| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0139/Э/ |
| Дугаар | 155 |
| Огноо | 2019-05-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 155
2019 05 22 2019/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
Хохирогч Ж.Лхам
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн
Шүүгдэгч Б.А, Б.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.У, Б овогт Б.А нарт холбогдох эрүүгийн 1834000470099 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 30 настай, ам бүл 6 нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Ар хустайн 2-5 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Б.У, /РД: ___89100106/
Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 26 настай, ам бүл 5 ээж аав дүү нарын хамт амьдардаг, эрэгтэй, болосролгүй, мэргэжилгүй, Төв аймгийн аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 9-26 тоотод оршин суух хаягтай, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Б.А, /РД:.....92081917/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар баг 29-09 тоот Ж.Лхамын байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлан 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21 тал/, хохирогч Ж.Лхамын мэдүүлэг /хх-ийн 26-29 тал/, гэрч Д.Жадамбын мэдүүлэг /хх-ийн 31 тал/, гэрч Г.Дангаажавын мэдүүлэг /хх-ийн 32 тал/, гэрч С.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 122 тал/, “Хан үнэлэмж” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50-55 тал/, шүүгдэгч Б.У, Б.А нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-74 тал/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-ийн 76 тал/, Б.У-ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-86 тал/, Б.У, Б.А нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 88, 97 тал/, Б.У, Б.А нарын гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 89 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар баг 29-09 тоот Ж.Лхамын байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлан 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэж иргэн Ж.Лхамын гэрээс их гарын мөнгөн аяга 1ш, дунд гарын мөнгөн аяга 1ш, жижиг хундаганы мөнгөн аяга 1ш, эрэгтэй булган малгай 1ш, дунд гарын хөөрөг 1ш, одон тэмдэг ойн медаль 21ш, мөнгөн хос зүүлт 1ш, эрхи 1ш, эмэгтэй цүнх 1ш, сувдан хүзүүний зүүлт 1ш, мөнгөн хүзүүний гинж 1ш тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.У, Б.А нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм буруутай гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.У, Б.А нар нь бүлэглэн бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт болоон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.У, Б.А нар нь нь хохирогч Ж.Лхамд нийт 5.745.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүгдэгч Б.У нь өөрт ноогдох хувь буюу 2.872.500 төгрөгийг төлсөн байна.
Харин шүүгдэгч Б.А-аас хохирлын 2.872.500 төгрөгийг хохирогч Ж.Лхамд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.У, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн шүүх хуралдаанд: “шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Б.У нь өөрт оногдох хохирол болох 2.872.500 төгрөгийг төлсөн. Б.У нь ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, 6 сартай, 1 ой 8 сартай бага насны 2 хүүхэдтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэж зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг,
Хохирогч Ж.Лхам шүүх хуралдаанд: “шүүгдэгч Б.У нь хохирлоо төлсөн. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Чадах ядахаараа хохирлоо төлсөн, Б.У нь олон нялх хүүхэдтэй учраас бага ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.У, Б.А нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.У, Б.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт ноогдох хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.У нь 7 настай хоёр ихэр, бага насны буюу 6 сартай, 1 ой 8 сартай 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэх үндэслэл байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Б.У-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй байна.
Харин Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...шударга шүүхээр шүүлгэх...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд заасан “...Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж заасныг хэрэглэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу 1 жил 1 хоногийн хорих ялыг,
-шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: