь тохиолдолын чанартай нөхцөл байдалын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу биет байдлаар нь буцаан олгосон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Б.Төмөрхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Т-т үүрэг болгов.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: