Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00254

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2016/00254

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 14 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, ******* овогт ******* , ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б., Б. нарт 2.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож бэлэн мөнгө хүлээж авсан тухай баримт үйлдэн хүлээлгэн өгсөн боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа тул иргэн Б., Б. нараас 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б., Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б. нь нөхөр Б.ын хамт гээс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг зээлж 2016 оны 5 дугаар сард нөхрийн үр дүнгийн шагнал дээр өгөхөөр тохиролцсон боловч банк, Хадгаламж зээлийн хоршооны зээлд суутгагдсан тул зээлсэн 2.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Иймд ээлжийн амралтаа аваад төлж барагдуулна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б., Б. нараас зээлийн үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б., Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон О.******* нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг ээлжийн амралтын мөнгөө авч барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт , ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 23.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б., Б. нараас тэмдэгтийн хураамж 23.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ