| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00407/И |
| Дугаар | 407 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 407
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа биӨвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, 02-03 тоотод оршин суух Амбаа овгийн Дашийн Бат-Өлзийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Богд сумын 4 дүгээр багт оршин суух Доржгивийн Баянмөнхөөс 568000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баянмөнх нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1350600 төгрөгийг 3 сарын хугацаатай, зээлийн хүүнд 405180 төгрөг өгөхөөр бичгээр гэрээ хийсэн. Д.Баянмөнх нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээгээр тохиролцсон 405180 төгрөгийн хүү, хугацаа хэтэрсэн 25 хоногийн хүү 112550 төгрөг бүгд 517730 төгрөгийн хүү, үндсэн зээлийн төлбөр 782270 төгрөг нийт 1300000 төгрөг бэлнээр өгсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 568000 төгрөгийг одоо болтол өгөхгүй намайг хохироож байна. Иймд Д.Баянмөнхөөс үндсэн зээлийн үлдэгдэл 568000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Баянмөнхөөс 568000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 112000 төгрөгийг авахгүй байхаар 456000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахаар харилцан тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Бат-Өлзийн нэхэмжилсэн 568000 төгрөгнөөс 112000 төгрөгийг авахгүй байхаар 456000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахаар харилцан тохирсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Өлзий нь Д.Баянмөнхөөс 568000 гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.Баянмөнхөөс 112000 төгрөгийг авахгүй байхаар 456000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75, 123 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Баянмөнхөөс 112000 төгрөгийг авахгүй байхаар 456000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор авахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17960 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баянмөнхөөс 8845 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 8845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Өлзийд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА